Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 449

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 05 өдөр                Дугаар 129/шш2017/00449               Эрдэнэбулган сум                                                                                                                          

 

    

         Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа                                                                             

      татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би,

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 57-14 тоотод оршин суух Харчу овгийн Энхтайваны Золжаргал /РД:АИ90030601/-д холбогдох,

13308822 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад

 

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Э.Золжаргалаар төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д зааснаар Зөрчлийн хэлбэр, хүлээлгэх хариуцлагаас үл хамааран энэ хуулийг зөрчсөний улмаас Нэгдсэн эмнэлэгт хохирол учруулсан буруутай этгээдэд уг хохирлыг төлж барагдуулах гэснийг үндэслэн 26617645 төгрөгийн 50 хувь болох 13308822 төгрөгийг буруутай албан тушаалтан болох Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахлах нягтлан бодогч байсан Э.Золжаргалаар төлүүлж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг нь Э.Золжаргалд холбогдуулан гаргасан 13308822 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                   

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг нь хариуцагч Э.Золжаргалд холбогдуулан 13308822 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 13308822 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуудийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                       

                                                             ЗАХИРАМЖЛАХ НЬ:

           

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэхэмжлэлтэй Э.Золжаргалд холбогдох 13308822 /арван гурван сая гурван зуун найман мянга найман зуун хорин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Ч.ЖАРГАЛАН