Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 397

 

5. Хавтаст хэрэгт авагдсан

-А.Дашзэвэгийн хувь хүний орлогын 2015 оны албан татварын тайлан /хх 72-78х/ нь иргэн А. Дашзэвэгийг 2015 онд хэдэн төгрөгийн татвар төлснийг тодорхойлохоос Өсөх нахиа дэлгүүрт ажиллаж байсан хариуцагч Ц.Одгэрэлийг хэдэн төгрөгийн бараа хүлээн авч хэдэн төгрөгийн орлого хүлээлгэн өгсөнийг нотлохгүй учир нотлогооны ач холбогдолгүй

-шинжээчийн 2017 оны 03 сарын 22-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт / хх 17-18х/ нь хавтаст хэрэгт авагдсан Кампап гэсэн хавтастай дэвтэр, Нотебүүк гэсэн хавтастай дэвтрүүдэд жагсаан бичсэн барааны үнийн дүнг тооцоолсон бөгөөд Нотебүүк гэсэн хавтастай дэвтрийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй учир нотлогооны ач холбогдолгүй гэж тус тус үзсэн болно.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 126 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Одгэрэлээс 4198520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Дашзэвэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Дашзэвэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82126 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.