Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******н ******* Шүүгдэгч *******ийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******т холбогдох 2123001270179 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн баг ******* тоотод оршин суудаг, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ийн *******, /РД:******* /

Шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилшөнө Завхан аймгийн сумын багийн ******* тоотод оршин суух Ч.*******ын гэрт түүнтэй маргалдан улмаар нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж Ч.*******ын биед “духны урд, хамрын нурууны баруун, зүүн тал, дээд уруулд зулгаралт, дээд уруулын дотор талд хэгзэрсэн шарх, дээд эрүүний баруун 2-р шүдний булгарч уналт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар учир хохирогч Ч.*******ыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: *******ийн ******* нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын багийн ******* тоотод оршин суух Ч.*******ын гэрт түүнтэй маргалдан нүүрэн тус газарт цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Зодуулсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Ч.*******ын “...2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр орой бид хоёр манай гэрт уулзаад Ерөөл нэртэй архи хувааж уусан. ...би 23 цаг орчмын үед нойр хүрээд унтчихсан. ...би 00 цаг өнгөрч байх үед *******ын эхнэрийн хамт эмнэлэг орж үзүүлчихээд, Эрүүлжүүлэх саатуулах байрнаас ирж *******ыг авсан. Тэгээд би гэртээ харьсан. ..02 цаг өнгөрч байх үед Ц.******* манайд буцаж ирээд намайг ахиж зодоод шүд хугалсан. ...Ц.******* миний хамар руу 1-2 удаа цохисон дараагаар нь орой манай гэрт ирээд миний шүд рүү нэг удаа цохисон... Одоо миний бие зүгээр байгаа харин үүдэн нэг шүд уначихсан янзлуулмаар байна...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч Э.ын “...2021 оны 10 дугаар сарын 09-ний орой ойролцоогоор 21-22 цаг орчмын үед над руу манай нөхөр ******* залгаад намайг эрүүлжүүлэх байрнаас ирээд аваадхаач гэж залгасан. ...******* манай нөхөр *******т зодуулчихсан гэж хэлээд зогсож байсан. Тэгээд би *******ыг авч яваад яаралтай тусламжийн тасагт очиж үзүүлсэн. буцаж ирээд *******ыг аваад гэр лүүгээ харьсан. Тэгээд гэртэй байж байсан чинь манай нөхөр ******* луу залгаад гараад ир алалцая гээд дуудаад гараад явсан. ...би араас нь гарсан чинь *******ын гэрийн үүдэнд цагдаа ирчихсэн байсан. ...*******ын хамраас цус гарсан харагдаж байсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Д.ийн “...2021 оны 10 дугаар сарын 09-ний орой 19 цагийн үед ...манай нөхөр ******* найз *******тайгаа хамт архи уугаад сууж байсан. ...******* удалгүй тухайн архийг ууж дуусчихаад унтаад өгсөн. Тэгээд ******* нь гадаа гарч бие засчихаад буцаж орж ирээд *******ыг унтаж байхад татаад 2-лаа явж архи ууя гээд байсан. ...манай нөхөр ******* би явахгүй унтлаа гээд босохгүй байсан. Тэгсэн чинь ******* манай нөхрийг чи яагаад явдаггүй юм гээд татаж босгож ирээд гараараа нүд болон хамар хэсэгт нь цохисон. Тэгээд манай нөхөр *******ын хамраас цус гарсан байсан. Манай нөхөр цагдаа дуудсан. Тэгээд орой 00 цаг өнгөрч байх үед манай хашааны гадаа хүн маргалдаад байсан тэгэхээр нь гарч ирээд хартал манай нөхөр ******* болон ******* нар байж байсан намайг гарч ирэх үед манай нөхөр *******ын хамраас цус гарчихсан, шүд уначихсан гээд шүдээ хайгаад сууж байсан... ******* манай нөхөр *******ыг эхлээд гэрт архи уусныхаа унтаж байх үед нь татаад 2-лаа явж архи ууя гээд байсан. Тэр үед манай нөхөр ******* би явахгүй унтлаа гэж хэлэх үед нь чи яагаад явдаггүй юм гээд татаж босгож ирээд гараараа нүд болон хамар хэсэгт нь 2-3 удаа цохисон... Намайг гарч ирэх үед манай нөхөр *******ын хамраас цус гарчихсан, шүд уначихсан гээд шүдээ хайгаад сууж байсан...” гэсэн мэдүүлгээр, Хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ц.*******ын “...Ч.*******ыг гарах уу гэтэл гарахгүй унтлаа гээд гэрийн зүүн талд байх орон дээрээ хэвтсэн. Тэгэхээр нь би босох гэж татсан энэ асуудлаас болж бид хоёр маргалдаад би Ч.*******ын нүүрэн тус газар нь 1 удаа алгадсан. Тэгээд л Ч.*******ынхаас гараад гэртээ иртэл Цагдаагийнхан миний араас ирээд аваад явсан юм... Ч.*******т учирсан гэмтлийн зэрэгтэй танилцсан. Энэ гэмтлийг би учруулсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.*******ын үйлдлийн улмаас хохирогч Ч.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 000000339 дугаартай “...Ч.*******ын биед духны урд, хамрын нурууны баруун, зүүн тал, дээд уруулд зулгаралт, дээд уруулын дотор талд хэгзэрсэн шарх, дээд эрүүний баруун 2-р шүдний булгарч уналт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Хохирогчийн зааж байгаа хугацаатай тохирч байна... Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.... гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Ц.******* нь хохирогчийн нүүрэн тус газар цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулсан байна. Шүүгдэгч Ц.******* хохирогч Ч.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг цохисон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангажээ. Иймд Ц.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгч Ц.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ. Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгхариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр /200000/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Ц.*******т 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Ц.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА