Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/707

 

    

                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЕ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Амгаланбаатараас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Э ын Н д холбогдох ...  дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Э.Н нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутагт Т.С тэй хөл рүү өшиглөлөө гэх шалтгаанаар марган нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж биед нь хамар ясны хажуу ханын зөрүүтэй хугарал, тархи доргилт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дотор буланд цус хуралт буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Н нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутагт Т.С тэй хөл рүү өшиглөлөө гэх шалтгаанаар марган нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж биед нь хамар ясны хажуу ханын зөрүүтэй хугарал, тархи доргилт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дотор буланд цус хуралт буюу хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Амгаланбаатараас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ...  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:  

 

Шүүгдэгч Э.Н н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр манай эхнэр 3 хүүхдээ дагуулаад усанд орох гээд явсны дараа би гэрт байсан экс 0,33 литрийн тал шил архийг уугаад байж байтал эхнэр Нямгэрэл гэрт орж ирээд надад хандаж шалтгаангүй яасан гэж архи ууж байгаа юм бэ гэж хэлэхээр нь би өөдөөс хэрүүл хийх маягтай үг хэлээд эхнэр тэр үед уурлаад уурандаа цагдаа дуудсан. Цагдаа ирээд аваад явсан. 2020 оны 5 дугаар сарын 19-ний 01 цагийн үед цагдаагийн машинд явж байхдаа одоо мэдсэнээр Т.С гэх эмэгтэйг цаашаа суугаач гэж хэлэхэд Т.С чамд ямар хамаатай юм гээд намайг цохиод байсан тэгэхлээр нь зүгээр яваач гээд өөдөөс хараад сууж байсан одоо мэдсэнээр Т.С гэх эмэгтэйгийн нүүрэн тус газар 1 удаа баруун гараараа цохисон. Би тэгээд эрүүлжүүлэх байранд хоносон. Би үл ялих зүйлээс болж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.С гийн биед нүүрэн тус газар нь нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Би энэ гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. ...нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

Хохирогч Т.С гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2020 оны 5 дугаар сарын 17-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад хоорондоо үл ялих зүйлээс болж маргалдаад өөрийн ...  гэх дугаараас цагдаагийн байгууллагын тусгай дугаар болох 102-т 22 цагийн үед залгаж хэрүүл маргаан болоод байгаа талаар дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд бид хоёрыг аваад Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр авчирсан юм. Тэгээд доод хүлээлгийн танхимд сууж байтал гаднаас цагдаа нар ирээд бид нарыг аваад гадаа зогсож байсан прогон автомашин дотор суулгаад аваад явсан юм. Тэгтэл тухайн машинд сууж явсан согтуу залуу гэнэт намайг хэл амаар доромжлоод байж байснаа гэнэт намайг цохиод авсан юм. Цохиулсны дараа миний хамарнаас цус гараад тэгээд саатуулах байрны гадна очтол тэндээс 103 дуудаж намайг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөд эмчид үзүүлтэл хамар чинь хугарчихсан байна гээд 3 ширхэг оёдол тавиулсан юм. Э.Н бид хоёр эвлэрсэн, хохирлын талаар маргаан байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би шүүх хуралдаанд оролцохгүй. Надад өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13, 16-19 дүгээр хуудас/,

Гэрч А.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 23-ны 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн саатуулах байр луу авч явах замд ...Н  гэх залуу хажууд нь сууж байсан С  гэх эмэгтэйд хандаж дуугүй яв гэж хэлсэн, ...С  гэх эмэгтэй чамд хамаагүй гэж хэлэн хөл рүү нь 1 удаа өшиглөсөн. Н  гэх залуу С  гэх эмэгтэйг яах ийхийн зуургүй босч ирэн 1 удаа цохисон, харанхуй байсан учир С  гэх эмэгтэйг Н  гэх залуу биеийн аль хэсэгт цохисныг нь сайн харж чадаагүй. Би Н  гэх залууг салгаж бугуйн гав хэрэглэж үйлдлийг нь таслан зогсоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 5980 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Т.С  ийн биед хамар ясны хажуу ханын зөрүүтэй хугарал, тархи доргилт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Э.Н н иргэний үнэмлэхний лавлагаа, хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, ... -д ажилладаг талаарх тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, депозит дансны хуулга, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлж байсан шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 32-52 дугаар хуудас/,

Хохирогч Т.С гийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт “гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэл зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн ...  дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Н н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Э.Н нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутагт Т.С тэй хөл рүү өшиглөлөө гэх шалтгаанаар марган нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж биед нь хамар ясны хажуу ханын зөрүүтэй хугарал, тархи доргилт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дотор буланд цус хуралт буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Хохирогч Т.С /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч А.Б  /хх-ийн 22 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Э.Н н мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн /хх-ийн 4 дүгээр хуудас/ мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Золжаргалын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 5980 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Н г хүний эрүүл мэндэн хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж шүүх үзлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хууль зүйн ухамсар дутмаг, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, хэн аль нь архи ууж согтуурсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Э.Н нь хохирогч Т.С гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч Э.Н г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.Н г гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Э ын Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангаж шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт Э ын Н г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б  овогт Э ын Н г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Н д мэдэгдсүгэй.

            4. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.