Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                     Хэргийн индекс: 119/2019/0006/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гантуяа, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  “Оддөл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ХХК /ТӨҮГ/- ийн тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан

1. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ”Мэдэгдэл хүргүүлэх тухай” ХБ-Т-12/58 тоот албан бичгийг хүчингүй болгуулах”,

2. ”Тендерийн үнэлгээний хорооны   2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1,2,3 дугаар багцуудад  “Оддөл” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс татгалзасан  Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах”,

        3. ”Тендерийн үнэлгээний хорооны  2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1,2,3 дугаар багцуудад шалгаруулсан “Хаан хүнс катеринг” ХХК, “Таятан фүүд” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

4. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хороо 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр  хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн“ Захиалагчийн зүгээс гарах шийдвэр”-ийг тус тус хүчингүй болгуулах:

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т  холбогдуулан гаргасан

 

5. “Оддөл” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хүлээн авч, дахин үнэлгээ хийхийг “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгах”,

6. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,  “Хаан хүнс катеринг” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн 5/116-19, 5/117-19 дугаартай  гэрээ, “Таятан фүүд” ХХК-тай байгуулсан  2019 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 5/130-19 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

         Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч “Оддөл” ХХК-ийн захирал                        Ш.Давааням

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                   Ө.Алтансувд, Ө.Цэрмаа

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                             О.Сарантуул, Л.Дашравдан

         Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбилэг

         Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТҮХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч    Ц.Оюунгэрэл                           

         Гуравдагч этгээд “Хаан хүнс катеринг” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаатар, өмгөөлөгч Ж.Батзориг

           Гуравдагч этгээд “Таятан фүүд” ХХК-ийн захирал Ж.Ууганбат, иргэдийн төлөөлөгч М.Билгүүнзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Оддөл” ХХК-ийн захирал Ш.Давааням болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Алтансувд, Цэрмаа нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендер”-ийн шалгаруулалтад холбогдох хуульд заасны дагуу оролцохоор баримт бичгийг журмын дагуу авсан. Гэтэл уг тендер нь анхнаасаа өрсөлдөөнийг хязгаарлаж Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж нэг компанид зориулан боловсруулагдсан нь тодорхой байсан учир манай компанийн зүгээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт 2019 оны 01 сарын 18-ны өдрийн 01/18 тоот гомдол хүргүүлж, 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 1/74 тоот албан тоотоор засуулж тус тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулж, хэд хэдэн компани орж өрсөлдөх боломжийг бүрдүүлснээр 4 компани оролцсон. 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тендерийн нээлт болоход манай компани хамгийн бага үнээр шалгарсан боловч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн Үнэлгээний хорооноос ирүүлсэн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 албан тоотоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс татгалзсан хариу ирүүлснийг бид эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гомдол гаргасан билээ.

 Гэтэл Монгол Улсын Сангийн яамнаас манай компанид ирүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/1771 тоот албан бичигт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны зүгээс ирүүлсэн мэдэгдлийн бусад заалтуудыг тендерээс татгалзах үндэслэл биш гэж үзэн зөвхөн нэг заалтыг тендерээс татгалзах шалтгаан болгон мэдэгдэл ирүүлсэн болно.

Үүнд: “Оддөл” ХХК-ийн ирүүлсэн тендерээс үзэхэд хоол зүйчийн албан тушаал дээр тус компанийн үндсэн ажилтанг санал болгож ирүүлээгүй тул Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 4.2 /д/ ...Дээрх ажилтнууд нь тендерт оролцогч компанийн үндсэн ажилтан байна...” гэж заасан шаардлагад нийцээгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” хэмээн хариу ирүүлснийг бид хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтын дагуу нэхэмжлэл гаргаж байна.

            “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон Монгол Улсын Сангийн яамнаас ирүүлсэн “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ТҮ-2019/01 тоот тендерт манай компанийг шалгарах үндэслэлгүй гэж үзсэн шалтгаан нь тус тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 4.2(д) заасан дээрх ажилтнууд нь компанийн үндсэн ажилтан байна гэсэн шаардлагыг зөрчөөгүй юм. Уг тендерийн баримт бичгийн нэг ч зүйлд зарим албан тушаалыг хавсран ажиллаж болохгүй тухай заалт байхгүй, зөвхөн шаардлагатай мэргэжилтний жагсаалтыг ирүүлсэн бөгөөд Бүлэг 7. Үйлчилгээний тодорхойлолт. Хүснэгт №3 6-д заасан голлох боловсон хүчний шаардлагад нийцсэн мэргэжлийн үнэмлэх диплом бүхий ажилтан А.Цэрэнчимэгийг ерөнхий тогооч, хоол зүйч албан тушаалд хавсран ажиллахаар санал болгосон болно. Манай компаниас уг тендерт ирүүлсэн материал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шаардлагуудыг бүрэн хангасан байтал тус тендерийн Үнэлгээний хороо нь тендерийг хянахдаа энэ хуулийн 27.2.1 ба 27.2.2 дахь заалтуудыг зөрчиж үнэлгээ хийсэн гэж үзэж байна.

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2019.04.11-ний өдөр “Хаан хүнс катеринг” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” 5/116-19, 5/117-19 тоот гэрээг журмын дагуу байгуулаагүй гэж үзэж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гэрээ байгуулах дотоод журмын дагуу гэрээ байгуулахад захиалагчийг төлөөлж гарын үсэг зурах албан тушаалтнууд бүрэн бус тэр тусмаа их хэмжээний санхүүгийн харилцааны асуудал агуулсан гэрээ байсаар атал санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, хүний нөөц, хууль эрх зүй гэх мэт чиглэл хариуцсан албан тушаалтнууд гэрээ байгуулах үйл явцад оролцоогүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх заалтыг зөрчсөн байна. Уг гэрээ нь удаан буюу 2,5 жилийн хугацаатай үргэлжлэх, 10 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй гэрээ байтал, гэрээг байгуулахад мөрдөх журам, тавигдах шаардлагыг зөрчиж байна гэж үзэж байна. Энэ нь тендерийн Үнэлгээний хорооны гишүүд нь тендерт шалгаруулсан компанитайгаа ашиг сонирхол бүхий этгээд байсан гэж үзэх эргэлзээг төрүүлж байна. Эдгээр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т заасан зохицуулалтыг хангаж байгаа гэж үзэж буй тул дээрх гэрээнүүдийг хүчингүй болгох үндэслэлийг бий болгож байна.

 “2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан тендерийн Үнэлгээний хорооны 5 дугаар хурлын тэмдэглэлийг уншихад ганцхан “Оддөл” ХХК-ийн  материалыг үзээд хасах зорилготой нь харагдаж байна. Бусад компанийн баримтуудыг нэг ч удаа сөхөж үзээгүй. 1-р багцад “Оддөл” ХХК-ийн материалаас үндсэн үйл ажиллагаатай холбоотойгоор хасах баримт олоогүй. Тэгээд хянан үзэх шатанд “Оддөл” ХХК-ийг хассан. Бусад компанийн материалыг судалсан зүйл байхгүй. Энэ зүйлд бид гомдоод байгаа юм. Бид 4 жилийн хугацаанд бэлдээд оролцож байхад материалыг хараагүй стандарт хангаагүй компаниудыг оруулсан байгаад гомдож байна. Ер нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрыг шүүхэд өгөхөөс айдаг. Яагаад айдаг вэ? гэвэл дараагийн тендерт оролцуулахгүй байх вий гэж имээдэг.

Бид энэ байдал битгий үргэлжлээсээ, тендер нь үнэн зөв, шударга байгаасай гэж шүүхэд хандсан. Бусад компани тендерт стандарт хангаад тэнцсэн юм болов уу гэхэд “Хаан хүнс катеринг” ХХК дээр эрх бүхий хүн буюу итгэмжлэгчээр н.Замбагацэцэгийг томилчоод яагаад Саран гэдэг хүнээр гарын үсэг зуруулаад яваад байгаа юм. Энийг үзсэн юм уу. “Таятан фүүд” ХХК-ийн хувьд ялгаа байхгүй н.Ууганчимэгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилчоод гүйцэтгэх захирал Ж.Ууганбат гарын үсэг зураад явдаг. Тэгээд энэ тендер эрх бүхий тендер мөн үү? биш үү? гэдгийг үзэх хэрэгтэй. Тендерт оролцох зааварт зааснаар “Хаан хүнс катеринг” ХХК 600 сая төгрөгийн зээл авах боломжтой гэж 2 янзын бичиг ирсэн. Гэтэл тэр бичиг дээр хаана хаяглагдсан талаар тодорхойгүй байдаг. Манай компанийг боловсон хүчний шаардлагын хувьд 4 шалтгаанаар тендерт нийцэхгүй гэж мэдэгдсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар Сангийн яаманд ханд гэж мэдэгдэлдээ бичсэн байсан. Ингээд бид Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам татгалзсан 3 үндэслэлийг нийцэж байна гэсэн. Харин 1 нь “Оддөл” ХХК-ийн хоол зүйч нь үндсэн ажилтан биш байна гэж хариу өгсөн. Бид хоол зүйчээр Цэрэнчимэг гэдэг хүнийг өгсөн. Тендерийн маягт стандартын дагуу өгсөн. Гэтэл тендерийн баримт бичиг дотор 6.1–6.7 хүртэл ямар нэг ажилтан ажил давхар эрхэлж болохгүй гэж заасан зүйл байхгүй. 6.1.8-д болохоор тодорхой заасан байгаа. Хүснэгт №5-д харахаар ерөнхий тогооч гэж албан тушаал гэж байхгүй байгаа. Энэ хүснэгт № 5-д ерөнхий тогооч гэж байхгүй болохоор ерөнхий тогооч, хоол зүйч гэж бичсэн. Ерөнхий тогоочийг аль хүснэгтэд хаана хийх ёстой юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас Уянга гэдэг хүнийг танай үндсэн ажилтан биш гэсэн. Танай маягтад Уянга гэдэг хүнийг оруулаагүй. Харин Уянга гэдэг хүний холбогдох материалыг хавсаргаад манай нөөц ажилтан гээд хавтастай материал дотор хийсэн.

Иймд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн “Захиалагчийн зүгээс гаргах шийдвэр”-ийг хүчингүй болгуулах, “2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийг 1, 2, 3 дугаар  багцуудад  шаардлагад  нийцээгүй  хэмээн  тендерийн

 Үнэлгээний хорооноос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хороо хуралдаж 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан “Хаан хүнс катеринг” ХХК, “Таятан фүүд” ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Хаан хүнс катеринг” ХХК-ийн хооронд байгуулсан 5/116-19, 5/117-19 тоот гэрээнүүдийг хүчингүй болгож, “Оддөл” ХХК-ийн ирүүлсэн тендерийг оролцуулан, хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байгаа” гэв.

 

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай нэхэмжлэлийн шаардлага бол тендерийн Үнэлгээний хороо “Оддөл” ХХК-ийг шаардлага хангахгүй байна гэж тендерээс татгалзсаныг хүлээн зөвшөөрөхгүй гэж шаардлага гаргасан. Энэ шаардлагаас үүдээд бусад нэхэмжлэлийн шаардлага гарч ирсэн. 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бол нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах тухай гэж гаргасан. Энэ шаардлага дээр юу байгаа вэ? гэхээр 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ТҮ-2019\01 дугаартай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн үйлдвэрийн дүүрэгт байрлах ажилчдын халуун хоолоор үйлчлэх тендерийн 1, 2, 3-р багцуудаас хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох гэж оруулсан. Энэ нь анхны шаардлага буюу тендерийн тухай хуулийн 27.4-т зааснаар танай тендерээс татгалзаж байна гэсэн шийдвэрийг тодотгож өгч байгаа юм. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1, 2, 3-р багцуудад шалгарсан “Хаан хүнс катеринг” ХХК болон “Таятан фүүд” ХХК-тай холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэсэн байгаа. Энэ шаардлага 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан шаардлагатайгаа нийцэж байгаа. “Хаан хүнс катеринг” ХХК болон “Таятан фүүд” ХХК-тай байгуулсан гэрээнүүдийг хүчингүй болгож хууль дүрэм журманд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах тухай шаардлага байгаа.

Энэ шаардлага маань 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шаардлагад байгаа. Урьд гаргасан шаардлагаасаа татгалзаагүй. Тендерээс татгалзсан шийдвэрийг 2012 оны Сангийн яамны заавар, тендерийн тухай хуулийн дагуу бүрэн дүүрэн хянаж чадаагүй. Яах байсан талаар “Эрдэнэт үйлвэр” ТӨҮГ-ын тендерийн баримт бичгийн 26.1-д заасан байгаа. Хамгийн гол зүйл нь “Хаан хүнс катеринг” ХХК нь ТОӨЗ 4.4 /д/-д заасан шаардлагыг хангахгүй байна. Харин зааварчилгаанд судлагдсан зээл байх ёстой. Энийг тендерийн Үнэлгээний хороо яаж хянан үзээд байгаа юм. Мөн Хас банкнаас ирүүлсэн дахин тодорхойлолт байгаа энэ нь хэнд хаяглаад байгаа талаар тодорхой бус. Энэ байдлыг Үнэлгээний хороо яаж шалгаад байгаа юм. Үнэлгээний хорооны бүх гишүүд санал хэлэх биш хянаж үзэх гээд зааварчилгаанд заагаад өгсөн байгаа.

Хас банкны тодорхойлолт гаргаж өгсөн нь ямар нэг амлалт хүлээгээгүй гэж байгаа юм. Энэ  нь ил тод бодитой шударга үнэлж байгаа асуудал мөн гэж үзэх юм уу. Нөгөө талаар “Оддөл” ХХК-ийг тодорхойлсон Голомт банкны тодорхойлолт байгаа. Голомт банкнаас судлагдсан зээлээрээ 2 тэрбум төгрөгийн зээл авах чадвартай байна. Энийг яаж үнэлээд байгаа юм. Энэ байдлыг Үнэлгээний хорооны гишүүн Оюунчимэг хариулж чадаагүй. Боловсон хүчний хувьд “Оддөл” ХХК-ийг ерөөсөө 70 хүний материал явуулсан гээд байгаа. “Хаан хүнс катеринг” ХХК болон “Таятан фүүд” ХХК хүний нөөцийн талаар материал  бас учир дутагдалтай байгаа. Тендерийн хуралдааны тэмдэглэл дээр “Оддөл” ХХК-ийг ийм ийм шалтгаанаар татгалзсан гээд байгаа болохоос биш “Хаан хүнс катеринг” ХХК болон “Таятан фүүд” ХХК-ийг ийм ийм байдлаар тэнцсэн гэдгээ бичээгүй байгаа. “Хаан хүнс катеринг” ХХК болон “Таятан фүүд” ХХК-ийн хувьд хууль ёсны баримт байхгүй байгаа юм.

Зааварчилгааны 4.2/д/-д боловсон хүчний талаар НД8 маягтийг заавал ирүүлэх тухай зааварчилгаа байгаа. Гэтэл “Хаан хүнс катеринг” ХХК-ийн НД8 маягтыг огт хүргүүлээгүй байгаа. Татгалзаад байгаа “Оддөл”ХХК-ийн хувьд НД8 маягтыг ирүүлсэн байгаа. Энэ байдлыг яаж хянаад байгаа юм. Мөн 4.2д-6.1.8 буюу хүснэгт №5-д гурван ээлж тус бүрээр үйлчилгээний ажилчдын тоо ажиллах хуваарийг гаргаж ирүүлнэ гэдэгт “Хаан хүнс катеринг” ХХК огт хийгээгүй. Бас “Таятан фүүд” ХХК огт хийгээгүй байгаа. Тэгвэл “Оддөл” ХХК 4.2/д/-6.1.8 буюу хүснэгт №5-д заасны дагуу хүргүүлсэн байгаа. Энийг яаж үнэлээд байгаа юм. “Хаан хүнс катеринг” ХХК-ийн хоол зүйч гээд санал болгоод байгаа н.Сарантунгалаг гэдэг хүн шаардлага хангахгүй байгаа. Мөн “Таятан фүүд” ХХК-ийн  н.Ууганчимэгийн хувьд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжил эзэмшээгүй хүнсний чиглэлээр эзэмшсэн байгаа. Хүнс үйлдвэрлэл болон хоол үйлдвэрлэл хоёр ялгаатай мэргэжил юм. Ууганчимэг нь бас шаардлага хангаагүй байгаа юм. “Хаан хүнс катеринг” ХХК-ийн санал болгож буй н.Энхзулын хувьд 2018 оны 11,12-р саруудад нийгмийн даатгал төлөөгүй байгаа. Мөн эрүүл ахуйч Ц.Ганчимэг, н.Болорчимэг нар ажилласан жилийн шаардлага хангаагүй. Эмчилгээний хоолны цэс гээд Эрүүл мэндийн сайдын 2011 оны 01 дүгээр сарын А16, А74 гэсэн хоёр тушаалын шаардлагыг хангасан компани байхгүй. Эдгээрийг яаж хянаж үзээд байгаа нь 5 дугаартай хурлын тэмдэглэлд байхгүй байгаа юм.

Тендерээс татгалзаж байгаа захиргааны акт хууль бус эрх зүйн хувьд зөрчилтэй шийдвэр юм. Хариуцагчийн төлөөлөгч тендерийг дахин үнэлэх зохицуулалт байхгүй гээд байгаа. Хууль бус актыг үндэслэн байгуулагдсан гэрээ бол хууль бус учраас нэхэмжлэл маань хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх ёстой. Тендерийн тухай хуулийн 6-р зүйлд заасан гол утга агуулга бүхий зарчмыг баримтлаагүй. Мөн ирүүлсэн үнийн хувьд 1-р багцад “Оддөл” ХХК хамгийн бага үнийн санал ирүүлсэн байгаа. 2-р багцад “Таятан фүүд” ХХК орж байгаа. 3-р багцад “Оддөл” ХХК ирүүлсэн байгаа. 27.2.1 болон 27.2.2-т зааснаар энэ үнэлгээ дээр ямар дүгнэлт хийсэн юм.

Маргалдаж байгаа тал бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хороо юм. Гуравдагч этгээдтэй маргалдаад байх зүйл байхгүй. Бид гомдлоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.2-т зааснаар гаргаж, 56-р зүйлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн учраас “Хаан хүнс катеринг” ХХК-ийн тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Дашравдан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан тендерийн Үнэлгээний хорооны хурлаас гарч байгаа шийдвэрт гомдож байгаа. Тендерийн тухай хуулийн 6-р зүйлд заасны дагуу энэ зарчмыг зөрчсөн гэж нэхэмжлэгч үзээд байгаа юм. Оролцож байгаа компаниудын бичиг баримтыг шударгаар хянаж үзээгүй байна гээд гомдоод байгаа юм. Яагаад гэвэл хэд хэдэн том алдаанууд байгаа. Шалгаж шударгаар хянах ажиллагаагаа хийсэн бол ямар ч компани тэнцэхгүй юм. Хэрвээ “Оддөл” ХХК-ийг хүлээн авахгүй бол бусад шалгарсан компани хүлээн авахгүй байх ёстой юм. Тендерт өгөх зөвлөмждөө тендерт шалгарахаас өмнө банкны зээлийн тодорхойлолт өгсөн байх ёстой. Хас банк харин “хэрвээ тендерт шалгарсан тохиолдолд 20 тэрбум төгрөгийн зээл олгох боломжтой” гэсэн хариу өгсөн байгаа. Энэ бүх бичиг баримтуудыг тендерийн Үнэлгээний хорооны гишүүд хууль дүрэм журманд заасны дагуу хийгээгүй учраас энэ үйлдэл хууль бус гэдгийг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа юм. “Оддөл” ХХК-ийн шаардлага хангаагүй зүйлүүд нөгөө компаниудад байгаа.

НД8 маягт болон № 5-р хүснэгтэд заасан баримтуудыг өгөөгүй. Тендерийн Үнэлгээний хорооны хурал нэг компанийг хасахын тулд явагдсан учраас энэ хурал хууль бус болохыг тогтоолгох гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тендерийн тухай хуулийн 27-р зүйлд заасан тендер хянан үзэх шатанд юу юуг хянан үздэг талаар байгаа. Сангийн яамны тендерийн Үнэлгээний хорооны ажиллах заавар гэж байгаа. Энэ зааврыг тендерийн Үнэлгээний хороо мөрдөж ажиллах ёстой юм. Хамгийн эхний хянан үзэх шатнаас хасаж байгаа бол яагаад татгалзах болсон шалтгаанаа бичээгүй, тайлбарлаагүй.

2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл дээр “Оддөл” ХХК-ийг ийм ийм алдаа гаргасан, шаардлагад нийцэхгүй санал хураая гэх байдлаар явсан байгаа. 1-р багцын 105 хүний тоонд хүрдэггүй юм байж 38 болон 65 хүнтэй компани ажил авч болдог юм байна. Гэтэл 121 хүн нэмж ажиллуулах боломжтой гэж нэмж гаргаж өгөөд байхад хассан. мөн 2, 3-р багцад хүний тоо нь хүрээд байгаа яагаад тендерийн хороо шалгаж үнэлэхгүй байгаад нь гомдоод байгаа юм. “Оддөл” ХХК-ийг хасахын төлөө явагдаад байгаа юм.

 Гэтэл “Хаан хүнс катеринг” ХХК-ийн уул овоо шиг том алдаа байна. Замбагацэцэгт эрх олгоод байгаа учраас бичиг баримтууд дээрээ гарын үсгээ зураад явах ёстой. Гэтэл энэ өгсөн баримтууд дээрээ шал өөр хүн гарын үсэг зураад явсан байгаа. 6-р зүйлд зааснаар ажиллагаа хийгдээгүй хийхийг хүсээгүй, хүссэн ч хийгээгүй үйлдэл ажиглагдаад байгаа юм.

“Хаан хүнс катеринг” ХХК-ийн зээлийн талаар олгох үгүй нь мэдэгдэхгүй тендерт ялчаад байгаа нь Үнэлгээний хорооны хурал хууль ёсны байх боломжгүй байгаа юм. Мөн “Таятан фүүд” ХХК итгэмжлэл аваад байгаа хүн нь оролцоод гарын үсэг зураад явах ёстой. Итгэмжлэл олгосон бол итгэмжлэл хүлээн авсан этгээд бүрэн эрхтэй болж байгаа. Талууд ямар ч хамаагүй асуудал гээд тайлбарлаад байгаа нь хамгийн их хамаатай. “Оддөл” ХХК-ийг хассан бол үлдэж байгаа компаниудад нарийвчилсан үнэлгээ хийх ёстой. Нарийвчилсан үнэлгээ гэдэг нь ганцхан үнийн санал биш бусад бүх зүйлүүд орно. Энэ бүгд тендерийн тухай хуулийн 28-р зүйлд заасан байгаа. 28-р зүйлд заасан ажиллагааг тендерийн хороо огт хийгээгүй. Үнэлгээний хорооны хурал хууль ёсны биш юм.

2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр болсон хурал байгаа энэ үед Засгийн газар онц байдал тогтоогоод “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ирсэн байгаа. Энэ үетэй давхцаад хийсэн. Үнэлгээний хорооны хурал дээр н.Чинбат гэдэг хуулийн хэлтсийн захирал юу гэж хэлсэн бэ? гэхээр өчигдөрийн ярьсан санал дээр би ийм саналтай байгаа шүү гэдэг саналыг хэлсэн нь 2019 оны 03 дугаар сарын 05-нд тендерийн Үнэлгээний хороо хуралдаж байсан юм шиг харагдаад байгаа юм. Ингэхлээр 2019 оны 03 дугаар сарын 05-нд тэмдэглэлгүй хурал хийсэн юм биш биздээ. 4-р хурал 2019 оны 01 дүгээр сарын 29-нд болсон. Одоо шалгаад байгаа хурал бол 2019 оны 03 дугаар сарын 06-нд болж байгаа. Энэ Засгийн газрын хүмүүс ирсэн үед яаран сандран хурлыг хийсэн юм биш биздээ гэж хэлэх гээд байгаа юм. Мөн Үнэлгээний хорооны гишүүн гээд байгаа Оюунцэцэг гэдэг нь Оюунчимэг болоод энэ хурал дээр оролцож байгаа нь Үнэлгээний хорооны гишүүн мөн үү гэдэг эргэлзээтэй байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө” үү гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбилэг, Ц.Оюунгэрэл нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Оддөл” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн /”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болж зохион байгуулагдахаас өмнө/ тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр гарах үед тус үйлдвэр нь Компанийн тухай хуулиар тодорхойлсончлон хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийн статустай байсан бөгөөд Эрдэнэт үйлдвэр нь компанийн болон төрийн өмчийн үйлдвэрийн аль ч статустай байсан Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлээр тодорхойлсон “Захиргааны байгууллага” гэх ойлголтод үл хамаарна. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан “Захиалагч” хэмээх ойлголтод “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамаарах боловч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн Үнэлгээний хороо хамаарахгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар захиалагч нь Үнэлгээний хороо байгуулах эрхтэй бөгөөд 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь хэсэгт зааснаар захиалагч нь Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах эрх, үүрэгтэй юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн “Маргаан шийдвэрлэх, хариуцлага” гэсэн 7 дугаар бүлэгт тендерт оролцогч нь тендер шалгаруулалттай холбогдуулан захиалагч болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мөн шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг хуульчилж өгсөн.  Дээрх хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай  мэдсэнээс хойш ажлын 5  хоногийн  дотор  захиалагчид  бичгээр

гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана” гэж зааж өгсөн байдаг. Тэгвэл тендерт оролцогч “Оддөл” ХХК нь захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ зөрчсөн, тодруулбал мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь хэсэгт заасан Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах үүргээ зөрчсөн гэж үзэж тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлтийг мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Гэвч “Оддөл” ХХК нь хуулиар олгогдсон дээрх эрхээ хуулийн хугацаанд хэрэгжүүлээгүй, тендерийн Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, дүгнэлттэй холбоотой ямар нэгэн гомдол захиалагчид огт гаргаж байгаагүй атлаа одоо Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудыг зөрчиж байна.

Тендерт оролцогч “Оддөл” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яаманд гомдол гаргасан байдаг бөгөөд Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Сангийн яамнаас 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/1771 тоот албан бичгээр ирүүлсэн хариуг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтын дагуу шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргаж байна” гэжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан байдаг бөгөөд тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно” гэж заасан байдаг. “Оддөл” ХХК нь Сангийн яамны 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/1771 тоот албан бичгээр ирүүлсэн хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Сангийн яамны шийдвэрийг хүчингүй болгуулах асуудлаар шүүхэд гомдол гаргах нь дээрх хуулийн агуулгад нийцнэ.

Иймд тендерт оролцогч “Оддөл” ХХК нь Сангийн яамны шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54, 55, 56 дугаар зүйлээр тусгайлан ялгамжтай байдлаар зохицуулсан гомдол гаргах эрхийн зохицуулалтуудыг буруу хэрэглэж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулахаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн Үнэлгээний хороог хариуцагчаар тодорхойлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №ХБ-Т-12/58 тоот албан бичиг нь “шийдвэр” биш бөгөөд гагцхүү тендерийн Үнэлгээний хорооноос гарсан шийдвэрийг “Оддөл” ХХК-д мэдэгдэж буй албан бичиг юм. Өөрөөр хэлбэл энэхүү албан бичиг нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр биш бөгөөд “Оддөл” ХХК-д “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг мэдэгдсэн баримт бичиг юм. Иймд тус албан бичгийг тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр, цаашлаад Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан “захиргааны акт” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Тиймээс “Оддөл” ХХК-ийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд худалдан авах ажиллагааны зарчмыг тодорхойлсон байдаг бөгөөд “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж зааж өгсөн. Эрдэнэт үйлдвэр нь худалдан авах ажиллагаандаа дээрх зарчмуудыг удирдлага болгон хэрэгжүүлж ажилладаг.

“Оддөл” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот гурван багц бүхий нээлттэй тендер шалгаруулалтад оролцсон. Тус компанийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн багц тус бүрд холбогдох шаардлагыг хангаагүй тул тендерийн Үнэлгээний хороо “Оддөл” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар “шаардлагад нийцээгүй тендер” гэж үзэж, тендерээс татгалзсан бөгөөд тендерийн Үнэлгээний хороо ийнхүү шийдвэрлэсэн талаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот албан бичгээр “Оддөл” ХХК-д мэдэгдсэн. Тендерт оролцогч “Оддөл” ХХК нь тендерийн Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, дүгнэлт шийдвэрийг эс зөвшөөрч байгаа талаар захиалагчид ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй бөгөөд харин захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа талаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан байдаг. Ингээд Сангийн яамнаас гүйцэтгэгч сонгох ажиллагааг түдгэлзүүлэх тухай 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/1428 тоот албан бичгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ирүүлсэн бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК тендерт оролцогчоос гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай тендерийн холбогдох материалыг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ХБ-Т-12/60 тоот албан бичгээр Сангийн яаманд хүргүүлж ажилласан.

Сангийн яамнаас 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/1771 тоот албан бичгээр гомдлын хариуг ирүүлсэн бөгөөд тус албан бичгээр  тендер шалгаруулалтын Багц 1, Багц 3-ын үйл ажиллагааг тус тус цааш хэвээр үргэлжлүүлэх, Багц 2-т үнэлгээг дахин хийх талаар мэдэгдсэн. Иймд захиалагчаас Багц 1, Багц 3-т тус тус шалгарсан “Хаан хүнс катеринг” ХХК-д 2019.04.03-ны өдрийн ТБ-Т-12/64 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэн бөгөөд 2019.04.11-ний өдөр “Хаан хүнс катеринг” ХХК-тай 5/116-19, 5/117-19 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-нүүд байгуулагдан ажиллаж байна.

 “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн Үнэлгээний хороо нь тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хуулийн дагуу, худалдан авах үйл ажиллагааны зарчмыг баримтлан, ил тод, оролцогч нарт өрсөлдөх тэгш боломжийг олгон зохион байгуулсан бөгөөд “Оддөл” ХХК-ийн эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарласан, хууль зөрчсөн шийдвэр гаргасан асуудал байхгүй болно”

“...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т тендерт оролцогч нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн бол ажлын 5 өдрийн дотор зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргахаар зохицуулсан байдаг. Хуулийн дээрх заалтын дагуу “Оддөл” ХХК өмнө нь төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандаж байсан бөгөөд Сангийн яамнаас 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/1771 тоот албан бичгээр гомдлын хариугаа хүлээн авсан атал дахин захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байгаа нь тендерийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг бүхэлд нь зохицуулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тус хуулийн хэм хэмжээ, процесс ажиллагааг ноцтой зөрчиж байна”

“...2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийг Үнэлгээний хорооноос хуралдаж шийдвэрлэхдээ “Оддөл” ХХК-ийн хүргүүлсэн тендерийг 1, 2, 3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн тендерийн Үнэлгээний хорооноос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” гэсэн нь агуулгын хувьд ямар ч ойлгомжгүй байх бөгөөд энэ нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн Үнэлгээний хороо “Оддөл” ХХК-ийн хүргүүлсэн тендерийг Үнэлгээний хорооноос хассан мэтээр ойлгогдож байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн Үнэлгээний хороо 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа “Оддөл” ХХК-ийн тендерийг 1, 2, 3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” гэсэн агуулгыг илэрхийлэхийг зорьжээ гэж үзэж байна. “Оддөл” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь заалтад хамааралгүй асуудлаар буюу “үйлдлийг хууль бус болохыг тогтоох”-той холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагаа хуулийн дагуу зөв тодорхойлоогүй байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар 1, 2, 3 дугаар багцуудад “Хаан хүнс катеринг” ХХК, “Таятан фүүд” ХХК-иудыг шалгаруулсан холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” агуулгатай байх бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн Үнэлгээний хороо 2019 оны 03 дугаар сарын 06-ны  өдрийн  хурлаараа “Оддөл” ХХК-ийн  ирүүлсэн  тендерийг  шаардлагад

нийцээгүй тендер гэж үнэлсэн, 1, 3 дугаар багцад “Хаан хүнс катеринг” ХХК-ийг, 2 дугаар багцад “Таятан фүүд” ХХК-ийг тус тус хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж ойлгохоор байна. Энэ нь мөн л Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь заалтад хамааралгүй асуудал байгаа нь “Оддөл” ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлоогүй болохыг харуулж байна.

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Хаан хүнс катеринг” ХХК-ийн хооронд байгуулсан 5/116-19, 5/117-19 тоот “ажил гүйцэтгэх гэрээ”-үүд нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийг үндэслэж байгуулагдаагүй бөгөөд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яамны 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/1771 тоот албан бичгээр ирүүлсэн шийдвэрт үндэслэж байгуулагдсан. Сангийн яамны дээрх шийдвэрт “Оддөл” ХХК болон бусад тендерт оролцогч компаниуд маргаагүй, тус шийдвэрийг эс зөвшөөрч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар шүүхэд гомдол гаргаагүй. Иймд Сангийн яамны хууль зүйн хүчин төгөлдөр шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь хуулийн дагуу биелүүлж, улмаар тендерийн багц 1, багц 3-т хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор шалгарсан “Хаан хүнс катеринг” ХХК-тай гэрээ байгуулсан болно. Дээрх гэрээнүүд  нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ... хүчин төгөлдөр хэлцэл тул “захиргааны гэрээ” гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах ойлголтууд дунд тендерийг дахин үнэлэхийг даалгахтай холбоотой зохицуулалт байхгүй бөгөөд тодорхой үйлдэл хийхийг даалгахтай холбоотой зохицуулалт нь гагцхүү захиргааны акт гаргахыг даалгахтай холбоотой зохицуулалт байдаг.

... “Оддөл” ХХК-ийн гаргасан гомдлыг Сангийн яам хянаж үзээд захиалагчийг хууль зөрчөөгүй болохыг тогтоож, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг 3 багц тус бүрт хэвийн үргэлжлүүлэх тухай шийдвэрийг...ирүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, түүний Үнэлгээний хороо хууль зөрчөөгүй болохыг тогтоосон. ...Иймд “Оддөл” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд нь бүхэлдээ хуульд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

 Гуравдагч этгээд “Хаан хүнс катеринг” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас Тендерийн урилга 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж, “Хаан хүнс катеринг” ХХК нь тендерийн баримт бичгийг худалдан авч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тендерийн баримт  бичигт  нийцүүлэн боловсруулж “Эрдэнэт  үйлдвэр” ХХК-ийн  үйлдвэрийн

дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендер шалгаруулалтын Багц 1, Багц 2, Багц 3-т оролцохоор тендерийн бичиг баримтыг бүрдүүлэн тендерийн хороонд хүргүүлж, тендер шалгаруулалтад оролцсон. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн гарын үсэгтэй 2019.03.12-ны өдрийн №ХБ-Т-12/55 дугаартай мэдэгдлийг манай “Хаан хүнс катеринг” ХХК-д Багц 1-т ирүүлсэн 10.375.472.800  төгрөгийн санал болон Багц 3-т ирүүлсэн 3.487.022.000 төгрөгийн саналыг тус тус хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзсэн тул гүйцэтгэгчээр шалгаруулсныг мэдэгдье гэсэн албан тоот ирсэн. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ААТҮГ-н 2019.04.03-ны өдрийн №ТБ-Т-12/64 тоот “Эрдэнэт үйлдвэр” ААТҮГ-т ирж гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг “Хаан хүнс катеринг” ХХК-д ирүүлсэн.

Ингээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43-р зүйлийн 43.1-т заасны дагуу захиалагчид “Хаан хүнс катеринг” ХХК-иас гүйцэтгэлийн баталгааг хүргүүлсэн, мөн хуулийн 29 зүйлийн 29.2-т заасны дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Хаан хүнс катеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Саран нарын хооронд уг тендерийн 1-р багцад 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дугаар 5/117-19 тоот мөн 3-р багцад 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5/116-19 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүдийг тус тус хуулийн хүрээнд байгуулсан болно. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу захиалагч шаардлагад нийцсэн тендерийг үнэлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендер шалгаруулахад шалгуур үзүүлэлтүүдийг тендерийн баримт бичигт заасан журмын дагуу шударга явуулсан гэж үзэж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 зүйлийн 27.2.1, 27.2.2 заалтуудыг зөрчөөгүй болно.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот мэдэгдлийг “Оддөл” ХХК-ийн захирал Ш.Даваанямд хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Сангийн яамны 2019.03.28-ны 6-1/1771 тоот албан бичигт “Оддөл” ХХК-ийн тендерээс үзэхэд хоол зүйчийн албан тушаал дээр тус компанийн үндсэн ажилтанг санал болгож ирүүлээгүй тул тендерийн баримт бичгийн ТШӨХ-н ТОӨЗ-н 4.2-д “дээрх ажилтнууд нь тендерт оролцогч компанийн үндсэн ажилтан байна гэж заасан шаардлагад нийцэхгүй” гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд дээрх тендер шалгаруулалтын 1 болон 3 дугаар багцын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхийг үүгээр мэдэгдье гэсэн гомдлын хариуг тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн байдаг. Иймээс манай компани “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хооронд тендерийн 1-р багцад 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дугаар 5/117-19 тоот болон 3-р багцад 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5/116-19 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүдийг хуулийн хүрээнд байгуулсан хүчин төгөлдөр гэрээ юм гэжээ.

 

Гуравдагч этгээд “Хаан хүнс катеринг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Оддөл” ХХК нь 2019.05.19-ны өдрийн 05/158 тоот албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийг 1, 2, 3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн тендерийн Үнэлгээний хорооноос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны 3-р сарын 06-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хороо хуралдаж 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан “Хаан хүнс катеринг” ХХК, “Таятан фүүд” ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан 2019 оны 3-р сарын 06-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Хаан хүнс катеринг” ХХК-ийн хооронд байгуулсан 5/116-19, 5/117-19 тоот гэрээнүүдийг хүчингүй болгож, “Оддөл” ХХК-ийн ирүүлсэн тендерийг оролцуулан, хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна.

“Оддөл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, ямар эрх зүйн акт, ямар үйлдлийг хууль бус гэж гомдол гаргаж байгаа нь тодорхойгүй, хэргийг хянан хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна.

1. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийг Үнэлгээний хороо хуралдаж шалгаруулахдаа “Оддөл” ХХК-ийн хүргүүлсэн тендерийг 1, 2, 3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн тендерийн Үнэлгээний хорооноос хассан үйлдэл байхгүй.

2. Тендерийн Үнэлгээний хороо хуралдаж 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан “Хаан хүнс катеринг” ХХК, “Таятан фүүд” ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага нь ямар эрх зүйн актын ямар үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох гэж буй нь бас тодорхой бус тул хянан хэлэлцэх боломжгүй.

“Оддөл” ХХК нь тендер шалгаруулалттай холбогдуулан Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яамны 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №6-1/1771 тоот гомдлын хариу өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Сангийн яамнаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу тендерийн үйл ажиллагааг явуулсан байхад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн тендерийн Үнэлгээний хороог хариуцагчаар тодорхойлсон нь хуульд нийцэхгүй байна. Тендерийн Үнэлгээний хороо нь бие даасан, хариуцлага хүлээх чадвартай субъект биш, түүнчлэн тендер шалгаруулалттай холбогдон гаргасан гомдлыг хуульд заасан журмын дагуу Сангийн яам хянаад шийдвэрлэсэн тул “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь хариуцагч биш юм. “Оддөл” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, хариуцагчийг буруу тодорхойлсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Гуравдагч этгээд “Таятан фүүд” ХХК-ийн захирал Ж.Ууганбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ТҮ-2019/01 дугаартай “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тендерийн 1, 2, 3 дугаар багцуудын зөвхөн Багц 2-т хууль тогтоомжийн дагуу тендерийн бичиг баримт боловсруулан оролцсон бөгөөд энэхүү Багц 2-т нийт 4 компани оролцож, ...манай компанид 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/56 дугаартай албан бичгээр Багц 2-т “хамгийн сайн” үнэлгээ авсан талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас мэдэгдэж, гэрээ байгуулах урилгыг ирүүлсэн боловч тендерийн бусад оролцогчдоос дээд шатны төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тус яам хянаж үзээд Багц 2-той холбоотой хариу болгон Сангийн яамнаас 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/1771 тоот албан бичгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хүргүүлсэн байдаг. ...улмаар тус яамнаас 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 6-1/1381 дугаартай залруулга бүхий албан бичиг хүлээн авсан болно.

Энэхүү шийдвэрийн дагуу манай компани “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ДЧ-Т-12/97 дугаартай албан бичгээр гэрээ байгуулах урилга хүлээн авч, улмаар 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай “ЗМЗ буюу тендерийн II багцад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ”-г байгуулан ажиллаж байна. Иймд “Оддөл” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн манай компанид холбогдох буюу багц 2-т холбогдох шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч М.Билгүүнзаяа шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас зарласан тендерээс материалыг хянах шалгалтаар шаардлага хангаагүйн улмаас хасагдсан “Оддөл” ХХК-ийн ажилтан хоол зүйч н.Цэрэнчимэд хэрвээ бакалавартай дүйцэхүйц зэрэгтэй бол үндсэн ажилтан нь нотлогдох тохиолдолд буруу материалд үндэслэн хянасан хариуцагч талын тендерийн үнэлгээний хороо нь тендерт оролцох компаниудын материалуудыг нягт нямбай шалгах үнэн зөв шударга шийдвэр гаргах мөн “Хаан хүнс” ХХК-ийн материалыг бүрдүүлсэн материал дутууг харгазан үзнэ үү гэжээ.

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                                       Нэхэмжлэгч: “Оддөл” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК /ТӨҮГ/-ийн тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан

  •          

        Нэхэмжлэгч “Оддөл” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д ”Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”. 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны  дагуу шүүх хуралдааны явцад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ”Мэдэгдэл хүргүүлэх тухай” ХБ-Т-12/58 тоот албан бичгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь дээрхи хуулийн заалтыг зөрчөөгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэлийн 2. ”Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлээр  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1,2,3 дугаар багцуудад  “Оддөл” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасны дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тендерийн баримт бичгийг Үнэлгээний хорооны хурлаар хэлэлцэн боловсруулсан болох нь Үнэлгээний хорооны хурлын 01, 02, 03, 04 дугаартай тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх бөгөөд  хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 16 дугаар зүйлийн 16.2 “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана” гэж зааснаар хүчин төгөлдөр болсон тендерийн баримт бичиг /1 дэх ХХ-ийн 161-217 хуудас/-ийн дагуу тендерт оролцогч “Оддөл” ХХК-ийн ирүүлсэн тендерийг 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар хянан үзсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т ”Тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгнө” гэж заасны дагуу хариуцагч тендерийн Үнэлгээний хороо нь тендерийг хянан үзэх шатанд “Оддөл” ХХК-ийн “Багц 1”, “Багц 2”, “Багц 3” ирүүлсэн тендер тус бүрт “Гэрээг хэрэгжүүлэх чадвартай эсэх” гэдэгт “Үгүй” гэж, тухайн тендерийг шаардлагад нийцээгүй тендер гэсэн дүгнэлтийг гаргаж, захиалагч уг тендерээс татгалзаж шийдвэрлэсэн болох нь “Тендер хянан үзэх” Маягт №05, тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл №05, Үнэлгээний хорооны 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ХБ-Т-12/58 тоот  албан бичгээр тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч “Оддөл” ХХК-иас манай тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шаардлагыг бүрэн хангасан байхад хариуцагч нь хуулийн 27.2.1 “бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө”, 27.2.2 “ захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд  хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх” гэж заасныг зөрчиж үнэлгээ хийсэн гэх тайлбар үндэслэлгүй байна. Учир нь:

Захиалагчийн тендерийн баримт бичигт ТОӨЗ-ийн 4.2 /д/-д “...Гэрээг хэрэгжүүлэхэд санал болгож буй удирдлагын баг” болон “Бүлэг VII “Үйлчилгээний тодорхойлолтын хүснэгт №3-ын VI”-д заасан боловсон хүчний диплом, ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон нотлох баримтуудыг ирүүлнэ...”, Мөн ТББ-ын “VII бүлэг” хүснэгт №3-ын “VI. Хүний нөөц, боловсон хүчний 6.1.1 Баг тус бүрд дараах үндсэн мэргэжилтнүүдийг ажиллуулна. Ажилтны мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон нотлох баримтууд байна. 6.1.3 “Нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич”, 6.1.7 “Хоол зүйч” албан тушаалуудад давхар ажиллаж болох талаар тодорхой заалт, нөхцөл, шаардлага тусгайлан заагаагүй, тухайн албан тушаал тус бүрт тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлсон байгаагаас дүгнэвэл А.Цэрэнчимэгийг “Нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич, Хоол зүйч”-ийн албан тушаалд давхар ажиллуулахаар, мөн “Хоол зүйч”-ийн албан тушаалд С.Уянгыг тус тус санал болгосон нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг зөрчсөн,

          “Хоол зүйч”-ийн албан тушаалд ажиллуулахаар санал болгосон С.Уянгын хувьд ТОӨЗ-ийн 4.2 /д/ заасан мэдээллийн хүрээнд “Гэрээг хэрэгжүүлэхэд санал болгож буй удирдлагын баг болон Бүлэг VII “Үйлчилгээний тодорхойлолтын хүснэгт №3-ын VI-д заасан боловсон хүчний диплом АЖЛЫН ҮНЭМЛЭХ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ДЭВТРИЙН ХУУЛБАР болон нотлох баримтуудыг ирүүлнэ.  Дээрх ажилтнууд нь тендерт оролцогч компанийн үндсэн ажилтан байна. Сүүлийн 6 сарын байдлаар буюу 2018 оны 07, 08, 09, 10, 11,12 дугаар саруудын НД-8 маягтыг ирүүлнэ” гэсэн шаардлагыг хангаагүй, “Оддөл” ХХК нь С.Уянгын иргэний үнэмлэхийн хуулбар, “ШУТИС”-ийг “Хоол зүй, тэжээхүйн ухаан”-ны мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн дипломын хуулбарыг тендерийн материалдаа ирүүлсэн /Оддөл ХХК-ийн ирүүлсэн ТББ-ийн 263-271 хуудас/ байх бөгөөд Тендерийн бичиг баримтанд заасан ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг ирүүлээгүй, НД-8 маягтад Сүхбаатарын Уянга нийгмийн даатгал төлсөн мэдээлэл байхгүй байгаа нь тогтоогдож  байна.

Мөн нэхэмжлэгчээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2,  3 дугаар багцуудад тендерийн 1 материал өгсөн нь тендерийн баримт бичгийн бүлэг VII үйлчилгээний тодорхойлолт, VI хүний нөөц боловсон хүчин, 6.1.1-т “Багц тус бүрд дараах үндсэн мэргэжилтнүүдийг ажиллуулна...”  гэж заасантай нийцэхгүй байна.

 Иймд хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлээр “Оддөл” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй тендер гэж үзсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ”, 27 дугаар зүйлийн 27.4 “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч тендерээс татгалзана” гэж заасантай нийцсэн байх тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1,2,3 дугаар багцуудад “Оддөл” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэлийн 3. Тендерийн үнэлгээний хорооны   2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 3 дугаар багцуудад  “Хаан хүнс катеринг” ХХК, 2 дугаар багцад “Таятан фүүд” ХХК-ииг тус тус шалгаруулсан  хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

 Хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хэрэгцээт “Халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ТҮ-2019/01 тоот тендер шалгаруулалтын багц 1-т “Хаан хүнс катеринг” ХХК-ийн 10,375,472,800 төгрөгийн үнийн санал бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж, багц 2-т “Таятан фүүд” ХХК-ийн 4,286,868,686 төгрөгийн үнийн санал бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж, багц 3-т “Хаан хүнс катеринг” ХХК-ийн 3,487,022,000 төгрөгийн үнийн санал бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж тус тус шалгаруулсан байна.

 Гэтэл тендерт оролцогч Хаан хүнс катеринг ХХК-ийн Багц-1”, “Багц-2”, ”Багц-3тендерт ирүүлсэн материалд -Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/-ны 4.4 /д/ хэсэгт “Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ тендерт санал болгож буй үнийн дүнгийн 15 хувиас багагүй байх. Арилжааны банкны зээлийн авч болох мөнгөн дүн бүхий судлагдсан зээлийн тодорхойлолт ирүүлнэ. /тендерт шалгарсан тохиолдолд судалж, зохих журмын дагуу зээл олгох боломжтой гэсэн утга бүхий тодорхойлолтыг баталгаажсан эрх гэж үзэхгүй /Жич: Дээрх мэдээллүүдийг ирүүлээгүй буюу худал мэдээлэл ирүүлсэн нөхцөлд тендерээс татгалзах үндэслэл болно гэж заасан байхад 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 13/193 тоот Хас банкны Эрдэнэт салбараас ирүүлсэн тодорхойлолтод “...20,000,000,000 /хорин тэрбум/ төгрөг хүртэлх зээл судалж олгох боломжтой болно...” / “Хаан хүнс катеринг” ХХК-аас тендерт ирүүлсэн материалын 1 дэх хавтас 174 хуудас/ гэсэн нь дээрх шаардлагыг  зөрчсөн, “...агуулгын хувьд өөрчлөлт ороогүй боловч өөр хэлбэртэй ирүүлсэн баталгааг захиалагч зөвшөөрнө” гэж заасан нь гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгааны маягтад хамаарах бөгөөд түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн тодорхойлолтод хамааралгүй болно.

-ТОӨЗ-ийн 4.2 /д/ заасан мэдээллийн хүрээнд “Гэрээг хэрэгжүүлэхэд санал болгож буй удирдлагын баг болон Бүлэг VII “Үйлчилгээний тодорхойлолтын хүснэгт №3-ын VI-д “заасан боловсон хүчний диплом ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон нотлох баримтуудыг ирүүлнэ. Дээрх ажилтнууд нь тендерт оролцогч компанийн үндсэн ажилтан байна. Сүүлийн 6 сарын байдлаар буюу 2018 оны 07-12 дугаар саруудын НД-8 маягтыг ирүүлнэ” гэсэн шаардлагыг хангаагүй буюу өөрөөр хэлбэл “Хаан хүнс катеринг” ХХК-ийн тендерийн баримт бичигт /1,2 дугаар хавтаст/ НД8 баримт авагдаагүй,  “Хаан хүнс катеринг” ХХК нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 124 тоот албан бичиг болон ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэргийг тендерийн баримт бичигт хавсаргасан ба үүнийг захиалагчаас тавьсан нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан гэж үзэхгүй,

  • “Гэрээг хэрэгжүүлэхэд санал болгож буй удирдлагын баг” болон “Бүлэг VII “Үйлчилгээний тодорхойлолтын хүснэгт №3-ын V1”хүний нөөц, боловсон хүчин хүснэгтийн 6.1.6.1-д хүнсний эрүүл ахуйч, ХАБЭА ажилтан нь ариун цэврийн хяналт, дадлыг мөрдүүлж ажиллах чадвартай, бакалавр түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байна гэж заасан байхад тендерт оролцогч “Хаан хүнс катеринг” ХХК-аас ирүүлсэн материалд тус албан тушаалд санал болгосон Ц.Гантуяа, Б.Болорчимэг нар нь 2017 онд эрүүл ахуйчаар ажилласан байх тул 3 жил ажилласан байх шаардлагыг хангахгүй байна.        

Бүлэг VII үйлчилгээний тодорхойлолт, хүснэгт №3 “...6.1.8 Нэг хоногт үйлчлүүлэх хүний тооноос хамаарч түүхий эд бэлтгэгч, угаагч, үйлчлэгч зэрэг үйлчилгээний ажилчдын тоон мэдээллийг хүснэгт №5-д зааснаас багагүй байх бөгөөд 3 ээлж тус бүрээр үйлчилгээний ажилчдын тоо, ажиллах хуваарийг гаргаж ирүүлэх” гэж заасан байх ба БАГЦ-2-т шаардсан ажилтны тоо мэдээлэлээр хоол үйлдвэрлэлийн менежер 1, хоол зүйч 1, технологич 1, эрүүл ахуйч, ХАБЭА ажилтан 1, хяналтын ажилтан 3, засварын ажилтан 1, сантехник, цахилгааны инженер 1, ерөнхий инженер 1, ээлжийн ахлах тогооч 4, тогооч 13, бэлтгэгч, туслах ажилтан 17, аяга, таваг угаагч 6, үйлчлэгч 3, бохирын үйлчлэгч 2, хувцас угаагч 1, жолооч 4 нийт 60 ажилтан байх шаардлагыг тавьсан.

“Таятан фүүдс” ХХК-ийн төлөөлөгч захиалагчийн тендерийн баримт бичгийн бүлэг VII үйлчилгээний тодорхойлолт, VI хүний нөөц боловсон хүчин, 6.1.1-т “Багц тус бүрд дараах үндсэн мэргэжилтнүүдийг ажиллуулна. Ажилтны мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон нотлох баримтууд байна.” гэж заасны дагуу нотлох баримтууд хавсаргасан бөгөөд нийт ажилчдын тоо 60 хүн байна гэж заагаагүй гэж маргажээ.

Гэтэл “Таятан фүүдс” ХХК-аас ирүүлсэн тендерийн материалд “Ажилчдын долоо хоногийн ажил, амралтын хуваарь”-ийг ирүүлэхдээ албан тушаалаар нь 60 хүн байхаар гаргаж ирүүлсэн /“Таятан фүүдс”ХХК-аас ирүүлсэн тендерийн баримт бичгийн 2 хавтас 125 хуудас/ атал уг албан тушаалд ажиллах хүмүүсийн бүртгэлийг ирүүлэхдээ дутуу буюу ерөнхий менежер 1; ерөнхий тогооч 1; ээлжийн ахлах тогооч 2; технологич 1; эрүүл ахуйч 1; хоол зүйч 1; тогооч 9; бэлтгэгч, туслах ажилтан 5; үйлчлэгч 3; бохирын үйлчлэгч 2; цахилгаанчин, жолооч 2; аяга, таваг угаагч 2 ажилтнуудыг санал болгож ирүүлсэн нь дээрх шаардлагыг хангахгүй байна.

“Таятан фүүд” ХХК-ийн тендерийн бичиг баримт нь дээрх тендерийн шаардлага болох/6.1.8-д заасан/ үйлчилгээний ажилчдын тоо нь тендерийн шаардлагад тавьсан / 2 дугаар багц 60 хүн/ тооноос дутуу ирүүлсэн байхад уг компанийг 2 дугаар багцад“хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн материал ирүүлсэн” гэж дүгнэн шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлт үндэслэлгүй.

- ТОӨЗ-ийн 4.2 /д/ заасан мэдээллийн хүрээнд “Гэрээг хэрэгжүүлэхэд санал болгож буй удирдлагын баг болон Бүлэг VII Үйлчилгээний тодорхойлолтын хүснэгт №3-ын VI-д заасан боловсон хүчний диплом ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон нотлох баримтуудыг ирүүлнэ, дээрх ажилтнууд нь тендерт оролцогч компанийн үндсэн ажилтан байна. Сүүлийн 6 сарын байдлаар буюу 2018 оны 07-12 дугаар саруудын нд-8 маягтыг ирүүлнэ гэсэн шаардлагын дагуу “Таятан фүүдс” ХХК-аас санал болгож байгаа нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологичид санал болгосон Б.Ууганчимэг нь 2018 оны 10 дугаар сараас эхлэн тус компанийн үндсэн ажилтан /“Таятан фүүдс” ХХК-аас ирүүүлсэн ТББ-ын 1 хавтас 59 хуудас, 1 хавтас 99-112 хууудас/ болж нийгмийн даатгал төлсөн баримт ирүүлсэн нь шаардлага хангахгүй байна.

-ТОӨЗ-ийн 4.2 /д/ заасан мэдээллийн хүрээнд “гэрээг хэрэгжүүлэхэд санал болгож буй удирдлагын баг болон Бүлэг VII Үйлчилгээний тодорхойлолтын хүснэгт №3-ын III. Төлөвлөгөөт цэс, технологи шаардлага 3.2.1 Технологи картыг байгууллагын нэр, тамга, баталгаажилт, бичилт хийсэн албан тушаалтны нэр, гарын үсэг, огноо, хүнсний бүтээгдэхүүний нэр, картын дугаар, цэвэр-бохир жин граммаар, илчлэгийг ккал-р, технологи ажиллагаа, чанарын шаардлагыг бичсэн байна” гэж заасан шаардлагын дагуу “Таятан фүүдс” ХХК-ийн тендерийн баримт бичигт ирүүлсэн технологи карт / “Таятан фүүдс” ХХК-ийн ТББ-ын 2 хавтас 50-123 хуудас/-нд бичилт хийсэн албан тушаалтны нэр, гарын үсэг, огноо, чанарын шаардлага зэрэг нь бичигдээгүй зөрчилтэй байна.

Өөрөөр хэлбэл 1,2,3-т “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж тус тус шалгаруулсан “Хаан хүнс катеринг” ХХК, “Таятан фүүд” ХХК-уудын тендерийн бичиг баримт нь Захиалагчийн тендерийн бичиг баримтанд заасан шаардлагуудыг хангаагүй болох нь дээрхи баримтуудаар тогтоогдож байгаа болно.

Хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны2 1-т “Хаан хүнс катеринг” ХХК-ийн 10,375,472,800 төгрөгийн үнийн санал бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж, багц 2-т “Таятан фүүд” ХХК-ийн 4,286,868,686 төгрөгийн үнийн санал бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж, багц 3-т “Хаан хүнс катеринг” ХХК-ийн 3,487,022,000 төгрөгийн үнийн санал бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж тус тус шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1”Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 12.3 “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ” 27 дугаар зүйлийн 27.1 “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”: 27.1.1 ”энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.2.”тенхикийн тодорхойлолт”, 27.1.3.”тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3 “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4 ”Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч тендерээс татгалзана”,

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйл” “Худалдан авах ажиллагааны зарчим” 6.1”Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой,үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж  30 дугаар зүйлийн 30.1.1 “ шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй”, бол захиалагч тендерээс татгалзахаар хуульчилсан байхад тендерийн шаардлага хангаагүй, компаниудыг тендерт оруулж, тендерт оролцогчдод тэгш бус хандсан гэж хариуцагчийг буруутгасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байх бөгөөд хууль бус тендер шалгаруулалтын улмаас нэхэмжлэгч “Од дөл” ХХК –ийн тэгш боломжоор хангагдах, шударга өрсөлдөх эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 3 дугаар багцуудад “Хаан хүнс катеринг” ХХК, 2 дугаар багцад “Таятан фүүд” ХХК-ииг тус тус шалгаруулсан  хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК /ТӨҮГ/-ийн тендерийн Үнэлгээний хороо болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т заасан “... шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага” гэдэгт хамаарна тийм учраас “Эрдэнэт үйлдвэр” ХХК /ТӨҮГ/ болон тендерийн Үнэлгээний хороо нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагад хамаарахгүй гэх хариуцагчийн тайлбар нь дээрхи хуулийн заалтуудаар үгүйсгэгдэж байгаа болно.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т “Иргэн, хуулийн этгээд гомдлыг захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “...захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, ...тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ...гаргана” гэж тус тус зааснаар “Оддөл” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрт Сангийн яаманд гомдлоо гаргаж хянуулсан нь дээрх хуульд нийцсэн, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлсэн бөгөөд уг ажиллагааг хэрэгжүүлснээрээ Сангийн яам захиргааны хэргийн хариуцагч болохгүй.

Захиалагч нь тендерт шалгарсан компанитай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 ”Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана”- гэсэн зохицуулалтын хүрээнд хамаарч байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэлийн 4. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хороо 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр  хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн “Захиалагчийн зүгээс гарах шийдвэр”-ийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тодорхойлсоноос үзэхэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хороо 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр  хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн “Захиалагчийн зүгээс гарах шийдвэр”-нь захиргааны актад хамаарна.

Өөрөөр хэлбэл үнэлгээний хорооны дүгнэтэнд үндэслэн захиалагчаас“зөвшөөрсөн”  шийдвэр гаргаж байгаа нь тус тендер шалгаруулалтанд тэнцсэн гэх “Хаан хүнс катеринг” ХХК, “Таятан фүүд” ХХК-тайтус тус гэрээ байгуулах эрхийг олгож байгаа үйлдэл юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилшалгаруулсан “Хаан хүнс катеринг” ХХК, “Таятан фүүд” ХХК- иудад

холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлүүд тогтоогдож хүчингүй болгож шийдвэрлэсэн тул түүнийг үндэслэн хийгдсэн “Захиалагчийн зүгээс гарах шийдвэр

 

Нэхэмжлэгч:  “Од дөл” ХХК-ийн  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т  холбогдуулан гаргасан Нэхэмжлэлийн 5. “Од дөл” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хүлээн авч, дахин үнэлгээ хийхийг “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгах” шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн37 дугаар зүйлийн 37.3-д ”Тендерийн үнэлгээний хорооны2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлээр  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1,2,3 дугаар багцуудад  “Од дөл” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс татгалзасанг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ХБ-Т-12/58 тоот албан бичгээр мэдэгдэж байсан байна. “Од дөл” ХХК-ийн тендер шаардлагад нийцээгүй болох нь тогтоогдсон тул “Од дөл” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хүлээн авч, дахин үнэлгээ хийхийг хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэлийн 6. “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар “Хаан хүнс катеринг” ХХК-ний хооронд байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн 5/116-19, 5/117-19 дугаартай  гэрээ, “Таятан фүүд” ХХК-тай байгуулсан  2019 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 5/130-19 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулах”  шаардлагын тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөрбараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1 “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” 29.2 “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна,“Хаан хүнс катеринг” ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр 5/116-19, 5/117-19 дугаартай, “Таятан фүүд” ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 5/130-19 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус

  •  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.1-т  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Оддөл” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот  шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугааар зүйлийн 46.1.3-т тус тус заасныг баримтлан “Оддөл” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан.

      -”Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1,2,3 дугаар багцуудад шалгаруулсан “Хаан хүнс катеринг” ХХК, “Таятан фүүд” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

     - “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хороо 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн“ Захиалагчийн зүгээс гарах шийдвэр”-ийг тус тус хүчингүй болгуулах,

     -“Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар “Хаан хүнс катеринг” ХХК-ний хооронд байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн 5/116-19, 5/117-19 дугаартай  гэрээ, “Таятан фүүд” ХХК-тай байгуулсан  2019 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 5/130-19 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, тус тус хүчингүй болгосугай.

     -”Тендерийн үнэлгээний хорооны   2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1,2,3 дугаар багцуудад  “Оддөл” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс татгалзасан  Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах”,

      - “Оддөл” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хүлээн авч, дахин үнэлгээ хийхийг “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Оддөл” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр  танилцуулан сонсгосноор  хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч,  тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл  шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс  хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНЧИМЭГ

                                        ШҮҮГЧИД                                      Г.ГАНТУЯА

                                                                                               Б.МӨНХЗАЯА