Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 154/2022/00014

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

          Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Н.Алтантуяа

            Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг

           Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хосбаяр

           Хохирогч Д.Дөлгөөн

           Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганзориг

            Шүүгдэгч Г.Санжид, Б.Бархасбаяр нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Г.Санжидад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Бархасбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2137000000032 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 01 сарын 23-ны өдөр  Ховд  аймгийн Мөст суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 4 /эхнэр 2 хүүхдийн хамт/ Ховд аймгийн Мөст сумын Хужирт багт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн ******* овогт *******гийн*******  /РД:*******7/

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1998 оны 01 сарын 22-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 24 настай, тусгай дунд боловсролтой, эрэгтэй, цахилгаанчин мэргэжилтэй,хувиараа хөдөлмөр эрхлэх,  ам бүл 5/ эцэг, эх, эгч дүү нарын хамт/ Дархан уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 8 дугаар хэсгийн 2-29 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байсан,******* овогт*******гийн*******  /РД: ПИ 98012214/

Г.Санжид нь Ховд аймгийн Мөст сумын Хужирт  багийн нутаг дэвсгэрт орших Д.Дөлгөөний гэрт 2021 оны 08 дугаар сарын 03-аас 4-нд шилжих шөнө Б.Бархасбаяр, М.Нямгарав, Г.Төгөлдөр нартай архидан согтуурч Д.Дөлгөөнтэй хэрүүл маргаан үүсгэж түүний толгойд чулуугаар цохиж чамархай яс, зулай ясны хэсгийг хамарсан цөмөрсөн хугарал, мөн Д.Дөлгөөнтэй зодолдох явцдаа түүний толгойд гараараа цохиж толгойгоороо мөргөж дух ясны баруун хэсгийн цөмөрсөн хугарал зэрэг хүнд хохирлыг тус тус санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Бархасбаяр нь 2021 оны 08 сарын 3-4-нд шилжих шөнө Ховд аймгийн Мөст сумын Хужирт багийн нутаг дэвсгэрт Д.Дөлгөөний гэрт согтуугаар Д.Дөлгөөнтэй хэрүүл маргаан үүсгэх явцдаа Д.Дөлгөөний хамар луу гараараа цохиж хамар ясны хугарал, таславчид мурийлт үүсгэх хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоожээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

                                           ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:                

            Шүүгдэгч Г.Санжидын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ... Би 2021 оны 08 сарын 03-ны өглөө малдаа яваад орой 19 цагийн орчим Б.Бархасбаярын гэрт очсон.*******ын гэрт Пүрэвжав,*******, Артаг ах, Нандинцэцэг эгч нар байсан бөгөөд бид нар уулзаад хойд гол руу явахаар болсон. Замдаа Өлзийтогтохынхоор дайраад  гэрт нь ороход Өлзийтогтохын ээж Ганчимэг бид нарт 3 л шимийн архи өгөхөөр нь хувааж уусан.

          Өлзийтогтохынхоос  гараад Д.Дөлгөөний гэр лүү орцгоосон. Дөлгөөн согтуу байсан. Тэр үед Б.******* Дөлгөөнтэй маргаж хоорондоо барилцаж авахаар нь салгаад Нямгаравын хамт явуулсан. Дөлгөөн согтуу араас нь яваад Дөлгөөн,*******, Нямгарав, Төгөлдөр 4 буцаж ирсэн.

         Дөлгөөн над руу чи надад муу юм бодож орж ирсэн юм уу гэхээр нь би та нар юу яриад байгаа юм гэж хэлтэл чи нэгийг нь алсан, одоо намайг ал гээд дайраад байхаар нь хоёулаа гараад уулзъя гээд гээд гартал Дөлгөөн гараад баруун шанаа руу цохихоор эргүүлээд цээж рүү нэг удаа цохьсон.

         Цааш эргээд мотоцикл дээр сууснаа чи алуурчин гээд орилоод байхаар нь газраас чулуу аваад зүүн шанаа руу нь цохисон. Би гэрийн хаяанд байсан чулуу авч толгой руу нь цохисон. Би тухайн үед их согтуу байгаагүй, намайг яагаад алуурчин гээд байгаа вэ гэхээр 2015 онд Дөлгөөний төрөл Амаржаргал гэж хүүхэд миний толгой руу буудсан бөгөөд намайг буудаж гэмтээгээд өөрийгөө мөн буудсан юм. Тэр хүүхэд эмчилгээ хийлгэж байгаад сүүлд нас барсан. Тэгээд тэр нас барсан дүүгээ намайг алсан гэж хэлээд байгаа юм. Гэтэл бодит байдал дээр тэдний дүү нь намайг буудаж дараа нь өөрийгөө амийг хорлож нас барсан. Миний толгойд одоо хүртэл уг буудсан сумны тугалга нь байгаа. Уг гадны биет сумны тугалгыг толгойноос авах боломжгүй амь насанд аюултай гэж хэлсэн. Бид хоёрын дунд үүнээс өөр асуудал өш хонзон байхгүй, толгой руу буудуулсан цагаас хойш татаж унадаг, толгой их өвддөг болсон. Би нэг л удаа чулуугаар цохисон миний цохилтоос үүссэн байж болно, уг чулуу гонзгойдуу хэлбэртэй чулуу байсан гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтас 12 дугаар хуудас/      

         Шүүгдэгч Б.Бархасбаярын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...2021 оны 8 сарын 3-аас 4-нд шилжих шөнө*******, Пүрэвжав, Бямбарагчаа, Нямгарав, Төгөлдөр нарын хамт Жожил эгчийнд 2 литр архийг 4 хүн хувааж уугаад тэднийхээс гараад Д.Дөлгөөний гэрт ирсэн. Би Дөлгөөнд хандан чи согтуу байхад зодчихоод явдаг бил үү гэж асуухад чи миний гэрт агсам тавих гэж ирсэн юм уу гэж асуусан.

         Д. Дөлгөөн надад танай аав Базар аяга архи хайж ирсэн гэж хэлэхэд би нүүрэн тус газар нь нэг удаа цохисон.Дөлгөөн миний нүүрэнд бас цохисон.Тэгээд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад бид хоёр учраа олсон.Би согтуу байсан учир гэрээс гарч бөөлжөөд буцаад орж ирэхэд Г.Санжид, Д.Дөлгөөн хоёр барьцалдаад зогсож байсан.Би нэг л удаа цохисон дахиж цохиогүй.

         Д.Дөлгөөнтэй зодолдох явцдаа хамар луу гараараа цохиж хамар ясны хугарал, таславчийн мурийлт зэрэг гэмтэл  учруулсан. Хохирлыг төлж барагдуулсан   гэх мэдүүлэг

         Хохирогч Д.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн....2021 оны 8 сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө гэртээ эхнэрийн хамт амарч байсан.Гэтэл гэрийн гадна дуулсан, орилсон согтуу хүмүүс ирээд хаалгаа тайл гээд орилж байгаад хаалга татаад орж ирээд манай эхнэрээс архи нэхээд намайг бос гээд байхаар нь босоод та нар хүн доромжлохоор ирсэн юм уу гэж хэлсэн.

        Гэтэл Б.Бархасбаяр чамайг их том гэсэн чамайг ална гээд миний толгойн тус газар нүүрний хэсэгт гараараа 3 удаа цохисон. Энэ үед Х.Бямбарагчаа салгасан.Б.Бархасбаяр нь 3-4 жилийн өмнө миний хувцас руу шүлсээ хаяхаар нь би уурлаад цээжин тус газар нь нэг удаа цохисон юм түүнийг л бодоод намайг зодсон юм байлаа. Би*******, Бархас нарыг суулгаж байгаад та хоёр олон жилийн өмнөх явдлаас болж ингэж яваа юм уу гэж асуухад******* нь тухайн үед чи миний найзыг зодсон биз дээ гээд над руу дайраад эхэлсэн, би хариуд нь та хоёр хоёулаа согтуу байсан тухайн үед над руу шүлсээ хаясан биз дээ гэхэд******* ууж байсан аягатай архиа шууд над луу шидээд толгойн тус газарт урд талаас нь гараараа 2-3 удаа цохиж авсан. Мөн үнсний сав над руу шидэхэд би барьж аваад гэрээс гарах үед Бархас, Нямгарав,******* нар миний толгой цээж нуруу гэх газар бүгд цохиход эхнэр гэрээс гарч ирж салгасан.Надад зүүн чамархай яс зулай хэсгийн хамарсан хугарал гэмтэл учирсан.Би хэн нэгнийг зодож цохиогүй.Надад учирсан хохирлын асуудлыг манай аав мэдэж байгаа би сайн мэдэхгүй байна. Би*******ад чи түрүүчийн нэг хүнд гай болж шороонд оруулсан, надад одоо битгий гай бол гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 169-171, 178 дугаар хуудас/

          Гэрч Эмчийнхэн овогт Эрдэнэдалайгийн Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Манай нөхөр та нар намайг бүгдээрээ зодох гэж ирсэн юм уу гээд Бархас,******* хоёроос асуухад******* нь тэгсэн, яадаг юм гээд манай нөхөр лүү ууж байсан аягатай архи, үнсний сав зэргийг манай нөхөр лүү шидэхэд үнсний сав багана онож оногдсон хэсэг нь цуурч хэлтэрч унасан.Тэгээд******* нь манай нөхрийн толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиход нөхөр гэрт битгий зодоон хийгээрэй гэхэд Бархас,Санжид, Нямгарав нар гэрээс чирч гараад гурван талаас нь дэмнээд зодож байсан.манай нөхөр******* руу чи нэгийг нь шороонд оруулчихаад нэгэнд нь битгий гай бол гэж хэлсэн.Манай нөхөр мотоциклоо унаад явах гэхэд нь Төгөлдөр мотоциклийн түлхүүр авчихаад өгөхгүй манай ах хэнийг чинь алсан юм гээд дайраад байхаар нь чамд хамаагүй гээд түлхээд холдуулах үед******* нь гартаа чулуу барьж байгаад манай нөхрийн толгой руу нэг удаа цохисон гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 194-198 дугаар хуудас/

        Гэрч Их монгол овогт Пүрэвийн Даваанямын...2021 оны 08 сарын 03-04-нд шилжих шөнө манай хүү Д.Дөлгөөн хүнд зодууллаа гэж эхнэр Х.Наранцэцэг ярьсан. Маргааш нь Ховд аймагт рентгенд харуулахад тархины 2 талдаа цөмрөлттэй, хамрын таславч мурийсан, артерийн судас бөглөрсөн гэмтэлтэй гээд Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын төвд хагалгаанд орж эмчлэгдсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 212-213 дугаар хуудас/

         Гэрч Шар толгойт овогт Баадайгийн Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн....Тэгээд унтаад сэрэхэд хүн амьтан орилолдоод байхаар нь хүү Г.Өлзийтогтохыг сэрээгээд чи очоод ир гээд явуулсан. Г.Өлзийтогтох буцаж ирэхдээ Д.Дөлгөөний гэрт манайхаас очсон хэд зодолдож байна. Г.Санжид, Төгөлдөр хоёрыг нэг, нэг алгадаад хөөж явууллаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 227 дугаар хуудас/

        Гэрч Хэрээдэй овогт Пүрэвдоржийн Өлзийтогтохын...2021 оны 08 сарын 03-ны өдөр миний төрсөн өдөр байсан. Д.Дөлгөөн эхнэртэйгээ манайд ирээд явсан. Орой нь унтаж байхад манай ээж намайг сэрээгээд доор хүмүүс орилолдоод байна гэж хэлэхээр би явж очиход Д.Дөлгөөн урдаас гарч ирээд эд нар намайг зодлоо гэж хэлсэн.Д.Дөлгөөний гэрийн гадна Мөнхцэцэг, Төгөлдөр, Нараа эгч, Бямбарагчаа, Пүүжээ, Бархас нар байсан.Би очиж та нар тарцгаа гэж тараасан юм гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 232-233 дугаар хуудас/

         Гэрч Шармалгайт овогт Чимэднамжилын Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн....Болдын гэрийн гадна Бархас, Нямгарав хоёр хүрээд ирсэн араас нь удалгүй Дөлгөөн, Төгөлдөр хоёр бас хүрээд ирсэн. Тэгээд Дөлгөөн, Бархас хоёр маргалдаж байгаад Бархас Дөлгөөний толгой хэсэг рүү нэг удаа цохиод авахаар нь бид нар тэр хоёрыг салгасан. Дөлгөөн Бархасыг дагуулаад гэр лүүгээ явсан араас нь Нямгарав бид хоёр Дөлгөөний гэрт очсон.Намайг очиход Бямбарагчаа,*******, Бархас, Пүүжээ, Төгөлдөр нар архи уугаад сууж байсан.

         Тэгтэл******* Дөлгөөн хоёр хоорондоо маргаж******* нь аягаа шидээд Дөлгөөнөөтэй барилцаж аваад гэрээс гарсан.Би араас нь гараад салгаж байтал Бархас чи*******тай зодолдож байхаар надтай зодолд гээд Дөлгөөний толгой руу 1-2 удаа цохиод авсан. Дөлгөөн та нар намайг зодлоо би найзтай хүн найз руугаа явлаа гээд мотоцикль асаах гэтэл төгөлдөр миний мотоцикль гээд түлхүүрийг нь авчихсан Дөлгөөн мотоцикль дээр сууж байтал******* толгой руу нь 1-2 удаа цохиод авсан.Дөлгөөний толгойнд Бархас гараараа хэд хэдэн удаа цохисон,******* мөн гараараа толгойнд хэд хэдэн удаа цохисон.Түүний дараа******* нь чулуугаар Дөлгөөний толгойнд нь цохисон.Өөр хүн Дөлгөөнийг цохихыг би хараагүй гэх мэдүүлэг /2 дугаар хавтас 1-2 дугаар хуудас/

         Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 сарын 13-ны өдрийн 461 дугаартай...Д.Дөлгөөний биед зүүн талын чамархай яс, зулай ясны хэсгийг хамарсан цөмөрсөн хугарал, дух ясны баруун хэсгийн цөмөрсөн хугарал, зүүн чамархай хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Д.Дөлгөөний биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.Уг гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтас 25-26 дугаар хуудас/

         Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 сарын 18-ны өдрийн 15 дугаартай....Д.Дөлгөөний биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл учирсан байна. Шинэ хуучин эсэхийг тогтоох боломжгүй.Дээрх гэмтэл нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт

         Гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютерт томографийн 2021 оны 09 сарын 16-ны өдөр гаргасан дүгнэлт, гэмтэл согог үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн эмчилгээний баримт  /2 дугаар хавтас 60, 77-95 дугаар хуудас/

         Хохиролын баримтууд Нийтдээ 7.230.000 төгрөгний хохирол төлсөн гэх жагсаалт  /2 дугаар хавтас 102-130, 250 дугаар хуудас/

         Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 сарын 13-ны өдрийн 459 дугаартай....Г.Санжидын биед гэмтэл тогтоогдоогүй гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтас 43-44 дүгээр хуудас/

        Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 сарын 13-ны өдрийн 460 дугаартай....Б.Бархасбаярын биед дээд эрүүний болон баруун талын 1 дүгээр шүдний үзүүр хэсгийн эмтрэл, дээд эрүүний баруун талын 1 дүгээр шүдний хөдлөл, доод эрүүний зүүн талын 2 дугаар шүдний үзүүр хэсгийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Б.Бархасбаярын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх шинжээчийн дүгнэлт

         Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /2 дугаар хавтас 76 дугаар хуудас/

         Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол  /6х8х9 см хэмжээтэй 420 грамм жинтэй чулуу 1ш, хохирогч Д.Дөлгөөний ягаан өнгийн шинэвтэр, урд энгэр оёдлоороо босоо хэлбэрээр урагдсан дээл 1ш, хар саарал өнгийн саравчтай малгай 1ш, бор өнгийн хуучин зузаан дээл 1ш, яллагдагч Б.Бархасбаярын хагас түрийтэй 40 размерийн хар гутал 1 хос, 1 ширхэг үнсний сав зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол

        Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /3 дугаар хавтас 118-131 дүгээр хуудас/

        Г.Санжид, Б.Бархасбаяр нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаа11.6рдлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

         Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

         Шүүгдэгч Г.Санжид нь хохирогч Д.Дөлгөөний биед зүүн талын чамархай яс, зулай ясны хэсгийг хамарсан цөмөрсөн хугарал, дух ясны баруун хэсгийн цөмөрсөн хугарал, зүүн чамархай хэсгийн зулгаралтууд гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрч  Ч.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн.... Бархас Дөлгөөний толгой хэсэг рүү нэг удаа цохиод авахаар нь бид нар тэр хоёрыг салгасан. Тэгтэл******* Дөлгөөн хоёр хоорондоо маргаж******* нь аягаа шидээд Дөлгөөнөөтэй барилцаж аваад гэрээс гарсан. Би араас нь гараад салгаж байтал Бархас чи*******тай зодолдож байхаар надтай зодолд гээд Дөлгөөний толгой руу 1-2 удаа цохиод авсан гэх мэдүүлэг, гэрч П. Даваанямын...2021 оны 08 сарын 03-04-нд шилжих шөнө манай хүү Д.Дөлгөөн хүнд зодууллаа гэж эхнэр Х.Наранцэцэг над руу ярьсан. Маргааш нь Ховд аймагт рентгенд харуулахад тархины 2 талдаа цөмрөлттэй, хамрын таславч мурийсан, артерийн судас бөглөрсөн гэмтэлтэй гээд Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын төвд хагалгаанд орж эмчлэгдсэн гэх мэдүүлэг, гэрч Э.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Манай нөхөр та нар намайг бүгдээрээ зодох гэж ирсэн юм уу гээд Бархас,******* хоёроос асуухад******* нь тэгсэн, яадаг юм гээд манай нөхөр лүү ууж байсан аягатай архи, үнсний сав зэргийг манай нөхөр лүү шидэхэд үнсний сав багана онож оногдсон хэсэг нь цуурч хэлтэрч унасан.Тэгээд******* нь манай нөхрийн толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиход нөхөр гэрт битгий зодоон хийгээрэй гэхэд Бархас,Санжид, Нямгарав нар гэрээс чирч гараад гурван талаас нь дэмнээд зодож байсан.Манай нөхөр******* руу чи нэгийг нь шороонд оруулчихаад нэгэнд нь битгий гай бол гэж хэлсэн. Манай нөхөр мотоциклоо унаад явах гэхэд нь Төгөлдөр мотоциклийн түлхүүр авчхаад өгөхгүй манай ах хэнийг чинь алсан юм гээд дайраад байхаар нь чамд хамаагүй гээд түлхээд холдуулах үед******* нь гартаа чулуу барьж байгаад манай нөхрийн толгой руу нэг удаа цохисон гэх мэдүүлэг болон Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 сарын 13-ны өдрийн 461 дугаартай...Д.Дөлгөөний биед зүүн талын чамархай яс, зулай ясны хэсгийг хамарсан цөмөрсөн хугарал, дух ясны баруун хэсгийн цөмөрсөн хугарал, зүүн чамархай хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Д.Дөлгөөний биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.Уг гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Санжид нь архи ууж согтуурсан үедээ хохирогчид зүүн талын чамархай яс, зулай ясны хэсгийг хамарсан цөмөрсөн хугарал, дух ясны баруун хэсгийн цөмөрсөн хугарал, зүүн чамархай хэсгийн зулгаралтууд гэмтэл учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

       Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий байтал архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчтой маргалдаж толгойн тус газарт хэд хэдэн удаа цохиж улмаар чулуугаар цохиж гэмтэл учруулсан нь түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэгт үйлдсэнд тооцно.

        Иймд шүүгдэгч Г.Санжидыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.

        Шүүгдэгч Б.Бархасбаяр нь хохирогч Д.Дөлгөөний биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл учруулсан болох нь гэрч Ч.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн.... Бархас Дөлгөөний толгой хэсэг рүү нэг удаа цохиод авахаар нь бид нар тэр хоёрыг салгасан. Тэгтэл******* Дөлгөөн хоёр хоорондоо маргаж******* нь аягаа шидээд Дөлгөөнтэй барилцаж аваад гэрээс гарсан. Би араас нь гараад салгаж байтал Бархас чи*******тай зодолдож байхаар надтай зодолд гээд Дөлгөөний толгой руу 1-2 удаа цохиод авсан гэх мэдүүлэг, Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 сарын 18-ны өдрийн 15 дугаартай....Д.Дөлгөөний биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт, болон хавтаст хэрэгт авагдсан хохирол төлсөн баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

        Шүүгдэгч Б.Бархасбаяр нь архидан согтуурсан үедээ тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирогч Д.Дөлгөөний биед  хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

        Шүүгдэгч нарын гэм буруугийн улмаас хохирогчид 16.300.000 төгрөгийн хохирол учирснаас 9.800.000 төгрөгийг шүүгдэгч Г.Санжид, 6.500.000 төгрөгийг шүүгдэгч Б.Бархасбаяр нөхөн төлж барагдуулсан байна.

           Хохирогч Д.Дөлгөөний гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

        Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

        Шүүгдэгч Г.Санжид, Б.Бархасбаяр нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар нотлогдож байна.

         Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

          Хэргийн нөхцөл байдлын талаар талууд мэтгэлцэхдээ маргаагүй бөгөөд улсын яллагч Г.Санжидыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар, Б.Бархасбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн үйлдлээ хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг харгалзан хөнгөрүүлж шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг үндэслэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Улсын яллагчийн шүүгдэгч Г:Санжидад хорих ял оногдуулах болон шүүгдэгч Б.Бархасбаярт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна гэж яллаж байгаа нь шүүгдэгчийн хувийн байдал болон шүүгдэгч Г.Санжид нь толгойндоо гадны биеттэй тухайн биетийг авах боломжгүй, авах тохиолдолд амь насанд нь аюултай байдал үүсэх, хохирол төлбөрөө төлсөн байдал, шүүгдэгч Б.Бархасбаярын хувьд Дархан хотын хаягт оршин суудаг, нийтэд тустай ажлыг байнга оршин суух хаягийн дагуу гүйцэтгэх боломжгүй байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийх, гэр бүлийн гишүүдээ асарч тэтгэх боломжтой эсэх, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй.

          Иймд шүүгдэгч Г.Санжид, Б.Бархасбаяр нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, шүүхээс тогтоосон бодит хохирлыг шүүх хуралдааны явцад нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй

 

байна.

         Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6х8х9 см хэмжээтэй 420 грамм жинтэй чулуу 1ширхгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах, хохирогч Д.Дөлгөөний ягаан өнгийн шинэвтэр, урд энгэр оёдлоороо босоо хэлбэрээр урагдсан дээл 1ш, хар саарал өнгийн саравчтай малгай 1ш, бор өнгийн хуучин зузаан дээл 1ширхэг, 1 ширхэг үнсний савыг хохирогч Д.Дөлгөөнд , шүүгдэгч Б.Бархасбаярын хагас түрийтэй 40 размерийн хар гутал 1 хосыг Б.Бархасбаярт буцаан олгохоор шийдвэрлэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. Шүүгдэгч ******* овогт *******гийн*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч******* овогт*******гийн*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.Санжидад 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /Арван сая/ төгрөгөөр торгох, шүүгдэгч Б.Бархасбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 /Зургаан зуу /мянган төгрөгийн торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Санжидад оногдуулсан торгох ялыг 25 /Хорин тав/ сарын хугацаанд, шүүгдэгч Б.Бархасбаярт оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Санжид, Б.Бархасбаяр нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

           5.Шүүгдэгч Г.Санжид, Б.Бархасбаяр нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөргүй  болохыг дурдсугай.

          6.Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ял биелүүлэхийг Ховд аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгасугай.

           7.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар  шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан 6х8х9 см хэмжээтэй 420 грамм жинтэй чулуу 1ширхгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах, хохирогч Д.Дөлгөөний ягаан өнгийн шинэвтэр, урд энгэр оёдлоороо босоо хэлбэрээр урагдсан дээл 1ш, үнсний шилэн сав 1 ширхгийг Д.Дөлгөөн, хар саарал өнгийн саравчтай малгай 1ш, бор өнгийн хуучин зузаан дээл 1ширхгийг Г.Санжидад, хагас түрийтэй 40 размерийн хар гутал /1 хос/ -ыг Б.Бархасбаярт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг шүүгчийн туслах Я.Ганчимэгт даалгасугай.

         8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хохирогч цаашид гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.

         9. Шүүгдэгч Г.Санжид, Б.Бархасбаяр нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

          10.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Ц.ЭНХЖАРГАЛ