Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/867

 

 

 

г МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС г

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-
Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

Улсын яллагч С.Оюунжаргал,

Хохирогч Ж.О,

Шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг нарыг оролцуулж тус
шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт
А.Оад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** дугаартай эрүүгийн хэргийг2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Шуугдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, ял шийтгүүлж байгаагүй, А.О
/РД:***/.

Үйлдсэн хэргийн талаар /яллах дугнэлтэнд бичсэнээр/

Шүүгдэгч А.О нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 21 цагийн үед
Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Голомт банкны урд замд д48-75 УНЭ улсын дугаартай Хонда 1пз1дб1 маркийн тээврийн хэрэгслийг
жолоодон явахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч, хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Оыг мөргөж, эрүүл мэндэд
нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох
баримтуудыг шинжпэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О мэдүүлэхдээ: “Болсон асуудлын
талаар мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр мэдүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Хохирогчид эмчилгээний зардал 385,237 төгрөгийг
төлсөн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.О мэдүүлэхдээ: “2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 21 цагийн үед гэрлүүгээ харихаар Баянгол дүүргийн нутаг 3, 4 дүгээр хороолол Өргөө кино театрын баруун талд явган хүний гарцаар зам гарч явтал ертөнцийн зүгээр баруун чиглэлд явж байтал хажуу талаас ирж мөргөсөн байсан. 2 сар хэвтэрт байхад нэг ч удаа ирж уулзаагүй. Би хэнээс ч гуйхгүй амьдралаа аваад явчихдаг хүн байсан. Одоо миний амьдрал хүнд байна. Миний зүүн тал саажилт өгсөн ба уламжпалтаар эмчилгээ хийлгэж гайгүй болсон хэдий ч үе үе өвддөг. Гомдолтой байна. Эмчилгээний зардал 2.0 сая төгрөг, хөдөлмөрийн чадвар алдалтын төлбөр 6,0 сая төгрөг, нийт 8 сая төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Ж.О мэдүүлэхдээ: “...2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 21 цагийн үед гэрлүүгээ харихаар Баянгол дүүргийн нутаг 3, 4 дүгээр хороолол Өргөө кино театрын баруун талд Голомт хотхоны банкны урд явган хүний
гарцаар зам гарч явтал ертөнцийн зүгээр баруун чиглэлд явсан автомашинд мөргүүлсэн. Би болос гэж байтал чадаагүй намайг автомашинаар мөргөсөн жолооч бууж өргөөд машиндаа суулгасан. Тэгээд цагдаа эмнэлэг ирсэн. Автомашины хөдөлгөөн сийрэг харанхуй бүрхэг бороогүй, халтиргаагүй байсан. Дүгнэлт схем зургийг хүлээн зөвшөөрч байна би маш их гомдолтой байгаа. Жолоочоос 8,000,000 төгрөг нэхэмжилж байна, надад маш хэцүү байна ...” гэжээ. /хх 18-19/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9651 дугаартай дүгнэлтэд: “Ж.Оын биед баруун дал, зүүн дунд чөмөгний далд хугарал, баруун мөрний үений мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой”
гэжээ. /хх 22 хуу/

Техникийн шинжээчийн 45897 дугаартай дүгнэлт: “Хариулт 1. Уг автомашиныг Швед Улсад үйлдвэрлэгдсэн Е\ЛШ4060 маркийн тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд урд болон хойд хоёр тэнхлгүүдийн дугуйн тоормосны хүчний хэмжээ, урд хоёр их гэрлийн тусгалын чадал хол ойр дээрээ стандартын шаардлага хангаж байна. Мөн зогсоолын тоормос хэвийн автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 0,2 мм/м буюу тохиргоо хэвийн байв. Ерөнхий байдал иж бүрдлийн хувьд Салхины шил зүүн талдаа 48x50 см хэмжээтэй талбайд цөмөрч хагарсан, копуд 40x30 см хэмжээтэй талбайд цөмөрч хонхойсон гэмтэлтэй байна. Хариулт 2. Салхины шил зүүн талдаа 48x50 см хэмжээтэй талбайд цөмөрч хагарсан копуд 40x30 см хэмжээтэй талбайд цөмөрч хонхойсон гэмтэлтэй байгаа нь “автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг хангахгүй байна. Хариулт 3,4 асуултанд нэгтгэж хариулахад: уг эвдрэл гэмтэл нь зам тээврийн осол хэрэг гарах үед үүссэн байна. Хариулт 5. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай АВЗ тоормосны системтэй байна. Хяналт үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгахад тоормосны системийн ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байна. Хариулт 6. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай АВ5 тоормосны системүүдийн үед автомашин тоормос гишгэх үед тухайн замын гадаргуугын байдал автомашины хурд зэргээс хамаарч тоормосны мөр үүсэх боломжтой” гэжээ. /хх 35/

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны
өдрийн 196 дугаартай дүгнэлт: “48-75 УНЭ улсын дугаартай
*** маркийн 
автомашин жолооч А.О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1- д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. Зам тээврийн осол нь замын байгууламж тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэжээ. /хх 38/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэр зургийн үзүүлэлтүүд /хх 4-9/

Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 12/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 13/

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх 14/

Өвчний түүх /хх 24-28/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 48/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 59/

Хохирлын нийт 385,237 төгрөгийн баримтууд /хх 76-82/ зэрэг нотлох баримтуудыг шинжпэн судлав.

Шуухийн дугнэлт:

Шүүгдэгч А.О нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 21 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Голомт банкны урд замд 48-75 УНЭ улсын дугаартай Хонда маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч, хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Оыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч Ж.Оын: “...2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 21 цагийн үед гэрлүүгээ харихаар Баянгол дүүргийн нутаг 3,4 дүгээр хороолол Өргөө кино театрын баруун талд Голомт хотхоны банкны урд явган хүний гарцаар зам гарч явтал ертөнцийн зүгээр баруун чиглэлд явсан автомашинд мөргүүлсэн. Би болос гэж байтал чадаагүй намайг автомашинаар мөргөсөн жолооч бууж өргөөд машиндаа суулгасан тэгээд цагдаа эмнэлэг ирсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9651 дугаартай дүгнэлт, Техникийн шинжээчийн 45897 дугаартай дүгнэлт /хх 35/, Тээврийн
цагдаагийн албаны мөрдөгчийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 196 дугаартай дүгнэлт /хх 38/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэр зургийн үзүүлэлтүүд /хх 4-9/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 12/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 13/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх 14/, өвчний түүх /хх 24-28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 48/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 59/, хохирлын нийт 385,237 төгрөгийн баримтууд /хх 76-82/ зэргээр нотлогдон
тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.О нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч А.Оад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах албадлагын арга хэмжээ авч хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр
гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Ж.О нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний төлбөр 2.000.000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдалтын 6.000.000 төгрөг тус тус нэхэмжилжээ.

Хохирогчийн нэхэмжлэлээс хөдөлмөрийн чадвар алдалтын 6.000.000 төгрөгийн, эмчилгээний зардал гэх 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлээс 1.178.181 төгрөгийн нэхэмжпэлүүд нь нотлох баримтгүй байх тул хангахгүй орхиж, үлдэх нэхэмжлэлээс баримтаар тогтоогдож байгаа эмчилгээний төлбөр гэх 821,819 төгрөгийн нэхэмжлэлийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн ба хохирогч дээрх хангагдаагүй нэхэмжпэлтэй холбоотой нэхэмжлэлээ хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Оын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар /явган хүний гарцан дээр хохирогчийг мөргөсөн/, хохирогчийн гэм хор арилаагүй нөхцөл байдал зэргийг харгалзан түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 918473 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримт байхгүй, эд хөрөнгө битүүмжпэгдээгүй, шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.От 385,237 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдлаа.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний биед*хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч А.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйдийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.О хохирогчид учирсан гэмт хэргийн хор уршгийг арилгах албадлагын арга хэмжээ авч хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
  5. Шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө
    битүүмжлэгдээгүй, хохирогч Ж.
    От 385,237 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Ж.Оын 8.000.000 төгрөгийн нэхэмжпэлээс ажилгүй хугацааны цалин болон хөдөлмөрийн чадвар алдалт, эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний төлбөр нийт 6,000,000 төгрөгийн нэхэмжлэл, эмчилгээний зардал болох 2.000.000 төгрөгийн нэхэмжпэлээс 1,178,181 төгрөгийг тус тус хангахгүй орхих, шүүгдэгч А.Оаас эмчилгээний төлбөр гэх 821,819 төгрөгийг гаргуулан Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 14 гудамж 1306 тоотод оршин суух Шарууд Жаргалсайхан От /РД:ИЦ91012915/ олгох, хохирогч хангагдаагүй болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжпэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг тогтоол хүчин хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 918473 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Оын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд ялтан, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ