| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2021/0146/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/144 |
| Огноо | 2021-12-10 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.*******маа даргалж Нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Б.******* Шүүгдэгч С.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******д холбогдох 2123000580150 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ГовьАлтай аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бул б, эхнэр 4 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******ын *******. /Регистрийн дугаар: *******/,
Шүүгдэгч С.******* нь Завхан аймгийн Шилүүстэй сумын багийн нутаг “” гэх газраас 2021 оны 01 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд иргэн П.*******ын өмчлөлийн 1 тооны үхрийг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч С.******* нь Завхан аймгийн Шилүүстэй сумын багийн нутаг “” гэх газраас 2021 оны 01 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд П.*******ын 1 тооны үхрийг хулгайлсан хэргийн үйл баримт нь Үхрээ хулгайд алдсан талаараа мэдүүлсэн хохирогч П.*******ын “...******* алдуул үхэр хайгаад яваад байхад манай гадаа ийм үхэр ирэхээр нь нэмнэсэн ч гэж хэлээгүй угаасаа хулгай хийсэн хүн байна лээ. Манай үхэр тэр Баян-Улаан багийн нутаг гэдэг газарт л байдаг байсан тэр Өвөр худаг болон тэр өвөлжөө лүү огт явдаггүй юм. Би сумын төвөөс яваад үхрээ эргэж тойроод харчихдаг байсан болохоор нөгөө алга болсон үхрээ хайж явах замдаа л жалгын хажууд нөгөө ******* гэгчийн гэрийн гадаа өмнө нь явахад байж байсан үхэр байхаар нь нэмнээг нь авч үзэхэд миний үхэр байсан. ...миний хохирлыг бүрэн барагдуулсан..." гэсэн мэдүүлгээр, Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч А.ын “...2021 оны 01 дүгээр сарын сүүлээр байхаа ...******* ах эхнэртэйгээ хамт намайг дуудахаар нь очсон чинь намайг нэг нэмнээтэй үхэр байсан чинь нэмнээг нь авалцаад өгөөч гэхээр нь нөгөө үхрийг нь барьж өгөөд нэмнээг нь авсан чинь ******* ах "миний хулгайд алдсан үхэр мөн байна ш дээ" гээд буцааж ногоо нэмнээгээр нь нэмнээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч Ж.ийн "...Манайх "Хүүшийн ам" гэх газар өвөлжсөн юм. ******* манай ойролцоо "Өвөр худгийн ам" гэх газар өвөлжиж байсан. 2021 оны 01 дүгээр сард ...өдрийг нь санахгүй байна. Би морьдоо тэжээсэн юм. Тэгээд морьдоо услах гээд явж байсан чинь нэг том улаан Монгол үхэр, нэг хар тугал, гурван улаан тугал, нэг алаг тугал зэрэг нийт зургаан үхэр “Өвөр худаг"-ийн ам руу ******* гэх айл руу өгсөөд өөрсдөө явж байсан. Хоёр, гурав хоногийн дараа ******* манайд ирчихээд манай доор нэг нэмнээтэй улаан үхэр байсан чинь манай үхэр байгаа юм..." гэсэн мэдүүлгээр, Гэрч Ж.гийн “...П.******* эхнэртэйгээ манай алга болсон үхрийг нэмнэсэн байна. Олон хоног хайгаад байсан үхэр бусад цуг явсан 5-н бяруу нь хаана байна танай нэмнэсэн үхрийн тугал нь байгаа юм эхийгээ хөхөж байсан тугал гээд асуугаад ******* харин тэрийг мэдэхгүй ганцаараа л ирсэн гээд байсан...” гэсэн мэдүүлгээр, Хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч С.*******ийн “...Манайх Шилүүстэй сумын нутаг "Өвөр худаг" нэртэй газар өвөлжиж байсан юм. Нэг өглөө босоод ирсэн чинь манай гэрийн гадаа ...үхэрнүүд ирчихсэн байсан. Тэгээд тэр үхэрнүүд бэлчээрт явсны дараа манай гадаа улаан зүсмийн нэг талын бөөрөн дээрээ жижиг цагаантай үнээ 2 хар тугал, 3 улаан тугалын хамт нийт 6 тооны үхэр үлдсэн байсан манай гаднаас салахгүй байсан үнээ нь туранхай муу үнээ байсан тул нэмнэсэн юм. Тухайн үед цас ихтэй зудтай байсан 2 хар тугал нь гэрийн урд жалганд үхсэн байсан. 3 улаан тугал хаачсаныг мэдэхгүй. Тэгээд нэг өдөр Шилүүстэй сумын ******* ирээд нэмнэсэн улаан үхрийг манай үхэр байна гээд аваад явсан...” гэсэн мэдүүлгээр болон хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч С.*******ийн үйлдлийн улмаас хохирогч П.*******од 900.000 төгрөгийн хохирол учирсан нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “...нас бие гүйцсэн монголын үнээ 1 ширхэг 900000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч С.******* нь бусдын өмчлөлд байгаа бод малыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бэлчээрээс шунахай сэдэлтээр авч хохирогчийн өмчлөх эрхэд халдсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт” хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангажээ. Иймд шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Шүүгдэгч С.******* хохирогч П.*******од 900.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн болох нь хохирол төлсөн баримтаар тогтоогдсон тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч С.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 09 /есөн/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. Мөн түүнд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ” авах нь зүйтэй. Шүүгдэгч С.*******ийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 09 /есөн/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5- д зааснаар шүүгдэгч С.*******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч С.*******д 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч С.*******ийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА