Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/280

 

 

                                                                                                                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/00146/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Б-,

Шүүгдэгч С.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.С-т холбогдох эрүүгийн 1818001830135 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.С-, 1967 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, *******мэргэжилтэй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт оршин суух, хөдөлмөрийн хүндэт тэмдэгээр шагнагдсан, урьд 7 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

    1. онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1-т зааснаар 30 000

төгрөгөөр торгох ялаар,

            2.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 11-р сарын 22-ны өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-т зааснаар 3 жил хорих ялаар,

            3.2001 оны 7-р сарын 27-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3, 90 дүгээр зүйлийн 1-т зааснаар 3 жил хорих ялаар,

            4.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 3-р сарын 31-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100 000 төгрөгийн гар утас хурааж, 2 жил 6 сар хорих ялаар шийтгэн, тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            5.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 3-р сарын 29-ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 6 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас зарим болох 1 жил 6 сарын хорих  ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хорих ялаар тогтоосон,

            6.Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 9-р сарын 02-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 6 сарын хорих ялаар тогтоож, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11-р сарын 05-ны өдрийн 22 дугаар шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 27 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

            7.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7-р сарын 25-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч С.С.С- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 25-ны орой 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Gold” зочид буудлын 2 давхрын зочид хүлээн авагчийн өрөөнд нэвтэрч тус Х.Х.М-ийн эзэмшлийн “Samsung S4” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Ихэр могой” худалдааны төвд Ц.Ц.С-ын эзэмшлийн “Samsung S-7”  маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.С.С- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 25-ны орой 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Gold” зочид буудлын 2 давхрын зочид хүлээн авагчийн өрөөнд нэвтэрч Х.Х.М-ийн эзэмшлийн Samsung S4 загварын гар утсыг авч 150 000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Ихэр могой” худалдааны төвд лангуу түрээслэгч Ц.Ц.С-ын эзэмшлийн Samsung S7 edge загварын гар утсыг авч 500 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

     Шүүгдэгч С.С.С-ын өгсөн: Би 2018.02.25-ны өдөр Монта 3 дугаар байранд оршин суух Л- гэх залуутай таарсан. Л- бид хоёр өдөр нь 1 шил архи хувааж уусан. Тэгээд орой “Голд” нэртэй бааранд уулзахаар тохирсон. Би Л-гээс салаад өөрийн төрсөн аав, ээжийнхээ байранд очих замд таньдаг хүмүүстэйгээ таарч ганц, хоёр юм уусан. Тэгээд аав, ээжийнхээ гэрт унтаж байгаад оройн 19-20 цагийн үед сэрсэн. Тэгээд Л-тэй “Голд” нэртэй бааранд уулзахаар тохирсон байсан учраас бааранд очсон. Эхлээд Голд баарны доор заал руу нь орсон. Тэгсэн 2 эмэгтэй хоорондоо юм яриад сууж байсан, өөр ямар ч хүн зааланд байгаагүй. Тэгээд би дээшээ баарны 2 давхарт гарсан. Намайг баарны 2 давхарт гарахад бас ямар ч хүн байхгүй, чимээгүй байсан. Харин баарны ресепшн байрладаг ширээн дээр нэг утас залгаатай байсан. Тэр утсыг халаасандаа хийгээд авч гарсан. Голд баарнаас гараад авсан гар утсаа ломбардад 30000 төгрөгөөр тавьж, архи авч уусан. Маргааш өдөр нь Л-тэй таарч, Голд баарнаас утас авсан талаар хэлсэн. Тэгээд Л- бид хоёр утас тавьсан ломбардад очиж, дахиад 30000 төгрөг нэмж авсан. Тэр гар утсыг нийт 60000 төгрөгөөр ломбардад тавьсан. Гэтэл 10 хоногийн дараа хэсгийн байцаагч М- намайг дуудаж, машиндаа суулгасан. Тэгснээ “Та Голд баарнаас гар утас авсан байна” гэж хэлсэн. Би байцаагчид гар утас авсан, утсыг ломбардад тавьсан гэдгээ хэлсэн. Тухайн үед хэсгийн байцаагч М- “Танд Зөрчлийн тухай хуулиар хэрэг үүсгэсэн. Та хулгайлсан гар утсаа ломбардаас авч, хохирогчид өгөөд гомдолгүй болгоорой” гэж хэлсэн. Тэгээд би Голд баарны зөөгч охины хамт гар утас тавьсан ломбард руу очиж, гар утсыг авч өгсөн. Зөөгч охинтой хамт хошууч М- байцаагч руу очсон. Тэр зөөгч охин гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгсөн. Байцаагч намайг “маргааш хүрээд ир” гэж хэлсэн. Би маргааш нь байцаагч дээр очиход надад эрүүгийн хэрэг үүсгэсэн, та прокурортой очиж уулзаарай гэж хэлсэн. Би прокурортой очиж уулзаад үнэн учраа хэлсэн. Тэгсэн прокурор таны хэргийг шүүх шийдвэрлэнэ, зөрчлийн хэрэг биш гэдгийг хэлсэн. Надад эрүү үүсгэж, Батбаяр гэдэг цагдаад миний хэрэг шилжсэн гэв.

2018.05.25-ны өдөр Төмөрлөгийн үйлдвэрт ажилладаг ах над руу залгаад “манай гэрт хүрээд ир, хамт хоол хийж идье” гэж хэлсэн. Би тэр ахынхаа гэрт нь очсон. Намайг очиход “1 том шилтэй архи” гаргаж бид хоёр хамт хувааж уусан. Тэгээд надад мөнгө өгч, таксинд суугаад гэртээ хариарай гэж хэлсэн. Гэхдээ би хариагүй. Харин 39 дүгээр байрны цаана 35  дугаар байрны ойролцоо Э- гэдэг залуутай таарсан. Э- бид хоёр 1 шил архи хувааж уусан. Э- бид хоёр хамт сууж байтал архи барьсан нэг залуу ирсэн. Тэгээд тэр архинаас би уусан. Би нэг мэдсэн тасарсан байсан. Би өглөө эрүүлжүүлэхэд сэрсэн. Тэгсэн намайг “Ихэр могой” 2 давхрын гар утас худалдаалдаг лангуунаас гар утас хулгайлсан байна” гэж хэлсэн. Тэгээд байцаагч намайг эрүүлжүүлэхээс гаргаж, надад бичлэг харуулан “Та энэ зураг дээр байгаа хүн мөн үү” гэж асуусан. Тэр бичлэгт би “лангуунаас утас авч, тэр утсаараа яриад явж байгаад баригдсан” дүрс байсан. Тэгээд би байцаагчид үнэнээ хэлсэн. Байцаагч надад Эс-7 маркийн гар утсыг үзүүлсэн. Би ухаан мэдрэлээ алдтал уусан байна. Хийсэн хэргээ хүлээж байна гэж байцаагчид хэлсэн гэх мэдүүлэг.

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Х.Х.М-ийн өгсөн: Би 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Gold” зочид буудалдаа ажлаа хийж байсан. Манай буудалд  ганц ч хүн байгаагүй. Ресепшний өрөөнд өөрийн Самсунг Эс4  маркийн гар утсаа цэнэглэж орхиод хажуугийн өрөөнд нь цагаан хэрэглэлээ угааж байгаад өрөөндөө ороход миний гар утас алга болчихсон байхаар нь захиралдаа хэлсэн. Захирал ирээд камер шүүж үзсэн чинь нэг эрэгтэй хүн орж ирээд надаас нуугдаж, камер харж байгаад миний гар утсыг хулгайлаад аваад явсан байхаар нь цагдаад мэдэгдсэн. Түүнээс хойш 10 хоногийн дараа миний гар утсыг хулгайлсан хүнийг олж өгсөн. Миний гар утсыг Золбоо салоны хажуугийн ломбардад тавьсан байсан. Миний гар утсыг хулгайлсан хүнтэй ломбард дээр очоод 60 000 төгрөгөнд тавьсан байсныг мэдсэн бөгөөд утас хулгайлсан ах 64 800 төгрөг төлөөд гар утсыг авч өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 20/,

Хохирогч Ц.Ц.С-ын өгсөн: Би нөхөр Ц-ын хамт "Ихэр могой"  төвийн гар утасны тасагт 4.3, 5.5 дугаарын 2 лангууг ажиллуулдаг. 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 18:35 цагийн үед лангуун дээрээ зогсож байгаад хаах гээд нэг лангуугаа хүнгүй орхиод нөгөө лангуугаа хаачхаад буцаад ирэхэд шилэн лангуун дотор цэнэглээд үлдээсэн байсан Samsung S-7 edge маркийн зарах гэж байсан хуучин гар утас алга болчихсон цэнэглэгчийг нь салгачихсан байсан. Тэгэхээр нь би хяналтын камер шүүгээд үзэхэд хүнгүй орхисон байсан гар утасны павилон руу саарал өнгийн футболктой, хөх өнгийн жинсэн өмдтэй эрэгтэй хүн ороод гарч байгаа бичлэг байсан. Тэр хүнээс өөр хүн манай лангуу руу ороогүй байсан. Тэгээд би алдсан гар утсан дотор өөрийнхөө сим картыг хийчихсэн байсан учраас утас руугаа залгасан чинь дуудаад байхаар нь лангуун дотроо зөндөө хайсан боловч олоогүй. Би алдсан гар утсаа бүрэн бүтнээр нь хүлээж авсан учраас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх 133/,

            Гэрч Б.Л-гийн өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр С.С.С- бид хоёр 13 цагийн орчимд таараад Э- гэж танилын хамт 1 шил архи уусан. Тэгээд 19 цагийн орчимд Голд буудалд уулзахаар тохиролцсон. Би орой нь очоогүй. Яг тэр үед нь гар утас хулгайлсан талаар нь мэдээгүй тэрнээс хойш таараагүй явж байгаад нилээд хэд хоногийн дараа С.С.С-тай таарахад Голд буудлаас гар утас хулгайлаад баригдсан гэж хэлж байсан тэрнээс ямар гар утас хулгайлаад тэрийгээ яасан талаар нь бол огт мэдэхгүй гэх мэдүүлэг /хх 16/,

Гэрч Г.А- өгсөн: Манай зочид буудалд ресепшн ажилтай Х.М- нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр над руу утсаар яриад гар утсаа алдчихлаа камер  шүүж үзэх хэрэгтэй байна гээд камер шүүж үзэхэд 40-50 орчим насны эрэгтэй 2 давхрын шат руу гэтэж гараад 2 давхрын өрөөнүүдийн хаалгыг шагайж үзэж байгаад ресепшний өрөө рүү шагайж харсан тэр үед ресепшн Х.М- угаалгын өрөөнд цагаан хэрэглэл угааж байгаа бололтой зогсож байсан. Нөгөө гаднаас орж ирсэн эрэгтэй хүн сэм ресепшнийг харж байгаад эзэнгүй өрөөнд нь орж энгэр лүүгээ нэг юм хийгээд гарч байгаа бичлэг байсан. Уг бичлэгийг ажлын утсан дээр бичиж авсан байсан боловч гар утас нь тухайн үед олдсон гээд устгасан байсан. Тэр өрөөнд Х.М- өөрийн Самсунг Эс-4 маркийн гар утсаа цэнэглээд орхисон юм байна лээ гэх мэдүүлэг /хх 17/,

“Капитал зууч” ХХК-ний 2018 оны 02 дугаар сарын 26, 2018 оны 5 дугаар сарын 21-ний  өдрийн дүгнэлтүүд, /хх 20, 138/, Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадалгаа №39/18 /хх 26/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 84-85/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 127/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 128-129/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх 131/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.С.С- нь 2018.02.25-ны өдөр “Gold” зочид буудлын 2 давхрын зочид хүлээн авагчийн өрөөнөөс Samsung S4 загварын гар утас авахдаа Л- бид хоёр өдөр нь 1 шил архи хувааж уучхаад орой нь “Голд” нэртэй бааранд уулзахаар тохиролцсон байсан гэж мэдүүлсэн нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: "2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр архи уучихсан явж байгаад Голд зочид буудалд орсон чинь нэг өрөөнд Samsung S4 маркийн гар утас байхаар нь хулгайлж аваад ломбарданд 30 000 төгрөгөөр тавиад тэр мөнгөөр нь архи уусан" /хх 33, 145-145/ гэх мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Gold” зочид буудлын камерын бичлэг, хохирогч Х.Х.М-ийн өгсөн: "Би 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Gold” зочид буудалд ажлаа хийж байсан. Манай буудалд  ганц ч хүн байгаагүй. ...камер шүүж үзсэн чинь нэг эрэгтэй хүн орж ирээд надаас нуугдаж, камер харж байгаад миний гар утсыг хулгайлаад аваад явсан байхаар нь цагдаад мэдэгдсэн" гэх мэдүүлэг /хх 20/ зэргээр шүүгдэгч С.С.С-ыг тухайн буудалд үйлчлүүлэх гэж орсон нь үгүйсгэгдэж байна гэж үзлээ.

 Шүүгдэгч С.С.С-ын 2018.02.25-ны орой 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Gold” зочид буудлын 2 давхрын зочид хүлээн авагчийн өрөөнөөс Х.Х.М-ийн эзэмшлийн 150 000 төгрөгийн үнэ бүхий Samsung S4 загварын гар утсыг авсан үйлдэл нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан,

2018.5.25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Ихэр могой” Ц.Ц.С-ын эзэмшлийн 500 000 төгрөгийн үнэ бүхий Samsung S7  загварын гар утсыг авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзэн түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хохирогч Т.Х.М-ийн “утас хулгайлсан ах 64 800 төгрөг ломбардад төлөөд гар утсыг авч өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх 20/, хохирогч Ц.Ц.С-ын "алдсан утсаа бүрэн бүтнээр нь хүлээн авсан учраас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй" гэх мэдүүлгүүдээр /хх 133/ шүүгдэгч С.С.С-ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч С.С.С- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

            Шүүгдэгч С.С.С- нь урьд 1.1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1-т зааснаар 30 000 төгрөгөөр торгох ялаар, 2.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 11-р сарын 22-ны өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-т зааснаар 3 жил хорих ялаар, 3.2001 оны 7-р сарын 27-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3, 90 дүгээр зүйлийн 1-т зааснаар 3 жил хорих ялаар, 4.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 3-р сарын 31-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100 000 төгрөгийн гар утас хурааж, 2 жил 6 сар хорих ялаар шийтгэн, тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 5.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 3-р сарын 29-ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 6 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас зарим болох 1 жил 6 сарын хорих  ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хорих ялаар тогтоосон, 6.Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 9-р сарын 02-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 6 сарын хорих ялаар тогтоож, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11-р сарын 05-ны өдрийн 22 дугаар шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 27 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, 7.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7-р сарын 25-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн 7 удаагийн ял шийтгэлтэй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 48-50/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 38/ зэргээр тогтоогдож байх бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

 

Шүүгдэгч С.С.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хорих ялаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн "Ихэр могой" худалдааны төвийн камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.С-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах,  үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2.Шүүгдэгч С.С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 /зургаа/ сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хорих ялаар тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч  С.С.С-т оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

            6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ