Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 00381

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаан холбооны техникч мэргэжилтэй, Хангал сумын Хялганат тосгоны Давхар байрны 10-1 тоотод оршин суух, Боржигон овогт Сайнбилэгийн Оюунгэрэл /РД:ФА89112003/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1990 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аврагч гал сөнөөгч мэргэжилтэй, Аврах гал унтраах 50 дугаар ангид аврагч ажилтай, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Давхар байрны 10-1 тоотод оршин суух, Баажий овогт Халхын Ганцоож /РД:ФЖ90030612/-д холбогдох,

Гэрлэлт цуцлууллах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00399/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Оюунгэрэл, хариуцагч Х.Ганцоож, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Оюунгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би Х.Ганцоожтой 2008 онд танилцаж, 2009 онд гэрлэлтээ батлуулсан. 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр охин Г.Мөнхзаяа төрсөн. 2015 оноос хойш бид хоёр байнгын маргаантай, хоорондоо таарч тохирохоо больсон. Бид тус, тусдаа амьдраад 1 жил болж байгаа. Дээрх нөхцөл байдлыг харгалзан бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Х.Ганцоож шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.Оюунгэрэлтэй 2008 онд танилцаж, 2009 онд гэрлэлтээ батлуулсан. 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр охин Г.Мөнхзаяа төрсөн. 2015 оноос хойш бид хоёр байнгын маргаантай, хоорондоо таарч тохирохоо больсон. Бид тусдаа амьдраад 1 жил болж байгаа тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Харин охин Г.Мөнхзаяаг өөрийн асрамжинд авах хүсэлтнэй байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Оюунгэрэл нь хариуцагч Х.Ганцоожид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийнасрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч С.Оюунгэрэл нь хариуцагч Х.Ганцоожид нар нь 2008 онд танилцаж, 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсныг Булган аймгийн Хялганат тосгоны  иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бүртгэж 07 дугаартай гэрчилгээ олгосон болох нь тогтоогдож байна.

2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон байна.

Гэрлэгчид нь 2016 оноос хойш хамтран амьдраагүй, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй болсон, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчдын дундаас 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр охин Г.Мөнхзаяа төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Хүүхдийг хэний асрамжинд үлдээснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухайхуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт Сайнбилэгийн Оюунгэрэл, Баажий овогт Халхын Ганцоож нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Г.Мөнхзаяаг эцэг Х.Ганцоожийн асрамжинд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжлэгч С.Оюунгэрэлд олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эх С.Оюунгэрэл нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдгээрт суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг эцэг Х.Ганцоожид даалгасугай

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Батцэцэгт даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      О.ОДОНЧИМЭГ