Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 264

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат,

хохирогч Н.Батсүх,

шүүгдэгч С.Энхбаатарын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

шүүгдэгч Я.Намсрайн өмгөөлөгч С.Сувдмаа,

шүүгдэгч Б.Баттөмөрийн өмгөөлөгч Ш.Дуламжав,

шүүгдэгч Ц.Нанжидсүрэнгийн өмгөөлөгч Б.Мөнхтөр,

иргэний нэхэмжлэгч Б.Чойжилжав,

шүүгдэгч Я.Намсрай, Ц.Нанжидсүрэн, Б.Баттөмөр, С.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Намсрай, Ц.Нанжидсүрэн, Б.Баттөмөр, С.Энхбаатар нарт холбогдох эрүүгийн 201619000070 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 40-44 тоотод  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Говь-Алтай аймгийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 09 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Мянганбулаг овогт Самбуугийн Энхбаатар /РД:ДЭ74072910/ гэв.

 

Монгол улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, боловсролгүй, малчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймгийн Баянхангай сумын  хөшөөт 2 дугаар багт оршин суух улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Зуутраг овогт Янживын Намсрай /РД:ОИ73060319/ гэв.

 

Монгол улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, боловсролгүй, малчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Зуутраг овогт Буянжаргалын Баттөмөр /РД:ОИ82120311/ гэв.

 

Монгол улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 46-36 тоотод  оршин, улсаас авсан гавьяа шагналгүй ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Тугтан овогт Цэдэнбалын Нанжидсүрэн /РД:ОИ70061013/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч С.Энхбаатар нь

1.Шүүгдэгч Б.Баттөмөртэй бүлэглэн, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр 41-94 УНА улсын дугаартай "Киа Вонго Пронтер" маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл, мөн 50-87 УНМ улсын дугаартай "Тоёота Приус-10" маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг тус тус хэрэглэн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны орой 21-22 цагийн орчимд Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Галсанханд" гэх газраас иргэн Т.Нямтогтохын өмчлөлийн зээрд зүсмийн азарга, бор хээр зүсмийн даага зэрэг 2 тооны адуу хулгайлж, иргэн Т.Нямтогтоход 1.300.000 /сая гурван зуун мянга/ төгрөгний хохирол,

2. Шүүгдэгч Б.Баттөмөр нь хүрэн зүсмийн морь хэрэглэн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны орой 20-21 цагийн орчимд Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Хөшөөт" гэх газраас иргэн Д.Одсүрэнгийн өмчлөлийн халиун зүсмийн үнээ, халиун зүсмийн гунж, улаан зүсмийн үнээ, улаан зүсмийн гунж, хүрэн эрээн зүсмийн үнээ, улаан зүсмийн үхэр зэрэг 6 тооны үхэр хулгайлж, тус багийн нутаг "Баавынхүйш" гэх газарт оршин суух иргэн Б.Болдоогийн өвөлжөөнд авчирсан байсныг бүлэглэн, шунхайн сэдэлтээр 99-15 УНП улсын дугаартай "Киа Траде" маркийн тээврийн хэрэгсэлд ачин хулгайлж, иргэн Д.Одсүрэнд 3.700.000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгний хохирол,

3. Шүүгдэгч Я.Намсрайтай бүлэглэн, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр хул морь, хонгор зүсмийн адуунууд хэрэглэн 2015 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Цагаан чулуутын давааны энгэр" гэх газраас иргэн Д.Шатарын өмчлөлийн адуунаас хээр морь, хүрэн зүсмийн морь зэрэг 2 тооны адууг хөтлөн тууж, тус багийн нутаг "Шанаган давааны ар" гэх газарт байрлах шүүгдэгч Я.Намсрайн өвөлжөөнд хашиж, 2015 оны 10 дугаар сарын 29-нээс 30-нд шилжих шөнө 41-94 УНА улсын дугаартай "Киа Вонго Пронтер" маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэлд шүүгдэгч Ц.Нанжидсүрэн, Я.Намсрай нартай бүлэглэн, ачин хулгайлж, иргэн Д.Шатарт 2.000.000 / хоёр зуун мянга /төгрөгний хохирол,

4. Шүүгдэгч Я.Намсрай Ц.Нанжидсүрэн нар нь бүлэглэн давтан үйлдлээр хул морь, хонгор зүсмийн адуунууд хэрэглэн 2015 оны 12 дугаар сарын 26-ноос 27-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Шанаган давааны ар" гэх газраас иргэн Н.Батсүхийн өмчлөлийн хөх зүсмийн сарлаг, бараан зүсмийн сарлаг, хөх зүсмийн сарлаг зэрэг нийт 3 тооны сарлагийг бугуйлдан барьж, тус багийн нутаг "Цагаан толгой" гэх газарт 41-94 УНА улсын дугаартай "Киа Вонго Пронтер" маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэлд давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ачиж хулгайлж, иргэн Н.Батсүхэд 3.000.000 / гурван сая / төгрөгийн хохирол,

5. Шүүгдэгч Б.Баттөмөр нь хул зүсмийн морь хэрэглэн 2016 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “4 худаг” гэх газраас иргэн Н.Намхайнямбуугийн өмчлөлийн улаан халзан үхэр, бор халзан үхэр, мухар сартай эр үхэр, улаан хүрэн зүсмийн эр үхэр зэрэг 4 тооны үхэр хулгайлж, тус багийн нутаг “Замын ховил” гэх газар өөрийн өвөлжөөнд авчирсан байсныг шүүгдэгч Ц.Нанжидсүрэн, Б.Баттөмөр нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр 41-94 УНА улсын дугаартай “Киа Вонго Пронтер” маркийн  цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэлд давтан үйлдлээр ачин хулгайлж, иргэн Н.Намхайнямбууд 4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулан бусдад нийт 15000000 төгрөг /арван таван сая/ буюу үлэмж хэмжээний хохирол,

 

Шүүгдэгч Б.Баттөмөр нь:

1. Шүүгдэгч С.Энхбаатартай давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр 41-94 УНА улсын дугаартай "Киа Вонго Пронтер" маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл, мөн 50-87 УНМ улсын дугаартай "Тоёота Приус-10" маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг тус тус хэрэглэн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны орой 21-22 цагийн орчимд Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Галсанханд" гэх газраас иргэн Т.Нямтогтохын өмчлөлийн зээрд зүсмийн азарга, бор хээр зүсмийн даага зэрэг 2 тооны адуу хулгайлж, иргэн Т.Нямтогтоход 1.300.000 /сая гурван зуун мянга/ төгрөгний хохирол,

2. Шүүгдэгч Б.Баттөмөр нь давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр хүрэн зүсмийн морь хэрэглэн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны орой 20-21 цагийн орчимд Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Хөшөөт" гэх газраас иргэн Д.Одсүрэнгийн өмчлөлийн халиун зүсмийн үнээ, халиун зүсмийн гунж, улаан зүсмийн үнээ, улаан зүсмийн гунж, хүрэн эрээн зүсмийн үнээ, улаан зүсмийн үхэр зэрэг 6 тооны үхэр хулгайлж тус багийн нутаг "Баавынхүйш" гэх газарт оршин суух иргэн Б.Болдоогийн өвөлжөөнд авчиран хашиж, шүүгдэгч С.Энхбаатартай бүлэглэн 99-15 УНП улсын дугаартай "Киа Траде" маркийн тээврийн хэрэгсэлд ачин хулгайлж, иргэн Д.Одсүрэнд 3.700.000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгний хохирол,

3. Шүүгдэгч Б.Баттөмөр нь давтан үйлдлээр, шунхайн сэдэлтээр хул зүсмийн морь хэрэглэн 2016 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "4 худаг" гэх газраас иргэн Н.Намхайнямбуугийн өмчлөлийн улаан халзан эр үхэр, бор халзан эр үхэр, мухар сартай эр үхэр, улаан хүрэн зүсмийн эр үхэр зэрэг 4 тооны үхэр хулгайлж, тус багийн нутаг "Замын ховил" гэх газар өөрийн өвөлжөөнд авчиран хашиж, шүүгдэгч С.Энхбаатар, Ц.Нанжидсүрэн нартай бүлэглэн 41-94 УНА улсын дугаартай "Киа Вонго Пронтер" маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэлд давтан үйлдлээр ачин хулгайлж, иргэн Н.Намхайнямбууд 4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгний хохирол тус тус учруулан бусдад нийт 9.400.000 төгрөг /есөн сая дөрвөн зуун мянга/ буюу бага бус хэмжээний хохирол,

 

Шүүгдэгч Я.Намсрай нь:

1. Шүүгдэгч С.Энхбаатартай бүлэглэн, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр хул морь, хонгор зүсмийн адуунууд хэрэглэн 2015 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Цагаан чулуутын давааны энгэр" гэх газраас иргэн Д.Шатарын өмчлөлийн адуунаас хээр морь, хүрэн зүсмийн морь зэрэг 2 тооны адууг хөтлөн тууж, тус багийн нутаг “Шанаган давааны ар” гэх газарт байрлах шүүгдэгч Намсрайн өвөлжөөнд хашиж, 2015 оны 10 дугаар сарын 29-нээс 30-нд шилжих шөнө 41-94 УНА улсын дугаартай “Киа Вонго Пронтер” маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэлд шүүгдэгч С.Энхбаатар, Ц.Нанжидсүрэн нартай бүлэглэн, давтан үйлдлээр ачин хулгайлж, иргэн Д.Шатарт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол,

2. Шүүгдэгч Ц.Нанжидсүрэнтэй бүлэглэн давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр хул морь, хонгор зүсмийн адуунууд хэрэглэн 2015 оны 12 дугаар сарын 26-ноос 27-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Шанаган давааны ар” гэх газраас иргэн Н.Батсүхийн өмчлөлийн хөх зүсмийн сарлаг, бараан зүсмийн сарлаг, хөх зүсмийн сарлаг зэрэг 3 тооны сарлагийг бугуйлдан барьж, тус багийн нутаг “Цагаан толгой” гэх газарт 41-94 УНА улсын дугаартай “Киа Вонго Пронтер” маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэлд шүүгдэгч С.Энхбаатар, Ц.Нанжидсүрэн нартай бүлэглэн давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ачин хулгайлж иргэн Н.Батсүхэд 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохирол тус тус учруулан бусдад нийт 5.000.000 /таван сая/ буюу бага бус хэмжээний хохирол,

 

Шүүгдэгч Ц.Нанжидсүрэн нь

1. Шүүгдэгч Я.Намсрай, С.Энхбаатар нар нь бүлэглэн, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр хул морь, хонгор зүсмийн адуунууд хэрэглэн 2015 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Цагаан чулуутын давааны энгэр" гэх газраас иргэн Д.Шатарын өмчлөлийн адуунаас хээр морь, хүрэн зүсмийн морь зэрэг 2 тооны адууг хөтлөн тууж, тус багийн нутаг “Шанаган давааны ар” гэх газарт байрлах яллагдагч Намсрайн өвөлжөөнд хашиж, 2015 оны 10 дугаар сарын 29-нээс 30-нд шилжих шөнө 41-94 УНА улсын дугаартай “Киа Вонго Пронтер” маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэлд шүүгдэгч С.Энхбаатар, Я.Намсрай нартай бүлэглэн, давтан үйлдлээр ачин хулгайлж, иргэн Д.Шатарт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол,

            2. Шүүгдэгч Я.Намсрайтай бүлэглэн давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр хул морь, хонгор зүсмийн адуунууд хэрэглэн 2015 оны 12 дугаар сарын 26-ноос 27-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Шанаган давааны ар” гэх газраас иргэн Н.Батсүхийн өмчлөлийн хөх зүсмийн сарлаг, бараан зүсмийн сарлаг, хөх зүсмийн сарлаг зэрэг 3 тооны сарлагийг бугуйлдан барьж, тус багийн нутаг “Цагаан толгой” гэх газарт шүүгдэгч С.Энхбаатар, Я.Намсрай нартай бүлэглэн 41-94 УНА улсын дугаартай “Киа Вонго Пронтер” маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэлд давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ачин хулгайлж иргэн Н.Батсүхэд 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохирол,

            3. Шүүгдэгч Б.Баттөмөр нь хул зүсмийн морь хэрэглэн 2016 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "4 худаг" гэх газраас иргэн Н.Намхайнямбуугийн өмчлөлийн улаан халзан эр үхэр, бор халзан эр үхэр, мухар сартай эр үхэр, улаан хүрэн зүсмийн эр үхэр зэрэг 4 тооны үхэр хулгайлж, тус багийн нутаг "Замын ховил" гэх газар өөрийн өвөлжөөнд авчирсан байсныг шүүгдэгч С.Энхбаатар, Б.Баттөмөр нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр 41-94 УНА улсын дугаартай "Киа Вонго Пронтер" маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэлд давтан үйлдлээр ачин хулгайлж, иргэн Н.Намхайнямбууд 4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгний хохирол тус тус учруулан бусдад нийт 9.400.000 төгрөг /есөн сая дөрвөн зуун мянга/ буюу бага бус хэмжээний хохирол учруулсан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд: МЭДҮҮЛГИЙН НОТЛОХ БАРИМТ болох нь

Шүүгдэгч Я.Намсрай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч Б.Баттөмөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч Ц.Нанжидсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч С.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

            Хохирогч Н.Батсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Төв аймгийн Баянхангай суманд ээж минь ганцаараа нэг малчинтай байдаг тул хүн хүчгүй болохоор нь би үхрээ ах Н.Намхайнямбуу ахынд аваачиж тавьсан юм. Тэгсэн бэлчээрээс нь туугаад явсан байна лээ. Эхлээд сарлагаа алдсан дараа нь монгол үхрээ алдсан. Миний ээж бүл муутай энэ байдлыг нь далимдуулаад авсан байна лээ. Н.Баттөмөрийнх манайх хоёр айл саахалт хүмүүс байгаа юм. Алдсан 4 үхрийн 3 нь манайх, Н.Намхайнямбуу ахынх 1 үхэр, 3 сарлаг нь минийх  байсан. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хохирлоо бүрэн  авсан гэв.

Иргэний нэхэмжлэгч Чойжилжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие нь өөрийн эзэмшлийн 41-94 УНА улсын дугаартай “Киа Вонго Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг С.Энхбаатарт 2015 оны 5  сард  5.500.000 төгрөгөөр  үнэ тохиролцон зарсан боловч нэрээ шилжүүлээгүй байсан бөгөөд С.Энхбаатараас машины үнэ гэж 2.000.000 төгрөгийг авсан одоо 3.500.000  төгрөгний үлдэгдэлтэй байна. Иймд  үлдэгдэл мөнгөө аваагүй байгаа учир машинаа эргүүлж авах саналтай гэв.

 

МӨРДӨН БАЙЦААЛТАНД

Хохирогч Н.Намхайнямбуу мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...2015 оны 01 сарын 24-ний өдөр би өөрийн үхрээ бүртгэхэд бүх үхэр бүрэн байсан, би тэгэхээр нь ус руу тууж оруулчихаад явсан ба тэр орой үхэр маань ирээгүй,  маргааш нь хайсан чинь хагас үхрээ  олсон, тэгэхэд манай үхрээс 4-н үхэр байхгүй  тэгээд хайгаад олохгүй байгаа юм. Бор халзан зүсмийн нас гүйцсэн эр үхэр, улаан халзан эр үхэр, мухар толгойтой, сартай улаан зүсмийн нас гүйцсэн эр үхэр, улаан хүрэн зүсмийн нас гүйцсэн эр үхрүүд алга болсон. Харин цагдаа нар 4 үхэр алдсан хүн эрэн сурвалжилж байна гэхээр нь сумын төв дээр ирж үхрийн толгойн зурагнуудыг харахад манай үхэр мөн байсан. Миний алдсан үхэрнүүд нас гүйцсэн бүдүүн эр үхэрнүүд байсан ба тус бүрийг нь 1.500.000 төгрөгөөр нийтэд 6.000.000 төгрөгөөр үнэлнэ. Би өөрөө хэргийн материалтай танилцаж амжихгүй байх, учир нь цас зуд ихтэй байна, би өөрийн өмнөөс төрсөн дүү Н.Батсүх гэх хүнийг итгэмжлэл хийж оролцуулах болно...гэх  мэдүүлэг /1-р хавтас хх-132 тал/,

 

Хохирогч Н.Батсүх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...2016 оны 01-р сарын 20-доор Баянхангай сумын цагдаа манай хүргэн лүү наагуур чинь үхэр мал алдсан хүн байна уу гэж асуусан. Тухайн үед Баянхангай сумын хэсгийн төлөөлөгчид өргөдөл өгсөн. 4 үхрийн хувьд цагдаагийн байгууллага олж тогтоогоод махыг нь бид нарыг байлцуулж байгаад махны ченжид 240.000 төгрөгөөр борлуулж хүлээлгэн өгсөн байгаа. Тухайн үед алдсан малаа цагдаад тэмдэглүүлдэг байсан. Төмрөөг авсан шалгаж өгөөч гэхэд ямар ч гэрчгүй хүнийг гүтгэж болохгүй гэдэг байсан юм. Миний хохирлыг барагдуулж өгнө үү. Мөн эдгээр хүмүүст оногдуулах ёстой хуулийн хариуцлагыг нь ногдуулж өнгө үү... гэх мэдүүлэг /1-р хавтас хх-136-137 тал/

 

Хохирогч Т.Нямтогтох мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Би 2015 оны 09-р сарын 25-26-ны орчим Төв аймгийн Баянхангай сум Алтгантай гэдэг газраас баруун тийш 6-7 км зайд байрладаг хуучин эзэнгүй айлын хооронд 2 адуу уясан байдалтай мөр үүссэн адуу байсан. Би яагаад манай азарга, даага 2 байсан гэдгийг мэдэж байна гэхээр нь манай азарганы урд 2 хөл майга гишгэдэг, бас хомоол нь том жижиг 2 адууных байсан юм. Тэгээд би тэр дор нь сумын цагдаа Мөнхбаярт мэдэгдэж тэмдэглүүлж бүртгүүлсэн. Азарга нь энэ жилийн ногооны 7 настай хүрэн зүсмийн, ханхар саран дэвсгэртэй, задгай чандмань тамгатай, эр даага.....Төмрөөг танина манай бэлчдэг бэлчээр дээр байдаг айл, тэднийх хөл хөдөлгөөн ихтэй гэгддэг л юм. Азаргаа 5.000.000 гэж үнэлнэ яагаад гэвэл уядаг байсан, зүүн зүгийн адуу. Эр даагаа 3.000.000 төгрөгөөр үнэлж байна. Би адуугаа нядлуулсандаа гомдолтой байна. Шүүхэд өгсөн баримтанд гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэжээ /1-р хавтас  142 тал/,

 

Хохирогч Д.Шатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... Би 2015 оны 10-р сарын 28-ны үед байсан байхаа сарын сүүлээр байсан хээр бүдүүн морь буруу талын чих нь онь эмтэй, сартай чандмань тамгатай, нөгөөдөх нь хүрэн бүдүүн морь адилхан эм, тамгатай 2 тооны адуугаа алдсан болохыг мэдээд 2-3 өдөр хайж явсан тэгээд олоогүй. Миний хувьд 2 тооны адуугаа уяж хурдлуулж үзээгүй, миний номхон эдэлгээний морь байгаа юм нэг бүрийг нь 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Нийт 3.000.000 төгрөгөөр үнэлж байна Шүүхэд өгсөн  баримтанд гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэжээ  /1-р хавтас хх-145 тал/

 

Хохирогч Д.Одсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Би Төв аймгийн Баянхангай сумын Бав гэх газар нутаглаж байхдаа .... дахин 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үхрүүдээ бүртгэж үзэхэд 6 тооны үхэр байхгүй байсан. ингээд ойр орчмоор нь хайгаад олоогүй одоог хүртэл сураг нь гарахгүй байна. Халиун нас гүйцсэн тарга хүч сайтай, Улаан нас гүйцсэн үнээ тарга хүч сайтай, Улаан гунж тарга хүч сайтай, Хүрэн эрээн нас гүйцсэн үнээ тарга хүч сайтай, Улаан зүсмийн эр шүдлэн тарга хүч сайтай... Миний үхэрнүүд Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багийн нутаг Хөшөөт гэх газрын ойр орчмоос алдагдсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 123-129 тал/

 

Гэрч Ч.Хоролсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Би Самбуугийн Энхбаатар гэх хүнийг нь танина нөгөө хүнийг нь танихгүй. Энхбаатар гэх хүн манай хашаанд 2 удаа мал авчирч хийсэн. Эхнийх нь 2015 оны 10-р сарын 31-ны өдөр манай хашаанд 2 адуу авчирч хийсэн. Би тухайн үед Багануураас хүн тосох гээд явчихсан байхад Энхбаатар 86129915 дугаарын утсаар 89440855 дугаарын утсаар ярьж танай хашаанд 2 адуу нядлах гэсэн юм гэхээр нь би тэг тэг гэсэн юм. Тэгээд намайг хүн тосчихоод ирэхэд 2 адуугаа нядлаад дуусаад явах гэж байсан. Тэгэхээр нь би сэвс баасаа цэвэрлүүл гээд цэвэрлүүлсэн. Түүний дараа сайн санахгүй байна 11-р сард Энхбаатар цагаан өнгийн маяти машинтайгаа 6 тооны үхэр ачаад 1 өндөрдүү залуугын хамт ирээд танай хашаанд энэ үхэрнүүдийг буулгая гээд буулгачихаад машинтайгаа нөгөө зауутайгаа яваад удалгүй 3-н хүн болоод буцаж ирээд нөгөө үхрүүдээ манай хашаанд нядлаад махыг нь ачаад явсан. Анх үхэр ачиж авчираад буулгахад Энхбаатар өөр нэг хүний хамт ирсэн ба хамт ирсэн хүн нь Увс чиглэлийн хэл яриатай өндөр бор залуу байсан. Дараа нь 2 хүн нэмж авчирч нядлуулсан ба тэр хүмүүсийг нь танихгүй. Харвал танина... гэх мэдүүлэг /1-р  хавтас хх-154-156 тал/,

 

Гэрч Д.Саранцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Та нарын сураглаад байгаа хүмүүсээс намхан залууг нэг л удаа харсан. Би энэ хаяг дээр байнга байдаггүй хааяа нэг сард нэг удаа ирдэг. Би энэ залуучуудыг 2015 оны 10-р сарын 31-ний өдөр би Багануур хотоос 18-н цагийн үед хотод ирсэн, тэгээд манай Хоролсүрэн намайг тосоод гэрт ирэхэд 3 хүн манай хашаанд 2 адуу гаргаад дуусч байсан. Тухайн үед нэг жижиг бор залуу, нэг хөгшин хүн, бас нэг залуу байсан би тэдэнд юу болж байгаан, та нар хашаа хороотой биздээ дараа дахиж битгий ирээрэй гэж хэлсэн....гэх мэдүүлэг /1-р хавтас хх-157 тал/,

 

Гэрч Д.Батзаяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: …Би эмээлт түүхий эдийн цэг дээр мал нядалж амьдардаг юм. Би Б.Баттөмөр, Ц.Нанжидсүрэн, Я.Намсрай гэх хүмүүсийг танина, манай Өлгий сумын нэг нутгийн улсууд байгаа юм. Харин С.Энхбаатар гэх хүнтэй сүүлд үхэр нядалж өгөөд танилцсан юм. 2015 оны 11-р сарын үед байх намайг эмээлт дээр байж байхад манай нутгийн Баттөмөр, нэг танихгүй залуугийн хамт цагаан өнгийн маяти маркийн автомашин ирээд Баттөмөр мал гаргаад өгөөч гэхээр нь ямар мал юм гэсэн чинь үхэр гэсэн, тэгэхээр нь зөвшөөрөөд Мөнхбаатар гэх залуу, Мөнхбаатарын эхнэр бид 3 очихоор болоод би өөрийн машинтай Баттөмөрийг дагаж яваад Моносын уулзвараар урагшаа эргээд 4-р цахилгаан станцын урдхан талд замын зүүн талд нэг том хашаанд ороход 6-н үхэр буулгачихсан байсан. Тэгээд тэр 6-н үхрийг бид 3 нядалж өгөөд хөлсөнд нь 6-н үхрийн ширэн дээр нь 20.000 төгрөг нэмж аваад явсан. Тэрнээс хойш шинэ жилийн өмнөхөн 6-н үхэр нядлуулахад Баттөмөртэй хамт явсан Энхбаатар гэх залуу өглөө намайг 5 шар дээр эмээлт явах гээд байж байхад утсаар залгаад мал хийгээд өгөөч гэхээр нь ямар мал юм бэ гэсэн чинь гэсэн, тэгэхээр би Эмээлт дээрээс Батхүүг дуудаад Монос дээр уулзаад Моносын уулзвараар урагш эргээд Энхбаатарын хашаанд заалгаад Энхбаатар, Нанжидсүрэн 2 цэнхэр өнгийн портер дээр 3 сарлаг аччихсан байсан. Тэрийг нь Батхүү бид 2 янзалж өгсөн. Тэгээд махыг нь арьс ширтэй нь ачаад Батхүү бид 2-ыг, Энхбаатар Нанжидсүрэн 2 Эмээлт хүргэж өгөөд арьсаа зараад Батхүү бид 2-т 60.000 төгрөг өгөөд явсан. Дараа нь 2016 оны 01-р сарын 24-ны өдөр өглөөний 06 цагийн үед Батхүү утсаар 4-н үхэр хийх ажил байна, дээр мал хийлгэсэн хүмүүс ирчихсэн байна гэхээр нь би хотоос эмээлт дээр 08 цаг болж байхад ирээд Батхүүгийн байгаа хашаанд цэнхэр өнгийг портертой, С.Энхбаатар, Ц.Нанжидсүрэн, манай сумын Цэндээ буюу соёлын төв гэх 3 хүн 4 үхэр аччихсан ирсэн байсан. Тэрийг нь Батхүү бид 2 нядлаад манай эхнэр болон Батхүүгийн эхнэр 2 гэдсийг нь арилгаж өгөөд хөлсөнд нь 130.000 төгрөг авахаар тохиролцоод, ширээ тушаагаар өгье гээд мах, ширээ ачаад хөдлөөд Эмээлтийн засмал замд нилээд цагдаад баригдаад яваад өгсөн. Би ажлын хөлсөө авч чадаагүй үлдсэн. Би бол дээрх хүмүүст 3-н удаа мал нядалж өгсөн, өөр мал нядалж өгсөн зүйл байхгүй. Баттөмөр буюу Төмрөө, Энхбаатар 2 л байсан өөр хүн байгаагүй. 3 бүдүүн үнээ байсан, нэг шүдлэн үхэр, 2 охин гунж байх шиг байсан. Лав л нэг халиун үнээ байсан. Бусад нь улаан голдуу үхэр байсан зүсийг нь бол сайн санахгүй байна. 2 нь хар бараан зүсмийн сарлаг байсан, нэг нь хөх саарал өнгийн сарлаг байсан. Улаан зүсмийн үхэр байсан ба нэг эвэргүй мухар үхэр байсан. Дандаа нас гүйцсэн эр үхэрнүүд байсан ба Энхбаатар Архангай аймаг руу машин зараад өртгөнд нь авч байгаа юм гэж ярьж байсан. Би яахаараа ийм сайхан үнээнүүдийг нядалж байгаа юм бэ гэхэд Баттөмөр банкны өр төлөх гэж байгаа юм гэж байсан. 2 үнээ нь туранхайвтар үнээ байсан ба би энэ 2 үнээнээс мах гарах юм болов уу, амины гарз болох байхдаа гэж бодоод өнгөрсөн. Дээрх 3-аас өөрөөр мал янзлуулж байгаагүй...гэх мэдүүлэг /1-р хавтас хх-158-159 тал/,

 

Гэрч Б.Батхүү мөрдөн байцаалт шатанд мэдүүлэхдээ: ...Би Эмээлт түүхий эдийн цэг дээр мал нядалгааны газарт мал нядлаж амьдардаг. Би Б.Баттөмөр, Ц.Нанжидсүрэн, Я.Намсрай гэх хүмүүсийг танина, манай Өлгий сумын нэг нутгийн улсууд байгаа юм. С.Энхбаатартай бол надаар 2 удаа үхэр нядлуулсан юм. Баттөмөр надаар мал нядлуулж байгаагүй. Харин Нанжидсүрэн, Энхбаатар 2 надаар 2 удаа мал нядлуулж байсан. Эхнийх нь 2015 оны 12-р сарын сүүлээр шинэ жилийн өмнөхөн нэг өглөө Батзаяа утсаар би Моносын уулзвар дээр байна, Энхбаатар гээд хүн үхэр гаргуулъя гэж байна гэхээр би Эмээлтээс Монос дээр ирээд Батзаяатай уулзаад Энхбаатар гэх айлын хашаанд очиход манай нутгийн Нанжидсүрэн гэх хүн байсан ба граш дотор цэнхэр өнгийн пронтер маркийн тээврийн хэрэгсэл дээр 3 сарлаг аччихсан байсан ба тэгээд грашнаас сарлагийг нь гаргаад Батзаяа бид 2 нядалсан. Тэгээд С.Энхбаатар гэх хүн сарлагийн махыг машиндаа ачаад Батзаяа бид 2-ыг Эмээлт рүү хүргэж өгчихөөд Нанжидсүрэн тэр 2 махаа борлуулна гээд явсан. Эмээлт дээр арьсаа борлуулж Батзаяа бид 2-т тус бүрд нь 30.000 төгрөг өгөөд явсан. Дараа нь 2016 оны 01 сарын 24-ний өглөөгүүр 06 цаг өнгөрч байхад Энхбаатар над руу утсаар яриад Архангай яваад машинаа зараад машиныхаа өртгөнд нь үхэр аваад явж байна, энийг нядлаад өгөөч гэхээр би Батзаяаг дуудаад 4-н үхэр нядалж өгсөн. Тэгээд хөлсөө арьсаа зараад өгье гэхээр нь дагаад гартал Эмээлтийн засмал зам дээр цагдаад баригдаад явсан. Тэрнээс өөр надад энэ хүмүүст мал нядалж өгсөн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хавтас хх-160 тал/,

 

Гэрч О.Цэвэлмаа мөрдөн байцаалтын өгсөн мэдүүлэхдээ: ...2016 оны 01 сарын 23-ны өдөр С.Энхбаатар манайд өглөө 06 цаг болж байхад 2 залуутай ирсэн тэр залуучуудыг сайн танихгүй. Ямар ч байсан 4 тооны үхэр байсан. Би даараад гэрт байж байгаад үхрийн гэдэс арилгахад нь гарч арилгасан юм. Би манай нөхөр бид 2-той цуг нэг нутгийн Батзаяа гэдэг хүний эхнэр Угтах гэдэг эмэгтэй цуг гэдэс арилгасан. С.Энхбаатар 4 үхрээ гаргуулчихаад арьсыг нь ченжид 16.0000 төгрөгөөр өгчихөөд хөдөлж амжаагүй байхад цагдаад баригдсан гэсэн... гэх мэдүүлэг /хх1, 161тал/,

 

Гэрч Д.Ганчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...  Тэгээд махаа үзэж хараад жаахан туранхай байхаар нь 3.500-д авна гэхэд гуйсаар байгаад 3.700-н төгрөгөөр 1 кг-ийг нь авсан. Тухайн үед би манай аавын танидаг хүн юм байлгүй гэж бодоод тийм үнээр авсан юм. Тэгээд сүүлд нь ааваасаа асуутал танихгүй хүн болж таарсан. Сайн хэлж мэдэхгүй байна гэхдээ харж байсан болохоор дахиад харвал таних байх тэр өдөр байсан 2 залуугийн нэг нь жаахан хазгай хэлтэй согтуудуу гэмээр яриатай хүн байсан, нөгөөдөх нь жаахан бор жаахан бага зэрэг аялагтай гэмээр хүн байсан. Зүсмийг нь сайн мэдэхгүй байна. гэхдээ бор өнгөтэй 2 тооны үхэр байсан санагдаад байна. Ер нь жаахан биетэй жижиг гэмээр 6 толгой үхэр авсан, надад гэдсийг нь аччих гэхээр нь 15.000 төгрөгөөр авна гэхэд өгөөгүй өөрсдөө аваад үлдсэн. Би микро жижиг тэрэгтэй очиж авсан... гэх мэдүүлэг /1-р хавтас хх-162 тал/,

 

Гэрч А.Наранчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Нэрийг нь сайн мэдэхгүй ямар ч байсан 2015 оны 12-р сарын эхээр байна уу 11-р сарын сүүлчээр байна уу Дэнжийн 1000-ийн Хаан банкны хажууд анх таарч байсан юм. Тэр үед Энхбаатар гэдэг залуу 1 тооны адуу зарна гээд явж байсан юм. Тэр адуу нь туранхай адууны мах нь үнэтэй санагдаад байсан болохоор би за за эргээд авах хүн олдохгүй бол над руу яриад өгөөрэй гээд өөрийнхөө утсыг үлдээгээд явсан тэрнээс хойш сураггүй байж байгаад шинэ оны дараа 1 сарын 23-ны өдөр над руу залгаад би цагдаад баригдсан Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр байна ирээд мах авчих гээд байхаар нь би аваагүй юм. Тиймээ би урьд өмнө нь Энхбаатараас ямар ч мах авч байгаагүй тэр үед л таараад дараа нь нэг утсаар ярьснаас өөр зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хавтас хх-163 тал/,

 

Гэрч С.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Оргил, Элбэг гэх дэлгүүрүүдийн зүүн талын мал, тах, түүхий эд хашаа руу 4194 УНА улсын дугаартай “Bongo-frontier” маркийн тээврийн хэрэгсэл орж байсан ба очиж шалгахад С.Энхбаатар нь машин дээрээ мах ачиж явсан, тэгээд махны гарал үүслийн гэрчилгээгээ шалгуулахыг хүсэхэд хайж хайж байгаад алга болгоцон юм шиг байна гэсэн тэгэхэд нь шууд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг /1-р хавтас хх-164 тал/,

 

Гэрч Ч.Оюунцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2015 оны 10-11 сарын үед С.Энхбаатар нь үдийн үед өөрийнхөө цэнхэр портертой орж ирээд танай хашаанд хутгыг чинь ашиглаад адуу хийгээд гаръя гэж гэсэн. Тэгэхлээр нь би тэг тэг гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш төд удалгүй цэнхэр портер дээрээ хар хүрэн өнгийн азарга ямар ч байсан нөгөөдөх адууг нь сайн зүсэлж чадаагүй. С.Энхбаатар өөрөөсөө гадна нэг залуутай ирсэн, манай хашааны зүүн урд буланд худгийн цаахантай 2 адуугаа нядлаад үдээс хойш 3-4-н цагийн орчимд гарч явсан. Нэг адууг нь сайн харсан хар хүрэн дэлтэй азарга байсан. Нөгөөхийг нь сайн санахгүй байна... гэх мэдүүлэг /1-р хавтас хх-165-166 тал/,

 

Гэрч Э.Цэрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: …2013 оны 09-р сараас 10-р сарын хооронд манай хашаанд хүрэн зүсмийн азарга, халтар зүсмийн үрээ хийж байсан. Цэнхэр өнгийн портер машинтай 3-н залуу хийж байсан. Тэгээд би Энхбаатартай уулзаж асуухад манай найз өрөндөө өгсөн адуу юмаа танай хашаанд устай болохоор хийчий гэдэс дотрыг нь угаахад амар гэж хэлсэн. Тэгээд би гэрлүүгээ ороод унтаад өгсөн...  гэх мэдүүлэг /1-р хавтас хх-167тал/,

 

Гэрч Э.Ганболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: …2015 оны 11-р сарын үед жаахан хүйтэрсэн сэрүүн болцон үе байсан тэр үед ногоон өнгийн маятитай хүн 2 тооны адууны мах өгч байсан. ... таньдаг хүн юм байна гээд 2 адууг нь 700.000 төгрөгөөр авч байсан арьс нь байсан үгүйг сайн санахгүй байна. Энхбаатар уг нь их томоотой ...хүнд тусархуу хүн болохоор хүн болгон ам сайтай байдаг юм... гэх мэдүүлэг /1-р хавтас хх-168 тал/,

 

Гэрч Д.Ноост мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би Баттөмөртэй албан ёсны гэр бүлээ батлуулж байгаагүй. ...01-р сарын 20-ны өдөр ирээд түүнээс хойш 2,3 хоногийн дараа манай нөхөр Б.Баттөмөр оройхон гэгээ тасарч байсан хэдэн цагийг нь сайн санахгүй байна хэнийхийг нь мэдэхгүй 4-н тооны үхэр манай гэрийн урд хашаанд хашсан юм. Зүсийг нь хараагүй тэгээд нэг машин ирээд ачаад аваад явсан тэр машиныг бас хараагүй, хэн гэдэг хүн ирсэнийг мэдээгүй гэсэн мэдүүлэг /2-р хавтас хх-162 тал/,

 

Гэрч Э.Сүх-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: …Цэнхэр ачааны машинтай 2 ах ирээд үхэр ачсан, ачих үед би гэрт зурагт үзээд сууж байсан.  Төмрөө ах, Цэндээ ах, танихгүй 2 ах бүгдээрээ гараад явсан. Замд явж байхдаа би энэ юун үхэр юм гэж асуусан жолооч ах ахынх нь идэшний 4-н үхэр байгаа юм гэж хэлж байсан, өөр юм хэлээгүй... гэх мэдүүлэг /2-р хавтас хх-192-193 тал/,

 

Гэрч Г.Цэнд-Аюуш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: …Буцахаар болоод Баттөмөрт хэлтэл өнөө орой машин ирнэ тэнд дайгдаад яв гэсэн. Тэгээд тэр машин нь нилээн орой ирээд 4-н тооны үхэр ачсан тэр машинд 2 хүн ирсэн тэгээд хот руу надтай Баттөмөрийнд цуг байсан хүн тэр 2 залуу бид 4-үүлээ Улаанбаатар хотод үүрийн 04-05 цагийн үед ирсэн. Тэгээд жолооч ах нэг хүн рүү утсаар яриад нэг айлын хашаанд ороод нөгөө 4 үхрээ нядалсан. Тэгээд өглөө нар гарсан байсан. Тэр хашаанаас хөдлөөд арьсаа өгөөд нядлуулсан хүмүүстээ мөнгө цаасыг нь өгнө гээд доошоо гартал цагдаад баригдсан. Тэр жолооч ах машины өрөнд авсан үхэр байгаа юм гэж ярьж байсан. Баттөмөр өөрөө тууж авч ирээд хашаанд хашисан... гэх мэдүүлэг /2-р хавтас хх-233 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Бат-Амгалан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: …Миний нэр дээр 5087 УНМ улсын дугаартай Toyota Prius-10 маркийн тээврийн хэрэгсэл байдаг, би хууль ёсны эзэмшигч нь байсан. Гэхдээ одоо дүү Батхишигт 6.000.000 төгрөгөөр 2014 оны хавар зараад нэрээ шилжүүлээгүй байгаа. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй... гэх мэдүүлэг /1-р хавтас хх-148 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Энхтөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Тэр үед би шир авсан мөнгөө өгсөн байсан ба эргүүлээд авъя гэсэн чинь эргэж ирээд өгнө хурдхан цагдаад шалгуулчихаад ирье гээд алга болсон. Би 1-ийг нь 40.000 төгрөгөөр бодоод 160.000 төгрөг өгсөн. Тухайн үед хөх өнгөтэй пронтерт машинаас шир буулгаж авсан. Нэлээд хэдэн хүн байсан. Мөнгөө буцааж олж авмаар байна өөр зүйл байхгүй. Хохирол бүрэн барагдуулж авсан. Нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг /1-р хавтас хх-149-150 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Чойжилжав мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Миний нэр дээр 41-94 УНА улсын дугаартай КИА БОНГО ПРОНТЕР  маркийн тээврийн хэрэгсэл байдаг, би хууль ёсны эзэмшигч нь мөн. 2015 оны 05 дугаар сарын эхээр С.Энхбаатарт 5.500.000 төгрөгөөр зарсан юм. Одоогоор 3.000.000 төгрөгний үлдэгдэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хх-н 151-152/,

 

БУСАД БАРИМТ СЭЛТ

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хавтас хх-02 тал/,

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-03 тал/,

-хар өнгийн LG  маркийн LU6800  гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-04 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-05-06 тал/,

-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-07 тал/,

-Төв аймгийн Зуунмод суманд 41-94 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-08-14 тал/,

-хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-15 тал/,

-сэжигтэн Буянжаргал овогтой Баттөмөрийн биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-16-17 тал/,

-эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1-р хавтас хх-19 тал/,

-мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хавтас хх-21 тал/,

-таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1-р хавтас 23 тал/,

-таниулах ажиллагааны үеийн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-24-25 тал/,

-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хавтас хх-26-27 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-28-35 тал/,

-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хавтас хх-36-37 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-38-41 тал/,

-эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хавтас хх-42 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1-р хавтас хх-44 тал/,

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хавтас хх-45 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас хх-47 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-48-49 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1-р хавтас хх-50 тал/,

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хавтас хх-51 тал/

-эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас хх-53 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-54-55 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1-р хавтас хх-56 тал/,

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хавтас хх-57 тал/

-эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас хх-59 тал/,

-эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хавтас хх-60 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-63 тал/,

-эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хавтас хх-64 тал/,

-эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /1-р хавтас хх-66 тал

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хавтас хх-64 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас хх-69 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-70 тал/,

-эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /1-р хавтас хх-71 тал

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хавтас хх-72 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас хх-74 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-75 тал/,

-эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хавтас хх-76 тал/,

-эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /1-р хавтас хх-79 тал

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хавтас хх-80 тал/,

-эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /1-р хавтас хх-81 тал

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хавтас хх-82 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас хх-84 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-85 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас хх-86 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-87 тал/,

-эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /1-р хавтас хх-88 тал

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хавтас хх-89 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас хх-91 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-92 тал/,

-эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /1-р хавтас хх-98 тал

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хавтас хх-99 тал/,

-эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хавтас хх-95 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас хх-99 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-100 тал/,

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хавтас хх-102 тал/,

-эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хавтас хх-103 тал/,

-эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хавтас хх-104 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас хх-107 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-108 тал/,

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хавтас хх-109 тал/,

-эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хавтас хх-110 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас хх-112 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-113 тал/,

-эд мөрийн баримтаар тооцоо, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /1-р хавтас хх-116 тал/,

-бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-122 тал/,

-мал, тэжээвэр амьтан хашаа худгийн тооллого 2014 он /1-р хавтас хх-126-129 тал/,

-мал, тэжээвэр амьтан хашаа худгийн тооллого 2015 он /1-р хавтас хх-134-135 тал/,

-мал, тэжээвэр амьтан хашаа худгийн тооллого 2015 он /1-р хавтас хх-139-140 тал/,

-мал, тэжээвэр амьтан хашаа худгийн тооллого 2015 он /1-р хавтас хх-146-147 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас хх-171,174,177,180,183 тал/,

- “Сэжигтнээр цагдан хорих тухай” шүүгчийн захирамж /1-р хавтас хх-189, 201 тал/,

- “Яллагдагчаар цагдан хорих тухай” шүүгчийн захирамж /1-р хавтас хх-192, 206 тал/,

-“Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” шүүгчийн захирамж /1-р хавтас хх-211, 229 тал, 2-р хавтас хх-174, 182 тал/,

-мал, тэжээвэр амьтан хашаа худгийн тооллого 2014 он /2-р хавтас хх-39-42, 62-65,95-99 тал/,

-тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хавтас хх-104-150 тал/,

-эд зүйл хураан авсан тэмдэглэл /2-р хавтас хх-145 тал/,

-эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /2-р хавтас хх-146 тал/,

-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2-р хавтас хх-143 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас хх-149 тал/,

-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2-р хавтас хх-150 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас хх-154 тал/,

-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2-р хавтас хх-155 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас хх-156-157 тал/,

- “Хорьж мөрдөх хугацаа сунгах тухай” шүүгчийн захирамж /2-р хавтас хх-171, 206 тал/,

-хохирлын мөнгө хүлээн авсан тэмдэглэл /2-р хавтас хх-234-138,249 тал/,

-хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хавтас хх-234-141,245,250 тал/,

 

-шүүгдэгч С.Энхбаатарыг 2016 оны 01 сарын 16-ны өдөр сэжигтнээр /1-р хавтас 236-241 тал/, 2016 оны 01 сарын 24-ны өдөр сэжигтнээр дахин байцаасан /1-р хавтас хх-242-245 тал/, 2016 оны 01 сарын 28-ны өдөр сэжигтнээр дахин байцаасан /1-р хавтас хх-246-247 тал/, 2016 оны 02 сарын 26-ны өдөр яллагдагчаар /1-р хавтас хх-248-250 тал/, 2016 оны 04 сарын 28-ны өдөр яллагдагчаар дахин /2-р хавтас хх-197-199 тал/ байцаасан тэмдэглэлүүд,

 

-шүүгдэгч Ц.Нанжидсүрэнг 2016 оны 01 сарын 28-ны өдөр сэжигтнээр /2-р хавтас хх-01 тал/, 2016 оны 01 сарын 28-ны өдөр сэжигтнээр дахин /2-р хавтас хх-02-03 тал/,  2016 оны 04 сарын 29-ний өдөр яллагдагчаар /2-р хавтас хх-195-196 тал/, байцаасан тэмдэглэлүүд,

 

-шүүгдэгч Я.Намсрайг 2016 оны 01 сарын 27-ны өдөр сэжигтнээр /2-р хавтас хх-04 тал/, 2016 оны 02 сарын 02-ны өдөр сэжигтнээр дахин /2-р хавтас хх-05 тал/, 2016 оны 02 сарын 04-ний өдөр яллагдагчаар /2-р хавтас хх-06-07 тал/, 2016 оны 03 сарын 09-ний өдөр яллагдагчаар дахин /2-р хавтас хх-08 тал/, 2016 оны 05 сарын 01-ний өдөр яллагдагчаар дахин /2-р хавтас хх-202 тал/,  байцаасан тэмдэглэлүүд,

 

 -шүүгдэгч Б.Баттөмөрийг 2016 оны 02 сарын 01-ний өдөр сэжигтнээр /2-р хавтас хх-17-18 тал/, 2016 оны 02 сарын 03-ны өдөр яллагдагчаар /2-р хавтас хх-19-20 тал/, 2016 оны 03 сарын 09-ний өдөр яллагдагчаар дахин /2-р хавтас хх-21 тал/, 2016 оны 04 сарын 08-ны өдөр яллагдагчаар дахин /2-р хавтас хх-201 тал/, байцаасан тэмдэглэлүүд,

 

-С.Энхбаатарын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “Говь-Алтай аймгийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 09 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн” гэх лавлагаа /2-р хавтас хх-68 тал/,

-Я.Намсрайн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /2-р хавтас хх-29 тал/,

-Ц.Нанжидсүрэнгийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /2- р хавтас хх-46 тал/,

-Б.Баттөмөрийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /2- р хавтас хх-88 тал/ зэрэг болно.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.  

          Шүүгдэгч С.Энхбаатар  Б.Баттөмөр нар  бүлэглэн С.Энхбаатарын өмчлөлийн 41-94 УНА улсын дугаартай "Киа Вонго Пронтер" маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл,мөн Б.Бат-Амгалангийн эзэмшлийн 50-87 УНМ улсын дугаартай "Тоёота Приус-10" маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг тус тус хэрэглэн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны орой 21-22 цагийн орчимд Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Галсанханд" гэх газраас иргэн Т.Нямтогтохын өмчлөлийн зээрд зүсмийн азарга, бор хээр зүсмийн даага зэрэг 2 тооны адуу хулгайлж, иргэн Т.Нямтогтоход 1.300.000 /сая гурван зуун мянга/төгрөгний хохирол учрууулсан, Б.Баттөмөр нь хүрэн зүсмийн морь хэрэглэн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны орой 20-21 цагийн орчимд Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Хөшөөт" гэх газраас иргэн Д.Одсүрэнгийн өмчлөлийн 6 тооны үхэр тууж ирэн тус багийн нутаг "Баавынхүйш" гэх газарт оршин суух иргэн Б.Болдоогийн өвөлжөөнд авчиран бүлэглэн С.Энхбаатарын унаж ирсэн...  эзэмшлийн 99-15 УНП улсын дугаартай "Киа Траде" маркийн тээврийн хэрэгсэлд ачин хулгайлж иргэн Д.Одсүрэнд 3.700.000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгний хохирол,

-Шүүгдэгч С.Энхбаатар  Я.Намсрай , Ц.Нанжидсүрэн нар бүлэглэн Я.Намсрай нь өөрийн өмчлөлийн хул морь, хонгор зүсмийн адуунууд хэрэглэн 2015 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Цагаан чулуутын давааны энгэр" гэх газраас иргэн Д.Шатарын өмчлөлийн адуунаас хээр морь, хүрэн зүсмийн морь зэрэг 2 тооны адууг хөтлөн тууж, тус багийн нутаг "Шанаган давааны ар" гэх газарт байрлах  өвөлжөөнд хашиж, 2015 оны 10 дугаар сарын 29-нээс 30-нд шилжих шөнө С.Энхбаатарын  41-94 УНА улсын дугаартай "Киа Вонго Пронтер" маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэлд  ачин хулгайлж иргэн Д.Шатарт 2.000.000 төгрөгний хохирол,

-Шүүгдэгч С.Энхбаатар Я.Намсрай Ц.Нанжидсүрэн нар бүлэглэн Я.Намсрайн хул морь, хонгор зүсмийн адуунуудыг хэрэглэн 2015 оны 12 дугаар сарын 26-ноос 27-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Шанаган давааны ар" гэх газраас иргэн Н.Батсүхийн өмчлөлийн 3 тооны сарлагийг бугуйлдан барьж, тус багийн нутаг "Цагаан толгой" гэх газарт С.Энхбаатарын 41-94 УНА улсын дугаартай "Киа Вонго Пронтер" маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэлд ачиж хулгайлан иргэн Н.Батсүхэд 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохирол,

-Шүүгдэгч С.Энхбаатар Б.Баттөмөр Ц.Нанжидсүрэн нар бүлэглэн  Б.Баттөмөр өөрийн хул зүсмийн морийг хэрэглэн 2016 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “4 худаг” гэх газраас иргэн Н.Намхайнямбуугийн өмчлөлийн 4 тооны үхрийг тууж тус багийн нутаг “Замын ховил” гэх газар өөрийн өвөлжөөнд авчиран С.Энхбаатарын  41-94 УНА улсын дугаартай “Киа Вонго Пронтер” маркийн  цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэлд ачин хулгайлж иргэн Н.Намхайнямбууд 4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг буюу шүүгдэгч С.Энхбаатар, Б.Баттөмөр, Ц.Нанжидсүрэн, Я.Намсрай нар нь давтан бүлэглэж, машин механизм хэрэглэж, шүүгдэгч С.Энхбаатар, Б.Баттөмөр, Ц.Нанжидсүрэн нар  олон тооны мал хулгайлж бусдад С.Энхбаатар 15.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний, Б.Баттөмөр 9.400.000 төгрөгийн, Ц.Нанжидсүрэн 9.400.000 төгрөгийн, Я.Намсрай 5.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шат, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд хохирол төлсөн баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд С.Энхбаатар, Ц.Нанжидсүрэн, Б.Баттөмөр, Я.Намсрай нарт Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн зүйчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Энхбаатар, Ц.Нанжидсүрэн, Б.Баттөмөр, Я.Намсрай нарыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүлйин 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл тус тус оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирлын талаар

 Хохирогч  нарт  гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт шүүгдэгч нар хохирогч Д.Одсүрэнд 3.700.000 төгрөг, Н.Намхайнямбууд  4.400.000 төгрөг,  Н.Батсүхэд  3.000.000  төгрөг, Д.Шатарт  2.000.000 төгрөг,  Т.Нямтогтоход  1.300. 000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болох нь хохирол төлбөрөө авсан, нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй талаар хохирогч нарын шүүхэд гаргаж өгсөн баримт, мэдүүлгээр тогтоогдсон тул төлөх төлбөргүй  болохыг  дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Чойжилжав шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Энхбаатарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 41-94 УНА улсын дугаартай “Киа Вонго Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг гэрчилгээ миний нэр дээр байдаг юм.  Шүүгдэгч С.Энхбаатарт машиныг  5.500.000 төгрөгөөр  үнэ тохиролцон зарсан боловч нэрээ шилжүүлээгүй байсан бөгөөд С.Энхбаатараас машины үнэ гэж  2.000.000 төгрөгийг авсан одоо 3.500.000 төгрөгний үлдэгдэлтэй байна. Иймд  үлдэгдэл мөнгөө аваагүй байгаа учир машинаа эргүүлж авах саналтай гэж мэдүүлж нэхэмжилж байгааг хангах үндэслэлгүй гэж үзэв. Хулгайн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 41-94 УНА улсын дугаартай “Киа Вонго Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг гэрчилгээ Б.Чойжилжавын нэр дээр байгаа боловч уг тээврийн хэрэгсэлийг С.Энхбаатарт худалдсан машин С.Энхбаатарын өмчлөлд шилжин ашиглагдаж байсан нь тогтоогдож байна. Харин нэхэмжлэгч С.Энхбаатараас  үлдэгдэл  мөнгөө аваагүй, С.Энхбаатар үлдэгдэл мөнгөө өгөх талаар мэдүүлж байх тул тээврийн хэрэгслийг эргүүлэн нэхэмжлэгчид өгөх үндэслэлгүй харин нэхэмжлэгч С.Энхбаатарыг машины дутуу мөнгөө өгөхгүй бол иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Эд мөрийн баримт болон битүүмжилсэн эд хөрөнгийн талаар

Гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Б.Чойжилжавын эзэмшлийн гэрчилгээтэй  С.Энхбаатарын өмчлөлд байгаа 41-94 УНА улсын дугаартай “Киа Вонго Пронтер” маркийн тээврийн хэрэгсэл, Я.Намсрайн өмчлөлийн “Хонгор” зүсмийн зуузай тамгатай бүдүүн адуу 1 тооны, Хул зүсмийн зуузай тамгатай бүдүүн адуу 1 тооны   Б.Баттөмөрийн өмчлөлийн “Хул” зүсмийн зуузай тамгатай бүдүүн адуу 1 тооны, зэрд зүсмийн зуузай тамгатай бүдүүн  1 тооны адууг  тус тус хурааж улсын орлого болгож, 41-94 УНА улсын дугаартай “Киа Вонго Пронтер” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэх 50-87 УНМ улсын дугаартай Тоёто Приус маркийн тээврийн хэрэгсэлийн эзэмшигч Б.Бат-Амгалан, 99-15 УНП улсын дугаартай “Киа Траде” маркийн тээврийн хэрэгсэлийн эзэмшигч нь “Бичил Глобус Групп ХХК байх тул эзэмшигч нарт тээврийн хэрэгслийг буцаан олгох, 84-78 ТӨА улсын дугаартай “Вонго Пронтер” маркийн тээврийн хэрэгсэл, 48-98 ТӨА улсын дугаартай “Пронтер” маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл,  17-53 ТӨВ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл, Б.Болдоогийн эзэмшлийн “хүрэн” зүсмийн зуузай тамгатай бүдүүн адуу, Б.Баттөмөрийн эзэмшлийн “зээрд” зүсмийн бүдүүн адуу, Ц.Нанжидсүрэнгийн эзэмшлийн 20.000.000 төгрөгийн үнэ бүхий Г-2201012066 дугаарт бүртгэгдсэн 428 м/кв газар, 10.000.000 төгрөгийн үнэ бүхий Ү-2201038281  дугаарт бүртгэгдсэн байшин зэргийг хохирол төлбөр төлүүлэхээр, зарим хөрөнгийг хэрэгт шалгагдан хэрэгсэхгүй болгогдсон хүний хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, 48-98 ТӨВ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийн №00399878 дугаартай гэрчилгээ, 84-94 УНА улсын дугаартай Киа Вонго Пронтер маркийн тээврийн хэрэгслийн №№0017908 дугаартай гэрчилгээ, 17-53 ТӨВ улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ,  50-87 УНМ улсын дугаартай Тоёто Приус маркын тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Нанжидсүрэн нь 08 хоног, шүүгдэгч С.Энхбаатар нь 08 хоног, шүүгдэгч Б.Баттөмөр 69 хоног, шүүгдэгч Я.Намсрай нь 67 хоног тус тус цагдан хоригдсон, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн №659864 дугаартай жолоочийн үнэмлэх, №488241 дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

 

   Шүүгдэгч Ц.Нанжидсүрэн, С.Энхбаатар, Б.Баттөмөр, Я.Намсрай нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг зайлуулсан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн, болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Ц.Нанжидсүрэн, С.Энхбаатар, Б.Баттөмөр, Я.Намсрай нарт оногдуулсан хорих ялыг тус тус биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 292 дугаар зүйлийн 292.2, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Мянганбулаг овогт Самбуугийн Энхбаатар, шүүгдэгч Зуутраг овогт Янживын Намсрай, Зуутраг овогт Буянжаргалын Баттөмөр, Тугтан овогт Цэдэнбалын Нанжидсүрэн нарыг давтан, бүлэглэн, машин механизм ашиглан  бусдын  олон тооны мал буюу мал хулгайлж, бусдад бага бус буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас эд хөрөнгө хураахгүйгээр  С.Энхбаатарыг  3 /гурав/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Я.Намсрайг  2 /хоёр/ жил  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Нанжидсүрэнг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/  жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Баттөмөрийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Я.Намсрайд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял, ялтан С.Энхбаатарт оногдуулсан 3 /гурав/ жил, 8 /найм/ сарын хорих ял, ялтан Ц.Нанжидсүрэнд оногдуулсан 3 /гурав/  жилийн  хорих ял, ялтан Б.Баттөмөрт оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4.Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Я.Намсрайд оногдуулсан 2 /хоёр/ жил  6 /зургаа/ сарын  хорих ялыг  тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар, ялтан С.Энхбаатарт оногдуулсан 3 /гурав/ жил, 8 /найм/ сарын хорих ялыг тэнсэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар, ялтан Ц.Нанжидсүрэнд оногдуулсан 3 /гурав/ жилийн  хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар, ялтан Б.Баттөмөрт оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

 

6.Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нанжидсүрэн, С.Энхбаатар нарт тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст, шүүгдэгч Б.Баттөмөр, Я.Намсрай нарт тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт тус тус үүрэг болгосугай.

 

7.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Ц.Нанжидсүрэн, С.Энхбаатар, Б.Баттөмөр, Я.Намсрай нар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсугай.

 

8.Энэ хэрэгт ялтан Ц.Нанжидсүрэн, С.Энхбаатар, Б.Баттөмөр, Я.Намсрай нар нь бусдад төлөх төлбөргүй, ялтан Ц.Нанжидсүрэн нь 08 хоног, ялтан С.Энхбаатар нь 08 хоног, ялтан Б.Баттөмөр 69 хоног, ялтан Я.Намсрай нь 67 хоног тус тус цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн №659864 дугаартай жолоочийн үнэмлэх Я.Намсрайд, №488241 дугаартай жолоочийн үнэмлэхийг Б.Баттөмөрт  буцаан олгосугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Б.Чойжилжавын эзэмшлийн гэрчилгээтэй С.Энхбаатарын өмчлөлийн 5.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн 41-94 УНА улсын дугаартай “Киа Вонго Пронтер” маркийн тээврийн хэрэгсэл, Я.Намсрайн өмчлөлийн 800.000 төгрөгөөр үнэлэгдсэн “Хонгор” зүсмийн зуузай тамгатай бүдүүн адуу 1 тооны, 800.000 төгрөгөөр  үнэлэгдсэн Хул зүсмийн зуузай тамгатай соёолон адуу 1 тооны, Б.Баттөмөрийн өмчлөлийн 800.000 үнэлэгдсэн  “Хул” зүсмийн зуузай тамгатай бүдүүн адуу 1 тооны 800.000 үнэлэгдсэн  зээрд зүсмийн зуузай тамгатай бүдүүн 1 тооны адууг тус тус хурааж улсын орлого болгож,  41-94 УНА улсын дугаартай “Киа Вонго Пронтер” маркийн тээврийн хэрэгслийн №00664535 дугаартай гэрчилгээг харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 84-78 ТӨА улсын дугаартай “Вонго Пронтер” маркийн тээврийн хэрэгсэл, 48-98 ТӨА улсын дугаартай “Пронтер” маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл, 99-15 УНП улсын дугаартай “Киа Траде” маркийн тээврийн хэрэгсэл, 17-53 ТӨВ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл, 50-87 УНМ улсын дугаартай Тоёто Приус маркын тээврийн хэрэгсэл, Б.Болдоогийн эзэмшлийн “хүрэн” зүсмийн зуузай тамгатай бүдүүн адуу, Б.Баттөмөрийн эзэмшлийн “зээрд” зүсмийн бүдүүн адуу, Ц.Нанжидсүрэнгийн эзэмшлийн 20.000.000 төгрөгийн үнэ бүхий Г-2201012066 дугаарт бүртгэгдсэн 428 м/кв газар, 10.0000.000 төгрөгийн үнэ бүхий Ү-2201038281 дугаарт бүртгэгдсэн байшин зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, 48-98 ТӨВ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийн №00399878 дугаартай гэрчилгээг Б.Болдоод,  17-53 ТӨВ улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийн №00501158 дугаартай гэрчилгээг Б.Баттөмөрт. 50-87 УНМ улсын дугаартай Тоёто Приус маркын тээврийн хэрэгслийн №00676388 дугаартай гэрчилгээг Б.Бат-Амгаланд, 84-78 ТӨА улсын дугаартай “Вонго Пронтер” маркийн тээврийн хэрэгслийн № 0037908 дугаартай гэрчилгээг Я.Намсрайд тус тус буцаан олгосугай.

 

11.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ц.Нанжидсүрэн, С.Энхбаатар, Б.Баттөмөр, Я.Намсрай нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэгч Б.Чойжилжав нэхэмжлэлээ жич гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

14.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ц.Нанжидсүрэн, С.Энхбаатар, Б.Баттөмөр, Я.Намсрай нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  тус тус авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.МӨНХТУЯА