| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2017/00372/И |
| Дугаар | 00363 |
| Огноо | 2017-08-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 00363
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй,
О.Цогтсайхан, Ц.Одончимэг нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00372/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1985 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хаан банкны Булган салбарт зээлийн багц хариуцсан менежер ажилтай, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг 2б-18-05 тоотод оршин суух Боржгон овогт Дашдэлэгийн Болдхүү /РД:ГЮ85012710/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн О.Цогтсайхан, Ц.Одончимэг нар нь Хаан банкны Булган салбараас 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан 1250000 төгрөгийн зээлийг 21.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан ба цалингийн зээлийн нэмэлт гэрээгээр 18 удаагаар 17350000 төгрөг нэмэлтээр тус тус авсан. 2016оны 03 дугаар сарын 25-ны ЗГ201642591381 тоот 500000 төгрөгийн нэмэлт нийт 8781899 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 19.2% хүүтэй авсан зээлийн барьцаанд Булган аймаг Булган сумын 3 дугаар баг А хэсэг 11-р гудамж 4 тоотод байрлалтай хашаа байшинг газрын хамтаар зээлийн барьцаанд тавьсан байна. Зээлдэгч зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсгийг зөрчсөн, зээлдэгч нь зээлийн төлбөр эргэн төлөлгүй хугацаа хэтэрч 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээл нь 219 хоног хугацаа хэтэрч зээлээ төлөхгүй байна. Иргэн О.Цогтсайхан, Ц.Одончимэг нар нь хаягтаа байхгүй байгаа бөгөөд энэ нь багийн засаг даргийн тодорхойлолт, шуудангийн хариу магадлагагаар тус тус тогтоогдож байгаа тул, эрэн сурвалж өгнө үү. Тус зээлдэгчийн хаягийг тодруулж болох хүн нь О.Цогтсайханы Нагац дүү Булган аймгийн Могод сумын цагдаа Цэнджав овогтой Анхбаяр РД:/ГЮ8901137/ Утас:99204613 мэдэж магадгүй гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар нь О.Цогтсайхан, Ц.Одончимэг нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хангах үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Цогтсайхан, Ц.Одончимэгнар нь Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг 3А хэсгийн 11-4 тоотод оршин суух хаягтай боловч, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 3-ны өдрийн 195 болон 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 113 тоот тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул тэднийг эрэн сурвалжилж хаягийг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Цогтсайхан /РД:ГЮ63071871/, Ц.Одончимэг /РД:ГЮ73110562/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар О.Цогтсайхан, Ц.Одончимэг нарыг эрэн сурвалжилах, тэдний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийж, энэ тухай нэхэмжлэгч Хаан банкны Булган салбарт мэдэгдэхийг Булган аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ