| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0828/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/815 |
| Огноо | 2020-09-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.О |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/815
2020 9 9 2020/ШЦТ/815
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Ц,
Улсын яллагч Э.О,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт *******-т холбогдох эрүүгийн 1909046550881 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрчин хотхоны 60-245 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Эрхий мэргэн овгийн *******, регистрийн дугаар:
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч ******* нь 2019 оны 12 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 46 дугаар байрны 12 тоотод иргэн О.О-той хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, улмаар түүний толгойн тус газар үнэртэй усны шилээр цохих, нүүрэн тус газар гараар цохих, нуруунд өшиглөх зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зулай, дагзны хуйханд шарх, хамрын нуруу, хүзүү, цээж, бүсэлхий нуруу, баруун, зүүн шуу, баруун сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн 1-2-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Үүнд: Эрүүгийн 1909046550881 тоот хэргээс:
Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 12 сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 02 цагийн үед найз Төгөлдөр, Ц, Отгонболд нарын хамт гэрийнхээ ойролцоо пиво уусан ба Төгөлдөр гэр лүү түрүүлж ороод унтлаа гээд ороход араас нь Отгонболд, Ц нар орсон. Ингээд хэсэг хугацааны дараа гэрт байсан найз Хүслэн над руу залгаад гэрт бөөн юм болоод байна чи ороод ир гэсэн ба байр луу орох үед Хүслэнтэй таарсан ба Хүслэн гадагшаа гараад явсан. Ингээд би гэр лүү ортол Ц О нар “чи одоо боль” гээд байж байсан. Тэгтэл О над руу агсам тавьж баруун гартаа хутга, зүүн гартаа шаазан аяга бариад “ална гээд дайрах гэхээр нь би өрсөөд зүүн шанаа руу нь гараараа нэг удаа цохиод дараад авсан. Тэгтэл О хутгаа тавихгүй байхаар нь би хажууханд цонхны тавцан дээр байсан шилэн савтай үнэртэй усыг аваад дагз руу нь нэг удаа цохисон. Ингээд би дахиж зүүн шанаа руу нь гараараа 1 удаа алгадсан. Бөгс рүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгтэл О надад уурлаад Төгөлдөртэй хамт гараад явсан. Тэгтэл удалгүй Хүслэн орж ирээд “би Дээгий гээд найзыгаа дуудтал гадаа Отгонболдыг нэмээд зодчихлоо” гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,
Хохирогч О.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хохирогч О.О-ын “...би маргалдаж байгаад тавиур дээр байсан хутгыг аваад Г-ыг айлгах гэтэл Төгөлдөр боль гээд хутгыг маань авсан. Мөн Г намайг заамдаж миний нүүр хэсэг рүү гараараа 1-2 удаа цохисон. Г миний дагз руу үнэртэй усаар цохиж мөн нүүр бие рүү гараараа цохиж, газар унасан байхад нуруу руу өшиглөсөн. Яг хэдэн удаа өшиглөснийг одоо санахгүй байна. ...Г миний нуруу руу олон удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар хуудас/,
Гэрч О.Ций мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* О.О-ын нүүр лүү гараараа 3 удаа цохиж, хэвтсэн байхад нь бөгс, нуруу руу нь 2-3 удаа өшиглөсөн...” ******* эмэгтэй хүнд гар хүрлээ гээд уурлаад О.О-ын нүүр лүү гараараа цохиход О.О хутга аваад ******* луу дайрсан. Тэгээд Хүслэн 00 орохоор нь би араас нь орчхоод гараад иртэл О.О-ын толгойноос цус гарсан байсан. Яагаад толгойноос нь цус гарсныг хараагүй. Ингээд Хүслэн гэрээс гараад явсан ба О.О ******* нар маргалдсаар байгаад коридорт гараад ирсэн ба коридорт ******* О.О-ын толгой руу хэд хэдэн удаа цохиод хэвтэж байхад нь өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/,
Гэрч Г.Хүслэнгийн “...гаднаас Ганаа орж ирээд намайг цохисныг мэдээд уурлаад О-гийн нуруу луу нэг удаа өшиглөсөн. Толгой руу нь үнэртэй усаар цохисон, нүүр лүү нь гараараа цохисон. Ер нь бол Ганаа О-гийн дээр нь гарч суучхаад маш их цохиод байсан. ...00 орж хувцсаа өмсөөд байж байтал Ц 00-ийн хаалга тогшоод Ганаа О-гийн толгойг хагалчихлаа гэхээр нь би өрөөнд ороод хартал О цус нөжтэйгөө холилдчихсон байсан. ...О-гийн толгой хагарсан, нуруу нь улайж хавдсан. Ганаа О-гийн толгой руу үнэртэй усаар цохиж хагалсан, нуруу руу нь өшиглөсөн...” ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 631 дугаартай шинжээчийн дүгнэлт:
хөндлөн сэртэнгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
болсон цаг хугацаанд үүсэх боломжтой ба дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.
4. О.О-ын биед учирсан бүсэлхийн 1-2-р нугаламын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, тархи доргилт, зулай, дагзны хуйханд шарх, хамрын нуруу, хүзүү, цээж, бүсэлхий нуруу, баруун зүүн шуу, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 60-62 дугаар хуудас/, шүүх шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2019 оны 12 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 46 дугаар байрны 12 тоотод иргэн О.Отой хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, улмаар түүний толгойн тус газар үнэртэй усны шилээр цохих, нүүрэн тус газар гараар цохих, нуруунд өшиглөх зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зулай, дагзны хуйханд шарх, хамрын нуруу, хүзүү, цээж, бүсэлхий нуруу, баруун, зүүн шуу, баруун сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн 1-2-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч *******-ын мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч О.О-ын “******* миний дагз руу үнэртэй усаар цохиж мөн нүүр бие рүү гараараа цохиж, газар унасан байхад нуруу руу өшиглөсөн” гэх мэдүүлэг, гэрч О.Ций “ ******* О.О-ын нүүр лүү гараараа 3 удаа цохиж, хэвтсэн байхад нь бөгс, нуруу руу нь 2-3 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №631 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч О.О нь хохирол төлбөр нэхэмжлээгүй ба шүүгдэгч *******-той эвлэрсэн талаар хүсэлт /хх-120 дугаар хуудас/ гаргаж өгсөн, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч П.Г-ыг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон ба энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Иймд *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нь Монполимент ХХК-д операторчин ажилтай талаар мэдүүлж байх тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биенээ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4 , 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 / зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 / дөрөв / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН