Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 483

 

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2017/00483

Улаанбаатар хот

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 3 хэсэг, 7 тоотод оршин суух Дархчууд овогт Базарсадын Баярсайханы /РД:ХМ62010119/ нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:   

                                                                                                                                    

            Нэхэмжлэгч Б.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Базарсад овогтой Баярсайхан миний бие нь 1985 оны 8 сарын 06-ны өдөр Тоног төхөөрөмж хангамжийн ерөнхий газарт үйлчлэгчээр ажиллаж 1987 оны 8 сарын 25-нд курс суралцахаар гарч 1988 оны 3 сарын 03-ны өдөр байнгын курсээ төгсөөд угсармал барилга орон сууцны АММеханизмын баазад экскаваторын машинистаар орж ажиллаад 1995 оны 7 сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр  ажлаас чөлөөлж, “Монгол тоосго” ХК-д орж ажилласан. Тус газруудад ажиллаж байсан, орсон гарсан тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй, архиваас  шүүлгэхэд ямар ч баримт бичиг огт гарч ирээгүй, олдохгүй байгаа тул намайг 1985 оны 8 сарын 06-ны өдрөөс 1995 он хүртэл Тоног төхөөрөмж хангамжийн ерөнхий газар болон Улаанбаатар хотын угсармал барилга орон сууцны авто машин механизмын баазад ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие 1985 оны 8 сарын 06-ны өдөр Тоног төхөөрөмж хангамжийн ерөнхий газар үйлчлэгчээр ажиллаж байгаад 1987 оны 8 сарын 25-ны өдөр курст суралцаад 1988 оны 3 сарын 03-ны өдөр Тоног төхөөрөмж механизмын баазад экскаваторын жолоочоор ажилласан. Тэгээд 1995 оны 7 сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гараад “Монгол Тоосго” ХХК-нд орж ажилласан юм. Эдгээр ажиллаж байсан тушаалууд нь архиваас хайгаад олдохгүй байгаа бөгөөд Хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийлгэсэн боловч тушаал байхгүй гээд тэтгэвэр тогтоолгож чадахгүй байгаа тул улсад ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгч туслана уу гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Б.Баярсайхан  нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Б.Баярсайханы ажилд орсон, ажлаас гарсан тушаал нь үрэгдсэн, уг баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Архивын газрын 2016 оны 12 сарын 02-ны өдрийн №1122 тоот, Үндсэсний Төв Архивын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №961 тоот тодорхойлолтоор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.   

Нэхэмжлэгч Б.Баярсайхан нь 1985 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртлэх хугацаанд Тоног төхөөрөмжийн хангамжийн ерөнхий газарт үйлчлэгчээр, 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртлэх хугацаанд Угсармал барилгын үйлдвэрлэлийн нэгдлийн Авто машин механизмын баазад экскаваторын машинистаар тус тус ажиллаж байсан болох нь:

Б.Баярсайханы 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №083638 дугаар Хөдөлмөрийн дэвтрийн “...1985.08.06 Тоног төхөөрөмжийн хангамжийн ерөнхий газарт үйлчлэгч ажилчнаар томилон ажиллуулав. Газрын даргын 1985.08.07-ны 134 тоот тушаалаар,

1987.08.25 Краны курст суралцахыг хүссэн тул ажлаас нь чөлөөлж, УБ хотын ХНХХ-н мэдэлд шилжүүлэв. Газрын даргын 1987.08.20-ны өдрийн 129 тоот тушаалаар,

1988.03.03 Курс төгсөж томилогдож ирсэн тул экскаваторын машинистаар ажиллуулав. Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдлийн Авто машин механизмын баазын даргын 1988 оны 3 сарын 16-ны 26 тоот тушаалаар,

1989.08.21 БНМАУ-ын СЗ-ийн 1989 оны 300 тогтоол, УБ хотын БУГ-ын 35 дугаар тушаалыг үндэслэн орон тоо зохион байгуулалтаар Авто машин механизмын комбинатад 1 паркад машинистаар ажиллуулав. УБ хотын БУГ-ын АММ комбинатын 1 паркийн даргын 1989 оны 9 сарын 28-ны 137 тоот тушаалаар,

1990.08.01 УБ хотын АДХГЗ-ны 1990 оны 163 тоот тогтоолыг үндэслэн УБҮН-ийн Авто машин механизмын баазад шилжүүлэв. БАММК-ий даргын 1990 оны 8 дугаар сарын 17-ны 55 тоот тушаалаар,

1990.08.01 УБ хотын барилгын АММКомбинат татан буугдаж, шилжиж ирсэн тул экскаваторын машинистаар ажиллуулав. УБҮН-ийн АММ баазын даргын 1990 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 05 тоот тушаалаар,

1995.07.28 Өөрийн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлж, “Монгол тоосго” ХК-ний мэдэлд шилжүүлэв. “Хөсөг” ХК-ийн ерөнхий захирлын 1995 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 46 тоот тушаалаар” гэсэн бичилтүүд /хэргийн 7-8-р хуудас/,

нэхэмжлэгч Б.Баярсайхантай хамт ажиллаж байсан гэрч Б.Цогтбаатарын “...1984 онд Угсармал орон сууцны барилга трестийн баазад анх ажилд орсон бөгөөд 1996 он хүртэл уг газар ажилласан байдаг. Баярсайхан тухайн үед надтай ажиллаж байсан ” гэх мэдүүлэг /хэргийн 16-17-р хуудас/,

гэрч Б.Цогтбаатарын  нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хэргийн 10-11-р хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 12-р хуудас/,

мөн гэрч  Ван гуй Шин “...1986 оноос 1992 он хүртэл  Угсармал барилга орон сууцны баазад ажиллаж байсан бөгөөд тухайн үед Баярсайхантай цуг ажилладаг байсан” гэх мэдүүлэг /хэргийн 18-19-р хуудас/,

гэрч  Ван гуй Шины №055655 дугаар Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 13-14-р хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 9-р хуудас/, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв.

 

Иймд Дархчууд овогт Базарсадын Баярсайханыг 1985 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртлэх хугацаанд Тоног төхөөрөмжийн хангамжийн ерөнхий газарт үйлчлэгчээр, 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртлэх хугацаанд Угсармал барилгын үйлдвэрлэлийн нэгдлийн Авто машин механизмын баазад экскаваторын машинистаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

 

                                                                                                           ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Дархчууд овогт Базарсадын Баярсайханыг 1985 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртлэх хугацаанд Тоног төхөөрөмжийн хангамжийн ерөнхий газарт үйлчлэгчээр, 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртлэх хугацаанд Угсармал барилгын үйлдвэрлэлийн нэгдлийн Авто машин механизмын баазад экскаваторын машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Д.ХУЛАН