| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2021/0134/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/142 |
| Огноо | 2021-12-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Б.Төрболд Шүүгдэгч Б.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 2123000990149 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай овогт *******ийн *******: Регистрийн дугаар: /*******/
Шүүдэгч Б.******* нь Завхан аймгийн сумын Хаан банкинд теллерээр ажиллаж байх хугацаандаа интернэт банк, мобайль банкны үйлчилгээ авахаар ирсэн харилцагч нарын мэдээллийг олж аван 2021 оны 06 дугаар сарын 11-нээс 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн В.ын данснаас 3.133.000 төгрөгийг, 2021 оны 07 дугаар сарын 01-нээс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн П.*******гийн данснаас 915.000 төгрөгийг, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэн Э.ийн данснаас 3.062.310 төгрөгийг, 2021 оны 03 дугаар сарын 15-наас 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ц.*******гийн данснаас 3.835.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэн Э.*******ийн данснаас 1.500.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ц.*******ын данснаас 3.037.200 төгрөгийг интернэт банкны гүйлгээг ашиглан өөртөө болон бусдад шилжүүлэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 15.482.510 төгрөгний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч В., П.*******, Э., Ц.*******, Э.*******, Ц.******* нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тооцсон талаар: Шүүгдэгч *******ийн ******* нь Завхан аймгийн сумын Хаан банкинд теллерээр ажиллаж байх хугацаандаа интернэт банк, мобайль банкны үйлчилгээ авахаар ирсэн харилцагч нарын цахим банкны нууц үгийг олж аван 2021 оны 06 дугаар сарын 11-нээс 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд В.ын данснаас 3.133.000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 01- нээс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд П.*******гийн данснаас 915.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Э.ийн данснаас 3.062.310 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 15-наас 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Ц.*******гийн данснаас 3.835.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Э.*******ийн данснаас 1.500.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Ц.*******ын данснаас 3.037.200 төгрөгийн гүйлгээг интернэт банк ашиглан өөртөө болон бусдад шилжүүлсэн хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал: Өөрийн данснаас мөнгөө алдсан талаараа мэдүүлсэн хохирогч В.ын “...өөрийн эзэмшлийн хаан банкны данснаасаа 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 2.000.000 төгрөг авсан. ...авахынхаа өмнө нь 2021 оны 06 дугаар сарын эхээр 1.300.000 төгрөг авсан байсан төлсөн. ...би гар утсандаа *******гаар интернэт банк болон мобайл банк суулгуулж заалгаж нэвтрэх нэр нууц үгийг ******* мэдэж байсан. ...2021 оны 07 дугаар сард Хаан банкин дээр шалгалт ирэх үед мэдсэн. ...Миний хохирлыг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.ийн “...миний хүү *******гийн данс болон миний хүүгийн охин *******ийн хугацаатай хадгаламжийн данснаас, мөн миний хүүгийн эхнэр Ч.******* нарын Хаан банкин дахь данснаас нь нийт 6.000.000 гаруй төгрөгийг хууль бусаар Б.******* гэх хүн авч хувьдаа ашигласан байсан. Миний хүү *******гийн данснаас мөнгө авахдаа ******* интернэт банкийг миний хүүгийн нэр дээр нээж байгаад мөнгийг авсан хойноо тухайн интернэт банкаа хаачихсан байсан. Харин охин *******ийн хугацаатай хадгаламжаас мөнгөний хүү орох үед 1.500.000 төгрөгийг авсан. *******г ******* нь интернэт банкны кодоо хэл гэж асууж байсан бөгөөд тухайн үедээ нээх үе болон код нэрийг нь мэдэж аваад данснаас нь мөнгө авсан байсан. *******гийн эхнэр нь энэ бүх мөнгийг бүрэн гүйцэт төлж хувиасаа барагдуулсан...” гэсэн мэдүүлгээр, Насанд хүрээгүй хохирогч Э.ийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******гийн “...2021 оны 07 дугаар сард манай сумын Хаан банкин дээр шалгалтаар хүмүүс ирсэн байсан юмаа. Тэгээд манайхтай холбогдоод танай охин Э.ийн хадгаламжийг барьцаалаад зээл авчихсан байна. миний охин ийн дугаартай данстай холбоотойгоор 3.000.000 төгрөгийг авсан байсан. Тэгээд энэ мөнгийг банкин дээр ирсэн шалгалтын дараа Б.*******гийн эхнэр бүрэн барагдуулж бүрэн төлж өгсөн...” гэсэн мэдүүлгээр, Хохирогч Ц.*******гийн “... суманд хаан банкны теллер ажилтай *******г ажиллаж байх хугацаанд 03 дугаар сарын орчим санагдаж байна, нөхөр бид хоёр гар утсандаа интернэт банк суулгаж хялбар гүйлгээ хийж сурах гээд сумынхаа Хаан банкны теллер ******* гэх хүн дээр гар утсаа бариад очиж интернэт банк суулгуулж нэвтрэх нэр, нууц үгээрээ яаж гүйлгээ хийдэг талаар заалгуулж мэдсэн юм. ...нууц үгээ мартаж Хаан банкны ******* дээр очиж сэргээлгэж байсан юм. Тэгсэн нөхөр бид хоёрын интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг цээжилсэн байсан болоод миний хаан банкны тоот данснаас хавар 03 дугаар сарын сүүлээс эхлүүлэн онлайн покерын гэх данс руу 10.000 төгрөг, 50.000 төгрөг шилжүүлж байсан ба 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ******* өөрийнхөө тоот данс Хаан банкны тоот данс руу 1.910.000 төгрөг шилжүүлсэн байсан, мөн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өөрийнхөө хаан банкны тоот данс руу 600.000 төгрөг шилжүүлсэн, мөн 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өөрийнхөө хаан банкны тоот данс руу 1.196.000 төгрөг шилжүүлсэн, мөн миний охин *******ийн хаан банкны тоот хугацаатай хадгаламж нь хүүхэд жоохон тул хамтран эзэмшигч нь миний данс холбоотой байдаг юм. Тэгсэн тухайн ******* миний интернэт банк руу утсаараа орж байгаад 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хадгаламж барьцаалсан зээл авч, миний дансанд 1.500.000 төгрөг шилжүүлэн, миний данснаас хадам аав болох ийн данс руу шилжүүлэн авсан байсан. ..Манай охины хадгаламжаас 1.500.000 төгрөг, миний өөрийн хаан банкны данснаас 3.500.000 төгрөг, 1.000.000 төгрөгийг манай нөхөр *******гийн данснаас авсан байсныг бүрэн барагдуулж авсан. ...6.000.000 төгрөг байсныг төлж учирсан хохирлыг барагдуулж ажилласан...” гэсэн мэдүүлгээр, Насанд хүрээгүй хохирогч Э.*******ийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******гийн “.... Миний охин *******ийн нэр дээр Хаан банкинд байдаг дугаарын дансан дахь хадгаламжийг нь барьцаалаад 1.500.000 төгрөгний зээл авсан байсан. ...хохирлыг *******гийн эхнэр бүрэн төлж өгсөн....” гэсэн мэдүүлгээр, Хохирогч Ц.*******ын ”...Би Б.******* өөрийнхөө гар утсанд интернэт банк, нэвтрэх нэр нууц үгээ хийж холболт заалгуулж байгаад онлайнаар хадгаламжаа барьцаалан зээл авч байсан юм. Тэгээд авсан зээлээ хавар авч байсан тул буцаагаад төлсөн... ...миний харилцах дансаар интернэт банк орж /нэвтрэх нэр нууц үг хийж өгөхдөө цээжилж авсан болохоор/ 3.000.000 төгрөгийг хадгаламж барьцаалсан зээл дахин авсан байсан... 2021 оны 07 дугаар сарын 19- ний өдөр мэдсэн юм. ...миний хадгаламж барьцаалж авсан 3.000.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулж өгсөн...” гэсэн мэдүүлгээр, Иргэний хариуцагч Г.ийн “... ******* манай байгууллагын алба хаагч юм. 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр манай байгууллагын харилцагчийн мэдээллийн төвийн 18001917 дугаарын утсанд харилцагчийн гомдол ирсний дагуу Хаан банкны Завхан салбар төв тооцооны төвөөс миний бие ахлан явж 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд сумын Хаан банкны тооцооны төвд очиж иргэний гомдлын дагуу хаан банкны теллер ажилтай байсан *******ийн *******д албаны шалгалт зохион байгуулж ажилласан юм. Албаны шалгалтаар тухайн хаан банкны теллер албан тушаалтай байсан Б.*******гийн буруутай үйлдэл, харилцагчийн данснаас интернэт банк ашиглан мөнгө авсан нь нотлогдсон. Мөн хохирол учирсан харилцагч нартай нэг бүрчлэн уулзалт зохион байгуулж харилцагчийн хохирлыг буруутай ажилтнаар нөхөн барагдуулж, хохиролгүй болгон, санал хүсэлт байгаа талаар уулзсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч С.ийн “...Б.******* манай сумын хаан банкинд теллерийн ажилд орсон. ...хохирогчдын нэг болох В. нь хаан банкны лавлах утсанд гомдол гаргаснаар манай сумын банкинд гэнэтийн шалгалт ирсэн. ...хаан банкны дотоод системээр шалгалт хийж бүх буруутай үйлдлүүдийг тогтооход Б.******* нь албан тушаалаа урвуулан ашиглаж харилцагч нарын данснаас нь мөнгийг нь хууль бусаар авсан байсан. ...харилцагч нарын цахим банкны нууц үг кодыг нь ашигласан байсан. зарим харилцагчийн дансан дээр хууль бусаар цахим банкийг өөрт нь мэдэгдэлгүйгээр холбосон байсан. ...гарсан хохирлыг *******гийн эхнэр нөхөн барагдуулснаар хохирогч нар хохиролгүй болсон...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Ц.ын “...Миний нөхөр болох ******* нь надад мэдэгдэлгүйгээр ажлаа хийж байх үедээ бусдын данснаас мөнгө авч тэр мөнгөөрөө мөрийтэй тоглоом тоглочихсон байсан. Би энэ талаар сумын Хаан банкин дээр аймгийн төвөөс шалгалт ирэх үед нь мэдсэн. Тэгээд миний нөхөр Хаан банкнаас 10 орчим сая /10.000.000/ төгрөгийг хууль бусаар авчихсан байсан. ..Би цалингийн зээл авч мөн өөрийнхөө эзэмшлийн малнаас зарж борлуулаад бүх хохирлыг нь төлсөн...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Ц.ийн “...Би Хаан банкны тоот дансыг эзэмшдэг юм. тухайн дансыг 2-3 жилийн өмнө ашиглаж байгаад картыг нь хаячихсан, тэрнээс хойш ашиглаагүй юм. нэг өдөр “таны дансанд мессэж ирүүлдэг болгож өгье” гээд банкин дээр аваачиж гарын үсэг зуруулаад байсан, тэр үед л тухайн дансыг интернэт банктай холбосон байх боломжтой, харин ашиглаж гүйлгээ хийсэн эсэх асуудлыг бол би мэдэхгүй байна. манай хүргэн л тухайн үед миний Хаан банкны тоот дансыг ашиглаж байсныг би сүүлд мэдсэн юм...” гэсэн мэдүүлгээр, Б.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...ажиллаж байх хугацаандаа 2021 оны 06 дугаар сараас байх над дээр ирж үйлчлүүлж байгаа хүмүүс интернэт банкны нууц үг сэргээлгэх, солиулах гэж ирдэг, нууц үгийг нь солих буюу сэргээж өгөхдөө цээжилж аваад дараа нь интернэт банкаар нь нэвтэрч данснаас нь мөнгө авдаг байсан. В., П.*******, Э., Ц.*******, Э.*******, Ц.******* нарын 6 хүний данснаас нийт 15 сая гаран төгрөгийг өөрийн болон бусдын данс руу, тоглоом тоглож байхдаа зохион байгуулж байгаа хүний данс руу шилжүүлж авдаг байсан. Тэгээд 2021 оны 07 дугаар сард Хаан банкнаас шалгалт ирээд мэдэж илрүүлсэн юм. Шалгалт ирэхэд бол 11 сая гаран төгрөг төлөөгүй байсан. Нэгнийх нь данснаас аваад нэгнийх нь данс руу хийчихдэг байсан. Би хохирлыг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлгээр, харилцагч нарын дансны дэлгэрэнгүй хуулга, ХААН банкны зөрчил шалгасан акт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас хохирогч нарт нийт 15.482.510 төгрөгийн хохирол учирсан нь харилцагч нарын дансны дэлгэрэнгүй хуулга, ХААН банкны зөрчил шалгасан актаар болон хохирогч нарын мэдүүлгээр тогтоогджээ. Шүүгдэгч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн дээрх мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүдэгч Б.******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр Завхан аймгийн сумын Хаан банкинд теллерээр ажиллаж байхдаа интернэт банк, мобайль банкны үйлчилгээ авахаар ирсэн харилцагч нарын цахим банкны нууц үгийг олж аван дээрх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 6 иргэний ХААН банкин дахь харилцах данснаас нийт 15482510 төгрөгийг цахим банкны гүйлгээг ашиглан өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг агуулж байна. Шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хүсч шилжүүлсэн нь хулгайлах гэмт хэргийн субьектив шинжтэй байна. Иймд шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй. Хохирогч В., П.*******, Э., Ц.*******, Э.*******, Ц.******* нарт хохирол төлбөрөө нөхөн төлсөн шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар : Шүүгдэгч Б.*******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. Мөн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ” авах нь зүйтэй. Шүүгдэгчид 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.*******г оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл гэмт хэрэг санаатай үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Б.*******д 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс “Хувийн баталгаа гаргах” авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА