Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 439

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Н.Б-н хүсэлттэй Н.Б-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* овогт Н-н Б нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр миний машин болох ******* машиныг барьж яваад онхолдсон болно. Үнэлгээгээр 2200000 төгрөг гэж тогтоосон. Н-ын Б нь ор сураггүй алга болсон. Эрэн сурвалжлан олж өгч тусална уу. Мөн миний алдагдсан өдөр хоногийн орлого бүрийг гаргаж өгнө үү. Байж болох хаяг нь: Улаанбаатар хотод байж магадгүй байгаа. *******ы ээжийн утас ***********, эмээ ********, *******ы ээжийн төрсөн эгч А-ийн дугаар ******** болно гэжээ.

Нэхэмжлэгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн энд байсаар байж надтай уулзахгүй байна. Эгч нь намайг чи яаж ч хөөцөлдсөн олж долоохгүй. Чи хөлөө хүрэх газар хүртлээ заргалдаарай гэж утсаар ярьсан. Би хөдөө ажил төрөлтэй хэрнээ энд яваад байдаг. Гэтэл энэ хүн энд байсаар байж ирж уулзаагүй. Надтай 1 л удаа уулзсан. Би тэр хүнээс мөнгөө яаж гаргуулж авахаа мэдэхгүй байна. Би шүүхэд гомдолтой байна. Би шүүхэд 3 удаа нэхэмжлэл гаргасан. Эгчийнх нь хэлсэн үг үнэн юм байна гэж бодож байна гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Н.Б, Н.Б-ыг эрэн сурвалжлуулж оршин байгаа хаягийг олж тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Б нь Завхан аймгийн *********** тоотод оршин суудаг болох нь Завхан аймгийн ******* сумын *******ийн засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ***** дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхой болсон тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах шаардлагагүй болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Н.Б-ын, Н.Б-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардаж авснаас хоногийн дотор 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ