Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/839

 

 

 

 

 

 

 

2020       09         17                                     2020/ШЦТ/839     

 

 

                                 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

           Нарийн бичгийн дарга Ц.Чулуунцэцэг,                                              

           Шүүгдэгч Ч.Ч нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Магалжав овогт Ч.Чт холбогдох эрүүгийн 2009019411107 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Улаанбаатар хотод 1979 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Автобус-1 баазад ажилладаг, ам бүл-5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдрах, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 68-923 тоотод байрлах, ял шийтгэлгүй /хх 37/ М овгийн Ч.Ч /хх41/

Холбогдсон хэргийн талаар /2020 оны 09 сарын 09-ний өдрийн 795 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Ч.Ч нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын “Автобус бааз 1” хашаанд байрлах автобуснаас М.Энхтуулын гээсэн самсунг А-20 эс загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бусдад 387.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад        

 ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгч Ч.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би тухайн утсыг олж авсан өдрийг нь санахгүй байна. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нэгтгэд автобусны нэгдүгээр компани хашаан дотор автобуснуудад ариутгал хийж байгаад нэг цэнхэр автобусанд орж цэвэрлэгээ хийж байгаад жолоочийн кабины ард талын 2 дахь суудлын доор самсунг А-20 маркийн улаан өнгийн, гадуураа хар, улаан өнгө хосолсон гэртэй гар утас байсан. Тэгэхээр нь би тэрийг аваад гэр лүүгээ явсан. Би гэртээ 4-5 хоног байлгаж байгаад наадмын өмнө Теди гар утасны худалдааны төв дээр очин кодыг нь 30.000 төгрөгөөр тайлуулж дугаараа хийгээд барьсан. Тэгээд удалгүй цагдаагаас утасдаад наа чинь алдсан гээд өргөдөл өгсөн утас байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/

Хохирогч М.Энхтуулын “...2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Бэлх худалдааны төвөөс гэртээ юм аваад Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байх түр амьдарч байгаа газар руугаа Сэлбэ гэсэн автобусанд суусан. Автобусанд суухдаа самсунг А-20 эс загварын гар утсаа хүүхдийн үүрч явсан цүнхэнд нь хийсэн. Автобуснаас буугаад гэртээ ирээд цүнхнээс нь утсаа авах гэтэл утас алга болчихсон байсан” гэсэн мэдүүлэг/хх-ийн 9-10/

Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...самсунг А20 загварын гар утас 387.000 төгрөг” гэсэн үнэлгээ /хх-ийн 18-19/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл “...улаан өнгийн самсунг галакси А-20 загварын гар утас хураан авав” /хх-ийн 34/

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч .Чулуунцэцэг нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын “Автобус бааз 1” хашаанд байрлах автобуснаас М.Энхтуулын гээсэн самсунг А-20 эс загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бусдад 387.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ч.Чийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Энхтуулын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Ч нь бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр авч, улмаар хүнд зарж завшсан болох нь нотлогдсон байх ба түүний уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Ч-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Ч.Чийг бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ч.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар торгох ял оногдуулж, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа болон ар гэр хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг олсон даруйд эзэмшигч, өмчлөгчид буцаан өгөх, боломжгүй бол хуулийн байгууллагад хандах иргэний үүргээ хэрэгжүүлэхгүй, энэ талаарх хууль зүйн ойлголт,  мэдлэг хомс байдал зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн  гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2   дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Магалжав овогтой Ч.Ч-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-т 450 / дөрвөн зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг/  450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял оногдуулж  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-т шүүхээс оногдуулсан 450 / дөрвөн зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг/  450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 / тав / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай

5. Шүүгдэгч Ч.Ч нь бусдад төлөх төлбөргүй,  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6 . Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Ч-т урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН