Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1112

 

 

 

2021         10           25                                     2021/ШЦ*******/1112

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Н.Өнөрбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ганцэцэг,

Шүүгдэгч Р.*******, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа /ҮД:2650/, Р.Булгамаа /ҮД:0618/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.*******д холбогдох 1906 07303 0041 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Хангай суманд 1957 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “*******эрхийн Ундраа” ХХК-й захирал ажилтай, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 5 дугаар гудамжны 517 тоотод оршин суух, *******эргүүний барилгачин цол тэмдэг, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдаж байсан, 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 82А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 400 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан,   

Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялаас өршөөн хэлтрүүлсэн, Ж овогт Рын ******* /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Р.******* нь Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас зарласан Баянзүрх дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Ахмадын өргөө” бүхий барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерт шалгарсан хэдий ч төслийн санхүүжилтийг хууль бусаар авах зорилгоор *******өрийн банкны Баянзүрх дүүрэг дэх салбарын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18/790 дугаартай “Урьдчилгаа төлбөрийн баталгаа”, *******өрийн банкны төв салбарын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 18/502 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” хуурамч баримт бичгийг ашиглаж Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуурч мэхлэн санхүүжилтийн эрх нээлгэж *******өрийн сангийн 100900039301 тоот данснаас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн “*******эрхийн Ундраа” ХХК-й *******өрийн банкны 210000255450 тоот харилцах данс руу 398.456.789 төгрөг шилжүүлэн авч Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам буюу төрд их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад *******ОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.*******улгын өгсөн: “Прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ганцэцэгийн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээ болон гэм буруугийн талаарх прокурорын байр суурийг дэмжиж байна. ******* гуай өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 11, 12 дугаар хорооны ахмадын өргөөний барилгыг ажлыг хийн гүйцэтгэж дуусаагүй байна. Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яам буюу төрд 398.456.789 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан. Үүнийг барагдуулах хүсэлтэй байна. Гүйцэтгэсэн ажлыг үнэлсэн “Дамно” ХХК-н үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон прокурорын шатанд гарган явж байсан. *******ухайн гүйцэтгэлийг хийхдээ батлагдсан зураг төслийн дагуу хийсэн үү? хийсэн гүйцэтгэл нь батлагдсан төсвийн хүрээнд хэд болох вэ гэдгийг үнэлүүлсний дараа тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжтой болоод байгаа юм. Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яам нь төсвийн байгууллагын хувьд тухайн чиг үүргийг хэрэгжүүлж байдаг төрийн байгууллага болох Барилга Хөгжлийн төвөөр барилгын гүйцэтгэлийн хяналтыг хийлгэх гэрээг байгуулж *******үүний дагуу гүйцэтгэдэг тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас398.456.789 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү хэмээн хүсэж байна. Шүүгдэгч хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учраас төрд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн прокурорын тогтоол /хх.1.237-238/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ганцэцэгийн өгсөн: “... 2018 оны 10 дугаар сард манай яамнаас Баянзүрх дүүргийн 11, 12 дугаар хороодын нутаг дэвсгэрт “Ахмадын Өргөө”-ийн барилгын угсралтын ажил гүйцэтгэх тендерийг зарлан, шалгарсан *******эрхийн Ундраа” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр анх гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээнд заагдсан 398.456.789 төгрөгийг 2018 оны улсын төсвийн тухай хуулиар батлагдсан. “*******эрхийн Ундраа” ХХК-й зүгээс урьдчилгаа төлбөрийн баталгааг *******өрийн банкаар гаргуулж Сангийн яам руу явуулсан ба харин яамны зүгээс Сангийн яам руу санхүүжилтийн эрх нээлгэх тухай 2018 оны 12 дугаар сарын 25-ны 3/3793 албан тоотыг хүргүүлсэн. Сангийн яамнаас *******өрийн банканд урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргуулсан эсэхийг нягталж 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 9/8000 дугаартай албан бичгийг *******өрийн банканд хүргүүлсэн байдаг. *******өрийн банкнаас 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хариу хүргүүлэх тухай албан бичгийг Сангийн яаманд хүргүүлсний дагуу “*******эрхийн Ундраа” ХХК нь санхүүжилтийн 398.456.789 төгрөгийг гаргуулж авсан... Гэвч гэрээнд заасан хугацаанд барилга баригдаагүй... Манай яаманд бол ямар нэгэн барилга бариагүй шалтгаанаа тайлбарласан тайлбар гаргаагүй... Манай яамны зүгээс гомдол санал гэвэл улсад учирсан хохирлын мөнгө болох 398.456.789 төгрөгийг барагдуулж авах саналтай байна...” гэх мэдүүлэг /хх.1.24-25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Чимэдгаваагийн өгсөн: “... манай яамнаас Сангийн яам руу уг компани нь гүйцэтгэлээ хийхгүй байна гэж удаа дараа шалгуулсан... Сангийн яамнаас *******өрийн банк руу 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 9/7251 дугаараар албан тоот хүргүүлэхэд *******өрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн “*******эрхийн Ундраа" ХХК нь Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яаманд хүргүүлсэн *******өрийн банкны 2018 оны 12 дугаар сарын 25-ны 18/790 дугаартай 398.456.789 төгрөгийн “Урьдчилгаа төлбөрийн баталгаа” гаргасан албан тоот, Сангийн яаманд хүргүүлсэн *******өрийн банкны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 18/502 тоот 398.456.789 төгрөгийн “Урьдчилгаа төлбөрийн баталгаа” гаргасан нь үнэн болохыг баталсан “Хариу хүргүүлэх тухай” албан тоотуудыг хуурамчаар үйлдсэн байна гэж хариу ирүүлсэн нь нотолгоо болж байна...” гэх мэдүүлэг /хх.1.26-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ганзоригийн өгсөн: “... Манай төв банкны захирал А.Серик нь уг албан бичигт гарын үсэг зураагүй, албан тоотын дугаар гарын үсэг зөрүүтэй байна гэж хэлсэн. Баянзүрх дүүрэг дэх салбарын захирал Ж.Цэрэнхүү бас албан бичгээр хуурамч байна гэсэн байгаа. 18/502 дугаартай явсан албан бичигт “*******эрхийн Ундраа” ХХК нь зээлийн үлдэгдэлгүй гэх тодорхойлолт гаргасан байгаа. Ж.Цэрэнхүү захиралтай Баянзүрх салбараас 18/789 дугаартай албан тоотоор 19.000.000 төгрөгийн тендерийн баталгаа гаргуулж авсан байгаа. Цаашаа тендерт оролцохдоо 18/789 дугаартай албан тоотын дугаарыг 18/790 болгон өөрчилж мөнгөн дүнг нь 398.456.789 төгрөг болгон зассан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.29-31/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээч Х.Баярмаагийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 142 дугаартай:

 

“1. Шинжилгээнд ирүүлсэн 2018.12.25-ны өдрийн “*******өрийн банк”-аас “Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам”-д, 2018.12.26-ны өдрийн “*******өрийн банк’’-аас “Сангийн яам”-д гэж хаягласан баримт бичгүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилж буй 2018.02.25-ны өдрийн “*******өрийн банк”-аас “Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам”-д, 2018.12.26-ны өдрийн “*******өрийн банк”-аас “Сангийн Яам”-д гэх баримтууд дахь тэмдгийн дардаснууд хуурамч.

З. Баримтууд дахь “*******ӨРИЙН БАНК ГС*******-5541”, *******ӨРИЙН БАНК ГС*******- 5522” гэсэн дугаартай тэмдгийн дардаснуудад ямар нэгэн будагч бодисын нэвчилт байхгүй, харин өнгөт хэвлэлийн шинж тэмдгүүд илэрч байгаа нь уг баримтууд хуурамч гэсэн дүгнэлт өгөх үндэслэл болж байна.

4. Шинжилж буй тэмдгийн дардаснуудыг хуулбарлан олшруулах аргаар ердийн өнгөт /ink jet/ хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн хуурамч тэмдгийн дардаснууд ...” гэх 142 дугаартай дүгнэлт /хх.2.1-7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Р.*******улгын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.1.241-243/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Р.*******улгын хувийн байдлын талаар гэрч О.Булганы өгсөн мэдүүлэг /хх.1.248-249/,

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны *******өрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3/3614 тоот “Материал шалгуулах тухай” албан бичиг /хх.1.10/,

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 9/7471 тоот “Урьдчилгаа төлбөрийн баталгааны тухай” албан бичиг /хх.1.11/,

*******өрийн банкны 2019 оны 11 дүгээр сарын 07- ны өдрийн 01/6390 тоот “Албан тоотын хариу хүргүүлэх тухай” албан бичиг /хх.1.13/,

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3/3793 тоот “Санхүүжилтийн эрх нээлгэх тухай” албан бичиг /хх.1.17/,

“*******эрхийн Ундраа” ХХК-й 210000255450 тоот харилцах дансны хуулга /хх.1.75-79/,

Баянзүрх дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Ахмадын өргөө” бүхий барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх.1.92-109/,

*******өрийн банкны 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18/789 дугаартай “Гүйцэтгэлийн баталгаа” албан бичиг /хх.1.154/,

*******өрийн банкны 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 020/1868 дугаартай албан бичиг /хх.1.157-158/,

*******өрийн банкны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18/790 дугаартай албан бичиг /хх.2.8/,

*******өрийн банкны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 18/502 дугаартай албан бичиг /хх.2.9/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.2.108-117/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх.2.119-122/,

Хөрөнгийн үнэлгээний тайлангууд /хх.2.124-137,139-161/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх.2.163/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх.2.164/,

Яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлт /хх.2.179-198/,

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамны албан бичиг /хх.2.204-205/,

Хувийн байдлын талаарх баримтууд /хх.2.199-200, шинээр гаргасан 7 хуудас/,

Хохирлын талаарх баримтууд /шинээр гаргасан 10 хуудас/ зэрэг болно.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Р.******* нь Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас зарласан Баянзүрх дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Ахмадын өргөө” бүхий барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерт шалгарсан хэдий ч төслийн санхүүжилтийг хууль бусаар авах зорилгоор *******өрийн банкны Баянзүрх дүүрэг дэх салбарын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18/790 дугаартай “Урьдчилгаа төлбөрийн баталгаа”, *******өрийн банкны төв салбарын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 18/502 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” хуурамч баримт бичгийг ашиглаж Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуурч мэхлэн санхүүжилтийн эрх нээлгэж *******өрийн сангийн 100900039301 тоот данснаас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн “*******эрхийн Ундраа” ХХК-ийн *******өрийн банкны 210000255450 тоот харилцах данс руу 398.456.789 төгрөг шилжүүлэн авч Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам буюу төрд их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ганцэцэгийн өгсөн: “... 2018 оны 10 дугаар сард манай яамнаас Баянзүрх дүүргийн 11, 12 дугаар хороодын нутаг дэвсгэрт “Ахмадын Өргөө”-ийн барилгын угсралтын ажил гүйцэтгэх тендерийг зарлан, шалгарсан *******эрхийн Ундраа” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр анх гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээнд заагдсан 398.456.789 төгрөгийг 2018 оны улсын төсвийн тухай хуулиар батлагдсан. “*******эрхийн Ундраа” ХХК-й зүгээс урьдчилгаа төлбөрийн баталгааг *******өрийн банкаар гаргуулж Сангийн яам руу явуулсан ба харин яамны зүгээс Сангийн яам руу санхүүжилтийн эрх нээлгэх тухай 2018 оны 12 дугаар сарын 25-ны 3/3793 албан тоотыг хүргүүлсэн. Сангийн яамнаас *******өрийн банканд урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргуулсан эсэхийг нягталж 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 9/8000 дугаартай албан бичгийг *******өрийн банканд хүргүүлсэн байдаг. *******өрийн банкнаас 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хариу хүргүүлэх тухай албан бичгийг Сангийн яаманд хүргүүлсний дагуу “*******эрхийн Ундраа” ХХК нь санхүүжилтийн 398.456.789 төгрөгийг гаргуулж авсан... Гэвч гэрээнд заасан хугацаанд барилга баригдаагүй... Манай яаманд бол ямар нэгэн барилга бариагүй шалтгаанаа тайлбарласан тайлбар гаргаагүй... Манай яамны зүгээс гомдол санал гэвэл улсад учирсан хохирлын мөнгө болох 398.456.789 төгрөгийг барагдуулж авах саналтай байна...” гэх мэдүүлэг /хх.1.24-25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Чимэдгаваагийн өгсөн: “... манай яамнаас Сангийн яам руу уг компани нь гүйцэтгэлээ хийхгүй байна гэж удаа дараа шалгуулсан... Сангийн яамнаас *******өрийн банк руу 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 9/7251 дугаараар албан тоот хүргүүлэхэд *******өрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн нь “*******эрхийн Ундраа" ХХК нь Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яаманд хүргүүлсэн *******өрийн банкны 2018 оны 12 дугаар сарын 25-ны 18/790 дугаартай 398.456.789 төгрөгийн “Урьдчилгаа төлбөрийн баталгаа” гаргасан албан тоот, Сангийн яаманд хүргүүлсэн *******өрийн банкны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 18/502 тоот 398.456.789 төгрөгийн “Урьдчилгаа төлбөрийн баталгаа” гаргасан нь үнэн болохыг баталсан “Хариу хүргүүлэх тухай” албан тоотуудыг хуурамчаар үйлдсэн байна гэж хариу ирүүлсэн нь нотолгоо болж байна...” гэх мэдүүлэг /хх.1.26-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ганзоригийн өгсөн: “... Манай төв банкны захирал А.Серик нь уг албан бичигт гарын үсэг зураагүй, албан тоотын дугаар гарын үсэг зөрүүтэй байна гэж хэлсэн. Баянзүрх дүүрэг дэх салбарын захирал Ж.Цэрэнхүү бас албан бичгээр хуурамч байна гэсэн байгаа. 18/502 дугаартай явсан албан бичигт “*******эрхийн Ундраа” ХХК нь зээлийн үлдэгдэлгүй гэх тодорхойлолт гаргасан байгаа. Ж.Цэрэнхүү захиралтай Баянзүрх салбараас 18/789 дугаартай албан тоотоор 19.000.000 төгрөгийн тендерийн баталгаа гаргуулж авсан байгаа. Цаашаа тендерт оролцохдоо 18/789 дугаартай албан тоотын дугаарыг 18/790 болгон өөрчилж мөнгөн дүнг нь 398.456.789 төгрөг болгон зассан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.29-31/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээч Х.Баярмаагийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 142 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн 2018.12.25-ны өдрийн “*******өрийн банк”-аас “Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам”-д, 2018.12.26-ны өдрийн “*******өрийн банк’’-аас “Сангийн яам”-д гэж хаягласан баримт бичгүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилж буй 2018.2.25-ны өдрийн “*******өрийн банк”-аас “Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам”-д, 2018.12.26-ны өдрийн “*******өрийн банк”-аас “Сангийн Яам”-д гэх баримтууд дахь тэмдгийн дардаснууд хуурамч.

З. Баримтууд дахь “*******ӨРИЙН БАНК ГС*******-5541”, *******ӨРИЙН БАНК ГС*******- 5522” гэсэн дугаартай тэмдгийн дардаснуудад ямар нэгэн будагч бодисын нэвчилт байхгүй, харин өнгөт хэвлэлийн шинж тэмдгүүд илэрч байгаа нь уг баримтууд хуурамч гэсэн дүгнэлт өгөх үндэслэл болж байна.

4. Шинжилж буй тэмдгийн дардаснуудыг хуулбарлан олшруулах аргаар ердийн өнгөт /ink jet/ хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн хуурамч тэмдгийн дардаснууд...” гэх дүгнэлт /хх.2.1-7/,

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны *******өрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3/3614 тоот “Материал шалгуулах тухай” албан бичиг /хх.1.10/,

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 9/7471 тоот “Урьдчилгаа төлбөрийн баталгааны тухай” албан бичиг /хх.1.11/,

*******өрийн банкны 2019 оны 11 дүгээр сарын 07- ны өдрийн 01/6390 тоот “Албан тоотын хариу хүргүүлэх тухай” албан бичиг /хх.1.13/,

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3/3793 тоот “Санхүүжилтийн эрх нээлгэх тухай” албан бичиг /хх.1.17/,

*******өрийн банкны 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18/789 дугаартай “Гүйцэтгэлийн баталгаа” албан бичиг /хх.1.154/,

“*******эрхийн Ундраа” ХХК-й 210000255450 тоот харилцах дансны хуулга /хх.1.75-79/,

*******өрийн банкны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18/790 дугаартай албан бичиг /хх.2.8/,

*******өрийн банкны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 18/502 дугаартай албан бичиг /хх.2.9/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ганцэцэгийн: “******* гуай өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 11, 12 дугаар хорооны ахмадын өргөөний барилгыг ажлыг хийж гүйцэтгэж дуусаагүй байна. Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яам буюу төрд 398.456.789 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.*******улгын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Хуурамч баримт ашиглан төслийн санхүүжилтийг хууль бусаар авсан гэмт хэрэгт шүүгдэгч Р.*******улгыг яллаж байгаа, мөн түүний эзэмшлийн компанийг шалгаруулсан тендерийн гэрээний хэрэгжилтийн талаар эрүүгийн хэргийн шүүх дүгнэлт хийх боломжгүй бөгөөд уг тендерийн дагуу гүйцэтгэсэн гэх барилга угсралтын ажлын хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэхээр хэргийг прокурорт буцаах тухай шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт болон шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хангах шаардлагагүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Р.*******улгын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч Р.*******улгыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хуурч, баримт бичиг ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг “их хэмжээний хохирол учруулсан” хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Р.*******ас 398.456.789 төгрөг гаргуулж, хохирогч Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яаманд олгох нь зүйтэй.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Р.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Р.*******улгын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгчид 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Шүүгдэгч Р.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Зүрх судасны хууч өвчтэй, Ковид-19 өвчний дараах үеийн үлдцийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, цусны даралт ихэссэн байгаа, ахмад настай шүүгдэгч Р.*******улгын эрүүл мэндийн болон хувийн байдал, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл боломж зэргийг харгалзан, шүүгдэгчид торгох ял оногдуулах тухай шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг хангасан бөгөөд харин шүүгдэгчид хорих ял оногдуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хангаагүй болно.

Шүүгдэгч Р.*******д оногдуулсан 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд сар тутам хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          Энэ хэрэгт шүүгдэгч Р.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт битүүмжилсэн шүүгдэгчийн хамтран өмчлөлийн орон сууцын хувьд оногдох хэсгээс хохирол нөхөн төлүүлэх зорилгоор албадан гаргуулбал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод *******ОГ*******ООХ нь:

          1. Шүүгдэгч Ж овогт Рын *******улгыг “Хуурч, баримт бичиг ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Р.*******д 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Р.*******д оногдуулсан 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд сар тутам хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.*******д сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Р.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Р.*******улгын хамтран өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хорооллын 20 дугаар байрны 33 тоот 3 өрөө, Ү-22060037256  улсын бүртгэлийн дугаартай орон сууцын хувьд оногдох хэсгээс хохирол нөхөн төлүүлэх зорилгоор албадан гаргуулсугай.

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.*******ас 398.456.789 төгрөг гаргуулж, хохирогч Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яаманд олгосугай.

        8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.*******д авсан хувийн баталгаа гаргах, Монгол  улсын хилээр болон Улаанбаатар хотоос гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                           С.ӨСӨХБАЯР