Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 00360

 

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1994 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Тэшиг сумын  5 дугаар багт оршин суух Зүйд овогт Батсайханы Хэрлэн /РД:ГЙ94040304/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Тэшиг сумын 2 дугаар багт оршин суух Тансаг дулам овогт Ядамын Онолбат /РД:ГЙ91011612/-д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00341 индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Хэрлэн, хариуцагч Я.Онолбат, нарийн бичгийн дарга С.Гончигбал нароролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Хэрлэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааБи Я.Онолбаттай 2013 онд танилцаж, 2014 онд хүү О.Тэлмүүнийг төрүүлсэн. Би 2 жилийн хугацаанд Я.Онолбат болон түүний аав, ээжтэй хамт амьдарч байсан. Энэ хугацаанд Я.Онолбат нь намайг зодож, дарамталж, зан авир нь өөрчлөгдөж өөр эмэгтэй сонирхох болсон учраас 2015 оноос тус, тусдаа амьдрах болсон. Хүү О.Тэлмүүн нь одоо 3 настай, миний асрамжид байгаа. Иймд Я.Онолбатаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Я.Онолбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Хэрлэнтэй 2013 онд танилцаж, 2014 онд хүү О.Тэлмүүн төрсөн. Бид хувийн таарамжгүй харьцаанаас болж хамтран амьдрах боломжгүй болсон. Т.Хэрлэн өөр хүнтэй сууж байгаа тул цаашид хамтран амьдрах боломжгүй байна. Иймд хүүхдээ өөрийн асрамжинд авч өсгөх хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгч Б.Хэрлэн нь Я.Онолбатад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Хэрлэнхариуцагч Я.Онолбат нар нь 2013 онд танилцаж, дотноссон ба тэдний дундаас 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр О.Тэлмүүн төрснийг 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгэж №6337000040 дугаартай төрсний гэрчилгээ олгосон болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй тул Б.Хэрлэн, Я.Онолбат нарыг хууль ёсны гэр бүл гэж үзэхгүй боловч, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д ”гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч Я.Онолбат нь хүү Тэлмүүнийг Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

Хариуцагч Я.Онолбат нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүү О.Тэлмүүнийг өөрийн асрамжинд авна гэж маргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй, сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Хуулийн дээрх шаардлагыг хангаагүй хариуцагчийн тайлбарыг сөрөг нэхэмжлэл гэж үзэхгүй тул хүүхдийн асрамжийн асуудлыг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч Б.Хэрлэн нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн нь хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэл болохгүйг анхаарвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн О.Тэлмүүнийг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажихтүвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийнхэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Я.Онолбатаар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээндзарцуулахыг эх Б.Хэрлэнд даалгасугай.

2.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ ньтэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлторуулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Хэрлэн нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийнхураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар хариуцагчаас 98826 /ерэн найман мянга найман зуун хорин зургаа/ төгрөг гаргуулж Төрийн санд олгосугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурьдсугай

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         О.ОДОНЧИМЭГ