| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/01006/И |
| Дугаар | 01031 |
| Огноо | 2017-10-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 01031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн 28-18 тоотод оршин суух, Пагам овогт Ц.Д /Регистрийн дугаар: ФБ8892501/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн 28-18 тоотод оршин суух, Халх овогт Б.Ж-д / Регистрийн дугаар: ИН88121516/ холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Д, хариуцагч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: миний бие нь 2006 оны 05 дугаар сард Ж-тай гэр бүл болж бид 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2009 онд хүү Н нь төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болоод тусдаа амьдраад 2 жил 6 сар болж байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүү Нямбатыг өөрийн асражинд авч хүүдээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно. Бидний гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч Б.Ж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Ж миний бие Д-тэй гэр бүл болж 8 жил хамт амьдрахдаа нэг хүүтэй болсон. Энэ хугацаанд бид муудалцаж байгаагүй ч тогтсон ажилгүй мөн орчны нөлөөнөөс болоод тусдаа амьдраад 2 жил гаруй болж байна. Нэгэнт хамт амьдрахгүйгээс хойш гэр бүлээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Байшин тавилгаа эхнэр, хүү хоёртоо үлдээж байна.ажилгүй болохоор өр надад өгөх юмгүй тул хүүдээ өөрийнхөө боломжоор туслаж дэмжиж явна гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч Б.Ж-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Б.Ж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Зохигчид 2006 онд танилцаж, гэр бүл болон 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь Г-514 тоот гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, гэрлэгсдийн дундаас хүү Ж.Н 2009 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа болох нь талуудын тайлбар, “Учралтбаяр” ӨЭМТөвийн тодорхойлолт, ам бүлийн тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцол, хувийн таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдрах болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүү Ж.Н нь эхийн хамт амьдарч байгаа ба хүүхдийн өсөж торнисон орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн дээр хариуцагч хүүхдийн асарамжийн талаар маргаагүй зөвшөөрч байгаа, бусад нөхцөл байдлыг харгалзан эхийн асрамжинд үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх тухай эцэг, эхийн үүргийн талаар болон эд хөрөнгийн талаар зохигчид маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ж-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Д-д олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ц.Д, Б.Ж нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Ж.Н эх Ц.Д асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-т зааснаар бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг Б.Ж-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ж-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Д-д олгосугай.
6.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН