Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 405

 

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2017/00405

Улаанбаатар хот

 

 

   Зохигч талуудын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрах “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо,1 байр, 12 тоотод оршин суух Жалайр овогт Батчулууны Болдбаатарт /РД:ДЭ65050255/ холбогдох                              

Үүрэн холбооны төлбөрт гэрээний үүргийн гүйцэтгэлд 201 539 төгрөг  гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Б.Болдбаатар нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 9 сарын 16-ны өдөр дараа төлбөрт Postpaid NICE  үйлчилгээний  хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91018151 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Болдбаатар нь гэрээний үүргээ үл биелүүлж 91018151 дугаарын 2015 оны 4 сарын байдлаарх төлбөр 247539 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.7-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Болдбаатард төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд Болдбаатараас төлбөрийн үлдэгдэл  болох 247 539 төгрөг үүнээс гэрээний 5.1.8-д заасны дагуу барьцаа 50 000 төгрөгийг хасч үлдэгдэл 197 539 төгрөг, нотариатын зардалд 4 000 төгрөг, нийт 201 539 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Болдбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Б.Болдбаатар “Скайтел” ХХК-ийн нэхэмжилсэн 201 539 төгрөгийг энэ 2 сард багтаан төлнө гэжээ.

       ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Б.Болорбаатарт холбогдуулан үүрэн холбооны төлбөрт гэрээний үүргийн гүйцэтгэлд 201 539 төгрөг  гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 201 539 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 201 539 төгрөгийг 1 сарын хугацаанд буюу 2017 оны 2 сард багтааж төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.       

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Болдбаатард холбогдох үүрэн холбооны төлбөрт гэрээний үүрэгт 201 539  төгрөг  гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 201 539 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 201 539 төгрөгийг 2017 оны 2 сард багтаан төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6 696 төгрөгийн 3 348 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот дансаас 3 348  төгрөг, хариуцагч Б.Болдбаатараас 3 348 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй. 

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                       Д.ХУЛАН