Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 240

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Нарангэрэл,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Ц.Сонинмөнх,

Амь хохирогч болон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ганбат,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гомбо,

шүүгдэгч П.Амартүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пүрэвийн Амартүвшинд холбогдох эрүүгийн 201619000179 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1965 оны 01 дүгээр сарын 27-ны төрсөн, яс үндэс халх, 51 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, эх баригч бага эмч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын кабелийн телевизэд гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2 нөхрийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 18-522 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Итгэлт овогт Пүрэвийн Амартүвшин РД:ЦЖ65012702 гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

            Шүүгдэгч П.Амартүвшин нь 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 15-16 цагийн орчимд Төв аймгийн Лүн сумын нутаг “Цагаан хөтөл” гэх газарт 46-28 УНХ улсын дугаартай Тоёото Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3 заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож, ослын улмаас Н.Азжаргалын амь насыг хохироож, Г.Бэхийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Амартүвшин нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.  Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгийг уншиж сонсгов /хх-79-80 тал/,  

Амь хохирогч болон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ганбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 03 дугаар сарын 16-нд талийгаачтай ярьсан. 17-ны өдөр осол болсны дараа эмнэлэг дээр очсон. Эхнэр талийгаач болсон байсан охин, ээж хоёрыг аваад гэмтэл рүү явсан. Манай охиныг төрсөнөөс хойш ээж маань хамт байж охиныг минь өсгөж байсан. Цэцэрлэг, сургууль бүх зүйлд тусалдаг байсан. Одоо ч гэсэн охиныг маань харж байгаа эмээг нь охин бид хоёрт үлдээж өгөөч гэж хүсэж байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.  

           

            МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД:

Гэрч Ж.Нямлхагва нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би мобикомын 99174184 дугаарыг 1996 оноос хойш 20 жил барьж байна. Манай эхнэр мобикомын 99884682 дугаарыг 2005 оноос хойш одоог хүртэл барьж байгаа. Осол болох үед энэ хоёр дугаараар холбогдсон. Эхнэр бид хоёрын дугаар бид хоёрын нэр дээр байгаа. .. Над руу Хархорингоос гарч байна гэж ярьсан. Хэн нь барьж яваа талаар надад хэлээгүй. Тэр гурав гарахынхаа өмнөх өдөр надтай ерөөсөө холбоо бариагүй. Тэгэхээр би хэдэн цагт унтсан ямар хүнс бэлдмэл хэрэглэсэн талаар мэдэхгүй байна.  .. Би тэр талаар мэдэхгүй байна.  .. Намайг харж байхад ямар нэгэн бэлдмэл хэрэглэж байсныг хараагүй. Осол болсон өдрийн 12 цаг 23 минутанд надруу залгаад бид 3 Хархорин сумаас гарч байна гэж ярьсан. Тэгээд 15 цаг 27 минутанд манай эхнэр надруу залгаад осол болсон талаараа хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-32-33 тал/, ...тэгээд өдөр 15 цаг 27 минутанд дахин залгаад би охиноо алчихлаа гээд орилоод цаана нь манай зээ охин ээжээ  гээд уйлаад байсан. Тэрнээс өөр холбоо бариагүй.... тэгээд би хэргийн газар дээр ирэхэд замын цагдаа ирчихсэн машин нь замын урд талд онхолдсон байдалтай урд нь манай охины цогцос байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Гэхдээ манай эхнэр унадаг, мөн талийгаач унадаг. Манай талийгаач охины машин байгаа юм. Манай эхнэр жолооны үнэмлэхтэй. 2011 онд жолооч болж байсан гэсэн мэдүүлэг /хх-38 тал/,

Гэрч Б.Саруул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 15 цаг 20 минутанд авто ослын дуудлаганд явсан. Намайг очих үед засмал замын урд талд цагаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон байсан. Тэр машины урд доод хэсэгт жирэмсэн эмэгтэй хүний цогцос байсан. Түүнийг тойроод нэлээн их хэмжээний цус алдсан, тархинаас язарсан цус гарсан, хоёр нүд нь хөхөрчихсөн, зүүн талын хөл хугарсан бололтой байсан. Тэр хүн зүрх зогссон, даралт байхгүй нас барчихсан байсан. Дараа нь машин дотор байсан 4 настай эмэгтэй хүүхдийг үзэхэд зүүн талын эгэмний яс хугарчихсан, хоёр нүдний дээд доод талдаа шархтай их айсан, тархины доргилттой байсан. Дараа нь бас нэг эмэгтэй хүнд үзлэг хийхэд нилээд шокын байдалтай зовиураа хэлэхгүй байсан. Түүний даралт болон зүрхний цохилт хэвийн байсан. Нурууны арьс нилээн зулгарсан шархтай, мөн тохой шууны хэсэгтээ няцарсан шархтай байсан. Тэгээд би 4 настай охинд өвчин намдаах тариа хийж өгсөн, эмэгтэй хүнд өвчин намдаах тайвшруулах тариа хийж өгсөн. Тэгээд нэг цаг болоогүй байхад ар гэрийнхэнд нь гэмтлийн эмнэлэгт хүргэх зөвөлгөө өгөөд хүлээлгэн өгсөн. Тэр хүн сэтгэл санааны цочролтой, шокийн байдалтай асуусан асуултанд хариулахгүй. Ерөөсөө би хүүхдээ алчихсан хүн та нар надад эмчилгээ хийгээд хэрэггүй миний охиныг босгоод өг гээд орилж хашгираад байсан гэсэн мэдүүлэг /хх-34 тал/,

Гэрч С.Сономцэрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  ..Тэгтэл хөтөлийн доор нэг жижиг цагаан машин онхолдсон байдалтай цонх шил нь хагарчихсан байдалтай байсан. Тэгээд жижиг цагаан машин хот талаас ирээд нэг хүн очиж байхыг харсан. Тэр хүн энэ хүн үхлээ та нар бушуухан хүрээд ир гээд дуудаад байсан. Тэгэхээр нь би очсон. Намайг очиход нэг хөгшин эмэгтэй хүн орилоод уйлаад сууж байсан. Нэг жирэмсэн бололтой эмэгтэй нас барсан байдалтай , толгойн урд дугуйндаа эвэгдчихсэн, бие нь машиныхаа дагуу доор нь орчихсон байсан. Тэгж байтал цагаан өнгийн жижиг машинтай, жийп машинтай хүмүүс ирээд жийп машин нь эргээд яваад өгсөн. Тэгээд бид нар машиныг нь холдуулая гээд түлхээд бага зэрэг холдуулаад цогцосыг нь ил гаргаж ирсэн. Тэгээд бид нар Лүнгийн постны цагдаад очиж мэдэгдсэн гэсэн мэдүүлэг /хх-36 тал/,

Гэрч П.Байгальмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: .. Би Дорноговь аймгийн Сайншандад ажил дээрээ 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 17 цаг 30 минутын орчим байж байхад миний төрсөн эгч Амартүвшин утсаар яриад эгч нь машин барьж яваад онхолдоод охиноо алаад хаячихлаа алуурчин болчихлоошдээ гээд уйлаад байсан тэгээд би та хаана байгаа юм гээд дахин дахин асуухад Төв аймгийн Лүн суман дээр байна гэж хэлсэн ба дараа нь хүргэн ах Нямлхагватай утсаар ярихад Амартүвшин эгчийг машин барьж яваад онхолдож зам тээврийн осолд орсон байна хэргийн газар луу явж байна гэсэн тэгээд дараа нь дахиад ярихад охин Азжаргал нь нас барсан байна гэсэн тэгээд би тэр оройноо Улаанбаатар хотод ирээд Амартүвшин эгчийн гэрт очиход Гэмтлийн эмнэлэгээс ирлээ гээд дөнгөж ирсэн байсан ба их шокын байдалтай уйлаад байсан юм гэсэн мэдүүлэг /хх-40 тал/,

Гэрч Н.Түвшинлхагва мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ..2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 15 цаг 30 минутын орчим манай дүүгийн нөхөр Ганбат утсаар яриад ээж Амартүвшин манай эхнэр Азжаргал, охин Бэхи нар осолд орсон юм шиг байна гэсэн. Тэгээд би ажлаасаа гараад Ганбатыг аваад Төв аймгийн Лүн сум руу явсан ба аав Нямлхагватай утсаар ярихад аав нь Улаанбаатар хотоос гарсан байна гэж хэлсэн. Тэгээд Төв аймгийн Лүн сумын эмнэлэг дээр 18 цагийн орчим очиход ээж Амартүвшин дүү Азжаргалын охин Бэхи нар байсан ба ээж орилоод байхаар нь би буцаад гарсан. Тэгээд хэргийн газар очиход аавын 46-28 УНХ улсын дугаартай Т.Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон дүү Азжаргал нас барсан бүтээсэн байсан аав Нямлхагва очсон мөн цагдаа байсан юм.   ... Манай аав Нямлхагва уг тээврийн хэрэгслийг аваад унаж байгаад  2014 онд өөр машин аваад уг машиныг ээж Амартүвшин дүү Азжаргал нар унадаг байсан ба ихэнхдээ ээж Амартүвшин унадаг байсан юм гэсэн мэдүүлэг /хх-42 тал/,

Шинжээч Р.Мөнхбаясгалан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэний шинжээч томилох тогтоолыг үндэслэн эрүүгийн 201619000179 тоот хавтаст хэргийг уншиж танилцаж байгаад замын байцаагч, цагдаагийн ахмад С.Батболд цагдаагийн дэслэгч Б.Бат-Очир нарын хамт уг дүгнэлтийг санал нэгтэйгээр гаргасан юм. Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Болдмандахын гаргасан №23 тоот дүгнэлт үндэслэлтэй бөгөөд уг дүгнэлтэндээ харин 46-28 УНХ улсын дугаартай, Тоёото Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч П.Амартүвшин нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9-р зүйлийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг дутуу тавьсан өгсөн байсан. Зорчигч П.Азжаргал тээврийн хэрэгслийн жолоог булаацалдсан үйлдэл нь зам тээврийн осол гаргахад нөлөөлсөн хэдий ч жолооч П.Амартүвшин нь хэдий зорчигч булаацалдсан ч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р зүйлийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг биелүүлсэн буюу тээврийн хэрэгслийн хурдыг нь хасаж зогсоох арга хэмжээ авсан тохиолдолд уг зам тээврийн осол гарахгүй байх боломжтой байсан ба уг зам тээврийн осол хэргийн буруутай этгээд нь жолооч П.Амартүвшин юм гэсэн мэдүүлэг /хх-131 тал/,

 

-гэмт хэргийн талаархи, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-4 тал/,

-зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-5 тал/,

-осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-6 тал/,

-2016.03.17 Төв аймгийн Лүн сумын цагаан хөтөл гэх газар тээврийн хэрэгсэл онхолдож Азжаргал нас барсан гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-11 тал/,

-Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-13 тал/,

-цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14-15 тал/,

-2016.03.17 цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-18 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-19 тал/,

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-20 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-22 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-24 тал/,

-хэрэгт хураан авч хавсаргах тогтоол /хх-27 тал/,

 

            -Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №136 шинжээчийн дүгнэлтэд /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт/

            1. Г.Бэхи-н биед гавал ясны баруун чамархайн ясны хугарал, хатуу хальсан дээрхи цусан хура, тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн эгэмний хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрхи гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ /хх-45 тал/,

           

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №4260 шинжээчийн дүгнэлтэд /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт/

1. П.Амартүвшингийн биед тархи доргилт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, уруул, цээж, 2 далны хооронд, бүсэлхийд зулгаралт, эрүү, баруун зүүн гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-47 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №2323 шинжээчийн дүгнэлтэд

1. 46-28 УНХ улсын дугаартай гэх, NHW11-0084303  тоот арлын дугаартай, Toyoto Prius-11 маркийн тээврийн хэрэгслийн тооромс, явах эд анги нь автотехникийн шинжилгээ хийхэд тэнцэнэ.

2. 46-28 УНХ улсын дугаартай гэх, NHW11-0084303  тоот арлын дугаартай, Toyoto Prius-11  маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд амортизатороос тос хаясан гэмтэл ашиглалтын явцад үүссэн, зүүн урд амортизатор гулзайсан эвдрэл ослын үед үүссэн байна. Хөдөлгүүр асаж ажиллахгүй тул тооромсны хүчлүүрийн ажиллагаа, хойд тэнхлэгний тооромсны тэлэгчүүдийн ажиллагааг шалгах боломжгүй байна.

3. 46-28 УНХ улсын дугаартай гэх, NHW11-0084303  тоот арлын дугаартай, Toyoto Prius-11  маркийн тээврийн хэрэгслийн дөрвөн дугуйн “M+S” гэсэн тэмдэглэгээтэй тул өвлийн улиралд ашиглаж болно гэжээ /хх-50-51 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №2323 шинжээчийн дүгнэлтэд хавсаргах зургийн үзүүлэлт /хх-52-59 тал/,

 

-Хос Стандарт ХХК-ны автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-62 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-63-66 тал/,

 

-Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №33 шинжээчийн дүгнэлтэд /шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт/

1. Талийгаачийн биед дагз ясны хугарал, баруун дунд чөмөгний хугарал, нүүр, их бие мөчдын цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

2. Талийгаач нь 2-р бүлгийн цустай байна.

3. Талийгаач толгойн ясны хугарал, тархины эдийн гэмтлийн улмаас нар баржээ.

4.5. Талийгаачийн ураг зүрх судасны дутагдалд орж амьдрах боломжгүй болжээ гэжээ  /хх-69 тал/,

 

-2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №00000023 шинжээчийн дүгнэлтэд

Хариулт 1. П.Амартүвшин нь МУ-ын ЗХД-н 2-р бүлгийн 2. 3 “жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. б/ “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Хариулт 2. Хэргийн материалтай танилцахад зам тээврийн осол асфальт, уруу, хуурай, суурингийн гаднах, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, эерэг хөдөлгөөнтэй гэжээ. Иймд замын нөхцөл байдал болон үзэгдэх орчин нөлөөлсөн зүйл ажиглагдахгүй байна.

Хариулт 3. Хэргийн материалтай танилцахад жолооч Амартүвшин тээврийн хэрэгсэл жолоодоод хөдөлгөөнд оролцох үед зорчигч Азжаргал нь жолоог булаан авч эргүүлснээс болж зам тээврийн осол гарсан байх боломжтой харагдаж байна гэжээ /хх-72 тал/,

 

-яаралтай түргэн тусламжийн хуудасны хуулбар /хх-88-91 тал/,

-осол гэмтлийн тохиолдлын бүртгэх хуудасны хуулбар  /хх-89 тал/,

-түргэн тусламжийн дуудлагын хуудасны хуулбар /хх-90 тал/,

-Г.Бэхигийн өвчний түүх /хх-93-100 тал/,

 

-2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №157 тоот шинжээчийн дүгнэлт

1. 2016 оны 04 дүгээр сарын 22 өдөр ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Болдмандахын гаргасан №023 тоот дүгнэлт дутуу тавигдсан байна.

2. Тоёото Приус 10 маркийн 46-28 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Пүрэв овогтой Амартүвшин нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна.

3. Приус 10 маркийн 46-28 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Пүрэв овогтой Амартүвшин нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р зүйлийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

4. Зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд авагдсан 37.8м дугуй мөрөөр П.Амартүвшингийн жолоодож явсан 46-28 УНХ улсын дугаартай Т.Приус-10 маркийн тээврийн хэрэгслийн зам тээврийн осолд орох үеийн хурдыг тогтоох боломжгүй байна.

5. Төв аймгийн Лүн сумын нутаг Цагаан хөтөл гэх асфальтан, шулуун уруу, хурай суурингийн гадна, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй зам гэж тодорхойлсон байгаа нь зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал нөлөөлсөн зүйл байхгүй байна.

6. Асуултанд тусгагдаагүй “Тоёото Приус-10” маркийн 46-28 УНХ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Амартүвшингийн өгсөн мэдүүлэгт “би жоохон зай авах гээд жолоогоо өөр лүүгээ бага зэрэг дарах үед манай талийгаач охин сандраад буцааж өөрлүүгээ хүчтэй дарсан юм.  Жолоогоо булаацалдсан үйлдлээс болж зам тээврийн осол гарсан юм” гэснээс үзэхэд тээврийн хэрэгслээр зорчигч Н.Азжаргал нь  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр бүлгийн 4-2-в-д заасан “тээврийн хэрэгслээр зорчигчид хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, түүний үйлдэлд саад болохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв” гэжээ /хх-129-130 тал/,

 

            -шүүгдэгч П.Амартүвшингийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад “ял шийтгэлгүй” гэх лавлагаа /хх-113 тал/,

 

- шүүгдэгч П.Амартүвшинг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр /хх-79-80 тал/, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар /хх-82 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Амартүвшин нь 2016 оны 03 дугаар сарн 17-ны өдрийн 15-16 цагийн орчимд Төв аймгийн Лүн сумын нутаг “Цагаан хөтөл” гэх газарт 46-28 УНХ улсын дугаартай Тоёото Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3 заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож, ослын улмаас Н.Азжаргалын амь насыг хохироож, Г.Бэхийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Нямлхагвагийн мэдүүлсэн:...тэгээд өдөр 15 цаг 27 минутанд дахин залгаад би охиноо алчихлаа гээд орилоод цаана нь манай зээ охин ээжээ  гээд уйлаад байсан. Тэрнээс өөр холбоо бариагүй.... тэгээд би хэргийн газар дээр ирэхэд замын цагдаа ирчихсэн машин нь замын урд талд онхолдсон байдалтай урд нь манай охины цогцос байсан гэсэн мэдүүлэг /хх-38 тал/, гэрч Б.Саруулын мэдүүлсэн “...2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 15 цаг 20 минутанд авто ослын дуудлаганд явсан. Намайг очих үед засмал замын урд талд цагаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон байсан. Тэр машины урд доод хэсэгт жирэмсэн эмэгтэй хүний цогцос байсан. ...Дараа нь машин дотор байсан 4 настай эмэгтэй хүүхдийг үзэхэд зүүн талын эгэмний яс хугарчихсан, хоёр нүдний дээд доод талдаа шархтай их айсан,тархины доргилттой байсан. Дараа нь бас нэг эмэгтэй хүнд үзлэг хийхэд нилээд шокын байдалтай зовиураа хэлэхгүй байсан. ...Тэр хүн сэтгэл санааны цочролтой, шокийн байдалтай асуусан асуултанд хариулахгүй. Ерөөсөө би хүүхдээ алчихсан хүн та нар надад эмчилгээ хийгээд хэрэггүй миний охиныг босгоод өг гээд орилж хашгираад байсан гэсэн мэдүүлэг /хх-34 тал/, гэрч С.Сономцэрэнгийн мэдүүлсэн “ ..Тэгтэл хөтөлийн доор нэг жижиг цагаан машин онхолдсон байдалтай цонх шил нь хагарчихсан байдалтай байсан.  ..Намайг очиход нэг хөгшин эмэгтэй хүн орилоод уйлаад сууж байсан. Нэг жирэмсэн бололтой эмэгтэй нас барсан байдалтай , толгойн урд дугуйндаа эвэгдчихсэн, бие нь машиныхаа дагуу доор нь орчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-36 тал/, гэрч П.Байгальмаагийн мэдүүлсэн “..2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 17 цаг 30 минутын орчим байж байхад миний төрсөн эгч Амартүвшин утсаар яриад эгч нь машин барьж яваад онхолдоод охиноо алаад хаячихлаа алуурчин болчихлоо шдээ гээд уйлаад байсан” гэсэн мэдүүлэг /хх-40 тал/, болон гэмт хэргийн талаархи, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/,хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-4 тал/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-5 тал/,осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-6 тал/, 2016.03.17 Төв аймгийн Лүн сумын цагаан хөтөл гэх газар тээврийн хэрэгсэл онхолдож Азжаргал нас барсан гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-11 тал/, Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-13 тал/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14-15 тал/, 2016.03.17 цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-18 тал/, Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №136 шинжээчийн дүгнэлт /хх-45 тал/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №33 шинжээчийн дүгнэлт /хх-69 тал/, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №00000023 шинжээчийн дүгнэлт /хх-72 тал/, Г.Бэхигийн өвчний түүх /хх-93-100 тал/, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №157 тоот шинжээчийн дүгнэлт /хх-129-130 тал/, шүүгдэгч П.Амартүвшингийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар өгсөн мэдүүлгүүд мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч П.Амартүвшинг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

        

Шүүгдэгч П.Амартүвшинд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

           

Хохирлын талаар:

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогч болон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ганбат нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх гэм хорын хохирол байхгүй байна.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичиг баримтын талаар

2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн 3000 000 төгрөгийн үнэлгээ бүхий 46-28 улсын дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч П.Амартүвшингийн №641808 тоот жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, №0290037 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Ж.Нямлхагвад буцаан олгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт шүүгдэгч П.Амартүвшин нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Итгэлт овогт Пүрэвийн Амартүвшинг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон, 1 хүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар П.Амартүвшингийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч,  3 /гурав/  жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан П.Амартүвшинд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ялтан П.Амартүвшингийн №641808 тоот жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, №0290037 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Ж.Нямлхагвад буцаан олгосугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн 3000 000 төгрөгийн үнэлгээ бүхий 46-28 улсын дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгосугай.

 

6.Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан П.Амартүвшинд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан П.Амартүвшинд тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

 

8.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан П.Амартүвшин нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсугай.

 

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан П.Амартүвшингийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

10.Энэ хэрэгт ялтан П.Амартүвшин нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдасугай.

          11.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Амартүвшинд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан П.Амартүвшинд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.МӨНХТУЯА