Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1067

 

2021 10 18 1067 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний, улсын яллагч Ц.Ганцэцэг, шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Ганчимэгийн Болд-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2106 00000 1820 дугаар хэргийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт Ганчимэгийн Болд-Эрдэнэ, 1989 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажилтай, ам бүл 3, ээж дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 64-2060 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД:МЛ89090219, Шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ нь согтуурсан үедээ буюу 2021 оны 09 дүгээр сарын 04- 05-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужирбулангийн 64-2060 тоот гэртээ иргэн Ц.Ганзоригтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газарт нь модон сандлаар цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйханд шарх, хоёр зовхи, дух, зулай, чамархай, хацар, баруун бугалга, зүүн дал, зүүн шуу баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун нүдний салстад цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ: Шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/, Хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3- 6/, Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх-41/, Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-53/, Хохирогч Ц.Ганзоригийн:... Би 2021 оны 09 дүгээр сарын 04-ний орой 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд гудамд согтуу явж байгаад Болдоо гэх залуутай таарч, бид хоёр постын дэлгүүрээс 1 шил 0.5-н савлагаатай Хараа гэх архи авч Болдоогийн гэрт очин, Болдоогийн ах, Болдоо бид 3 тухайн архийг хувааж уучхаад миний эзэмшилд байдаг приүс-20 маркийн 1975 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 5 сая төгрөгт зарчих гэхээр нь би үгүй гэж хэлэхэд тухайн залуу зарчих гэж байна гээд уурлаад байхаар нь би гараад харих гэхэд намайг гаргалгүй тэнд байсан нэг бор өнгийн модон сандлаар миний толгой хэсэг рүү /яг хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй байна/ сандлаар цохиод байхаар нь би гэрээс нь зугтааж гараад танил эгч Оюунчимэгийн гэрт очин эмнэлэгт хандсан... гэх мэдүүлэг /хх-12-13/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн: 1.Ц.Ганзоригийн биед тархи доргилт, зулайн хуйханд шарх, хоёр зовхи, дух, зулай, чамархай, хацар, баруун бугалга, зүүн дал, зүүн шуу, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх 8460 дугаартай дүгнэлт /хх-31-32/, 7. Яллагдагч Г.Болд-Эрдэнийн:...Ганзоригийн машиныг манай ах Мөнхбат 5 сая төгрөгөөр зарчих гэтэл Ганзориг “зарна, зарахгүй” гээд янз бүр болоод байхаар нь миний уур хүрээд Ганзоригийг 1 удаа толгой хэсэг рүү нь цохисон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-47/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно. Шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ нь согтуурсан үедээ буюу 2021 оны 09 дүгээр сарын 04- 05-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужирбулангийн 64-2060 тоот гэртээ иргэн Ц.Ганзоригтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газарт нь модон сандлаар цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйханд шарх, хоёр зовхи, дух, зулай, чамархай, хацар, баруун бугалга, зүүн дал, зүүн шуу баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун нүдний салстад цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Хохирогч Ц.Ганзоригийн:... Би 2021 оны 09 дүгээр сарын 04-ний орой 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд гудамд согтуу явж байгаад Болдоо гэх залуутай таарч, бид хоёр постын дэлгүүрээс 1 шил 0.5-н савлагаатай Хараа гэх архи авч Болдоогийн гэрт очин, Болдоогийн ах, Болдоо бид 3 тухайн архийг хувааж уучхаад миний эзэмшилд байдаг приүс-20 маркийн 1975 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 5 сая төгрөгт зарчих гэхээр нь би үгүй гэж хэлэхэд тухайн залуу зарчих гэж байна гээд уурлаад байхаар нь би гараад харих гэхэд намайг гаргалгүй тэнд байсан нэг бор өнгийн модон сандлаар миний толгой хэсэг рүү /яг хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй байна/ сандлаар цохиод байхаар нь би гэрээс нь зугтааж гараад танил эгч Оюунчимэгийн гэрт очин эмнэлэгт хандсан... гэх мэдүүлэг шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв. Прокуророос шүүгдэгч Г.Болд-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Иймд шүүгдэгч Г.Болд-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Хохирогч Ц.Ганзориг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав. Шүүгдэгч Г.Болд-Эрдэнэд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст даалгав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Боржигон овогт Ганчимэгийн Болд-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Г.Болд-Эрдэнэд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Болд-Эрдэнэ нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.БолдЭрдэнэ нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай. 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Г.Болд-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Болд-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.