| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2017/00376/И |
| Дугаар | 500 |
| Огноо | 2017-09-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 500
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ******* банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох “Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 12.453.000.21 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 7.500 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* суманд 1988 онд төрсөн, дээд боловсролтой, нягтлан бодогч, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг ******* сум, ******* *** дүгээр баг, *** дугаар хэсэг, *** тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймгийн Санхүү хяналтын аудитын албанд мэргэжилтэн ажилтай
******* овгийн ******* *******
регистрийн дугаар *******
.
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* суманд 1985 онд төрсөн, дээд боловсролтой, ын ашиглалтын инженер мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, ******* сум, ******* ** дүгээр баг, **** дугаар хэсэг, **** тоотод оршин суух, “ ” ТӨХК-ний өртөөнд жижүүр ажилтай
******* овгийн,
регистрийн дугаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: “*******” банкны Сэлэнгэ салбараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэлийн утга: Иргэн *******, ******* нар нь тус банкны Сэлэнгэ салбарын Баянхан хэрэглээний зээлийн тооцооны төвөөс 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулан 16.500.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан бөгөөд зээлийн барьцаанд Сэлэнгэ, ******* сум, *** дүгээр баг, *** дугаар хэсэг, *** тоот дахь нөөт бүүк, унтлагын өрөөний ком буйдан барьцаалуулан зээлийг авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 5.838.986.38 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2.418.927.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9.559.84 төгрөг, нийт 8.267.473.31 төгрөгийг төлж барагдуулсан болно.
Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 216 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1.2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ 201542379660 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах.
2.2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах:
нийт 12.453.000.21 төгрөг
Хариуцагч: ******* 2017 оны 08-р сарын 01-нд шүүхэд гаргасан тайлбартаа:
...Миний бие Баярсайхан овогтой Эрдэнэчимэг нь 2011 оноос 2015 оны 07-р сар хүртэл Гомбо овогтой тэй хамтран амьдарч байсан билээ. ******* нь ажлаасаа халагдан цалингийн зээлийн эргэн төлөлтөө хийх боломжгүй болсон тул миний сарын цалингаас *******ийн зээл рүү татан нийт 1.118.200 төгрөгийг би сарын цалингаасаа төлсөн. Мөн Гааль салбарын эдийн засагч н.Уянга манай ээжийн ажил дээр очиж бэлнээр 180.000 төгрөг авч *******ийн зээл рүү хийсэн. Иймд миний бие *******өөр 1.898.200 төгрөгийг цалингийн зээл рүүгээ төлүүлэх хүсэлтэй байна. Үлдэгдэл төлбөрийг миний бие сарын цалингаараа төлөх болно. Мөн 2017 оны 06-р сарын 06-ны өдрөөс хойш миний 5024382757 тоот дансаар 642.500 төгрөг, охин болох овогтой Энх-Орчлонгийн данснаас хүүхдийн мөнгө болох 140.000 төгрөг нийт 782.500 төгрөгийг цалингийн зээл рүү татсан учир уг мөнгийг нэхэмжилсэн банкны мөнгөн дүнгээс хасаж өгөхийг хүсч байна... гэжээ.
Хариуцагч: ******* 2017 оны 08-р сарын 11-нд шүүхэд гаргасан тайлбартаа:
...*******ийн 2017 оны 8-р сарын 2-ны өдөр гаргасан тайлбарын дагуу ******* миний бие 1.298.200 төгрөгийг Эрдэнэчимэгийн зээлийн данс руу хийхэд маргаан байхгүй. Үлдсэн 10 сая гаруй төгрөгийн зээлийн үлдэгдлийг Б.******* өөрөө төлнө гэсэн тайлбарыг дэмжиж байна.
Миний бие Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 12 сая төгрөгийн өртэй тул уг өрийн дууссаны дараа Б.*******ийн зээлийн данс руу 1.298.200 төгрөгийг 2019 оны 9-р сард бүрэн төлж дуусгана.
Уг 1.298.200 төгрөгийг төлөхөд маргаан байхгүй болно... гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийт 16.500.000 төгрөг авсан байснаас миний төлсөн төлбөр 8.000.000 гаран төгрөг болж байгаа. Гэтэл яагаад 12.200.000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш миний дансанд цалин тогтмол орж байсан. Нийтдээ 1.168.000 төгрөг татсан байсан. Мөн миний хүүхдийн мөнгө ордог данснаас 140.000 төгрөг гээд нийт 1.308.500 төгрөг татсан байгаа. Ийм байж яагаад ийм хэмжээний мөнгө гарч байгааг ойлгохгүй байна. Миний бодлоор миний төлөх мөнгөн дүн 10.000.000 төгрөг хүрэхгүй байх гэж бодож байна... гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
... 2015 оны 04 дүгээр сарын 09-нд ажлаасаа халагдаад Солонгос гарсан. Ирээд хэдэн сар ажилгүй байсан. Тухайн үед миний эхнэр байсан *******ийн данснаас хамтран зээлдэгч гээд миний зээлэнд 1.300.000 төгрөг татсан байсан. Үүнийг би төлнө татгалзах зүйл байхгүй. Би өөрөө вогзалын салбараас зээл авсан байсан одоо үүнийгээ төлөөд явж байгаа. Би ямар ч өөр зээлгүй хүн биш. ... гэв.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
ҮНДЭСЛЭХ нь:
“*******” банкны нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдуулан “Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 12.453.000.21 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 7,500 төгрөг гаргуулахыг” хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар нь “*******” банкны Сэлэнгэ салбарын Баянхан тооцооны төвөөс 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулан 16.500.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан бөгөөд зээлийн барьцаанд Сэлэнгэ, ******* сум, 4 дүгээр баг, 5 дугаар хэсэг, 046 тоот дахь Нөөт бүүк, унтлагын өрөөний ком буйдан, гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хугацааны цалин зэрэг хөдлөх хөрөнгө барьцаалсан ба талуудын хооронд хөдлөх хөрөнгө барьцаалан цалингийн зээлийн гэрээ болон барьцааны хөрөнгийн талаар маргаагүй байна.
Зээлдэгч нар нь үндсэн зээлд 5.838.986.38 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2.418.927.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9559.84 төгрөг нийт 8.267.473.31 төгрөгийг төлсөн боловч 2016 оны 11 сараас № 201542379660 зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтанд заасан хуваарийн дагуу зээлээ хугацаанд нь төлөөгүй 216 хоног хэтрүүлснээр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 12.453.000.21 төгрөг төлөөгүй, хугацаанд үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин ******* банкнаас шүүхэд нэхэлжлэл гаргасаны дараа буюу 2017 оны 06-р сарын 08-наас хойш хариуцагч *******ийн харилцах данснаас 6 удаа нийт 1168.578.00 төгрөг, хариуцагчийн хүү Б.Энх-Орчлонгийн данснаас 140.000 төгрөг бүгд 1308.570 төгрөгийг зээлийн төлөлтөнд суутган авсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байна.
Хэдийгээр хариуцагч нар нь 2015 онд цалингийн зээл авч, хамтран үүрэг гүйцэтгэхээр ******* гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа боловч зээлэгч ******* нь тогтмол цалин хөлстэй хөдөлмөр эрхэлдэг, цалингийн зээлийн өөрийн цалингаас төлөх боломжтой байгаа талаар шүүхэд болон шүүх хуралд “... “ гэх тайлбараа гаргасан, мөн ******* нь “миний цалингийн зээлэнд *******ийн төлж байсан 1300.000 төгрөгийг би ******* банканд төлж барагдуулна” гэсэн байх тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс 1.300.000 төгрөгийг *******өөс гаргуулах нь зүйтэй байна.
Мөн ******* банкнаас 2017 оны 06 дугаар сарын 06-нд шүүхэд 12.453.000.21 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байсан боловч нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш төлөгдсөн 1308.570 төгрөгийг үндсэн нэхэмжлэлээс хасч тооцон 11.144.430 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй байна.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбарыг үндэслэн ******* банкны Сэлэнгэ салбарын Баянхан төв тооцооны төв, *******, ******* нарын хооронд байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан ЗГ-201542379660 тоот “Барьцаат зээлийн гэрээ” хугацаанаас өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 11.144.430 төгрөгнөөс *******ээс 9844.430 төгрөг, *******өөс 1300.000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдсөн 1308.570 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд дээрхи гэрээний барьцаа хөрөнгө болох хөдлөх хөрөнгө Notebook, унтлагын ком буйдан, гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хугацааны цалингаар үүргийг гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214.198 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсэг болох 1308.570 төгрөгийг төлсөн байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч тус бүрийн төлөх нэхэмжлэлийн үнийн дүгнээс бодож *******ээс 9844.430 төгрөгийн тэмдэгийн хураамж 172.461 төгрөг, *******өөс 1300.000 төгрөгийн тэмдэгтийн хураамж 35.750 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч нь нотариатын үйлчилгээний зардал 7500 төгрөг нь шүүхийн зардалд хамаарахгүй байх тул хариуцагч нараас гаргуулах боломжгүй байна.
******* банкны нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2017 оны 08-р сарын 30-нд 99104975 дугаарын утсанд мэдэгдсэн бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал нь “Шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр зээлийн гэрээний дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү! гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар шүүх хуралдааныг явуулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг эзгүйд мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар зохигчоос урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 ,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.5-д зааснаар ******* банкны Сэлэнгэ салбарын Баянхан төв тооцооны төв, *******, ******* нарын хооронд байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан ЗГ-201542379660 тоот “Барьцаат зээлийн гэрээ” гэрээг цуцалсугай.
2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд зээлдэгч Б.*******ээс 9844.430 төгрөг, хамтран үүрэг гүйцэтгэгч *******өөс 1300.000 төгрөгийг тус тус гаргуулан “*******” банкны Сэлэнгэ салбарт олгож, 1308.570 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар нотариатын үйлчилгээний хураамж 7500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд хөдлөх хөрөнгө Notebook, унтлагын ком буйдан, гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хугацааны цалин зэрэг барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банкнаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 214.198 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс тэмдэгийн хураамж 172.461 төгрөг, *******өөс 35.750 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоног дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ