| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2017/0499/и |
| Дугаар | 429 |
| Огноо | 2017-08-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 429
2017 оны 08 сарын 23 өдөр Дугаар 129/ШШ2017/0429 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1957 онд төрсөн, Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багт оршин суух Боржигон овгийн Дооёогийн Энэбиш /РД:АА57070219/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Энэбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Энэбиш шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Энэбиш миний бие 1957 онд төрсөн. Одоо насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. ... Иймд архивын лавлагаа зэрэг бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн Хөнөг бригадад 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл тэмээчнээр, Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Д.Энэбиш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1975 онд цэргийн албанд татагдаж, 1978 оны 6 сард цэргээс халагдсан. Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тэмээчнээр, 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчин, тууварчнаар тус тус ажиллаж байсан. Дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрийн нэр зөрсөн учир шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний дээрх хугацаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Энэбиш нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
1. Доёдсүрэнгийн Энэбишийн 1981 оны 04 сарын 29-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт: 1981, 1982, 1983, 1984, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990 онуудад ажилласан хоног, авсан хөлс бичилттэй,
2. Доёдсүрэнгийн Энэбишийн хөдөлмөрийн дэвтэрт: 1979, 1980 оны ажилласан хоног, авсан хөлс бичилттэй,
3. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1979 оны 01 сарын 17-ны өдрийн 01 дугаартай “Малчин өрхийг радио хүлээн авагчтай болгох арга хэмжээний тухай” тогтоолд: 1.Нэгдлийн малчин өрхийг радиогоор хангах асуудал эрхэлсэн комиссын судлан боловсруулсан материалыг зөв гэж үзэн баталсугай. Хавсралтад Д.Энэбиш гэсэн,
4. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Хөрөнгө зарлага болгох тухай” тогтоолд: 1. Сумын Хүүхэд залуучуудын эвлэлийн 60 жилийн ойн баярын хуралд оролцсон 32 гишүүнд гарын бэлэг болгохоор 1 дүгээр хавсралтаар баталсугай. Хавсралтад Энэбиш, шаазан аяга 1 ширхэг гэсэн,
5. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 07 сарын 10-ны өдрийн 69 дугаартай “Болзол дүгнэх тухай” тогтоолд: 1.Том мал онд оруулах талаар давуу амжилт гаргасан сууриудыг шалгаруулан шагнаж байх уралдааны болзол биелүүлсэн 3 суурийн малчныг нийт 7400 төгрөгөөр шагнасугай. Хавсралтад Д.Энэбиш, хөнөг баг, малын төрөл тэмээ, оны эхний мал 121, онд оролтын хувь 100, олгосон шагнал 300 төгрөг гэсэн,
6. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 05 сарын 30-ны өдрийн 45 дугаартай “ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тогтоолд: 1.ХАА-н нэгдлийн нийгмийн даатгалд хамрагдаагүй гишүүдэд олгох ээлжийн амралтын ХАА-н нэгдлийн холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 1987 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан заавар бригадын зөвлөлүүдээс ирүүлсэн санал, сум бригадад байнга зохиогддог цаг үеийн ажилтай зохицуулан боловсруулсан жагсаалтыг хэлэлцээд 1 дүгээр хавсралтаар баталсугай. Хавсралтад Д.Энэбиш гэсэн,
7. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 06 сарын 21-ний өдрийн 33 дугаартай “Тууварч малчдыг шагнах тухай” тогтоолд: 1.Улсын бэлтгэлийн малд тууврын замд тарга хүч сайн авахуулж тууврын замаас мал хэмнэж мал өсгөх төлөвлөгөөг биелүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан тууварч малчин 27 хүнийг 7900 төгрөгөөр шагнасугай. Хавсралтад Энэбиш, туусан мал хонь, 550 төгрөг гэсэн,
8. Архангай аймгийн Батцэнгэл сумын Өмч хувьчлалын комиссын 1993 оны материалд Доёогийн Энэбиш гэсэн,
9. Доёогийн Энэбишийн 1975 оны 05 сарын 31-ний өдрөөс 1978 оны 06 сарын 08-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан тухай бичилттэй цэргийн батлахийн хуулбар зэрэг болно.
Хүсэлт гаргагч Д.Энэбиш нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдэлд 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тэмээчнээр, 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчин, тууварчнаар ажиллаж байсан болох нь Доёдсүрэнгийн Энэбишийн хөдөлмөрийн дэвтрүүд, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1979 оны 01 сарын 17-ны өдрийн 01 дугаартай “Малчин өрхийг радио хүлээн авагчтай болгох арга хэмжээний тухай” тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Хөрөнгө зарлага болгох тухай” тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 07 сарын 10-ны өдрийн 69 дугаартай “Болзол дүгнэх тухай” тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 05 сарын 30-ны өдрийн 45 дугаартай “ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 06 сарын 21-ний өдрийн 33 дугаартай “Тууварч малчдыг шагнах тухай” тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Өмч хувьчлалын комиссын 1993 оны материал зэргээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Д.Энэбишийн Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдэлд 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тэмээчнээр, 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчин, тууварчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овгийн Дооёогийн Энэбишийг Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдэлд 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тэмээчнээр, 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчин, тууварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Энэбишийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.