Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 70

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, Арсланцохионы 11-12 тоотод оршин суух Намид овогт Жаргалсайханы Авирмэд /РД:АЮ92011709/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Бортолгойн 57-10 тоотод оршин суух Хужирт овогт Болдбаатарын Шинэбаяр /РД:АЮ89010371/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжийн асуудал шийдвэрлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Авирмэд, хариуцагч Б.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дамдинсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Авирмэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 оны 7 сард анх танилцаад үерхэж байгаад 2013 оны 11 сарын 12-нд хүү Цэнд-Аюуш төрсөн. Энэ үед оюутан байсан учир хүүгээ өөрийн аав ээждээ үлдээн суралцахаар явсан. Энэ хугацаанд Б.Шинэбаяр хүү дээрээ очдоггүй, холбоо барьдаггүй байсан. Миний бие 2014 оны 6-р сард төгсөөд тэр оны 9 сард Жаргалант суманд ажиллахаар явсан. Энэ хугацаанд хамт амьдраагүй одоог хүрсэн. Одоог хүртэл холбоогүй тус тусын амьдралаар амьдарч байгаа болно. Иймд гэрлэлтээ цуцлуулж хүүгээ өөрийн асрамжид авах хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагч Б.Шинэбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2009 оны 8 сард Авирмэдтэй анх танилцан үерхэж байгаад 2013 оны 11 сарын 12-нд миний хүү Цэнд-Аюуш төрсөн. Төрснөөс хойш 3 сар хамт байх хугацаанд манай гэр өөрийн гэр хоёрын хооронд ирэн очдог байсан. Авирмэд төгсөх курсийн оюутан байсан. Нэг сард би банкинд ажилд орох байсан юм. Гэтэл Авирмэдийн хичээл орох болоод хүүг харах хүнгүй гээд би хамт хүүгээ харсан. Авирмэд, хадам ээж хоёр явж хүүгээ хар, харах хүнгүй дэлэн хөх нь хэцүүднэ гээд намайг ажилд ороход дургүйцэж байсан. Манай ээж хүүг чинь хараад өгье, чи ажилдаа ор гэж байсан. Тэгээд бид 3 хоёр сарын эхээр Улаанбаатар хот явсан. Хадам аав хүргэж өгсөн. Очоод Авирмэд хичээлдээ явж би хүүгээ хардаг байсан. Арван хэд хоног хадам ээжийн төрсөн дүүгийнд байж байгаад манай дүүгийн хоёр сар амьдарсан. Манай дүүгийнх Улаанбаатарт Шархад руу байдаг. Авирмэдийн сургууль зайтай, явахад хол байдаг байсан. Тэгээд ээж, аав ахдаа хэлсэн байсан. Холоос хэцүү байна гээд нэг өдөр ээж нь ирээд хүүг Архангай аймаг руу аваад явсан. Хоёр сарын дараа би аймагтаа ирж барилга дээр ажилласан. Хүүтэйгээ хамт байдаг байсан. Хүүгийнхээ нэг нас хүрсний баярыг хамт тэмдэглэсэн. Авирмэд төгсөж ирээд Жаргалант сум руу ажиллахаар явсан. Хадам аав ээжтэй хүүгээ аваад нэг удаа очсон. Би тэр үед барилга дээр ажиладаг байсан болохоор чөлөө аваад явсан 5 хоногийн. Тэр болгон очиж чадахгүй ажилтай болохоор, Нэг өдөр ажлаа тараад ирсэн чинь хүүг аваад явсан байсан. Хувцас хунар бүх юмыг нь. Манай ээж хардаг байсан юм. Авирмэд сурч байх хугацаандаа дандаа л больё, салъя гэдэг байсан. Мөн Жаргалант суманд ажиллаж байхдаа болъё гэдэг байсан. Тэр болгоныг би тоохгүй өнгөрөөдөг. Дандаа тэгээд байх надад хэцүү санагддаг. Хүүтэй болсон юм чинь сайхан амьдрахыг л бодож явдаг байсан. Хүү эхнэр хоёртоо хайртай байсан. Авирмэдийг салъя хоёулаа гээд байхаар нь өөрөө мэддээ гэсэн. Бид хоёр нэг гэрт ороогүй байсан. Би хүүгээ их санадаг. Авирмэдэд хүүтэйгээ уулзмаар байна гэж хэлсэн. Надад хариу хэлээгүй. Тэгээд би хүү дээрээ очоогүй, өөрийг нь зовоогоод яахав, мөн хүүгээ сэтгэл өвдөхийн нэмэр гээд ах эгчийнхээ хүүхдийг харахаар хүүгээ боддог. Одоогоор би эрхэлсэн ажилгүй, өөрийн гэсэн орлогогүй болохоор нэхэмжлэлийн мөнгө гаргахад боломжгүй байна. Тийм учраас хүүгээ авах хүсэлттэй байгаа тул харгалзан үзнэ үү. Нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Авирмэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие Б.Шинэбаяртай 2009 оны 07 сард танилцаж дотносоод 2013 оны 11 сарын 12-нд хүү Цэнд-Аюушыг төрүүлсэн. Энэ үед би оюутан байсан учир хүүгээ өөрийн аав ээждээ үлдээгээд суралцахаар явсан. Бид хоёр тусдаа гэр бүл болж амьдарч байгаагүй. Хоорондоо холбоогүй болоод 2 жил болж байна. Б.Шинэбаяр хүүхэд дээрээ хааяа ирж уулздаг байсан, сүүлийн 2 жил хүүхэдтэйгээ уулзаагүй. Харин 2016 оны 12 сард хүүхэдтэйгээ уулзъя гээд фэйсбүүк хаягаар хүсэлт явуулж байсан. Хүүхэдтэйгээ ирж уулзахгүй, хоёр талд амьдарч байгаа болохоор үүнийг эцэслэн шийдвэрлүүлэх гэж энэ нэхэмжлэлийг гаргасан гэв. 

Хариуцагч Б.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдээ ээжид нь үлдээнэ. Ж.Авирмэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хүүхдээ аав, ээжийнхээ  асрамжинд үлдээсэн гэсэн байсан. Би үүнтэй санал нийлэхгүй. Бид хоёр хүүхдээ төрсний дараа хамт байдаг байсан. Сүүлд Ж.Авирмэдийн ээж ирээд манай хүүхдийг аваад явсан. Би хүүхэдтэйгээ уулздаг байсан. Ж.Авирмэд оюутан болоод хүүхдээ аав ээж дээрээ үлдээгээд явсан гэдэг дээр санал нийлэхгүй байна. Үүнийг манай аав, ээж, Ж.Авирмэдийн аав ээж ч мэдэж байгаа яагаад худал ярьсныг мэдэхгүй байна.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ж.Авирмэд нь Б.Шинэбаярт холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамжийн асуудал шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.          Нэхэмжлэгч Ж.Авирмэд, хариуцагч Б.Шинэбаяр нар 2013 оны 12-р сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж тэдний дундаас хүү Ш.Цэнд-Аюуш 2013 оны 11-р сарын 12-ны өдөр төрсөн болох нь нь зохигч нарын тайлбар, 0184491 Г-80 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүү Ш.Цэнд-Аюушийн 0000969152 Г-533 дугаартай төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. 

           Зохигчид нь гэрлэлт цуцлуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч хэн аль гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүйн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зан харьцаа, сэтгэл санааны хувьд таарч тохирохгүй болсон хамтран амьдрах боломжгүй гэдгээ илэрхийлсэн тул нэхэмжлэгч Ж.Авирмэд, Б.Шинэбаяр нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч Ж.Авирмэдийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Шинэбаяр хүлээн зөвшөөрч байгаа боловч хүү Ш.Цэнд-Аюушийг өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаагаа хариу тайлбартаа дурджээ. Хүү Ш.Цэнд-Аюуш 4 настай бөгөөд хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоог харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар хүү Б.Шинэбаярыг эх Ж.Авирмэдийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ. 

           

          Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч Ж.Авирмэдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Шинэбаяраас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Авирмэдэд олгохоор шийдвэрлэлээ.                

         

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Хужирт овогт Болдбаатарын Шинэбаяр, Намид овогт Жаргалсайханы Авирмэд нарын гэрлэлтийг цуцалсугай.

          2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 11-р сарын 12-ны өдөр төрсөн хүү Ш.Цэнд-Аюушийг эх Ж.Авирмэдийн асрамжид үлдээсүгэй.

          3. Нэхэмжлэгч Ж.Авирмэд нь хүүхдийн тэтгэлгийн асуудлаар нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдсугай.  

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Авирмэдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Шинэбаяраас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Авирмэдэд олгосугай.  

          5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай.

          6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд  нэхэмжлэгч Ж.Авирмэд, хариуцагч Б.Шинэбаяр нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.