Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 00359

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1981 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Булган аймгийн Сэлэнгэ сумын  1 дүгээр багийн 2-15 тоотод оршин суух Шандас овогт Далхсүрэнгийн Оюунцэцэг /РД:ГИ81081408 /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1984 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолоооч мэргэжилтэй, Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн Моностойн 25-05 тоотод оршин суух Боржигон овогт Бат-Эрдэнийн Тайван /РД:ГИ84041012 /-д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00326/И индекстэйиргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх  хуралдаанд:  Нэхэмжлэгч  Д.Оюунцэцэг,  хариуцагч Б.Тайван, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би Б.Тайвантай 2012 оноос хамт амьдарч эхэлсэн бөгөөд бидний дундаас 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр охин Т.Цэнгүүн  төрсөн. Бид 2016 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа. Б.Тайвангаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Тайван шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Оюунцэцэгтэй 2012 оноос хойш хамт амьдарсан. Бидний дундаас 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр охин Т.Цэнгүүн  төрсөн. 2016 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг нь Б.Тайванд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг, хариуцагч Б.Тайван нар нь 2012 онд танилцаж, дотноссон ба тэдний дундаас 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр охин Т.Цэнгүүн төрснийг 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгэж №0000847888-18 дугаартай төрсний гэрчилгээ олгосон болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй тул Д.Оюунцэцэг, Б.Тайван нарыг хууль ёсны гэр бүл гэж үзэхгүй боловч, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д ”гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч Б.Тайван нь охин Т.Цэнгүүнийг Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

Хариуцагч Б.Тайван нь охин Т.Цэнгүүнд тэтгэлэг төлөхөөс татгалзах зүйлгүй гэж тайлбар ирүүлсэн байх тул хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн нь хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэл болохгүйг анхаарвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Т.Цэнгүүнийг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажихтүвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийнхэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Тайванаар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээндзарцуулахыг эх Д.Оюунцэцэгт даалгасугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ ньтэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлторуулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Оюунцэцэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийнхураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 98826 /ерэн найман мянга найман зуун хорин зургаа/ төгрөг гаргуулж Төрийн санд олгосугай.
  4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурьдсугай

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         О.ОДОНЧИМЭГ