| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2017/00363/И |
| Дугаар | 499 |
| Огноо | 2017-09-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 499
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар “******* банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нотариатын төлбөр, улсын тэмдэгтийн хураамж нийт 14.555.404.45 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн хэргийг хэлэлцэв
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* хотод 1986 онд төрсөн, дээд боловсролтой, нягтлан бодогч аудиторч мэргэжилтэй, ******* сум, ******* 6 дугаар баг, *** дугаар хэсэг, **** дугаар байр, *** тоотод оршин суух, “******* банк” ХХК-ийн Сэлэнгэ салбарын харъяа ******* тооцооны төвийн харилцааны менежер ажилтай
******* овгийн *******
регистрийн дугаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: “******* банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлага: “*******” банк ХХК болон зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нарын хооронд байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 396 дугаартай “Зээлийн гэрээ, 396 дугаартай Үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд тус тус заасны дагуу үндсэн зээл 12.645.326.85 төгрөг, зээлийн хүү 1.862.639.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34.438.22 төгрөг, нотариатын төлбөр 13.000.00 төгрөг нийт 14.555.404.45 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай
Нэхэмжлэлийн үндэслэл: Зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар нь “*******” банк ХХК-ний Сэлэнгэ салбарын *******-Вокзал тооцооны төвөөс 2016 оны 09-р сарын 09-ний өдөр 396 дугаартай Зээлийн гэрээ, 396 дугаартай Үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийн Барьцаат хэрэглээний зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр , № тоот гэрчилгээний дугаартай 246 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг, тоот нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай эзэмших эрхтэй газар, бусад хөдлөх хөрөнгийн хамтаар барьцаалан авсан.
Зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар нь “Зээлийн гэрээ”-нд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь төлөхгүй нийт 69 хоногоор хугацаа хэтрүүлэн, гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Банкны зүгээс зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нарт зээлээ цаг хугацаанд нь төлөхийг удаа дараа сануулж “Мэдэгдэх хуудас”-ыг хүргүүлж байсан.
Гэтэл зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар нь “Зээлийн гэрээ”-ний 2.2.1, 3.2.1, 3.2.4 дэхь заалтуудыг ноцтой зөрчиж, зээлээ төлөхгүй хүндрэл учруулсаар байгаа тул үндсэн зээл 12.645.326.85 төгрөг, зээлийн хүү 1.862.639.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34.438.22 төгрөг, нотариатын төлбөр 13.000.00 төгрөг нийт 14.555.404.45 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж банкийг хохиролгүй болгуулж өгнө үү! гэжээ.
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 028 тоотод оршин суух /регирстрийн дугаар МЮ-60050111/ Бэйс овгийн Жанцангийн Дашдорж 2017 оны 08-р сарын 10-нд шүүхэд гаргасан тайлбартаа:
... ******* миний бие нь ******* банкны Сэлэнгэ салбарын харъяа вогзал тооцооны төвийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах, зээлийн төлбөр 14.555.404.45 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 14.555.404.45 төгрөгийг бүрэн төлнө... гэжээ.
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 028 тоотод оршин суух /регирстрийн дугаар МЭ-88080513/ ******* овгийн Дашдоржийн Золбаяр 2017 оны 09-р сарын 05-нд шүүхэд гаргасан тайлбартаа:
... Дашдорж овогтой Золбаяр миний бие ******* банкны гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд *******ийн гаргасан тайлбараар хэргийг шийдвэрлэж өгнө үү! Миний бие уг төлбөрийг хамт барагдуулахаа үүгээр мэдэгдэж байна... гэжээ.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
ҮНДЭСЛЭХ нь:
“******* банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр 14.555.404.45 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”- ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад “зээлийн гэрээгээ цуцлуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар нь “******* банк” ХХК-ийн Сэлэнгэ ******* вогзал тооцооны төвтэй 2016 оны 09 дугаар сарын 09-ний өдөр 396 дугаартай Зээлийн болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан тус салбараас 15.000.000 төгрөгийн хэрэглээний зээлийг 24 сарын хугацаатай сарын 2,5 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэгт байрлалтай № гэрчилгээтэй, Үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-1317001635 дугаарт бүртгэгдсэн, *******ын нэг хүний өмчлөлийн амины орон сууцны зориулалт бүхий 246 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн *******ын нэр дээрхи № 0321994 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, тоот нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрын хамт, мөн компьютер, хар болон өнгөт принтерийн машин, машин угаалгын тоног төхөөрөмж зэргийг барьцаалан зээл авсан байна.
Зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар нь зээлийг графикт хугацаанд нь төлөөгүй 69 хоногийн хугацаа хэтрүүлснээс 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 12.645.326.85 төгрөг, зээлийн хүү 1.862.639.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34.438.22 төгрөг, нотариатын төлбөр 13.000.00 төгрөг нийт 14.555.404.45 төгрөгийн зээлийн төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд хариуцагч нар нь зээлийн төлбөрийн үнийн дүн, зээлийн гэрээ цуцлуулах, зээлийн төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын шүүхэд гаргасан “...******* миний бие нь ******* банкны Сэлэнгэ салбарын харъяа вогзал тооцооны төвийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах, зээлийн төлбөр 14.555.404.45 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...” гэх,
“... Дашдорж овогтой Золбаяр миний бие ******* банкны гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх тайлбаруудаар нотлогдсон, зохигчдын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ нь үл хөдлөх хөрөнгийн байгууллагад бүртгэгдсэн хуулийн шаардлага хангасан ба энэ талаар талууд маргаагүй байна.
Хамтран зээлдэгч ******* нь зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч сайн дурын үндсэн дээр хамтран зээлдэгч болж, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан “...үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ” гэх, зохигчдийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д “хамтран үүрэг гүйцэтэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тусгагдсан хууль болон гэрээнд нийцсэн байна.
Иймд зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч *******, зээлдүүлэгч “******* банк” ХХК-ийн Сэлэнгэ ******* вогзал тооцооны төвийн хооронд байгуулсан 2016 оны 09 дугаар сарын 09-ний өдөр 396 дугаартай Зээлийн болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг тус тус хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үндсэн төлбөр 12.645.326.85 төгрөг, зээлийн хүү 1.862.639.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34.438.22 төгрөг, нотариатын төлбөр 13.000.00 төгрөг нийт 14.555.404.45 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд Сэлэнгэ аймгийн ******* сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэгт байрлалтай № гэрчилгээтэй, Үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-1317001635 дугаарт бүртгэгдсэн, *******ын нэг хүний өмчлөлийн амины орон сууцны зориулалт бүхий 246 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн *******ын нэр дээрхи № 0321994 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, тоот нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрын хамт, мөн компьютер, хар болон өнгөт принтерийн машин, машин угаалгын тоног төхөөрөмж зэрэг барьцаалсан барьцаа хөрөнгөнөөс хуулийн дагуу худалдан борлуулж үүргийг гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 230.686 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас төлсөн 230.686 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
“******* банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг хариуцагч *******ид 99481714, *******т 99028001 дугаарын утсаар 2017 оны 08-р сарын 30-нд буюу боломжит хугацаанд тус тус мэдэгдсэн бөгөөд хариуцагч нар шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар шүүх хуралдааныг явуулж хариуцагч нарын эзгүйд мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар зохигчдоос урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 ,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.5-д зааснаар *******, хамтран үүрэг гүйцэтгэгч *******, зээлдүүлэгч “******* банк” ХХК-ийн Сэлэнгэ ******* вогзал тооцооны төвийн хооронд байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 396 дугаартай Зээлийн болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг тус тус цуцалсугай.
2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нараас зээлийн үндсэн төлбөр 12.645.326.85 төгрөг, зээлийн хүү 1.862.639.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34.438.22 төгрөг, нотариатын төлбөр 13.000.00 төгрөг нийт 14.555.404.45 төгрөгийг гаргуулан “******* банк” ХХК-д олгосугай.
3.Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд Сэлэнгэ аймгийн ******* сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэгт байрлалтай № гэрчилгээтэй, Үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-1317001635 дугаарт бүртгэгдсэн, *******ын нэг хүний өмчлөлийн амины орон сууцны зориулалт бүхий 246 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн *******ын нэр дээрхи дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, тоот нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрын хамт, мөн компьютер, хар болон өнгөт принтерийн машин, машин угаалгын тоног төхөөрөмж зэрэг барьцаалсан барьцаа хөрөнгөнөөс хуулийн дагуу албадан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
4.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлд зааснаар Үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаа явуулах этгээдээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 230.686 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 230.686 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоног дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ