Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/238

 

 

 

 

 

 

 

  2022         03          09                                  2022/ШЦТ/238

 

 

                               

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ч

Улсын яллагч: П.Б,

Хохирогч Н.Б,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Б нар оролцсон эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамтаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамж 3-4 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 02 сарын 02-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний ба 150.000  төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Хулууд овогт *******  /РД: /, 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Цагдаагийн газрын хайлтын системээр 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй” гэсэн дуудлага, 2021 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр “Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-3-4 тоот нөхөр агсам тавиад байна” гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамж 3-4 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Н.Б-ыг архи авч өгсөнгүй, шинэ жил тэмдэглэх арга хэмжээнд удаан хугацаагаар оролцлоо гэх шалтгааны улмаас түүний толгой, нүүр, бие хэсэг руу нь удаа дараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа ойлгож байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Дахиж ийм асуудал гаргахгүй...” гэв.

Эрүүгийн 2209000000089 дугаартай хэргээс:

Шүүгдэгч *******-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

Хохирогч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг / хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №1037 дугаартай дүгнэлт:

1.  Н.Б-ын биед дээд баруун 2-р шүдний сулрал, уруулын салстад язарсан шарх, баруун доод зовхи, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, доод уруулын салст, баруун дал, зүүн бугалга, гуянд цус хуралт, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги, алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хэргийн 29-30 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  ******* нь Цагдаагийн газрын хайлтын системээр 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй” гэсэн дуудлага, 2021 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр “Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-3-4 тоот нөхөр агсам тавиад байна” гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамж 3-4 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Н.Б-ыг архи авч өгсөнгүй, шинэ жил тэмдэглэх арга хэмжээнд удаан хугацаагаар оролцлоо гэх шалтгааны улмаас түүний толгой, нүүр, бие хэсэг руу нь удаа дараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч *******-ийн шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг,

Хохирогч Н.Б-ын “...хаалгаа түгжээд, цонхны хөшиг хаагаад надад байсан илүү түлхүүрээ аваад миний гар утсыг аваад тэгээд л зодож эхэлсэн, хутга, заазуур барьж ирээд нүдийг чинь ухаа хаячихна шүү гэж хэлээд дайраад байсан, дахиад зодож байгаа худлаа унтаад байхаар нь том өрөөний цонхоор туслаарай гэж орилсон чинь ******* чи ямар овоо лалар вэ гэж хэлээд дахиад зодсон...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Бүрэнжаргалын “...Н.Б гуталгүй хөл нүцгэн оймстой, ягаан өнгийн халад өмссөн, нүд нь хавдсан, үс нь арзайчихсан , нөхөртөө зодуулсан гээд орж ирэхээр нь би цагдаа дуудаж өгсөн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн №1037 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хамтран амьдрагч Н.Б-ыг архи авч өгсөнгүй, шинэ жил тэмдэглэх арга хэмжээнд удаан хугацаагаар оролцлоо гэх шалтгааны улмаас түүний толгой, нүүр, бие хэсэг руу нь удаа дараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.Бын мэдүүлэг, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал ******* нь хамтран амьдрагч болох хохирогч Н.Б-ын биед халдан цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас түүний  биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж хамгаалалтад байгаа этгээд тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч нь энэ хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл гэнэ...гэж заасан.

 Хохирогч Н.Б нь шүүгдэгч *******-тэй хамтран амьдардаг болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгч ******* нь хохирогч гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Н.Б-ын Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

Шүүх шүүгдэгч *******-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагчаас шүүгдэгчид 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргаж байна.

Шүүгдэгч ******* өөрийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан нийтэд тустай ажил хийх боломжгүй гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй” гэж  заасан байх ба шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэхэд саад болохуйц өвчтэй болох нь тогтоогдоогүй тул түүний хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Хохирогч Н.Б эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой толгойн зураг авхуулсан 130.000 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул дээрх мөнгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Харин хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “******* нь хамт амьдрах хугацаандаа машин авна гэж  4000.000 төгрөг, мөн хүүхдийн хадгаламжийн мөнгийг авсан тул дээрх мөнгийг нэхэмжилнэ гэж мэдүүлж байх ба шүүхээс дээрх мөнгө нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгож, хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6.  8, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хулууд овогт *******-д гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-гээс 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөг гаргуулж хохирогч *******-т олгож, хохирогчийн нэхэмжлэлээс хувийн хэрэгцээний зорилгоор зээлсэн гэх 4000.000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

6.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН