Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/84

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч, хохирогч Э.Б , түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

Шүүгдэгч, хохирогч Б.Н , түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д , Б.Н-д нарт холбогдох 1805055631206 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шуугдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны ... дугаар сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн .... тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Э.Б-д /РД: /

Монгол улсын иргэн, 1985 оны ...дугаар сарын ...-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суудаг, гавъяа шагнал, ял шийтгэл эдэлж байгаагүй Урианхай овогт Б-н Н /РД:ДД/

Үйлдсэн хэргийн талаар яллах дугнэлтэд дурдсанаао:

Шүүгдэгч Б.Н , Э.Б  нар нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44-н зах дотор хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар бие биедээ хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжпэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: .

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н  мэдүүлэхдээ:                                  “Мөрдөн

байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр ярьсан тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Э.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Нэргүйг дуудсан чинь ирээд миний аймхай руу цохихоор нь би яаж байгаа юм гэхэд яадаг юм гэхээр нь би 2 цохиод зодолдсон. Тэгээд маргалдаад салсан ба Нэргүй буцаж ирээд цээж зүссэн. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Б : “...Би шинжээч эмч Амартүвшингийн гаргасан дүгнэлттэй танилцлаа. Энэ гэмтлийг Б.Н  надад хутгаар цээжинд хутгалж гэмтээсэн. Маргалдсан асуудал байхгүй өөрөө намайг эхлээд гараараа элэг рүү цохисон. Цээжинд 15-16 см орчим зүсэгдэж гэмтсэн. Би Нэргүйг зүс танина. Гурвалжингийн гүүрний зах дээр грушка цуг хийдэг. Өс хонзон өр авлагын асуудал байхгүй. Нэргүй согууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би хэрэглээгүй байсан...” гэжээ. /хх 22-23 хуу/

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Н : “...2018 оны 10 дугаар сарын 26- ны өдөр үдээс хойш би Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр зах дээр би жаахан архи уугаад очсон. Би вагоны урдуур явж байхад Б  намайг “эргүү” гэж дуудсан. Би Б г “чи намайг яахаараа эргүү гэж дууддаг юм гээд маргалдсан. Тэгээд бид хоёр заамдалцаад саравчны урд очсон. Намайг эхлээд Б  нүд рүү цохиод газар унагаасан тэгэхэд Үүеээ ах, Увс хоёр ирж салгаад Б  бид хоёр салаад явсан. Буцаад саравчин дээрээ ирсэн Б  ирсэн. Бид хоёр дахиад барьцалдаж аваад тэгээд тэнд газар байсан вагоны лац төмөр аваад Б-н цээж хэсэгт нь зүссэн. Тэгээд нэг мэдэхэд цагдаа ирсэн. Би цайны газарт байж байсан. Би шинжээч эмч М.Золжаргалын гаргасан дүгнэлттэй уншиж танилцлаа. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Энэ гэмтлийг Б  учруулсан. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Э.Б г мэдэхгүй байна...” гэжээ. /хх 37/

Нэргүй надтай маргалдаад бид хоёр барьцалдаж аваад салсан. Тэгтэл 10 минутын дараа дахин ирээд хэрэлдээд барьцалдаад авсан тэгсэнээ ханцуйгаа сэгсрээд нэг юм гаргаж ирээд над руу дайрсан би гарыг нь доош болгох гээд цохих үед миний цээж зүсэгдсэн. Тухайн үед яг юу байсныг мэдэхгүй, харанхуй байсан. Лац төмөр бол арзгар байдаг. Тухайн өдөр лац төмрийг төмөр замын ажилчид түүдэг юм. /хх-н 53/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12986 дугаар дүгнэлтэнд: “1. Э.Б гийн биед цээжний өмнөд хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-н 15/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13154 дугаар дүгнэлтэнд: “1. Б.Н н биед зүүн нүдний алим, дээд зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалданд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэж дүгнэжээ. /хх-н 31/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 40, 41/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 16, 17/ зэрэг болно.

 

Шуухийн дугнэлт:

Шүүгдэгч Э.Б , Б.Н  нар нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44-н зах дотор хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар харилцан зодолдож

Э.Б  нь Б.Н н эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Н  нь

Э.Б гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12986 /хх 15/, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13154 дугаар дүгнэлт /хх 31/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 40, 41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 16, 17/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Э.Б , Б.Н  нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Б , Б.Н  нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн /хх 40, 41/, хохирол төлбөрөө нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэргийгтус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8,

  1. 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Шүүгдэгч Э.Б-д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүугдэгч У овогт Б-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д г 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У овогт Б-н Н-г 750 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б , Б.Н  нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг ан^ааруулсугай.
  2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Э.Б-н, Б.Н  нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжпэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  3. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  4. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Б , Б.Н  нарын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ЕСӨН-ЭРДЭНЭ