Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д. Хд холбогдох эрүүгийн 1819002850147 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д.Х

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сайншанд сумын 4 дүгээр баг Ганзамын 154-51 тоот иргэн Д.Батжаргалын орон байранд цонхоор нэвтэрч бурханы тавиур дээр байсан мөнгөнөөс 30.000 төгрөгийг хулгайлсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Д.Батжаргалын орон байранд дахин цонхоор нэвтэрч Адидас нэртэй 1 хос пүүз, малгайтай цамц, бэлэн мөнгө 150.000 төгрөгийг тус тус хулгайлж 295.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Хгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж өгөх мэдүүлэг байхгүй гэв, Шүүгдэгч Д.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би өнгөрсөн 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн орчим өөрийн аавын төрсөн дүү нь болох Батжаргалын байшингийн тагтаар 3 давхар луу авираад жижиг цонх нь онгорхой байхаар нь ороод том өрөөнийх нь бурхан дээр байсан 20.000 төгрөгний дэвсгэрт 1 ширхэг 10.000 төгрөгний дэвсгэрт 1 ширхэгийг аваад гэрийнх нь хаалгаар аваад гарсан. Дараа нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 16 цагийн орчимд мөн адил 3 давхрын тагт руу дээшээ дамжиж ороод жижиг өрөөнд нь ороод шүүгээний хаалгыг таттал боодолтой мөнгө байхаар нь дотроос нь базаж аваад мөнгөө тоолтол 150.000 төгрөг байсан. Мөн адил жижиг өрөөнд байсан ягаан өнгийн цамц 1 ширхэгийг аваад цэнхэр улаан өнгийн 1 хос алаг пүүзийг авсан... Би ганцаараа хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 Хохирогч Д.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 сарын 26- ны 16 цагийн үед гэртээ очоод гэрээ нээх гэсэн чинь гэрийн хаалга гаднаасаа ерөөсөө онгойхгүй байсан. Тэгээд би буцаад гарах гээд доошоо шатаар бууж байгаад нөхөр Даваадорж руу яриад гэрийн хаалга онгойхгүй байна гэрт хүн байх шиг байна гэж ярьсан чинь намайг гэрийнхээ үүдэнд байж бай гэсэн тэгээд би буцаж гараад гэрийнхээ хаалгыг нээсэн чинь зүгээр нээгдсэн. Тэгэхээр нь би барьж явсан тортой юм, цүнх хоёроо гэрийнхээ үүдэнд тавьчихаад дээшээ 4 давхар руу гарсан чинь нэг хүүхэд цаашаа зугатаасан. ... би араас нь дуудсан чинь эргээд харсан Х гэдэг хүүхэд байсан. Тэгээд уулзсан чинь манай хүүхдийн цэнхэр пүүз, цайвар ягаан өнгөтэй нохойны зурагтай цамцыг барьчихсан байсан. Тэгээд Хгээс асуусан чинь гадаа хүүхэд бариад явж байхаар нь таниад авсан гэж хэлэхээр нь нөгөө хүүхдээ олоод ир гээд явуулсан эргэж ирээгүй. Тэгээд бид хоёр гэртээ ороод хувцасны шүүгээнд 620.000 төгрөг орхисон байсан. Тэрийгээ үзсэн чинь 150.000 төгрөг нь алга болчихсон байсан...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 09 сарын 05, 06-ны үед өглөө ажилдаа явахдаа арц уугиулах гэж байгаад харсан чинь бурхан дээр тавьсан 40000 төгрөгний 30000 төгрөг нь алга болчихсон байсан. Би тухайн үед гэртээ ганцаараа байсан... Манай гэрийн 1 ширхэг түлхүүр алга болчихсон олдохгүй байсан. Тэгээд би гэрт хүн орсон байна гэж бодоод гэрийнхээ хаалганы цоожны голыг нь сольсон... 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө ажилдаа явцгаасан. Тэгээд бид 2 тухайн өдөр Сайхандулаан явах ажилтай байсан тул эхнэр ажлаасаа 15 цаг өнгөрөөгөөд гэртээ очсон чинь гэрийн хаалга түлхүүрээр нээгдэхгүй байна хаалга дотроосоо цоожтой байх шиг байна гээд утсаар ярихаар нь би ажлаасаа шууд гэртээ ирсэн чинь эхнэр Батжаргал гэрээ нээчихсэн байсан. Тэгсэн чинь Х гэдэг хүүхэд манай гэрт орсон байсан. Манай хүүхдийн пүүз, ягаан ноосон цамцыг авчихсан байсан... Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ ороод мөнгөө тоолсон чинь мөн 150.000 төгрөг байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ6/18- 011 дугаартай: “...Малгайтай цамц 35.000 төгрөг..." гэсэн дүгнэлт /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

 Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ТХҮ6/18- 032 дугаартай: “...2017 онд худалдан авсан Адидас цэнхэр өнгийн пүүз 1 хос 80000 төгрөг...” гэсэн дүгнэлт /ххийн 57-59 дүгээр хуудас/,

Хохиролд 800000 төгрөг төлсөн тухай баримт / хх-ийн 75 дугаар хуудас /,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-24 дүгээр хуудас / зэргийг шинжлэн судлав.

 Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Хг 2018 09 26- 4 154-51 . 115000 1 , , 150.000 265.000 Адидас нэртэй 1 хос пүүз, малгайтай цамц тус тус хулгайлж 115.000 төгрөгний хохирол учруулсан гэж үзсэн үйлдэл нь гэмт хэрэг үйлдэхээр завдсан болох нь

Шүүгдэгч Д.Хгийн :... жижиг өрөөнд байсан ягаан өнгийн цамц 1 ширхэгийг аваад цэнхэр улаан өнгийн 1 хос алаг пүүзийг авсан... Би ганцаараа хулгай хийсэн...” гэсэн Хохирогч Д.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 сарын 26-ны 16 цагийн үед гэртээ очоод гэрээ нээх гэсэн чинь гэрийн хаалга гаднаасаа ерөөсөө онгойхгүй байсан. ...Тэгэхээр нь би барьж явсан тортой юм, цүнх хоёроо гэрийнхээ үүдэнд тавьчихаад дээшээ 4 давхар руу гарсан чинь нэг хүүхэд цаашаа зугтаасан тэгэхээр нь би араас нь дуудсан чинь эргээд харсан Х гэдэг хүүхэд байсан. Тэгээд уулзсан чинь манай хүүхдийн цэнхэр пүүз, цайвар ягаан өнгөтэй нохойны зурагтай цамцыг барьчихсан байсан. Тэгээд Хгээс асуусан чинь гадаа хүүхэд бариад явж байхаар нь таниад авсан гэж хэлэхээр нь нөгөө хүүхдээ олоод ир гээд явуулсан эргэж ирээгүй..." гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... Тэгсэн чинь Х гэдэг хүүхэд манай гэрт орсон байсан. Манай хүүхдийн пүүз, ягаан ноосон цамцыг авчихсан байсан... гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчид холбогдох зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Д.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сайншанд сумын 4 дүгээр баг Ганзамын 154-51 тоот иргэн Д.Батжаргалын орон байранд цонхоор нэвтэрч бурханы тавиур дээр байсан мөнгөнөөс 30.000 төгрөгийг хулгайлсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Д.Батжаргалын орон байранд дахин цонхоор нэвтэрч Адидас нэртэй 1 хос пүүз, малгайтай цамцыг хулгайлахыг завдсан, бэлэн мөнгө 150.000 төгрөгийг тус тус хулгайлж 180000 төгрөгний хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох

Шүүгдэгч Д.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би өнгөрсөн 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн орчим өөрийн аавын төрсөн дүү нь болох Батжаргалын байшингийн тагтаар 3 давхар луу авираад жижиг цонх нь онгорхой байхаар нь ороод том өрөөнийх нь бурхан дээр байсан 20.000 төгрөгний дэвсгэрт 1 ширхэг 10.000 төгрөгний дэвсгэрт 1 ширхэгийг аваад гэрийнх нь хаалгаар аваад гарсан. Дараа нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 16 цагийн орчимд мөн адил 3 давхрын тагт руу дээшээ дамжиж ороод жижиг өрөөнд нь ороод шүүгээний хаалгыг таттал боодолтой мөнгө байхаар нь дотроос нь базаж аваад мөнгөө тоолтол 150.000 төгрөг байсан. Мөн адил жижиг өрөөнд байсан ягаан өнгийн цамц 1 ширхэгийг аваад цэнхэр улаан өнгийн 1 хос алаг пүүзийг авсан... Би ганцаараа хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 сарын 26-ны 16 цагийн үед гэртээ очоод гэрээ нээх гэсэн чинь гэрийн хаалга гаднаасаа ерөөсөө онгойхгүй байсан. .... 4 давхар руу гарсан чинь нэг хүүхэд цаашаа зугатаасан. ... би араас нь дуудсан чинь эргээд харсан Х гэдэг хүүхэд байсан. Тэгээд уулзсан чинь манай хүүхдийн цэнхэр пүүз, цайвар ягаан өнгөтэй нохойны зурагтай цамцыг барьчихсан байсан. Тэгээд Хгээс асуусан чинь гадаа хүүхэд бариад явж байхаар нь таниад авсан гэж хэлэхээр нь нөгөө хүүхдээ олоод ир гээд явуулсан эргэж ирээгүй. Тэгээд бид хоёр гэртээ ороод хувцасны шүүгээнд 620.000 төгрөг орхисон байсан. Тэрийгээ үзсэн чинь 150.000 төгрөг нь алга болчихсон байсан...." гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 09 сарын 05, 06-ны үед өглөө ажилдаа явахдаа арц уугиулах гэж байгаад харсан чинь бурхан дээр тавьсан 40000 төгрөгний 30000 төгрөг нь алга болчихсон байсан. Би тухайн үед гэртээ ганцаараа байсан... Манай гэрийн 1 ширхэг түлхүүр алга болчихсон олдохгүй байсан. Тэгээд би гэрт хүн орсон байна гэж бодоод гэрийнхээ хаалганы цоожны голыг нь сольсон... 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө ажилдаа явцгаасан. Тэгээд бид 2 тухайн өдөр Сайхандулаан явах ажилтай байсан тул эхнэр ажлаасаа 15 цаг өнгөрөөгөөд гэртээ очсон чинь гэрийн хаалга түлхүүрээр нээгдэхгүй байна хаалга дотроосоо цоожтой байх шиг байна гээд утсаар ярихаар нь би ажлаасаа шууд гэртээ ирсэн чинь эхнэр Батжаргал гэрээ нээчихсэн байсан. Тэгсэн чинь Х гэдэг хүүхэд манай гэрт орсон байсан. Манай хүүхдийн пүүз, ягаан ноосон цамцыг авчихсан байсан... Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ ороод мөнгөө тоолсон чинь мөн 150.000 төгрөг байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг,

 Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ6/18- 011 дугаартай: “...Малгайтай цамц 35.000 төгрөг..." гэсэн дүгнэлт,

Ашид билгүүн ХХКийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ТХҮ6/18- 032 дугаартай: “...2017 онд худалдан авсан Адидас цэнхэр өнгийн пүүз 1 хос 80000 төгрөг...” гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.Хд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Хондого овогт Даваагийн Хд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч Д.Хгийн хувийн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн 1 жил 4 сарын хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан нотлох баримтаар 180000 төгрөгийн хохирол нөхөн төлөх үндэслэлтэй байхад Д.Х нь хохирогчид 800000 төгрөгийг нөхөн төлсөн байна.

Шүүгдэгч Д.Х нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 115 000 төгрөгийн эд зүйл хулгайлахыг завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар, 180000 төгрөгийг хулгайлсан үйлдэлд нь мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Хондого овогт Даваагийн Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч 115 000 төгрөгийн эд зүйл хулгайлахыг завдсан, 180000 төгрөгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хг 1 жил 4 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хд оногдуулсан 1 жил 4 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Д.Х нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД