Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1014

 

 

 

 

 

 

 

 

2020       12       11                                     2020/ШЦТ/1014   

 

 

                                 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Ц.Амгаланбаатар,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Шүүгдэгч: Б.С /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гүүр овогт Б.С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909023501036 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 3 ах, эгч нарын хамт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багт оршин суух, 2020 онд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 670 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар шийтгүүлсэн, Г овогт Б.С

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.С нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт мал зарна хэмээн гэж худал хэлэн хуурч О.Уас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг нийт 2.000.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. 1000.000 төгрөгийг өөрийн дансаар, 1000.000 төгрөгийг бэлнээр авснаа хүлээн зөвшөөрнө. Эндээс гараад хохирлоо төлж барагдуулна. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч О.У “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр эгчээ мах авах уу гэх саналыг зөвшөөрч 2018 оны 11 үгээр сарын 20-ны өдөр Засгийн газрын иргэд хүлээн авах төв дотор уулзаад 1,000,000 төгрөгийг би өөрийн Хаан банзны 5026395403 тоот дансаар Б.С-гийн хаан банкны 5166258853 данс руу шилжүүлсэн. Маргааш нь Сүхбаатарын талбайн зүүн талын Туушин зочид буудлын урд талд бэлнээр 1,000,000 төгрөг өгсөн. нийт 2,000,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

О.У Хаан банкны 5026395403 тоот дансны хуулга “...2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 5166258853 тоот дансанд 1.000.000 төгрөг шилжүүлэв. Гүйлгээний утга С-д махны үнэ” гэх баримт /хх-ийн 21 дүгээр хуудас/,

г

Б.С-д “урьдчилгаа олгосон дансаар 1 сая төгрөг өгөв” гэх гар бичмэл /хх-ийн 15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.  

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.С нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт мал зарна хэмээн гэж худал хэлэн хуурч О-ас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг нийт 2.000.000 төгрөг авч залилсан болох нь шүүгдэгч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.У “  “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр эгчээ мах авах уу гэх саналыг зөвшөөрч 2018 оны 11 үгээр сарын 20-ны өдөр Засгийн газрын иргэд хүлээн авах төв дотор уулзаад 1,000,000 төгрөгийг би өөрийн Хаан банзны 5026395403 тоот дансаар Б.Сгийн хаан банкны 5166258853 данс руу шилжүүлсэн. Маргааш нь Сүхбаатарын талбайн зүүн талын Туушин зочид буудлын урд талд бэлнээр 1,000,000 төгрөг өгсөн. нийт 2000.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг, О.У Хаан банкны 5026395403 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Батсайхан овогтой С-д “урьдчилгаа олгосон дансаар 1 сая төгрөг өгөв” гэх гар бичмэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.С-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.С нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.С-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.С-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.С нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 06 сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснээс  2020 оны 09 сарын 17-ны байдлаар 1 сарын хорих ялыг эдлээгүй болох нь хэрэгт авагдсан ялын тооцооны тодорхойлолтоор тогтоогдож байна.   

 Иймд  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1. 3. 4 дахь хэсэгт  заасныг баримтлан шүүгдэгч Б.С-гийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 15-ны өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаатай хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан  6 / зургаа / сар 10 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 7 /долоо /сар 10 / арав/ хоногийн  хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б. С нь 2020 оны 9 сарын 17-ны өдрөөс хойш нийт 85 / наян тав / хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар дээрх хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нь  хохирогч О.Уд учруулсан 2.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй , хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй  болохыг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Гүүр овогт Б.С-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д  6 /зургаа/ сар 10 / арав/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1. 3. 4-т заасныг баримтлан шүүгдэгч Б.С-д Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 15-ны өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сарыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 / зургаа /сар 10 / арав/ хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 / долоо /сар 10 / арав / хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-гийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 85 / наян тав / хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-гаас 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Уд олгосугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.С-г цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН