| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2017/00379/И |
| Дугаар | 00362 |
| Огноо | 2017-08-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 00362
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй,
Г.Жадамба, Э.Тунгалагтамир нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00379/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1985 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хаан банкны Булган салбарт зээлийн багц хариуцсан менежер ажилтай, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг 2б-18-05 тоотод оршин суух Боржгон овогт Дашдэлэгийн Болдхүү /РД:ГЮ85012710/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Жадамба, Э.Тунгалагтамир нар нь Хаан банкны Булган салбараас 2013 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 9 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 7000000 төгрөгийн зээлийг 21.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 09/01 тоот зээлийн гэрээ байгуулан цалингийн нэмэлт зээл 1400000 төгрөгийн зээлийг 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 13/462 тоот зээлийн гэрээ байгуулан цалингийн нэмэлт зээл 1500000 төгрөгийн зээлийн 21.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай сар бүр төлөх нөхцөлтэйгээр авсан. 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 14/107 тоот лизингийн гэрээ байгуулан 1500000 төгрөгийн зээлийг 20.4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай сар бүр төлөх нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч зээлийн гэрээний 1.4.3 дэх хэсгийг зөрчсөн, зээлдэгч нь зээлийн төлбөр эргэн төлөлгүй хугацаа хэтэрч 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээл нь 768 хоног хугацаа хэтэрч зээлээ төлөхгүй байна. Иргэн Г.Жадамба, Э.Тунгалагтамир нар нь хаягтаа байхгүй байгаа тул эрэн сурвалжлаж өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар нь Г.Жадамба, Э.Тунгалагтамир нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хангах үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Жадамба, Э.Тунгалагтамирнар нь Булган аймгийн Булган сумын Рашаант, Зүүнтүрүү 11-04 тоотод оршин суух хаягтай боловч, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 4-ны өдрийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул тэднийг эрэн сурвалжилж хаягийг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Жадамба /РД:ГМ74060414, Э.Тунгалагтамир /РД:ГЕ81011600/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г.Жадамба, Э.Тунгалагтамир нарыг эрэн сурвалжилах, тэдний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийж, энэ тухай нэхэмжлэгч Хаан банкны Булган салбарт мэдэгдэхийг Булган аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ