| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2017/0504/и |
| Дугаар | 439 |
| Огноо | 2017-08-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 439
2017 оны 08 сарын 29 өдөр Дугаар 129/ШШ2017/0439 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1955 онд төрсөн, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр баг, Бортолгойн 19-03 тоотод оршин суух Сархаг овгийн Гонгорын Рэнцэндорж /РД:АЭ55110312/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.Рэнцэндорж, гэрч Ж.Хорлоо, Л.Гомбосүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Рэнцэндорж шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Миний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Тээврийн удирдар газарт 1976 оны 09 сарын 29-ний өдрөөс 1985 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд засварчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Г.Рэнцэндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1973 онд цэрэгт татагдаад 1976 онд цэргээс халагдаж ирсэн. 1976 оны 09 сард Архангай аймгийн 6 дугаар бааз, Тээврийг удирдах газарт засварчнаар ажиллаж эхэлсэн. Тухайн үед 9 жил засварчнаар ажиллаж байгаад 1984 онд баазаасаа томилолт авч Өвөрхангай аймгийн Тээврийг удирдах газрын авто сургуульд 6 сар суралцаж жолоочийн мэргэжил эзэмшээд бааздаа үргэлжлүүлэн жолоочоор ажилласан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Рэнцэндорж нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
1. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 08 сарын 16-ны өдрийн 404 дугаартай тодорхойлолтод “Тус архивын сан хөмрөгт Тээврийг удирдах газрын 1976 оны тушаал шилжиж ирээгүй тул Гонгорын Рэнчиндоржид холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн,
2. Тээврийг удирдах газрын дэргэдэх намын үүр, Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 1977 оны 06 сарын 09-ний өдөр Ринчиндоржийг шагнасан баярын бичиг,
3. Тээврийн байгууллагын намын үүр, үйлдвэрчний эвлэлийн хороо, Захиргаа, хүүхэд залуучуудын эвлэлийн хорооноос Ренчиндоржийг шагнасан октябрь 60 жил,
4. Тээврийг удирдах газрын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 1978 оны 03 сарын 15-ны өдөр Ринчиндоржийг шагнасан баярын бичиг,
5. Архангай аймгийн Тээврийг удирдах газрын намын үүр, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос Гонгорын Рэнцэндоржийг шагнасан баярын бичиг,
6. Тээврийг удирдах газар, Намын үүр, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хүүхэд залуучуудын эвлэлийн үүрээс Г.Рэнцэндоржийг шагнасан баярын бичиг,
7. Тээврийг удирдах газрын намын үүрийн захиргаанаас 1982 оны 12 сарын 30-ны өдөр Рэнцэндоржийг шагнасан баярын бичиг,
8. Тээврийг удирдах газрын намын үүр, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 1983 оны 12 сарын 31-ний өдөр Г.Рэнцэндоржийг шагнасан диплом,
9. Тээврийг удирдах газрын намын үүр, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос Г.Рэнцэндоржийг шагнасан диплом,
10. 1985 оны Г.Рэнцэндоржийн 7 дугаар 5 жилийн гавшгайчийн үнэмлэхийн хуулбар,
11. 1989 оны 12 сарын 21-ний өдөр Г.Рэнцэндоржийг “Хөдөлмөрийн алдар” хүрэл медалиар шагнасан үнэмлэхийн хуулбар,
12. Гонгорын Рэнчиндоржийн хөдөлмөрийн дэвтэрт
11. Гэрч Ж.Хорлоогийн шүүх хуралдааны шатанд өгсөн “”
Гэрч Л.Гомбосүрэнгийн шүүх хуралдааны шатанд өгсөн “ “
12. Гэрч Ж.Хорлоо, Л.Гомбосүрэн нарын шүүхэд өгсөн нотлох баримт зэрэг болно.
Хүсэлт гаргагч Г.Рэнцэндорж нь Архангай аймгийн Тээврийн удирдах газарт 1976 оны 09 сарын 25-ны өдрөөс 1984 оны 05 сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд засварчнаар, Өвөрхангай аймгийн Тээврийг удирдах газарт авто сургуульд 1984 оны 10 сарын 01-ний өдрөөс 1985 оны 03 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд суралцаж байсан болох нь, Архангай аймгийн Тээврийг удирдах газарт 1985 оны 04 сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд засварчнаар, Архангай аймгийн Тээврийг удирдах газарт 1985 оны 08 сарын 02-ны өдрөөс 1985 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 08 сарын 16-ны өдрийн 404 дугаартай тодорхойлолт, Тээврийг удирдах газрын дэргэдэх намын үүр, Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 1977 оны 06 сарын 09-ний өдөр Ринчиндоржийг шагнасан баярын бичиг, Тээврийн байгууллагын намын үүр, үйлдвэрчний эвлэлийн хороо, Захиргаа, хүүхэд залуучуудын эвлэлийн хорооноос Ренчиндоржийг шагнасан октябрь 60 жил, Тээврийг удирдах газрын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 1978 оны 03 сарын 15-ны өдөр Ринчиндоржийг шагнасан баярын бичиг, Архангай аймгийн Тээврийг удирдах газрын намын үүр, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос Гонгорын Рэнцэндоржийг шагнасан баярын бичиг, Тээврийг удирдах газар, Намын үүр, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хүүхэд залуучуудын эвлэлийн үүрээс Г.Рэнцэндоржийг шагнасан баярын бичиг, Тээврийг удирдах газрын намын үүрийн захиргаанаас 1982 оны 12 сарын 30-ны өдөр Рэнцэндоржийг шагнасан баярын бичиг, Тээврийг удирдах газрын намын үүр, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 1983 оны 12 сарын 31-ний өдөр Г.Рэнцэндоржийг шагнасан диплом, Тээврийг удирдах газрын намын үүр, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос Г.Рэнцэндоржийг шагнасан диплом, 1985 оны Г.Рэнцэндоржийн 7 дугаар 5 жилийн гавшгайчийн үнэмлэхийн хуулбар, 1989 оны 12 сарын 21-ний өдөр Г.Рэнцэндоржийг “Хөдөлмөрийн алдар” хүрэл медалиар шагнасан үнэмлэхийн хуулбар, Г.Рэнчиндоржийн хөдөлмөрийн дэвтэр, гэрч Ж.Хорлоо, Л.Гомбосүрэнгийн нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Г.Рэнцэндоржийг Архангай аймгийн Тээврийн удирдах газарт 1976 оны 09 сарын 25-ны өдрөөс 1984 оны 05 сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд засварчнаар ажиллаж байсан болохыг, Өвөрхангай аймгийн Тээврийг удирдах газарт авто сургуульд 1984 оны 10 сарын 01-ний өдрөөс 1985 оны 03 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд суралцаж байсан болохыг, Архангай аймгийн Тээврийг удирдах газарт 1985 оны 04 сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд засварчнаар ажиллаж байсан болохыг, Архангай аймгийн Тээврийг удирдах газарт 1985 оны 08 сарын 02-ны өдрөөс 1985 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор ажиллаж байсан болохыг тус тус тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14-д заасныг баримтлан Сархаг овгийн Гонгорын Рэнцэндоржийг Архангай аймгийн Тээврийн удирдах газарт 1976 оны 09 сарын 25-ны өдрөөс 1984 оны 05 сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд засварчнаар ажиллаж байсан байдлыг, Өвөрхангай аймгийн Тээврийг удирдах газарт авто сургуульд 1984 оны 10 сарын 01-ний өдрөөс 1985 оны 03 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд суралцаж байсан болохыг, Архангай аймгийн Тээврийг удирдах газарт 1985 оны 04 сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд засварчнаар ажиллаж байсан байдлыг, Архангай аймгийн Тээврийг удирдах газарт 1985 оны 08 сарын 02-ны өдрөөс 1985 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Г.Рэнцэндоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.