| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2017/0351/и |
| Дугаар | 301 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 301
2017 оны 06 сарын 06 өдөр Дугаар 129/ШШ2017/0301 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1964 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн Улаан даваа гэх газар оршин суух Цээжмэг овгийн Сэдийн Пүрэвсүрэн /РД:АВ63090213/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: С.Пүрэвсүрэн миний бие 1963 онд төрсөн. 1979 оноос Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд мужаанаар ажиллаж байсан ба 1981 оны 06 сарын 25-ны өдрөөс 1984 оны 08 сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хааж ирээд Жаргалант-Амьдрал нэгдэлд тасралтгүй мал маллаж байсан тухайн үеийн тоо бүртгэгч нярав нарын хариуцлагагүй байдлаас болж хөдөлмөрийн дэвтрийг хугацаанд нь өгөөгүй дутуу бичигдсэн зэргээс болж заавал шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага гарсан юм. Иймд миний хөдөлмөрийн дэвтэр архивын лавлагаа бусад нотлох баримтуудыг үндэслэн Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1979 оны 06 сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 сарын 26-ны өдрийг хүртэл 1984 оны 08 сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Пүрэвсүрэн нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 201 тоот Сэд овогтой Пүрэвсүрэнгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт,
2. Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1986 оны 02 сарын 07-ны өдрийн 06 дугаартай “Хүн өдрийн доод хэмжээ биелүүлээгүй хүмүүсийн тухай” тогтоолд: 1. Хүн өдрийн доод хэмжээг шалтгаангүй биелүүлээгүй 72 хүнийг хавсралт жагсаалтаар сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд шилжүүлсүгэй. Хавсралтад Сэдийн Пүрэвсүрэн, Цүүр бригад, гүйцэтгэсэн хүн өдөр 203, өрхийн тэргүүлэгч хэн болох өөрөө гэсэн,
3. Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн даргын 1988 оны 05 сарын 19-ний өдрийн 18 дугаартай тушаалд “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: 1.Туслах үйлдвэрийн бригадын галч ... , Пүрэвсүрэн нарын галлагааны хугацаа дууссан тул галчийн ажлаас 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн чөлөөлсүгэй гэсэн,
4. Сэдийн Пүрэвсүрэнгийн 1986 оны 03 сарын 03 өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт:
5. Батлан хамгаалахын төв Архивын 2014 оны 07 сарын 24-ний өдрийн 6650 дугаартай Архивын лавлагаанд “Сэдийн Пүрэвсүрэн БХЯ-ны сайдын 1981 оны 06 сарын 09-ний өдрийн н/199 дүгээр тушаалаар Архангай аймгаас 1981.06.25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 222 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1984.05.28-ны өдрийн 165 дугаар тушаалаар 1984.08.15-ны өдрийн 427735 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн,
6. Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 1993 оны өмч хувьчлалын материалд С.Пүрэвсүрэн гэсэн,
7. Гэрч Д.Цэрэндагвын “С.Пүрэвсүрэн нь Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1979 оноос 1981 оны 06 сарын 25-ныг хүртэл хугацаанд мачлнаар ажиллаж байгаад 1981 оны 06 сард хугацаат цэргийн албанд татагдан 3 жилийн хугацаатай цэргийн албыг Дорноговь аймгийн Сайншандад хаагаад 1984 оны 08 сард халагдаж байсан. Цэргийн албанаас халагдаж ирээд сумынхаа Жаргалант-Амьдрал нэгдэлд 1984 оны 08 сараас 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мачлнаар тасралтгүй ажиллаж байсан. Би тухайн үед Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1978 оноос 1992 оныг хүртэл малын эмч, мал зүйчээр ажиллаж байсан учир С.Пүрэвсүрэнгийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ. С.Пүрэвсүрэн нь ажиллаж байх хугацаандаа сум орон нутгаас шагнал урамшуулал удаа дараа авч байсан. Харин улс аймгаас шагнал урамшуулал авч байгаагүй. Тухайн үед нэгдлийн даргаар Чимэдцэрэн, Нямцэрэн нар, тоо бүртгэгчээр Намхайнямбуу, Сундуйжав нар байсан. Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэл нь 5 бригадтай байсан. С.Пүрэвсүрэн нь Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1979 оноос 1991 оныг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан нь үнэн” гэх,
Гэрч Т.Оюунтангийн “С.Пүрэвсүрэн нь Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1979 оноос 1981 оны 06 сарыг хүртэл хугацаанд мужаанаар ажиллаж байсан бөгөөд эмээл хийдэг байсан. 1981 оны 06 сард цэрэгт татагдан 1984 оны 08 сард халагдаж ирээд тус нэгдэлдээ 1984 оны 08 сараас 1991 оны 01 сарыг хүртэл хугацаанд малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Би тухайн үед үед Жаргалант-Амьдрал нэгдэлд 1966 оноос 1978 оныг хүртэл хугацаанд мужаанаар, 1978 оноос 1983 оныг хүртэл сумын клубын эрхлэгч, 1983 оноос 1984 оныг хүртэл хугацаанд сумын клубын эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. Би С.Пүрэвсүрэнгийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ. Учир нь манайх Пүрэвсүрэнгийн аав Сэдийнхтэй олон жил айл аймаг байсан. Намайг мужаан байх хугацаанд Пүрэвсүрэнгийн аав Сэд мөн мужаан хийж, эмээл хийдэг байсан. Пүрэвсүрэн нь аавтайгаа хамт мужаанаар ажиллаж эхэлсэн. С.Пүрэвсүрэн нь цэргийн алба хааж ирээд сүүлдээ Жаргалант-Амьдрал нэгдэлд 1984 оны 08 сараас 1991 оны 01 сарыг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлгүүд,
8. Гэрч Т.Оюунтан, Д.Цэрэндагва нарын Жаргалант-Амьдрал нэгдэлд ажиллаж байсан тухай сум дундын шүүхийн шийдвэр, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг болно.
Хүсэлт гаргагч С.Пүрэвсүрэн нь Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл, 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд мужаан, малчнаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 201 тоот Сэд овогтой Пүрэвсүрэнгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1986 оны 02 сарын 07-ны өдрийн 06 дугаартай “Хүн өдрийн доод хэмжээ биелүүлээгүй хүмүүсийн тухай” тогтоол, Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн даргын 1988 оны 05 сарын 19-ний өдрийн 18 дугаартай тушаалд “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Сэдийн Пүрэвсүрэнгийн хөдөлмөрийн дэвтэр, Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 1993 оны өмч хувьчлалын материал, гэрч Д.Цэрэндагва, Т.Оюунтан нарын мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч С.Пүрэвсүрэнгийн Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл, 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд мужаан, малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч С.Пүрэвсүрэн нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цээжмэг овгийн Сэдийн Пүрэвсүрэнг Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл, 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд мужаан, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч С.Пүрэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН