Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/455

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тунамал, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

         Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Чулуун дүүгүүртэн овогт Хасбатын Бадамгаравт холбогдох эрүүгийн “1711002630017” дугаартай, 186/2017/0443/э индекстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

        Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Их уул суманд төрсөн 29 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй,Тулга ресторанд туслах тогооч ажилтай, ам бүл 3 нөхөр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3-411 тоот оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй Чулуун дүүгүүртэн овогт Хасбатын Бадамгарав /РД:РЖ88122007/,

        Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

        Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороны нутаг дэвсгэр,Тахилтын 3 дугаар гудамжны 411 тоотод А.Цэвэгмидтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед тархи доргилт, хүзүү, духанд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                             

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Шүүгдэгч Х.Б хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ: “…би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин ийм хэрэг хийхгүй, эрүүгийн хариуцлага хүлээе…” гэв.

          2. Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          - Хохирогч А.Цэвэгмид нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:...манай гэр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 3-411 тоотод байрладаг ба манай хашаанд манай нөхрийн дүү Гэрэлт-Одынх байдаг юм.Тэгээд 2017оны 09 дүгээр 19-ны өдөр би нөхрийн хамт барилгын материалын дэлгүүр орж материал авчихаад 14 цаг өнгөрч байхад гэртээ харихаар явж байтал замд хогны машин тааралдахаар нь нөхрийн дүү Гэрэлт-Одын эхнэр Бадамгаравыг гэртээ байнга байдаг болохоор хогоо ачуулсан байх гэж бодсон.Тэгээд гэртээ харьсан чинь Бадамгарав хог ачуулаагүй байсан ба би шууд гэртээ орсон.Тэгтэл манай нөхөр Эрдэнэ, Гэрэлт-Одын эхнэр Бадамгаравт хогоо ачуулахгүй яасан юм гэж хэлсэн юм шиг байна лээ.Тэгээд би гэртээ байж байтал Бадамгарав гаднаас манай гэрт орж ирээд манай нөхөртэй хэрэлдээд эхэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр Эрдэнэ чамтай хэрүүл хиймэргүй байна гар гэсэн чинь цаанаас нь манай охин Халиунаа бас болиоч гээд гаргасан.Тэгээд байж байтал Бадамгарав дахин гаднаас орж ирээд манай нөхөртэй хэрэлдээд эхлэхээр нь яасан сонин хүн бэ гэж хэлээд үүдний угаалтуурлуу очиж гараа угаах гэсэн чинь намайг шууд үсдээд авсан.Тэгэхээр нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Тэгээд би Бадамгаравыг үснээс гараа ав гэсэн чинь гараа авахгүй байсан чинь манай нөхөр, охин хоёр цаанаас ирээд Бадамгаравыг салгаад гэрээс гаргасан гэх мэдүүлэг /хх 17-18/

         - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11968 тоот актын: 1. Х.Бын биед зүүн хөмсөг, хамрын угалз, уруулд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх-27/,

           - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12040 тоот актын:

          1. А.Цэвэгмидийн биед тархи доргилт,хүзүү ,духанд зулгаралт,зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн тухайн үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.

          3. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-29/, Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-15/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 36-38/ зэргийг шинжлэн судлалаа. Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

        Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороны нутаг дэвсгэр,Тахилтын 3 дугаар гудамжны 411 тоотод А.Цэвэгмидтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед тархи доргилт, хүзүү, духанд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгч Х.Б, хохирогч А.Цэвэгмэд нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хоорондоо эвлэрэн тохиролцсон, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

        Хохирогч А.Цэвэгмид нь “...миний хувьд эмчилгээний зардал гараагүй, тийм учраас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн, шүүгдэгчээс хохирол нэхэмжилсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:       

           1. Шүүгдэгч Чулуун дүүгүүртэн овогтой Хасбатын Бадамгаравыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

        5. Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

       6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

       7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАТЖАРГАЛ