Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/328

 

 

 

 

 

 

 

    2021         05         18                                  2021/ШЦТ/328

 

 

                                 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Д.Даваадорж,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Шүүгдэгч: Б.А /өөрөө өөрийгөө өмгөөлж/ оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамсрангийнхан овогт Б.Ат холбогдох эрүүгийн 1909036280399 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Смарт дийл” ХХК-д худалдааны зөвлөхийн ажил эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива сити” хотхоны 14 дүгээр байрны 02 тоотод оршин суух, иргэний үнэмлэхний лавлагаагаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 24 дүгээр байрны 39 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Б.А

Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакс” гэх нэртэй бааранд хохирогч Н.Халиуны хадгалуулах зорилгоор итгэмжпэн хариуцуулж өгсөн 691.200 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-50” загварын гар утсыг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Шинээр гар утас худалдаж авч өгч хохирлоо төлж барагдуулсан” гэв.

  Эрүүгийн 1909036280399 дугаартай хэргээс:

  Хохирогч Н.Халиуны 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “...Би 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Ремакс” гэдэг байгууллагынхаа хамт олонтой гадуур гарч, улмаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакс” гэх нэртэй бааранд орсон. Тухайн үед манай ажлын Амараа гэх залуу архи уугаагүй, эрүүл байхаар нь түүнд машиныхаа түлхүүр, гар утсаа өгсөн. Би тэр орой Амараагаар гэртээ хүргүүлээд түүнд хандан “миний гар тусыг өгөөч” гэхэд тэрээр “надад байхгүй” гээд байсан. Би Амараад өөрийн машины түлхүүр болон гар утсаа өгсөн талаараа санаж байна. Тэгээд гэртээ орохдоо машины түлхүүрээ авсан, харин гар утсаа эргүүлэн аваагүй. Тэрээр надад “таны гар утас байхгүй” гээд өгөхгүй байсан. Тэгэхээр нь би “миний гар утас шинэ, өөр хүн ашиглах юм бол имэй дугаараар шүүлгээд гаргаад ирнэ” гэхэд тэрээр дуугүй байгаад байсан. Би Амараад итгээд гар утас, машины түлхүүрээ өгч байхад ийм зан гаргасанд харамсалтай байна. Би гар утсаа алдсанаас хойш ашиглаагүй байхад 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Амараа өөрийн эзэмшлийн 80617777 дугаарыг миний гар утсанд хийж ашигласан нь “Юнител” ХХК-ийн тоотын хариугаар гарсан байсан. Амар гэгч нь намайг согтуугаар далимдуулаад гар утсыг маань авчхаад, эргүүлж өгөхгүй гүрийж байгаа нь нотлох баримтаар тогтоогдож байх тул хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Гэрч Т.Мөнхзулын “...Сургалтанд сурч төгссөн манай ангийн нэлээд хэдэн хүн цугларч хамт сурч байсан хүний хүүхдэд нь тусалсан юм. Хүүхэд нь өвчтэй байсан юм. Тэгээд тэр хүн бид нарыг тусалсан гээд хоолонд оруулахаар болж цугларсан. Дараа нь бүжиглэх гээд талбайн урд талд байдаг нэг газар орсон. Тэгээд тэндээ байж байгаад 23 цагийн орчимд гэр гэртээ харьсан. ...Тэр өдөр Б.А нь Халиуны машиныг бариад явж байсан. Тэгээд Амар нь Билгээ гэдэг залууг яармагт хүргэж өгөөд буцаад ирсэн. Ирээд машиных нь түлхүүрийг Халиунд буцаагаад өгсөн. Бид нар босож бүжиглэх болоод Халиун машины түлхүүр болон гар утас хоёроо Амарт өгсөн. ...Маргааш өглөө нь Халиун гар утас байхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Үүрэн холбооны “Юнител” ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн “...358584102874535 имэй кодтой утсанд 80617777 дугаарыг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хийж ашигласан байна, 80617777 дугаарыг Б.А /РД:УУ92102732/, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамжны 24 дүгээр байрны 03 тоот эзэмшдэг...” гэх албан бичиг /хх-ийн 36 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-иас гаргасан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 691.200 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакс” гэх нэртэй бааранд хохирогч Н.Халиуны хадгалуулах зорилгоор итгэмжпэн хариуцуулж өгсөн 691.200 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-50” загварын гар утсыг хувьдаа завшсан болох нь шүүгдэгч Б.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Халиуны “...Би тэр орой Амараагаар гэртээ хүргүүлээд түүнд хандан “миний гар тусыг өгөөч” гэхэд тэрээр “надад байхгүй” гээд байсан. Би Амараад өөрийн машины түлхүүр болон гар утсаа өгсөн талаараа санаж байна. Тэгээд гэртээ орохдоо машины түлхүүрээ авсан, харин гар утсаа эргүүлэн аваагүй. Тэрээр надад “таны гар утас байхгүй” гээд өгөхгүй байсан. Би гар утсаа алдсанаас хойш ашиглаагүй байхад 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Амараа өөрийн эзэмшлийн 80617777 дугаарыг миний гар утсанд хийж ашигласан нь “Юнител” ХХК-ийн тоотын хариугаар гарсан байсан. Амар гэгч нь намайг согтуугаар далимдуулаад гар утсыг маань авчхаад, эргүүлж өгөхгүй гүрийж байгаа нь нотлох баримтаар тогтоогдож байх тул хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэх мэдүүлэг, гэрч Т.Мөнхзулын “ ..Тэр өдөр Б.А нь Халиуны машиныг бариад явж байсан. Тэгээд Амар нь Билгээ гэдэг залууг яармагт хүргэж өгөөд буцаад ирсэн. Ирээд машиных нь түлхүүрийг Халиунд буцаагаад өгсөн. Бид нар босож бүжиглэх болоод Халиун машины түлхүүр болон гар утас хоёроо Амарт өгсөнгэх мэдүүлэг, үүрэн холбооны “Юнител” ХХК-ийн албан бичиг, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн тайлан, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.А нь  хохирогч Н.Халиуны түр хариуцуулсан эд хөрөнгө болох Самсунг-А50 загварын гар утсыг харж хамгаалах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр эд хөрөнгийг завшиж, хохирогчид 691.200 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.А-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эд хөрөнгийг биет байдлаар нь буцаан төлсөн, хохирогч гомдол саналгүй гэх баримтуудаар тогтоогдож байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамааруулан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасныг шүүх шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь  харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2   дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жамсрангийнхан овогт Б.А-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг авч завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт  заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Шүүгдэгч Б.А-т шүүхээс тэнссэн хугацаанд Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ  авсугай. 

            4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй шүүх тэнссэн  шийдвэрийг хүчингүй болгож  ял оногдуулахыг анхааруулсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тэнсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

            6.  Шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.  Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                  Д.ДАРЬСҮРЭН