| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2017/00382/И |
| Дугаар | 00390 |
| Огноо | 2017-09-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 00390
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1979 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багт оршин суух Аргуун овогт Нямаагийн Батсаруул /РД:ГЗ79022038/-ийн нэхэмжлэлтэй,
А.Мөнхцэцэгийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00382/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Батсаруул нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Батсаруул нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Н.Батсаруул миний бие 2001 онп А.Мөнхцэцэгтэй гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бид 2 хүүхэд төрүүлж өсгөн сайхан амьдарч байсан. Гэтэл 2013 оны 05 дугаар сард эхнэр А.Мөнхцэцэг 2 хүүхдээ төрсөн эгч А.Отгондаваад орхиж явснаас хойш ямар ч холбоо бариагүй өдийг хүрч байна. Гэрлэлтээ цуцлуулах гэсэн боловч хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Батсаруул нь А.Мөнхцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Гэр бүлийн эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Мөнхцэцэг нь Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар баг, Хүрэмтэд оршин суух бүртгэлтэй боловч энэ хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж хаягийг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасныг баримтлан гэр бүлийн эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Тайж овогт Алтангэрэлийн Мөнхцэцэг /РД:ГЗ84011701/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаарА.Мөнхцэцэгийн эрэн сурвалжилах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийж, энэ тухай нэхэмжлэгч Н.Батсаруулд /утас:89373060, 99394881/ мэдэгдэхийг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ