Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1021

 

 

 

 

 

 

2020         12          16                                   2020/ШЦТ/1021    

 

 

                                 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: С.Эрдэнэтуяа,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Шүүгдэгч: Э.Х /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан  Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Э.Х-т холбогдох эрүүгийн 2009014540948 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол Улсын харьяат, 1990 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гагнуурчин ажилтай, группт байдаг, ам бүл -6 аав, ээж, хүүхэд, дүүгийн 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 27-662 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дугаар сарын 26-ний өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнссэн, Т овогт Э.Х,

Холбогдсон хэргийн талаар /2020 оны 09 сарын 11-ний өдрийн 802 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Э.Х нь согтуугаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 27 дугаар гудамжны 662 тоот гэртээ 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр эх Б.Өсөхчимэг, эцэг Ч.Эрдэнэбат нарыг зодож гэрээсээ хөөсөн,

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр эх Ч.Өсөхчимэгийг ажил хийлгэх боломж олгохгүй байсан,

2020 оны 03 сарын 01-ний өдөр өөрийн эх Б.Өсөхчимэгийг хэл амаар доромжилж, хайч барьж, агсам согтуу тавьж айлган сүрдүүлсэн,

2020 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр эцэг Ч.Эрдэнэбатыг боож унагаан шанаа нь тус газарт нь гараараа цохисон зэргээр гэр бүлийн хамаарал бүхий 58 настай эх, Б.Өсөхчимэг, 55 настай эцэг Ч.Эрдэнэбат, 5 настай, охин Х.Анар, 9 дүү настай Х.Алгирмаа нарт байнга агсам согтуу тавьж, догшин авирлаж тарчлааж, хүүхэд, ахмад настай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад        

 ТОДОРХОЙЛОХ нь: 

           Шүүгдэгч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Ээжийн дүү манай ирээд байдаг байсан. Аавтай нийлээд уугаад байдаг учраас ээж надад эвтэйхэн хэлээд явуулчхаарай гэж хэлсэн. Тэгээд би согтуудаа “манайхаас яв” гээд хэлчихсэн байсан. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ аав, ээжтэйгээ таарамжгүй харилцаа үүсгэдэг. Эхнэрийгээ бурхан болсноос сэтгэл санаа тавгүй байдаг болсон гэв ...” гэв.

           Хохирогч Б.Өсөхчимэгийн “...Хосбаяр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга агсам согтуу тавьж чанга чанга дуугардаг юм. Хосбаяр байнга чанга чанга дуугараад агсам согтуу тавиад байхаар гэрт байх 5 настай Анар, 6 настай Ананд, 9 настай Алгирмаа гурав их айдаг. Тийм учраас цагдаад ханддаг. Ананд манай охины хүүхэд байгаа юм. Манай гэрт байдаггүй юм хааяа ирж байдаг. Манай хүү Хосбаяр согтуу ирээд агсан тавьж байх үед Ананд манай гэрт байдаггүй. Хосбаяр Өсөхжаргалыг гэрээсээ хөөсөн чинь аав нь дундуур нь ороод Хосбаярыг боль гэж хэлсэн чинь нөхөртэй маргалдаад нэг удаа хацар хэсэг рүү нь алгадсан. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 20, 81 дүгээр хуудас/,

Хохирогч Ч.Эрдэнэбат “...Би Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо бэлхийн 27-662 тоотод байх гэртээ хоолоо хийгээд байж байтал манай хүү Хосбаяр гаднаас архи уусан согтуу орж ирээд агсам тавиад орилж, чарлаад манай эхнэрийн дүү Өсөхжаргалыг барьж аваад байхаар нь дундуур нь ороод салгатал намайг барьж, аваад хоолой боогоод газар унгаасан. Ер нь сүүлийн үед байнга ууж байна 7 хоногт 3-4 хоног нь согтуу байна. Тэгээд согтох болгондоо ар гэртээ агсам тавьж байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 13 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Эрдэнэбат “...Урьд нь Хосбаяр согтуу байхдаа нэг удаа ээж бид хоёрыгоо ална зодно гээд гэрээс хөөж гаргаж байсан. Надад хохирол нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 24 дүгээр хуудас/

эргийн сайг. I  -• ■■

226 177

ар

  1. 7ЭМДЭГНасанд хүрээгүй хохирогч Х.Алгирмаа, хууль ёсны төлөөлөгч П.Мартын хамт “...Би 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 14 цагийн орчим гэртээ буюу Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо бэлхийн 27-662 тоотод байхад Хосбаяр ах согтуу орж ирээд Монхоо ахтай муудалцаад хэрэлдсэн юм. Тэгээд байхаар нь би айгаад дүү Анар айгаад нөгөө өрөөний орон доогуур ороод хэвтсэн, тэгээд би ээжийн утсаар цагдаа дуудсан юм.” гэх мэдүүлэг / хх-ийн 28 дугаар хуудасГэрч Д.Өсөхжаргалын “...2020 оны 04 дүгээр

сарын 20-ны өдрийн 20.00 цаг өнгөрч байхад Хосбаяр гаднаас согтуу орж ирээд агсан согтуу тавиад над руу дайраад яв гээд гэрээсээ хөөгөөд байсан. Тэгтэл аав Эрдэнэбат нь боль яагаад байгаа юм бэ гээд загнасан чинь аавынхаа өөдөөс хэрэлдээд байсан. Тэгээд дийлдэхгүй агсан согтуу тавиад байхаар нь би гэрээс гараад гадаа хүнтэй уулзаад зогсож байтал цагдаагийн машин ирээд Хосбаярыг аваад явчихсан. Дараа нь сонсохнээ аав руугаа салаавч өгөөд нэг удаа цохиж авсан гэж байсан” гэх мэдүүлэг” /хх-ийн 30 дугаар хуудас/

 

          Яллагдагч Э.Х “...2019 оноос хойш би 4 удаа эрүүлжүүлэгдэж баривчлагдаж байсан нь үнэн. Миний буруу би дахиж ийм зүйл хийхгүй.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 03-05 дугаар хуудас/

 

  Гэрч Д.Батбаярын “...манайх бэлхийн 27-661 тоотод амьдраад 9 жил болж байна. Манайх монгол гэрт амьдардаг юм. Хааяа агсан согтуу тавьж орилж чарлаж байдаг юм. Би агсан согтуу тавьж орилж чарлаж байсан он сар өдрийг мэдэхгүй байна. Энэ айлын аав буюу Эрка ах бас архи уудаг. Хосбаяр хааяа архи уусан согтуу байх нь харагддаг...” гэх мэдүүлэг / хх-ийн 85 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        Шүүгдэгч Э.Х нь согтуугаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 27 дугаар гудамжны 662 тоот гэртээ 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр эх Б.Өсөхчимэг, эцэг Ч.Эрдэнэбат нарыг зодож гэрээсээ хөөсөн, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр эх Ч.Өсөхчимэгийг ажил хийлгэх боломж олгохгүй байсан, 2020 оны 03 сарын 01-ний өдөр өөрийн эх Б.Өсөхчимэгийг хэл амаар доромжилж, хайч барьж, агсам согтуу тавьж айлган сүрдүүлсэн, 2020 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр эцэг Ч.Эрдэнэбатыг боож унагаан шанаа нь тус газарт нь гараараа цохисон зэргээр гэр бүлийн хамаарал бүхий 58 настай эх, Б.Өсөхчимэг, 55 настай эцэг Ч.Эрдэнэбат, 5 настай, охин Х.Анар, 9 дүү настай Х.Алгирмаа нарт байнга агсам согтуу тавьж, догшин авирлаж тарчлааж, хүүхэд, ахмад настай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь хохирогч Б.Өсөхчимэгийн “...Хосбаяр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга агсам согтуу тавьж чанга чанга дуугардаг юм. Хосбаяр байнга чанга чанга дуугараад агсам согтуу тавиад байхаар гэрт байх 5 настай Анар, 6 настай Ананд, 9 настай Алгирмаа гурав их айдаг. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,  хохирогч Ч.Эрдэнэбатын “...Манай хүү сүүлийн үед байнга ууж 7 хоногийн 3-4 хоног нь согтуу байдаг. Тэгээд согтох болгондоо ар гэртээ агсам тавьдаг...” гэх мэдүүлэг , хохирогч Ч.Эрдэнэбатын “...Өмнө нь Хосбаяр согтуу байхдаа ээж бид хоёрыг ална гээд гэрээс хөөж гаргаж байсан...” гэх мэдүүлэг , гэрч Д.Өсөхжаргалын “...Тухайн үед Хосбаяр гаднаас согтуу орж ирээд агсан согтуу тавиад над руу дайраад яв гээд гэрээсээ хөөсөн. Тэгтэл дараа нь аав руугаа салаавч өгөөд нэг удаа цохисон байсан” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, гэр бүлийн ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Э.Х нь согтуурч сэтгэл хөөрлийн үедээ өөрийн хүч, эрхшээлдээ оруулах, гэр бүлийн тэгш бус харилцааг үүсгэх зорилгоор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эх 58 настай Б.Өсөхчимэг, эцэг 55 настай Ч.Эрдэнэбат, 5 настай охин Х.Анар, 9 настай дүү Х.Алгирмаа нарын бие, сэтгэл санааны эсрэг байнгын шинжтэй харгис, хэрцгий үг хэлж, үйлдэл хийн тэдгээрийн халдашгүй байх эрхийг зөрчжээ.

Шүүгдэгч Э.Хосбаярын 2019 оны 05 сарын 02-ны өдөр гаргасан зөрчилд 2019 оны 6 сарын 20-ны өдрийн 505 тоот шийтгэврээр , 2020 оны 01 сарын 16-ны өдөр гаргасан зөрчилд 2020 оны 01 сарын 20-ны өдрийн  102 тоот шийтгэврээр, 2020 оны 03 сарын 01-ны өдөр гаргасан зөрчилд 2020 оны 03 сарын 10-ны өдрийн  287 тоот шийтгэврээр тус тус зөрчлийн шийтгэл оногдуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх  ба 2020 оны 01 сарын 16-ны өдрөөс 2020 оны 04 сарын 20-ны өдөр хүртэлх 3 удаагийн үйлдлийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй нь уг гэмт хэргийн “ байнга ” гэх үндсэн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Х-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Э.Х гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Э. Хосбаярт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан төрөл, хэмжээний дотор 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч Э.Х-ын хүү Х.Анар нь 2014 оны 11 сарын 27-ны өдөр төрсөн, 6 настай болох нь хавтаст хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлд заасан  хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах тухай шүүгдэгчийн саналыг хүлээн авах боломжгүй байна. Шүүгдэгч Э.Х түүний хүү Х.Анар нар нь хохирогч Ч.Эрдэнэбат, Б.Өсөхчимэг нарын хамт амьдардаг болох нь тогтоогдсон тул насанд хүрээгүй хохирогч Х.Анарын асрамжийн асуудлыг шүүхээс тусгайлан шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Тугчин овогт Э.Х-ыг Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүст байнга агсам тавьж догшин авирлаж уг гэмт хэргийг хүүхэд, ахмад настай хүний эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Шүүгдэгч Э.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

       4. Шүүгдэгч Э.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй   болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр 4зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч   дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

           7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Х-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ДАРЬСҮРЭН