Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1142

 

 

 

 

 

 

2021         10          28                                      2021/ШЦ*******/1142

 

                                М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч.*******т холбогдох 2106 02178 1729 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

М Улсын иргэн, Дорнод аймагт 1984 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 32 дугаар гудамжны 736 тоотод оршин суух, ам бүл 4, нөхөр, 5-14 насны 2 хүүхдийн хамт амьдардаг улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овогт Чын ******* /РД: /.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ч.******* нь 2015 оноос 2021 оны 05 дугаар сар хүртэл Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул худалдааны төвийн 350 дугаартай иргэн С.Долзодмаагийн лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа 9.992.270 төгрөг завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад *******ОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Долзодмаагийн өгсөн: “Энэ өдрөөс хойш бага багаар ажилласан цалингаараа 19 сая төгрөгөө төлж байгаад үлдэгдэл 12.955.270 төгрөгийн үлдэгдэлтэй байж байгаад 2017 оны 12 дугаар сард Ч.******* нь жирэмсэн болж төрөхдөө мөн барааны мөнгө болох 2.700.000 төгрөг аваад явсан байсан. Би тэр зүйлийг мэдэж тухайн үед нь “цагдаад мэдэгдлээ” гэж хэлэхэд “та намайг түр хүлээгээч, би ажлаа хийж байгаад төлөөд өгнө” гэж хэлээд намайг тайвшруулсан. 2018 оны 08 сард Ч.******* нь манай байгууллагад ажиллахаар болж ажилдаа орж цалингаасаа надаас авсан мөнгөө бага багаар өгч байгаад 2021 оны 04 сарын дундуур 3.106.500 төгрөг авч алга болсон тул цагдаагийн байгууллагад хандаж байна... Би *******аас 3.100.000 төгрөг авахаар тохирсон. Бөөнд нь авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх.9, 44/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Даваанямын өгсөн: “... тухайн үед манай эхнэр Долзодмаа эгчийн барааны мөнгө болох 19 сая төгрөг авсан гэж надад хэлээд би тухайн үед бухимдаж яг 19 сая төгрөг авсан аваагүйг нь мэдээгүй байж би ажиллаж цалингаараа уг мөнгийг төлж байгаад 2016 оны 07-р сард Долзодмаа эгчтэй мөнгөний асуудлаас болж маргалдаад би ажлаасаа гарч манай эхнэр ажлаа үргэлжлүүлж хийсэн...” гэх мэдүүлэг /хх.17-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.*******ийн яллагдагчаар өгсөн: “Би 2015 оноос 2021 оны 04 дүгээр сар хүртэл Долзодмаа эгчийн лангуунд ажиллаж байхдаа зөвшөөрөлгүй орлогын мөнгөнөөс авсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.45-46, 53/,

Шүүгдэгч Ч.*******ийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.19-24/,

Шүүгдэгчийн ХААН банк дахь депозит дансны хуулга /хх.25-39/,

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчийн хохирогч С.Долзодмаатай утсаар ярьсан тэмдэглэл /хх.57/,

Шүүгдэгч Ч.*******ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.58/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.60/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ч.******* нь 2015 оноос 2021 оны 05 дугаар сар хүртэл Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул худалдааны төвийн 350 дугаартай иргэн С.Долзодмаагийн лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа 9.992.270 төгрөг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Долзодмаагийн өгсөн: “Энэ өдрөөс хойш бага багаар ... ажилласан цалингаараа 19 сая төгрөгөө төлж байгаад үлдэгдэл 12.955.270 төгрөгийн үлдэгдэлтэй байж байгаад 2017 оны 12 дугаар сард Ч.******* нь жирэмсэн болж төрөхдөө мөн барааны мөнгө болох 2.700.000 төгрөг аваад явсан байсан. Би тэр зүйлийг мэдэж тухайн үед нь цагдаад мэдэгдлээ гэж хэлэхэд та намайг түр хүлээгээч би ажлаа хийж байгаад төлөөд өгнө гэж хэлээд намайг тайвшруулсан. 2018 оны 08 сард Ч.******* нь манай байгууллагад ажиллахаар болж ажилдаа орж цалингаасаа надаас авсан мөнгөө бага багаар өгч байгаад 2021 оны 04 сарын дундуур 3.106.500 төгрөг авч алга болсон...” гэх мэдүүлэг /хх.9, 44/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Даваанямын өгсөн: “... тухайн үед манай эхнэр Долзодмаа эгчийн барааны мөнгө болох 19 сая төгрөг авсан гэж надад хэлээд би тухайн үед бухимдаж, яг 19 сая төгрөг авсан, аваагүйг нь мэдээгүй байж би ажиллаж цалингаараа уг мөнгийг төлж байгаад ...” гэх мэдүүлэг /хх.17-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.*******ийн яллагдагчаар өгсөн: “... Би 2015 оноос 2021 оны 04 дүгээр сар хүртэл Долзодмаа эгчийн лангуунд ажиллаж байхдаа зөвшөөрөлгүй орлогын мөнгөнөөс авсан...” гэх мэдүүлэг /хх.45-46, 53/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ч.*******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.*******ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл тохирчээ.

Иймд шүүгдэгч Ч.*******ийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч С.Долзодмаа нь гомдолгүй, хохиролд 3.100.00 төгрөг авахаар тохирсон гэсэн учир шүүгдэгч Ч.*******аас 3.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Долзодмаад  олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Ч.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Ч.*******ийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.*******т эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ч.*******т оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд, сар тутам хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод *******ОГ*******ООХ нь:

          1. Шүүгдэгч М овогт Чын *******ийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******т 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ч.*******т оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.*******т сануулсугай.

          5. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Ч.*******аас 3.100.000 төгрөг гаргуулж хохирогч С.Долзодмаад олгосугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР