Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 017/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0332 |
Огноо | 2014-08-13 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2014/0332
Н.У-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч Н.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Г, хариуцагч М.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 14- ний өдрийн 08 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Н.У-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайл6артаа: “...Н.У нь үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэггүй байсан учир “F” үнэлгээ авч байсан. Сүүлийн жилүүдэд ажил эрс муудсан. Төсвийг зориулалтын дагуу бүрэн зарцуулаагүй, шударга ёс ил тод байдлыг хэрэгжүүлж ажилладаггүй. Н.У өөрт нь таалагдахгүй асуудлаар хуралдвал хурлыг хаяж гардаг. Гэрээг дүгнэснээс хойш Төрийн албаны салбар зөвлөлд хугацаанд нь гомдол гаргаагүй тул үнэлгээг зөвшөөрсөн гэж үзнэ. Мөн улсын хөрөнгийг дур мэдэн зарсан, өөрийн цалинг ямар нэгэн шийдвэргүйгээр нэмэгдүүлсэн, өөр ажилчдын цалин нэмсэн нь хууль бус болох нь тогтоогдож, акт тогтоогдсон. Иймээс өөрийн гаргасан захирамжийг үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна. гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 19 дүгээр зүйлийн 19.3, 13 дугаар зүйлийн 13.1.5, 13.1.8, 15 дугаар зүйлийн 15.1.7, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн 25.1.1, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийн 18.3.3, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.4 дэх хэсгийн 40.4.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.У-ийн "Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах"-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүх Н.У-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг 2014.05.14-нд хянан хэлэлцээд 8 дугаар шийдвэр гаргасан.
Уг шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
ТАТХ-ийн 13, 15 дугаар зүйлийг зөрчсөн тохиолдолд уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-ийг хэрэглэх бөгөөд энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа нь 6 сар байдаг. Зөрчлийн талаар шүүхээс дүгнэлт хийсэн ч хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүхээс ямар нэг дүгнэлт хийсэнгүй.
% Засаг даргадаа хандаж байсан байх бөгөөд санаатайгаар уг үүргээ биелүүлээгүй Засаг даргын эс үйлдэхүйд шүүх ямар нэг дүгнэлт өгөөгүй байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх руу буцааж өгнө үү.” гэжээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Нэхэмжлэгч Н.У нь Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргад холбогдуулан “Баянцогт сумын Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Дээрх захирамжаар “сумын засаг даргатай байгуулсан 2011, 2012 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй буюу “F” үнэлгээтэй дүгнүүлсэн, “албан бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэрийг ашиглан завшихыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн, удирдлага болон төрийн албан хаагчидтай ёс зүйгүй харьцаж зөрчил дутагдал гаргасан” гэсэн үндэслэлээр Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Т.Уранцэцэгийг үүрэгт ажлаас нь халжээ.
Нэхэмжлэгч Т.У “сумын Засаг дарга М.Ш нь сүүлийн 3 жил ажлын байрны дарамт шахалт үзүүлж, байнга намын үзэл бодлоор гадуурхаж, 2011, 2012 оны үр дүнгийн гэрээнд тусгасан бүтээгдэхүүн ажил үйлчилгээний гүйцэтгэлийг шууд үзэл бодлоороо явцуурч үндэслэлгүй “F” үнэлгээ өгсөн” гэж маргаж байгаа боловч хариуцагчийн буруутай үйл ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Харин Төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэх журмын дагуу сумын Тамгын газрын дарга Т.Уранцэцэгийн ажлын үр дүнгийн биелэлтийг 2011, 2012 онд “F” үнэлгээтэй дүгнэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасныг зөрчөөгүй, мөн “Төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежертэй, ерөнхий менежер менежер (нэгжийн дарга)-тэй үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлтийг дүгнэх журмыг шинэчлэн батлах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 187 дугаар тогтоолд нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.
Нэхэмжлэгч Т.Уранцэцэг нь дээрх 2011, 2012 оны ажлын үр дүнгийн биелэлтийг дүгнэсэн үнэлгээний талаар Төрийн албаны төв байгууллагад гомдол гаргаагүй байна.
Мөн нэхэмжлэгч нь “Төв аймгийн Баянцогт сумын цайны газрын зориулалтаар ашиглаж байгаа 28 м.кв байшин”, “Соната маркийн автомашиныг Засаг даргын
зөвшөөрөл, шийдвэргүйгээр худалдсан”, “эрх бүхий албан тушаалтын шийдвэр гараагүй байхад 2013 оны 9 дүгээр сараас эхлэн өөрийн цалингийн шатлалыг ахиулан 148219 төгрөгийг, бусад ажилтны ур чадварын нэмэгдэлд 934260 төгрөгийг илүү олгосон” гэх зөрчлүүдийг гаргаж, Төрийн албаны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчсөн болох нь Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19-08- 028 тоот акт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг холбогдох бусад нотлох баримтаар тогтоогджээ.
Мөн хуульд заасан журмын дагуу шүүхэд гэрчээр дуудан ирүүлж, гэрчээр асуугдсан Н.Ариунсувд, Л.Пүрэвбаатар нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Т.Уранцэцэг нь төрийн албан хаагчийн хувьд зан харилцааны дутагдалтай болох нь тогтоогдсон.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах заалт нь шүүхэд дуудагдан ирж мэдүүлэг өгч байгаа гэрчийн үүргийг тодорхойлсон хэм хэмжээний зохицуулалт болохоос Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5-д заасан нэхэмжлэгчийн эрхэд хамаарахгүй бөгөөд нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Г-ийн “гэрчээс мэдүүлэг авахдаа нэхэмжлэгчийг оролцуулаагүй, мөн гэрчээс асуулт асуух боломжийг Н.Ут олгоогүй” гэх гомдол нь үндэслэлгүй юм.
Дээрх дүгнэлтүүдээс үзэхэд Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын 2014
X
оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/02 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг зөрчөөгүй учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 13, 15 дугаар зүйлүүдийг иш татсан, хуулийн эдгээр заалтыг зөрчсөн тохиолдолд уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг хэрэглэх бөгөөд энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа нь 6 сар байна” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй, уг үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 8 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР