Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2014/0334

 

Ө.А-ий нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Ө.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 153 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ө.А-ий нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Б/132, 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б/158, 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/183 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баасанбат шүүхэд гаргасан тайлбартаа: Ө.А нь ажлын цаг ашиглалт хангалтгүй, ажлаас удаа дараа хоцорсон нь цаг бүртгэлтийн төхөөрөмжийн тайлангаар нотлогдож байгаа ба иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, 15 дугаар хорооны Засаг дарга Ц.С-ийн 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 86, 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 90 тоот албан бичиг, албан үүрэгтээ хайнга хандаж хөтлөх ёстой бүртгэлээ хөтлөөгүй байсан. Урьд нь сахилгын шийтгэл оногдуулж байсан боловч зөрчил гаргасан тул дараагийн шатны арга хэмжээ болох ажлаас халсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

-ний өдрийн 153 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Ө.Агийн гаргасан "Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Б/132, 6 дугаар сарын 11-ний өдрийн Б/158, 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/183 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ө.А давж заалдах гомдолдоо: Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ц.С-гийн 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 92 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баасанбатад ирүүлсэн хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нь 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баасанбатад цохсон бөгөөд дээрх хүсэлтэд заасны дагуу Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны зохион байгуулагч Ө.А нь зөрчил гаргасан эсэхийг тогтоосон нотлох баримт байхгүй, мөн Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01- ний өдрийн 129 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт Төрийн захиргааны албан хаагчдын ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 2 дугаар зүйлийн 2.1-т заасан ёс зүйн хороо гаргасан зөрчлийн талаар гомдол, хүсэлтийг авч дээрх журмын дагуу судлан дүгнэлт гаргаж, дараа нь зохих арга хэмжээ авах ёстой.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь иргэдийн өргөдөл, гомдол нь үндэслэлтэй эсэх талаар судалж үзээгүй арга хэмжээ авч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б\132 дугаар тушаал гаргасан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан "...Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй..." гэсэн заалтыг зөрчиж, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ц.С-гийн 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 92 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баасанбатад ирүүлсэн албан бичгээр илрүүлснээс хойш 1 сар өнгөрсний дараа 41 хоног буюу нэг сар 11 хоногийн дараа 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б\132 дугаар тушаалаар арга хэмжээ авсан нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн байна. Шүүх уг хууль зөрчиж, арга хэмжээ авсан тушаалыг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй...

Шүүхэд хянагдсан хавтас хэрэгт надад танилцуулан гарын үсэг зуруулсан ажлын байрны тодорхойлолт байхгүй байхад хэт нэг талыг харж, ажлын байр \албан тушаал\

 

-ын тодорхойлолт гэсэн баталгаажуулалтыг нь ажлын байрны тодорхойлолт боловсруулсан ажлын хэсэг буюу багийн ахлагч, хүний нөөц, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн М.О, ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх бүхий албан тушаалтан, Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баасанбат гэсэн 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн баримт үнэлсэн нь үндэслэлгүй. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б\158 дугаар тушаалыг гаргахдаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын газраас Ө.А-тэй 2013 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй, тухайн үед өвчтэй, эмнэлгийн магадалгаа болон эмнэлгийн хуудсуудыг тухай бүр өгсөн. Энэ нь 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс “мягмар гариг” 2013 оны 5 дугаар сарын 14-ний “лхагва гариг” өдрийг хүртэл, 2013 оны 5 дугаар сарын 14-ний “лхагва гариг” өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 31-ний “баасан гариг” өдрийг хүртэл, уг эмнэлгийн магадалгааны хавсралт “Сэргээн засах эмчилгээ”-ний картын 2 дугаар хуудсанд хийсэн эмчилгээ хэсэгт 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал явах гэсэн бөгөөд мөн Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн физикийн хүний их эмч

н.Х нь албан бичгээр шүүхэд тодорхойлолт ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан, 2013 оны 6 дугаар сарын 03-ны “даваа гариг”-ийн өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 14-ний “баасан гариг” өдрийг хүртэл эмнэлгийн магадалгаатай эмчилгээ хийлгэж байхад арга хэмжээ авсан нь үндэслэлгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д "...Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн..." бол ажлаас халах арга хэмжээ авна гэж заасан байхад Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг зөрчиж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/132 дугаар хууль бус тушаал, 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б\158 дугаар тушаалыг оролцуулан 2 удаа арга хэмжээ авсан гэж үзэж ажлаас халсан нь хууль бус юм. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Б\132 дугаар тушаал, Б\158 дугаар тушаалууд гаргаснаа мэдэгдэж, гомдол гаргах эрхээр хангаагүйд гомдолтой байна. Миний бие эмнэлгийн магадалгаа болон листийг тухай бүр нь өөрөө буюу эхнэрээрээ дамжуулан дүүргийн тамгын газарт хүргүүлж байсан. Шүүх "...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 14- ний өдрийн 191 дүгээр тушаалаар батлагдсан... 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны цагийн бүртгэлээр нотлогддог..." гэжээ. Гэтэл уг хэргийн материалд авагдсан цагийн бүртгэл гэх зүйл нь англи хэлтэй баримт, мөн уг баримтыг монгол хэл рүү орчуулаагүй, орчуулгаа нотариатаар баталгаажуулаагүй байх бөгөөд энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "...Захиргааны хэргийн шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4-11 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтална...", мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т "...Гадаад хэлээр бичигдсэн

 

нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна..." гэснийг зөрчсөн байна. Шүүх "...Ө.Агийн ажилласан цагийн бүртгэлээс үзэхэд өглөө бүр хоцролттой, бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй..." гэсэн нь хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлсэн байна. 2013 оны 6 дугаар сарын 17-ны “даваа гариг”-ийн өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, уг магадалгааг 3 удаа сунгаж, 2013 оны 6 дугаар сарын 30-ны “ням гариг”-ийн өдөр хүртэл магадалгаатай байсан бөгөөд 2013 оны 7 дугаар сарын 01, 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатартай ажилдаа орох талаар уулзахад 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дүүргийн Тамгын газрын даргад өгсөн өргөдлийг шийдвэрлэж өгнө, ажилдаа орохгүй түр хүлээж бай гэсэн.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу цалинтай чөлөө авах тухай өргөдөл гаргасан. Гэтэл мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д "...Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ..." гэж заасан байх 30 хоногийн дотор шийдвэрлэж өгөөгүй, мөн хугацаагаа сунгасан бол сунгасан талаар мэдэгдээгүй мөн хуулийг зөрчсөн. Үүний дараа миний бие

зовуурьтай байсан тул 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаагаар эмнэлгийн магадалгаа авч эмчилгээ хийлгэж байхад, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын дарга 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б\183 дугаар тушаалаар чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байна.

2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хурал дээр цалинтай чөлөө олгох асуудал хэлэлцэхэд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан хүмүүс үг хэлсэн болон тайлбар гаргасан, гэрчийн мэдүүлэг өгч төрийн ажлыг цалгардуулж, ажилд ирээгүй, ажил үүргийг давхар хийж, гүйцэтгэсэн гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний бие муу, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад ажилдаа очиж, ажлаа хийх боломжгүй, ажлаас чөлөө авах хүсэлт гаргаж өгсөн байхад шийдвэрлэж өгөхгүй, ажилдаа явж чадахгүй өвчтэй

байхад төрийн ажил тасралтгүй явагдах ёстой зарчмын дагуу нөхөн орлож ажиллаж болох байсан. Хүний нөөцийн ажилтан М.О-гийн гэрчийн мэдүүлэг нь худал бөгөөд Худалдаа хөгжлийн банкнаас авсан 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн цалингийн хуулгаар худал гэдэг нь нотлогдоно. Хэрвээ миний эмнэлгийн магадалгаа, эмнэлгийн хуудас зэрэг нь дүүрэг дээр ирээгүй бол санхүүгээс цалин бодож олгох үндэслэлгүй. Уг хуулгаас харахад 3 удаагийн листний мөнгө орсон байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтыг Сүхбаатар дүүргийн Тамгын газраас хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, нотариатын баталгаажуулалт хийгээгүй өгсөн, хамгийн гол нотлох баримтууд болох Сүхбаатар дүүрэг, мөн Тамгын газраас гаргасан бичиг баримтаас бусад буюу надад хандан бусад иргэдээс гаргасан гомдол гэх мэт нотлох

 

?зг

баримтын хуулийн шаардлага хангаагүй байхад шүүх нотлох баримтаар үнэлсэн нь хууль бус болсон. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түшинг үнэлж дүгнэх журам”-ыг зөрчиж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас үр дүнгийн гэрээг 2013 онд байгуулаагүй, уг гэрээний дагуу гэрээг дүгнээгүй.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч Ө.А нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 6/132, 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 6/158, 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 6/183 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийг гаргажээ.

Ө.А нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны зохион байгуулагчаар ажиллаж байсан бөгөөд түүнийг “удаа дараа ажил тасалсан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, урьд нь сахилгын шийтгэл авагдсан” гэсэн үндэслэлээр ажлаас халсан байна.

Нэхэмжлэгч нь “нуруу өвдсөн” гэх шалтгаанаар 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 31 хоног, 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 11 хоног, 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 13 хоног, 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 12 хоногийн тус тус эмнэлгийн магадалгаатай байжээ.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д зааснаар төрийн албан хаагч нь төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч “2003 онд нүхэнд унаж, гэмтэл авснаас нуруу өвдөх болсон” гэж удаа дараа, 3 сарын турш, эмнэлгийн магадалгаагаар ажлаас чөлөө авч, амбулаториор буюу эмнэлгээс гадуур физик эмчилгээ хийлгэж байсан байдлыг удаан хугацаагаар хүнд өвчтэй байсан буюу “хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирээгүй” гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь, нэхэмжлэгч “2003 онд нүхэнд унаж, нуруугаа гэмтээсэн” гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотолсон баримтыг шүүхэд өгөөгүй, тухайн үед гэмтлийн хөнгөн, хүндэвтэр, хүнд зэргийн алинаар гэмтсэн нь тодорхойгүй байна. Улмаар нэхэмжлэгч нь 1 удаа 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл эмнэлэгт хэвтсэн, бусад хугацаанд эмнэлэгт хэвтээгүй, эмнэлгээс гадуур, физик эмчилгээ хийлгэж байсан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн биеийн байдлыг хөнгөн өвчнөөр, түр хугацаагаар өвдсөн, удаан хугацаагаар ажлаас чөлөөлөгдөх зайлшгүй шаардлага тогтоогдохгүй байна.

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 дугаар тушаалаар

 

баталсан Эмнэлгийн магадалгаа гаргах нийтлэг журамд эмнэлгийн магадалгааны нийт хугацааг тодорхойлон заагаагүй боловч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2003 оны 38/66 тоот хамтарсан тушаалаар баталсан Эмнэлгийн хуудас олгох журамд энэхүү асуудлыг нарийвчлан зохицуулсан байна. Эдгээр журам нь нэгэн адил харилцааг зохицуулсан буюу амбулаториор эмчлүүлсэн иргэний биеийн байдлыг тодорхойлох, түүнээс үүдэн гарах үр дагаврыг зохицуулсан журам байх тул уг журамд заасан хугацааг баримтлах үндэслэлтэй.

Эмнэлгийн хуудас олгох журмын 2.4-д зааснаар амбулаториор эмчлүүлсэн даатгуулагчид эмчлэгч их эмч эмнэлгийн хуудсыг нэг удаад 5 хүртэл хоног, нийтдээ 14 хоногоос илүүгүй хугацаагаар олгоно, үүнээс дээш хугацаагаар олгох шаардлага гарвал Эмнэлэг хяналтын комисс хэлэлцэж, сунгахаар заасан ба Ө.А-ий хувьд ийнхүү эрх бүхий байгууллагын сунгасан тухай шийдвэр байхгүй байна.

Мөн Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 2.3-д ажлын цаг ашиглалтын талаар зохицуулахдаа өвчний учир 14-90 хоногийн хугацаатай чөлөө авахаар бол эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр чөлөө олгохоор тусгайлан зохицуулсан, нэхэмжлэгчийн тухайд Эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр чөлөө аваагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зохих журмын дагуу чөлөө аваагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Харин хариуцагчаас “нэхэмжлэгчийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж буруутгаж байгаа боловч захиргааны байгууллага энэхүү зөрчлийг шалгаж тогтоогоогүй, иргэдээс ирүүлсэн гомдолтой холбоотой шалгах ямар ажиллагаа явуулсан нь тодорхойгүй, сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг нэхэмжлэгчид танилцуулаагүй, хүний нөөцийн ажилтан М.Од утсаар мэдэгдсэн гэх боловч үүнийг нотолсон баримт байхгүй байна.

Гэвч энэ байдал нь нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд буцаан томилох эрх зүйн үндэслэл болж чадахгүй. Учир нь, дээр дурдсанаар нэхэмжлэгч нь зохих журмын дагуу ажлаас чөлөө аваагүй, төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй явуулах чиг үүргийг хэрэгжүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 4- ний өдрийн 153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200
 

төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.