Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамбалын Мөнхтуяа |
Хэргийн индекс | 151/2016/0253/э |
Дугаар | 257 |
Огноо | 2016-08-09 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 257
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгалмаа,
Улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,
Хохирогч Г.Төмөрчөдөр
Шүүгдэгч Д.Эрдэнэбадрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Дагвын Эрдэнэбадрахад холбогдох эрүүгийн 201619000465 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1974 оны 03 сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 42 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамтаар Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут хуримт 1 дүгээр багт оршин суух, Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 66 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн шүүхээр 1 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан Мөнгө овгийн Дагвын Эрдэнэбадрах гэв./РД:ЙГ74030816/
Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/
Шүүгдэгч Д.Эрдэнэбадрах нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут хуримт 2 дугаар багийн нутаг дэвсгэр Баруун бэл гэх газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Г.Төмөрчөдөрийн баруун хөлний шагайн үений хэсэгт хутгаар хатгаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Д.Эрдэнэбадрах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр манай манай нутгийн дүү Мөнхжаргал, Төмөрчөдөр нар
манайд ирээд бид гурав 3 шил архи хувааж уугаад бид хэд нилээн согтсон байсан. Тэгээд байж байтал Төмөрчөдөр миний үснээс зулгааж чирэхээр нь би гарт тааралдсан хутгаараа хатгачих шиг л болсон. Төмөрчөдөр “та намайг хутгалчихлаа” гэхээр нь гутлыг нь тайлуулаад харахад шагайных нь тэнд жаахан зүсэгдсэн, цус гарч байсан. Би тэр дор нь “цагдаагаа дууд” гээд эмнэлэг дуудаад тэр дор нь оёдол тавиулаад эмчилгээ хийлгүүлсэн. Г.Төмөрчөдөрт учруулсан хохиролоо нөхөн төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Одоо бид сайн дураар эвлэрсэн, хохирогч надад гомдол саналгүй гэж байгаа. Цаашид би хэдэн хүүхдээ тэжээхийн төлөө л амьдарна. Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү гэв.
Хохирогч Г.Төмөрчөдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ....Би Д.Эрдэнэбадрах ахын үснээс чирч татсан нь үнэн. Тухайн үед согтуу байсан болохоор л тэгсэн байх. Д.Эрдэнэбадрах ах намайг айлгах гээд хутгаар миний гутал руу хатгах шиг л болсон чинь хөлрүү хутганы үзүүр орчихсон. Намайг хутгалсан даруйдаа Эрдэнэбадрах ах яаралтай тусламж үзүүлж арга хэмжээ авхуулсан. Одоо надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэрэг гарахад миний буруу ч байгаа. Бид хоёр одоо сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул Д.Эрдэнэбадрах ахад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-12 тал/,
-хэрэг учрал болсон гэх гэрийг гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-16 тал/,
-цус авсан тэмдэглэл /хх-17-18 тал/,
-хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19 тал/,
-хураан авсан тухай тэмдэглэл /хх-20 тал/,
-эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-21 тал/,
-гэрэл зургийн үзүүлэлт /хх-22 тал/,
-Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №328 тоот актад:
1.Г.Төмөрчөдөрийн биед баруун хөлийн шагайн үений хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний булчинд цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо ба иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-26 тал/,
-Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №119 тоот актад:
1.Г.Төмөрчөдөрийн цусанд 2,2% этилийн спирт илрэв. Г.Төмөрчөдөрийн цусанд илэрсэн 2,2 % этилийн спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэжээ. /хх 29 тал/
- Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №120 тоот актад:
1. Д.Эрдэнэбадрахын цусанд 2,5% этилийн спирт илрэв. цусанд илэрсэн 2,5 % этилийн спирт нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна гэжээ /хх 32 тал/
- Д.Эрдэнэбадрахыг 2016 оны 07 сарын 07-ны өдөр сэжигтнээр /хх-38 тал/, 2016 оны 07сарын 07-ны өдөр яллагдагчаар /хх-39 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,
- Д.Эрдэнэбадрахын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд “Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 66 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн шүүхээр 1 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан” гэх лавлагаа /хх-43 тал/,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Эрдэнэбадрах нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут хуримт 2 дугаар багийн нутаг дэвсгэр Баруун бэл гэх газар өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Г.Төмөрчөдөрийн баруун хөлний шагайн үений хэсэгт хутгаар хатгаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №328 дугаар акт, шүүгдэгч Д.Эрдэнэбадрах, хохирогч Г.Төмөрчөдөр нарын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа илэрхийлж мэдэгдсэн болно.
Шүүгдэгч Д.Эрдэнэбадрахын холбогдсон Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Д.Эрдэнэбадрахад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хохирлын талаар:
Хохирогч Г.Төмөрчөдөр нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Эрдэнэбадрахтай сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.
Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Д.Эрдэнэбадрах нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар ногоон иштэй хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Мөнгө овогт Дагвын Эрдэнэбадрахыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Д.Эрдэнэбадрахад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Энэ хэрэгт бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Эрдэнэбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Эрдэнэбадрахад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Эрдэнэбадрахад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА
1.Шүүгдэгч Мөнгө овогт Дагвын Эрдэнэбадрахыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Д.Эрдэнэбадрахад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Энэ хэрэгт бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Эрдэнэбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Эрдэнэбадрахад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Эрдэнэбадрахад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА