Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 320

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1964 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Хашаат сум Цайдам, 5-р багт оршин суух Боржигон овогт Доржийн Эрдэнэчимэг /РД:АС64092706/-ийн хүсэлттэй,

            Ажиллаж байсан тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дамдинсүрэн нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Эрдэнэчимэг миний бие 1964 онд төрсөн. Одоо насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1988 оны 9-р сарын 1-ний өдрөөс 1991 оны 3-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Хашаат сумын хүн эмнэлэгт няраваар тасралтгүй ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөөдлмөрийн дэвтрийн орсон гарсан тушаалыг лавлагаа олдохгүй байгаа тул миний дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагч Д.Эрдэнэчмэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Архангай аймгийн Хашаат сумын Хүн эмнэлэгт 1988 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1991 оны 3 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд няраваар тасралтгүй ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

          1. Нярав Д.Эрдэнэчимэгийн 1989 оны цалингийн тооцоолол,

          2. Нярав Д.Эрдэнэчимэгийн 1990 оны цалингийн тооцоолол,

3. Нярав Д.Эрдэнэчимэгийн 1991 оны Хүн эмнэлэгийн цалингийн тооцооны карт,      4. 1980 оны 9-р сарын 1-ний өдөр нээлгэсэн Доржийн Эрдэнэчимэгийн хөдөлмөрийн дэвтэрт:

  • 1980.09.01 Дархан хотын барилгын техник мэргэжлийн сургуульд авч суралцуулав. Захирлын 1980 оны 9-р сарын 10-ны өдрийн 89 тоот тушаалаар,
  • 1982.07.01 Барилгын техник мэргэжлийн сургууль төгссөн тул Дархан хотын Монгол ажилтны нэгдсэн захиргаанд шилжүүлэв. Захирлын 1982 оны 07 сарын 01-ний өдрийн 90 тоот тушаалаар,
  • 1982.07.01 Техник мэргэжлийн сургууль төгсөж ирсэн учир засал чимэглэлийн 2-р конторт 4-р зэргийн шаварчнаар авч ажиллуулав. Дархан Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1982 оны 7-р сарын 3-ны өдрийн 108 дугаар тушаалаар,
  • 1985.07.25 Суралцах хүсэлтийн дагуу үндсэн ажлаас чөлөөлж ажилчин залуучуудын ээлжийн 10 жилийн дунд сургуулийн мэдэлд шилжүүлэв. МАЗН-ы даргын 1985 оны 8-р сарын 2-ны өдрийн 143 тоот тушаалаар,
  • 1985.08.01 АЗ 10 жилийн ээлжийн 1 дүгээр дунд сургуульд үйлчлэгчээр авч ажиллуулав. АЗ 10 жилийн ээлжийн дунд сургуулийн захирлын 1985 оны 08 сарын 01-ний өдрийн тушаалаар,
  • 1988.06.06 Архангай аймгийн Хашаат суманд гэр бүлээ дагаж шилжих болсон учир АЗ 10 жилийн ээлжийн 1 дунд сургуулийн үйлчлэгчийн ажлаас чөлөөлөв. АЗ 10 жилийн ээлжийн дунд сургуулийн захирлын 1988 оны 06 сарын 06-ны өдрийн 07 тоот тушаалаар,
  • 1988.09.01 Хашаат сумын Хүний их эмчийн салбарт няраваар авч ажиллуулав. Хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1988 оны 8-р сарын 20-ны өдрийн 25 дугаар тушаалаар,
  • 1991.03.01 Хашаат сумын хүний эмчийн няравын ажлаас чөлөөлөв. Хүний эмчийн эрхлэгчийн 1991 оны 3-р сарын 1-ний өдрийн 20-р тушаалаар,

          5. Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 1-р сарын 13-ны өдрийн 24 тоот Дорж овогтой Эрдэнэчимэгийн Хашаат сумын эмнэлэгт няраваар ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт,

  • 1988 оны 9 сараас 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1989 оны 1 сараас 3 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1990 оны 1 сараас 4 сар, 6 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,

          6. Архангай аймгийн Хашаат сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1988 оны 9-р сарын 1-ний өдрийн 17 тоот “Ажилд түр авах тухай” тушаал 1.Эмнэлгийн нярав Д.Даваасүрэн нь албан ёсоор ажлаасаа гарч байгаа учраас Д.Эрдэнэчимэгийг няраваар түр хугацаагаар ажиллуулсугай гэсэн зэрэг болно.    

          Хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэг нь Архангай аймгийн Хашаат сумын Хүний их эмчийн салбарт 1988 оны 9-р сарын 1-ний өдрөөс 1991 оны 3-р сарын 1-ний өдрийг хүртэл няраваар хугацаанд ажиллаж байсан болох нь нярав Д.Эрдэнэчимэгийн 1989 он, 1990 он, 1991 оны цалингийн тооцооны картууд, 1980 оны 9-р сарын 1-ний өдөр нээлгэсэн Доржийн Эрдэнэчимэгийн хөдөлмөрийн дэвтэр, Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 1-р сарын 13-ны өдрийн 24 тоот Дорж овогтой Эрдэнэчимэгийн Хашаат сумын эмнэлэгт няраваар ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Хашаат сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1988 оны 9-р сарын 1-ний өдрийн 17 тоот “Ажилд түр авах тухай” тушаал зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

          Иймд Архангай аймгийн Хашаат сумын Хүний их эмчийн салбарт 1988 оны 9-р сарын 1-ний өдрөөс 1991 оны 3-р сарын 1-ний өдрийг хүртэл няраваар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон