Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/875

 

 

г МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС г

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-
Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шуугдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, урд ял шийтгэлгүй, Д.Б /РД:ТА96010817/.

Үйлдсэн хэргийн талаар /яллах дугнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Бтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар А.Бийн биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох
баримтуудыг шинжпэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ:“Өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул
шүүх хуралдаанд нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч А.Б мэдүүлэхдээ: “...гэмтлийн эмнэлгийн автобусны буудал дээрээс Шархад гэсэн чиглэлийн автобусанд суух гээд хаалгаар нь орохоор эхнэр Э.Аийн бэлхүүсээр нь тэврээд орох гэж байхад Д.Б хажуугаар түлхэж орж ирээд урд зогссон. Би бд орвол ор яах гээд хажуугаар дайраад байгаа юм гэхэд Д.Б автобус руу ороод эргэж хараад хөлөөрөө миний уруул руу жийсэн. Автобусанд орсны дараа гараараа зүүн талын нүд рүү цохиж гэмтээн 1 оёдол тавиулсан. Уруулын гадна, дотор талдаа оёдол тавиулсан...” гэжээ. /хх 25, 26, 50/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9
дүгээр сарын 03-ны өдрийн 10608 дугаартай дүгнэлтэнд: “А.
Бийн биед
дээд уруулын гадна арьсанд, дотор салстад, зүүн доод зовхинд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх
боломжтой байна” гэжээ. /хх 12/

Гэрч Э.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр ард тэр залууг орох гэж байгаа бол ор гэж байсан. Би түрүүлээд автобусанд ороод эргээд харахад тэр залуу миний араас автобусанд орж ирсэн байсан. Тэр залуу хөлөөрөө манай нөхөр рүү арагшаа тийрч байсан. Тэгэхэд манай нөхрийн нүүр ам цус болсон байсан...” гэжээ. /хх 31/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 19/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35/

Хохирлын баримтууд /хх 37,38/

Хохирол төлбөрт 1,000,000 төгрөг авсан гэх баримт /хх 39/

Хохирогч А.Бийн гомдол саналгүй гэх баримт /хх 52/ зэрэг нотлох
баримтуудыг шинжпэн судлав.

Шуухийн дугнэлт:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Бтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн байцаалтанд хохирогч А.Бийн: “...автобусанд суух гээд хаалгаар нь орохоор эхнэр Э.Аийн бэлхүүсээр нь тэврээд орох гэж байхад Д.Б хажуугаар түлхэж орж ирээд урд зогссон. Би Д.Бд орвол ор яах гээд хажуугаар дайраад байгаа юм гэхэд Д.Б автобус руу ороод эргэж хараад хөлөөрөө миний уруул руу жийсэн. Автобусанд орсны дараа гараараа зүүн талын нүд рүү цохиж гэмтээн 1 оёдол тавиулсан. Уруулын гадна, дотор талдаа оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Э.Аын: “...Манай нөхөр ард тэр залууг орох гэж байгаа бол
ор гэж байсан би түрүүлээд автобусанд ороод эргээд харахад тэр залуу миний араас автобусанд орж ирсэн байсан. Тэр залуу хөлөөрөө манай нөхөр рүү арагшаа тийрч байсан. Тэгэхэд манай нөхрийн нүүр ам цус болсон байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 10608 дугаартай дүгнэлт /хх 12/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 19/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35/, хохирлын баримтууд /хх 37,38/, хохирол төлбөрт 1,000,000 төгрөг авсан гэх баримт /хх 39/, хохирогч
А.
Бийн гомдол саналгүй гэх баримт /хх 52/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан
бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч А.Б нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Бтэй сайн
дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжпэх зүйл байхгүй /хх 39, 52/
хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, шүүгдэгч Д.Бат- Эрдэнэ нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хялбаржуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Халиунд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар ирүүлсэн санал нь хуульд нийцсэн шүүдэгчийн гэм бурууд тохирсон гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус
тус дурдлаа.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт
    хураагдаагүй, шүүгдэгч Д.
    Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол төлсөн, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжпэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ