| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2017/00458/И |
| Дугаар | 406 |
| Огноо | 2017-02-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 406
| 2017 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 183/ШШ2017/00406 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах “Стайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа наадамчдын зам, 826 байр, 3 тоотод оршин суух Тавинаанхан овогт Дарьсүрэнгийн Баатаржавд /РД:ПЖ86020719/ холбогдох
Гар утасны үлдэгдэл төлбөр 213 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2016 оны 2 сарын 05-ны өдөр Манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч Гар утас зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж 209 000 төгрөгний үнэ бүхий Samsung Galaxy J1 утас авч төлбөрийг 3 сар хуваан төлөхөөр тохирсон. Д.Баатаржав нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн гар утасны төлбөр 209 000 төгрөгийг төлөөгүй байна. Д.Баатаржавд төлбөрөө төлөхийг мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Д.Баатаржаваас гар утасны төлбөр болох 209 000 төгрөг, нотариатын зардал 4 500 төгрөг, нийт 213 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Баатаржав шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Дарьсүрэн овогтой Баатаржав “Скайтел” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 160 750 төгрөгийг, 2017 оны 4 дүгээр сарын 10-нд 160 750 төгрөгийг төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Стайтел” ХХК нь хариуцагч Д.Баатаржавд холбогдуулан гар утасны үлдэгдэл төлбөрт 209 000 төгрөг, нотариатын зардалд 4500 төгрөг, нийт 213 500 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 213 500 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 213 500 төгрөгийг 2017 оны 3 сарын 10-ны өдөр 106 750 төгрөг, 2017 оны 4 сарын 10-ны өдөр 106 750 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Стайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Баатаржав холбогдох гар утасны үлдэгдэл төлбөр 213 500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 213 500 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 213 500 төгрөгийг 2017 оны 3 сарын 10-ны өдөр 106 750 төгрөг, 2017 оны 4 сарын 10-ны өдөр 106 750 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7 055 төгрөгийн 3 527 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот дансаас 3 527 төгрөг, хариуцагч Д.Баатаржаваас 3 527 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН