| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2017/0482/и |
| Дугаар | 430 |
| Огноо | 2017-08-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 430
2017 оны 08 сарын 23 өдөр Дугаар 129/ШШ2017/0430 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1958 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар баг, Бага-Өндөр багийн Хүрэн хоолой гэх газарт оршин суух Боржигон овгийн Содномын Пүрвээ /РД:АИ58071513/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Пүрвээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Пүрвээ шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Би 1979 оны 02 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын САА-д малчнаар тасралтгүй ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Архивын лавлагааг үндэслэн миний Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйд 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч С.Пүрвээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний дээрх хугацаанд Архангай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1985 оны 02 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. 1985 оноос хойшхи хугацаагаа одоогоор баримт байхгүй учир тогтоолгохоос татгалзаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Пүрвээ нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
1. Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1980 оны 03 сарын 30-ны өдрийн 34 дугаартай “Социалист уралдааны болзол дүгнэх тухай” тушаалд: 1. Гарсан төлөө 99-100 хувиар бойжуулж байгаа суурийн малчин 2-ыг шалгаруулах 1 дүгээр хавсралтаар 180 төгрөгөөр шагнасугай. Хавсралтад С.Пүрвээ 40 төгрөг гэсэн,
2. Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1981 оны 04 сарын 06-ны өдрийн 41 дугаартай “Комисс томилох тухай” тушаалд: г.Хэсгийн дарга нарын улиралд хийх тооцоо анхан шатны бүртгэлийн баримт эргэлтийн хугацаа зэргийг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай. Хавсралтад Пүрвээ гэсэн,
3. Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1982 оны 11 сарын 22-ны өдрийн 166 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалд: 1.Ажилчин албан хаагч бүгд 76 хүний 1982 оны ээлжийн амралтыг тооцсон сар өдрөөс эхлэн 1 дүгээр хавсралтаар олгосугай. Хавсралтад Пүрвээ малчин, үндсэн 15, нэмэгдэл 3, удаан жил ажилласны нэмэгдэл 2, нийт амрах хоног 20 гэсэн,
4. Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1983 оны 02 сарын 13-ны өдрийн 24 дугаартай “Шагнах тухай” тушаалд: 1. 1983 оны мал тууврын ажилд амжилт гаргасан 16 хүнийг 1 дүгээр хавсралтаар баярын бичиг 1089 төгрөгөөр шагнасугай. Хавсралтад Со.Пүрвээ баярын бичиг 50 төгрөг гэсэн,
5. Хөдөлмөрийн гавъяаны Улаантугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1985 оны 02 сарын 07-ны өдрийн 28 дугаартай “Шагнах тухай” тогтоолд: 1. Сумын эмэгтэйчүүдийн хөдөлмөр соёлын чуулган малчид төлчдийн семинарыг тохиолдуулан хөдөлмөрийн их амжилт гаргасан тэргүүний нэр бүхий 20 хүнийг 1 дүгээр хавсралт ёсоор 692 төгрөгний үнэ бүхий зүйлээр шагнасугай. Хавсралтад төлчин Пүрвээ гэсэн зэрэг болно.
Хүсэлт гаргагч С.Пүрвээ нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1985 оны 02 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1980 оны 03 сарын 30-ны өдрийн 34 тоот “Социалист уралдааны болзол дүгнэх тухай”, 1981 оны 04 сарын 06-ны өдрийн 41 тоот “Комисс томилох тухай”, 1982 оны 11 сарын 22-ны өдрийн 165 тоот “Ээлжийн амралт олгох тухай”, 1983 оны 02 сарын 13-ны өдрийн 24 тоот “Шагнах тухай” тушаал зэргээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч С.Пүрвээгийн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1985 оны 02 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч С.Пүрвээ нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйд 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 02 сарын 07-ны өдрөөс 1990 оны 02 сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Содномын Пүрвээг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1985 оны 02 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Хүсэлт гаргагч С.Пүрвээ нь 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 02 сарын 07-ны өдрөөс 1990 оны 02 сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдсугай.
3. Хүсэлт гаргагч С.Пүрвээгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.