Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1141

 

 

 

 

 

 

2021         10          28                                      2021/ШЦТ/1141

 

                                МОНГОЛ УЛСЫН Н*******РИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч А.Сайнбаяр /томилолтоор/,

Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.*******ад холбогдох 2106 02806 2027 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1971 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 428 дугаар байрны 88 тоотод оршин суух, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н овогт Тийн ******* /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Т.******* нь согтуурсан үедээ буюу 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Гарден ресидэнс хотхоны 428 дугаар байрны 88 тоот гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эх М.Должинсүрэнг “эхнэрийг минь хөөлөө, цагдаа дуудах гэлээ” гэх шалтгаанаар, түлхэж унагаан, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд “цээжний баруун талын 10 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******ын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.4/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Должинсүрэнгийн өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр би хүү *******тай гэртээ байж байтал *******ын эхнэр Тунгалаг манай гэрт 12 цагийн үед ирсэн. Тунгалаг манайд ирэхдээ архитай ирсэн юм шиг байна лээ, ******* жоохон байж байгаад согтчихсон, тэгэхдээ миний нүдэн дээр архи ууж харагдаагүй. Тэгээд би *******, Тунгалаг хоёрыг “битгий архи ууцгаагаад бай, одоо унтацгаа” гэж хэлтэл тэр 2 унтахгүй байхаар нь би “та 2-ыг тэгвэл цагдаа дуудаад өгчихье, эрүүлжүүлэх байранд хоноод эрүүлж” гэж хэлчхээд том өрөөнөөс сандал аваад гал тогоо руу явах гэж байтал ******* намайг түлхээд унагачихсан, би унахдаа баруун хавирга хэсгээрээ ширээ мөргөж унасан ба намайг уначхаад босоод ирэхэд зүүн нүдний хэсэг рүү гараараа цохичихсон. Тэгэхээр нь би нэг их юм хэлээгүй байж байгаад гараад явахаар нь цагдаад гомдол гаргасан... ******* нь манай үеэл Цэндсүрэнгийн хүү байгаа юм. Би *******ыг 8 сартай байхаас нь өргөж аваад өөр дээрээ өсгөсөн... ******* хааяа нэг л архи уудаг, сүүлийн 1 жил Тунгалаг гэдэг эмэгтэйтэй хамтран амьдардаг болсноосоо хойш энэ 2 хамтдаа архи уугаад байгаа...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх.10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Тунгалагийн өгсөн: “... Би 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хамтран амьдрагч Т.*******ын төрсөн эх Должинсүрэнгийнд буюу Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 428 дугаар байрны 88 тоотод 16 цаг өнгөрч байхад очтол манай хамтран амьдрагч ******* согтуу байсан ба төрсөн эх Должинсүрэн нь *******ыг “чи архи уулаа, зайл” энэ тэр гэж хэлээд байсан ба ******* өөдөөс нь “та одоо хүүгээ дандаа яахаараа хөөж тууж байдаг юм” гэж хэлтэл хадам ээж Должинсүрэн “би чамайг цагдаа дуудаж өгнө” гэж хэлээд утсаа бариад автал ******* утсыг нь булааж авах гэж байгаад хадам ээж Должинсүрэнг түлхээд унагачихсан. Тухайн үед бас ******* утсаа булаацалдаж байгаад нүүр лүү нь хальт цохисон байж магадгүй. Дараа нь би ээжтэй уулзтал нүд нь хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх.21-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.*******ын яллагдагчаар өгсөн: “... намайг цагдаад өгнө гээд байсан учраас утсыг нь булааж авах гээд түлхээд унагачихсан, тэгээд босоод ирэхээр нь нүүр хэсэг рүү нь 1 удаа цохчихсон...би согтуудаа тийм үйлдэл гаргасандаа маш их гэмшиж байна... би ээжийг эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх.45-46/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ц.Оюун-*******рдэнийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 7968 дугаартай:

“1. М.Должинсүрэнгийн биед цээжний баруун талын 10-р хавирганы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.23-24/,

 

Шүүгдэгч Т.*******ын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.30,31, 35-38, 49, 50/,

Хохирлын баримт /хх.56-59/,

Хохирогч М.Должинсүрэнгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.54/,

Шүүгдэгч Т.*******ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.55/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.56/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, *******рүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Т.******* нь согтуурсан үедээ буюу 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Гарден ресидэнс хотхоны 428 дугаар байрны 88 тоот гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эх М.Должинсүрэнг “эхнэрийг минь хөөлөө, цагдаа дуудах гэлээ” гэх шалтгаанаар, түлхэж унагаан, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд “цээжний баруун талын 10-р хавирганы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.4/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Должинсүрэнгийн өгсөн: “... ******* намайг түлхээд унагачихсан, би унахдаа баруун хавирга хэсгээрээ ширээ мөргөж унасан ба намайг уначхаад босоод ирэхэд зүүн нүдний хэсэг рүү гараараа цохичихсон...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх.10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Тунгалагийн өгсөн: “... ******* утсыг нь булааж авах гэж байгаад хадам ээж Должинсүрэнг түлхээд унагачихсан. Тухайн үед бас ******* утсаа булаацалдаж байгаад нүүр лүү нь хальт цохисон байж магадгүй. Дараа нь би ээжтэй уулзтал нүд нь хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх.21-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.*******ын яллагдагчаар өгсөн: “... утсыг нь булааж авах гээд түлхээд унагачихсан, тэгээд босоод ирэхээр нь нүүр хэсэг рүү нь 1 удаа цохчихсон...” гэх мэдүүлэг /хх.45-46/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ц.Оюун-*******рдэнийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 7968 дугаартай:

“1. М.Должинсүрэнгийн биед цээжний баруун талын 10-р хавирганы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.23-24/,  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

*******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “*******нэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “*******нэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Т.*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т.*******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.*******ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Т.*******ыг *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг *******рүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч М.Долгорсүрэн нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Т.*******ыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “*******нэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Т.*******ад *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Т.*******ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.*******ад эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Т.*******ад оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

*******нэ хэрэгт шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээвэл зохино.

*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Н овогт Тийн *******ыг “Хүний эрүүл мэндэд хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ад 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.*******ад сануулсугай.          

4. *******нэ хэрэгт шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Долгорсүрэн нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн *******рүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР