| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2017/0364/и |
| Дугаар | 442 |
| Огноо | 2017-08-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 442
2017 оны 08 сарын 30 өдөр Дугаар 129/ШШ2017/00442 Эрдэнэбулган сум
Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг, 21 дүгээр хороолол, 09 дүгээр байр, 44 тоотод оршин суух Боржигон овгийн Дондовын Чинбат /РД:ТЕ66051672/,
Тайжууд овгийн Чулууны Баттулга /РД:АР77030207/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн 4-1 тоотод оршин суух Боржгин овгийн Сономдоржийн Жанцансэнгээ /РД:АВ53100112/,
Хариуцагч: Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн 4-1 тоотод оршин суух Жаанд овгийн Дашзэвэгийн Сэрчмаа /РД:АВ57102007/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 3-39 тоотод оршин суух Боржгин овгийн Жанцансэнгээгийн Самдандорж /РД:АВ78061211/ нарт холбогдох
11618000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч В.Удвал, хариуцагч С.Жанцансэнгээ, Д.Сэрчмаа, Ж.Самдандорж, нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Чинбат, Ч.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2016 оны 09 сарын 06-нд Архангай аймгийн Жаргалант суманд ээлжийн амралтаар амарч байх хугацаанд С.Жанцансэнгээ, Д.Сэрчмаа, Ж.Самдандорж нар нь бидний амьдралд мөнгө төгрөг зээлж туслаач буцаагаад та хоёрт өгнө гэсний дагуу бэлнээр 4000000 төгрөг тоолж өгч, дансаар 2016 оны 09 сарын 06-нд 2000000 төгрөг, 5000000 төгрөг тус тус өгч нийт 11000000 төгрөг өгч уг мөнгийг авч чадалгүй өнөөг хүрч байна. Дээрх иргэдээс мөнгөө нэхэхэд 2016 оны 12 сарын 15-нд барагдуулж дуусгана гэсэн боловч сүүлдээ утсаа ч авалгүй өнөөдрийг хүртэл өгөхгүй биднийг хохироосоор байна. Иймд хариуцагч С.Жанцансэнгээ, Д.Сэрчмаа, Ж.Самдандорж нараас 11000000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл гаргахаар Дархан-Уул аймгаас Архангай аймаг орж буусан зардал 618000 төгрөг нийт 11618000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдааны шатанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ч.Баттулга, Д.Чинбат нарын зүгээс хариуцагч С.Жанцансэнгээ, Д.Сэрчмаа, Ж.Самдандорж нараас 11618000 /арван нэгэн сая зургаан зуун арван найман мянга/ төгрөг нэхэмжилснээс 10000000 /арван сая/ төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний дотор хугацаа хэтрүүлэхгүйгээр Д.Сэрчмаа, Ж.Самдандорж нар нь төлье гэсэн саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Удвал миний бие Д.Чинбатын 99060062, Ч.Баттулгын 99084515 тоот дугаарын утсаар ярьж хариуцагч С.Жанцансэнгээ, Д.Сэрчмаа, Ж.Самдандорж нартай харилцан ярилцсаны үндсэн дээр нэхэмжлэлийн 11618000 төгрөгөөс 161800 /нэг зуун жаран нэгэн мянга найман зуу/ төгрөгнөөс татгалзаж бидний хоорондын заруулахаар өгсөн барааны тооцоог авахгүйгээр /нэхэхгүйгээр/ 10000000 төгрөгийг хариуцагч Д.Сэрчмаа /РД:АВ57102007/, Ж.Самдандорж /РД:АВ78061111/ нараас авахаар тохиролцож байна. Хариуцагч Д.Сэрчмаа, Ж.Самдандорж бид нэхэмжлэгч Д.Чинбат, Ч.Баттулга нарт 10000000 төгрөгийг 2017 оны 11 сарын 01-ний дотор хугацаа хойшлуулахгүйгээр төлж дуусгахаар харилцан ярилцаж тохиролцож байна. Хэрэв дээрх хугацаанд 10000000 төгрөгийг төлөхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгэгдэх болохыг ойлголоо. Нэхэмжлэгчийн талаас хариуцагч С.Жанцансэнгээгээс дээрх нэхэмжлэлийг гаргуулахаас татгалзаж байна гэжээ.
Шүүх зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Чинбат, Ч.Баттулга нь хариуцагч С.Жанцансэнгээ, Д.Сэрчмаа, Ж.Самдандорж холбогдуулан 11618000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн 11618000 төгрөгний 1618000 төгрөгнөөс татгалзаж бидний хоорондын заруулахаар өгсөн барааны тооцоог авахгүйгээр 10000000 төгрөгийг хариуцагч Д.Сэрчмаа, Ж.Самдандорж нараас гаргуулахаар, хариуцагч Д.Сэрчмаа Ж.Самдандорж нар нь нэхэмжлэгч Д.Чинбат, Ч.Баттулга нарт 10000000 төгрөгийг 2017 оны 11 сарын 01-ний дотор хугацаа хойшлуулахгүйгээр төлж дуусгахаар харилцан тохиролцож, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Чинбат, Ч.Баттулга нарын нэхэмжлэлтэй хариуцагч С.Жанцансэнгээ, Д.Сэрчмаа, Ж.Самдандорж нарт холбогдох 116180000 /арван нэг сая зургаан зуун арван найман мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч тал хариуцагч С.Жанцансэнгээгээс төлбөр гаргуулах болон 1618000 /нэг сая зургаан зуун арван найман мянга/ төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Д.Сэрчмаа, Ж.Самдандорж нар 2017 оны 11 сарын 01-ний өдрийн дотор 10000000 /арван сая/ төгрөгийг нэхэмжлэгч Д.Чинбат, Ч.Баттулга нарт төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 74 дүгээр зүйлийн 74.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200838 /хоёр зуун мянга найман зуун гучин найм/ төгрөгөөс 113363 /нэг зуун арван гурван мянга гурван зуун жаран гурав/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 87475 /наян долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, хариуцагч Д.Сэрчмаа, Ж.Самдандорж нараас улсын тэмдэгтийн хураамж 87475 /наян долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.