Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтайваны Чингис |
Хэргийн индекс | 105/2020/0013/Э/220/2019/1042 |
Дугаар | 2020/ШЦТ/35 |
Огноо | 2019-12-27 |
Зүйл хэсэг | 22.1.2., 22.4.1., 22.5.1., |
Улсын яллагч | Р.Батнасан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2020/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
Улсын яллагч: Р.Батнасан,
Шүүгдэгч: Д.Э , түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн, А.Бүдханд,
Шүүгдэгч: С.Т, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Ц.Туул,
Шүүгдэгч: Б.М- , түүний өмгөөлөгч Д.Батсүх,
Шүүгдэгч: Э.Ч , Ч.Х , тэдгээрийн өмгөөлөгч Б.Батсүх,
Шүүгдэгч: В.О , түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Э , С.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.М- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Ч , Ч.Х , В.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1802 00488 0258 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “............... ...................’’ ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “..........” хороолол, 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх000000000, С овогтой Д-ийн Э .
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн технологи мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “.............. ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх00000000, Б овогтой С-ын Т.
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ хэрэгт холбогдох үедээ “.................. ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх00000000, Ө овогтой Б-ийн М.
4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “.......” ХХК-нд .............. ажилтай, ам бүл 4, эхнэрийн 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, .......... гудамж, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсгээр 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх00000000, Ч овогтой Э-ы Ч.
5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлагын арга зүйч мэргэжилтэй, “.............” ХХК-ийн ............ ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 13 дугаар байрны 6 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх00000000, Ц овогтой Ч-ийн Х.
6. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, “..........” банкны ........... ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “..............” хотхоны 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Ч овогтой В-гийн О.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Э нь Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/56 дугаартай тушаалаар байгуулагдсан Төсөл сонгон шалгаруулах хорооны даргаар ажиллахдаа шүүгдэгч Б.Б, С.Т нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан “хууль ...-ийн өмнө эрх тэгш байх”, “нийгмийн байдал, ... эрхэлсэн ажил, албан тушаал”-ын хувьд иргэн, хуулийн этгээдийг ялгаварлан гадуурхаж үл болно, Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт 3 “Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлнэ.” Гэж заасныг тус тус зөрчиж, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А-76 дугаартай тушаалаар батлагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын 3.7.3-т заасан “төслийг хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх эрхийнхээ хүрээнд төслийг журамд заасны дагуу шалгаруулах” гэж заасныг тус тус зөрчиж, шүүгдэгч Б.Б, С.Т нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүйгээр хийх ёстой үйлдлийг хийхгүй байж, хууль бус сонгон шалгаруулалт явуулан Төсөл сонгон шалгаруулах хорооны дарга, Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр А-88 дугаартай тушаалаар: -“Тээвэр ачлал” ХХК-нд 1.400.000.000 /нэг тэрбум дөрвөн зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу "Тээвэр ачлал" ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон, -“Наму дэвжих” ХХК-нд 1.600.000.000 /нэг тэрбум зургаан зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Наму дэвжих” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон, -“Сингапурхэльткейр центр” ХХК-нд 900.000.000 /есөн зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлтэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Сингапурхэлткэйр центр” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон, -“Сапфир стоун” ХХК-нд 1.200.000.000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Сапфир стоун” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон, -“Монгол шаазан” ХХК-нд 950.000.000 /есөн зуун тавин сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Монгол шаазан” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон, -“Хас говь транс” ХХК-нд 950.000.000 /есөн зуун тавин сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Хас говь транс” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаартай тушаалаар: -“Бест авто тюнинг” ХХК-нд 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Бест авто тюнинг” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон, -“Доктор мэйк” ХХК-нд 800.000.000 /найман зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Доктор мэйк” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон, -“Аёон пропертийз” ХХК-нд 300.000.000 /гурван зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Аёон пропертийз” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгож, нийт 9 аж ахуй нэгжид 8.600.000.000 /найман тэрбум зургаан зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэрийг гаргаж бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гүйцэтгэсэн,
Шүүгдэгч С.Т нь Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан “хууль ...-ийн өмнө эрх тэгш байх”, “нийгмийн байдал, ... эрхэлсэн ажил, албан тушаал”-ын хувьд иргэн, хуулийн этгээдийг ялгаварлан гадуурхаж үл болно, 4 Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А-76 дугаар тушаалаар батлагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын 3.7.3-т: төслийг хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх, 3.8.1-т: хороо, дэд хорооны гишүүн нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж хувийн ашиг сонирхолд нөлөөлөхүйц шийдвэр гаргах тохиолдолд хуралд оролцохоос татгалзаж, татгалзах хүсэлтээ бичгээр хороо болон дэд хорооны даргад гаргах, 3.8.3-т: хороо, дэд хорооны гишүүн холбогдох хууль, журам зөрчихгүй байх гэж заасныг тус тус зөрчиж, Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар болон Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/56 дугаартай тушаалаар байгуулагдсан Төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүнээр ажиллахдаа шүүгдэгч Б.Б, Д.Э нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн журамд зааснаар төслийг сонгон шалгаруулах үүргээ зориуд хэрэгжүүлэхгүйгээр хийх ёстой үйлдлийг хийхгүй байж, хууль бус сонгон шалгаруулалт явуулан Төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр А-88 дугаартай тушаалаар:
-“Тээвэр ачлал” ХХК-нд 1.400.000.000 /нэг тэрбум дөрвөн зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Тээвэр ачлал” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
-“Наму дэвжих” ХХК-нд 1.600.000.000 /нэг тэрбум зургаан зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Наму дэвжих” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
-“Сингапурхэльткейр центр” ХХК-нд 900.000.000 /есөн зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлтэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Сингапурхэлткэйр центр” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
-“Сапфир стоун” ХХК-нд 1.200.000.000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Сапфир стоун” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
-“Монгол шаазан” ХХК-нд 950.000.000 /есөн зуун тавин сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Монгол шаазан” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
-“Хас говь транс” ХХК-нд 950.000.000 /есөн зуун тавин сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Хас говь транс” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаартай тушаалаар:
-“Бест авто тюнинг” ХХК-нд 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Бест авто тюнинг” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
-“Доктор мэйк” ХХК-нд 800.000.000 /найман зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Доктор мэйк” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
-“Аёон пропертийз” ХХК-нд 300.000.000 /гурван зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Аёон пропертийз” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
-“Олонборлог” ХХК-нд 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Олонборлог” 5 ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
-“Эс эй эм И” ХХК-нд 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Эс эй эм И” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгож, нийт 11 аж ахуй нэгжид 9.600.000.000 /есөн тэрбум зургаан зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэрийг гаргаж, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гүйцэтгэсэн, Шүүгдэгч Б.М- нь Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мэргэжилтнийхээ хувьд хахууль өгөгч В.О , Э.Ч , Ч.Х нарын “....” ХХК-ийн жигнэсэн мах боловсруулах үйлдвэр барьж байгуулах тухай “Ton мах” төслийн зориулалтаар 986.000.000 /есөн зуун наян зургаан сая/ төгрөгийн хөнгөлөлттэй зээл авах ашиг сонирхолын үүднээс, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/16 дугаартай тушаалаар батлагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг судлах, үнэлэх” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд В.О , Ч.Х , Э.Ч нараас Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл өгөхийг шаардан, улмаар 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ZVW305216125 арлын дугаартай цайвар цэнхэр өнгийн приус-30 загварын тээврийн хэрэгслийг өөрийн эхнэр Б.Золжаргалын төрсөн дүү Б.Золзаяагийн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн” Төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлэх байдлаар хахууль авсан, Шүүгдэгч Э.Ч нь В.О , Ч.Х нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Ton мах” нэртэй жигнэсэн мах боловсруулах үйлдвэр барьж байгуулах төслийн зориулалтаар 986.000.000 /есөн зуун наян зургаан сая/ төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч өөртөө болон “....” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор тухайн төслийн материалыг судлах, үнэлэх үүрэг бүхий тус сангийн мэргэжилтэн Б.М- д Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А-88 дугаартай тушаалаар “....” ХХК-нд дээрх төслийн зориулалтаар 400.000.000 /дөрвөн зуун сая/ төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулсны төлөө 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ZVW305216125 арлын дугаартай цайвар цэнхэр өнгийн тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэлийг Б.М- ын эхнэр Б.Золжаргалын төрсөн дүү Б.Золзаяагийн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн” Төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлэх байдлаар хахууль өгсөн гэмт хэргийг гүйцэтгэсэн, Шүүгдэгч Ч.Х нь В.О , Э.Ч нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Ton мах” нэртэй жигнэсэн мах боловсруулах үйлдвэр барьж байгуулах төслийн зориулалтаар 986.000.000 /есөн зуун наян зургаан сая/ төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч өөртөө болон “....” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор тухайн төслийн материалыг судлах, үнэлэх үүрэг бүхий тус сангийн мэргэжилтэн Б.М- д Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А-88 дугаартай тушаалаар “....” ХХК-нд дээрх төслийн зориулалтаар 400.000.000 /дөрвөн зуун сая/ төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулсны төлөө 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ZVW305216125 6 арлын дугаартай цайвар цэнхэр өнгийн тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэлийг Б.М- ын эхнэр Б.Золжаргалын төрсөн дүү Б.Золзаяагийн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн” Төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлэх байдлаар хахууль өгсөн гэмт хэргийг гүйцэтгэсэн, Шүүгдэгч В.О нь Э.Ч , Ч.Х нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Ton мах” нэртэй жигнэсэн мах боловсруулах үйлдвэр барьж байгуулах төслийн зориулалтаар 986.000.000 /есөн зуун наян зургаан сая/ төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч өөртөө болон “....” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор тухайн төслийн материалыг судлах, үнэлэх үүрэг бүхий тус сангийн мэргэжилтэн Б.М- д Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А-88 дугаартай тушаалаар “....” ХХК-нд дээрх төслийн зориулалтаар 400.000.000 /дөрвөн зуун сая/ төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулсны төлөө 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ZVW305216125 арлын дугаартай цайвар цэнхэр өнгийн тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэлийг Б.М- ын эхнэр Б.Золжаргалын төрсөн дүү Б.Золзаяагийн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн” Төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлэх байдлаар хахууль өгсөн гэмт хэргийг гүйцэтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ч мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Х мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.О мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас Хүнс хөдөө аж ахуйн яамны 102 тоот буюу “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын албан өрөөнд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хийсэн нэгжлэгийн тэмдэглэл /35хх-4-7/, гэрч Д.Баатарнямын өгсөн мэдүүлэг /45хх-44-46/, “Тээвэр Ачлал” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа болон холбогдох баримт /46хх-165-175/, “Их Монгол Хөлөг Аудит” ХХК-ийн дүгнэлт /45хх141-147/, Төслийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /39хх-12-14/, “Тэд Аудит” ХХК-ийн шинжээчийн 02/04 дугаартай дүгнэлт /39хх-123-128/, “Их Монгол Хөлөг 7 аудит” ХХК-ийн дүгнэлт /53хх-28-31/, “Тэд аудит” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 02/02 дугаартай дүгнэлт /51хх-25-27/, гэрч Ш.Сугарын өгсөн мэдүүлэг /53хх-15, 54хх-67/, гэрч С.Жавхлантөгсийн өгсөн мэдүүлэг /48хх-114/, “Их Монгол Хөлөг аудит” ХХК-ийн дүгнэлт /49хх-73-76/, гэрч Г.Мягмарцэрэнгийн өгсөн мэдүүлэг /52хх-24-25/, “Их Монгол Хөлөг аудит” ХХК-ийн дүгнэлт /52хх-61-66/, гэрч А.Чинбишрэлтийн өгсөн мэдүүлэг /50хх-21/, “Их Монгол Хөлөг аудит” ХХК-ийн дүгнэлт /50хх-40-42/, Төслийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /66хх-101-103/, гэрч Б.Адъяасүрэнгийн өгсөн мэдүүлэг /66хх-117-121/, “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн дүгнэлт /66хх-187-194/, гэрч В.Сайн-Отгоны өгсөн мэдүүлэг /68хх-116, 118-120/, “Гранд тронтон” ХХК-ийн дүгнэлт /68хх-185-191/, “Эс Эй Эм И” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /70хх-92/, “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн дүгнэлт /70хх-146-172/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /54хх-4-6/, “Тэд Аудит” ХХК-ийн 2019 оны 2 сарын 14-ний өдрийн 02/34 дугаартай дүгнэлт /54хх-62-66/, Авто тээврийн Үндэсний төвийн 81- 44 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа болон холбогдох баримтууд /55хх-72-76/, шүүгдэгч С.Тийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /35хх-193-223, 40хх-46-47, 53хх-19-22/, Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа А-21а. Мэдээ 1-6, “Тээвэр ачлал” ХХК /1хх-12-15/, Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа А-21а. Мэдээ 7-12. “Наму дэвжих” ХХК /1хх-15-18/, Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа А-21в. “Сапфир Стоун” ХХК /1хх-28- 36/, Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа А-22в. Мэдээ “Хас говь транс” ХХК. /2хх-16-20/, Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа А-21б. Мэдээ 1-8. “Бест авто тюнинг” ХХК /1хх-20-26/, Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа А-05. “Доктор мэйк” ХХК. /1хх-37-43/, Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа А-03. Мэдээ 70. “Аёон пропертийз” ХХК /1хх-110-111/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.Энь Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/56 дугаартай тушаалаар байгуулагдсан Төсөл сонгон шалгаруулах хорооны даргаар ажиллахдаа шүүгдэгч Б.Б, С.Т нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан “хууль ...-ийн өмнө эрх тэгш байх”, “нийгмийн байдал, ... эрхэлсэн ажил, албан тушаал”-ын хувьд иргэн, хуулийн этгээдийг ялгаварлан гадуурхаж үл болно, Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлнэ.” Гэж заасныг тус тус зөрчиж, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 14- ний өдрийн А-76 дугаартай тушаалаар батлагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын 3.7.3-т заасан “төслийг хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх эрхийнхээ хүрээнд төслийг журамд заасны дагуу шалгаруулах” гэж заасныг тус тус зөрчиж, шүүгдэгч Б.Б, С.Т нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүйгээр хийх ёстой үйлдлийг хийхгүй байж, хууль бус сонгон шалгаруулалт явуулан Төсөл сонгон шалгаруулах хорооны дарга, Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр А-88 дугаартай тушаалаар:
-“Тээвэр ачлал” ХХК-нд 1.400.000.000 /нэг тэрбум дөрвөн зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу "Тээвэр ачлал" ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
-“Наму дэвжих” ХХК-нд 1.600.000.000 /нэг тэрбум зургаан зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Наму дэвжих” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
-“Сингапурхэльткейр центр” ХХК-нд 900.000.000 /есөн зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлтэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Сингапурхэлткэйр центр” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
-“Сапфир стоун” ХХК-нд 1.200.000.000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Сапфир стоун” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
-“Монгол шаазан” ХХК-нд 950.000.000 /есөн зуун тавин сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Монгол шаазан” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
-“Хас говь транс” ХХК-нд 950.000.000 /есөн зуун тавин сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Хас говь транс” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 8 дугаар сарын 24- ний өдрийн А-141 дугаартай тушаалаар:
-“Бест авто тюнинг” ХХК-нд 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Бест авто тюнинг” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
-“Доктор мэйк” ХХК-нд 800.000.000 /найман зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Доктор мэйк” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
-“Аёон пропертийз” ХХК-нд 300.000.000 /гурван зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Аёон пропертийз” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгож, нийт 9 аж ахуй нэгжид 8.600.000.000 /найман тэрбум зургаан зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэрийг гаргаж бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гүйцэтгэсэн, Шүүгдэгч С.Т нь Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан “хууль ...-ийн өмнө эрх тэгш байх”, “нийгмийн байдал, ... эрхэлсэн ажил, албан тушаал”-ын хувьд иргэн, хуулийн этгээдийг ялгаварлан гадуурхаж үл болно, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 14- ний өдрийн А-76 дугаар тушаалаар батлагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын 3.7.3-т: төслийг хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх, 3.8.1-т: хороо, дэд хорооны гишүүн нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж хувийн ашиг сонирхолд нөлөөлөхүйц шийдвэр гаргах тохиолдолд хуралд оролцохоос татгалзаж, татгалзах хүсэлтээ бичгээр хороо болон дэд хорооны даргад гаргах, 3.8.3-т: хороо, дэд хорооны гишүүн холбогдох хууль, журам зөрчихгүй байх гэж заасныг тус тус зөрчиж, Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар болон Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/56 дугаартай тушаалаар байгуулагдсан Төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүнээр ажиллахдаа шүүгдэгч Б.Б, Д.Энартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн журамд зааснаар төслийг сонгон шалгаруулах үүргээ зориуд хэрэгжүүлэхгүйгээр хийх ёстой үйлдлийг хийхгүй байж, хууль бус сонгон шалгаруулалт явуулан Төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр А-88 дугаартай тушаалаар:
-“Тээвэр ачлал” ХХК-нд 1.400.000.000 /нэг тэрбум дөрвөн зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Тээвэр ачлал” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон, -“Наму дэвжих” ХХК-нд 1.600.000.000 /нэг тэрбум зургаан зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Наму дэвжих” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
-“Сингапурхэльткейр центр” ХХК-нд 900.000.000 /есөн зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлтэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Сингапурхэлткэйр центр” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
-“Сапфир стоун” ХХК-нд 1.200.000.000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Сапфир стоун” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
-“Монгол шаазан” ХХК-нд 950.000.000 /есөн зуун тавин сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Монгол шаазан” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
-“Хас говь транс” ХХК-нд 950.000.000 /есөн зуун тавин сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Хас говь транс” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
-Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 8 дугаар сарын
24-ний өдрийн А-141 дугаартай тушаалаар:
-“Бест авто тюнинг” ХХК-нд 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Бест авто тюнинг” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
-“Доктор мэйк” ХХК-нд 800.000.000 /найман зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Доктор мэйк” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
-“Аёон пропертийз” ХХК-нд 300.000.000 /гурван зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Аёон пропертийз” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
-“Олонборлог” ХХК-нд 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Олонборлог” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
-“Эс эй эм И” ХХК-нд 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Эс эй эм И” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгож, нийт 11 аж ахуй нэгжид 9.600.000.000 /есөн тэрбум зургаан зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэрийг гаргаж, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гүйцэтгэсэн, Шүүгдэгч Б.М- нь Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мэргэжилтнийхээ хувьд хахууль өгөгч В.О , Э.Ч , Ч.Х нарын “....” ХХК-ийн жигнэсэн мах боловсруулах үйлдвэр барьж байгуулах тухай “Ton мах” төслийн зориулалтаар 986.000.000 /есөн зуун наян зургаан сая/ төгрөгийн хөнгөлөлттэй зээл авах ашиг сонирхолын үүднээс, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/16 дугаартай тушаалаар батлагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг судлах, үнэлэх” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд В.О , Ч.Х , Э.Ч нараас Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл өгөхийг шаардан, улмаар 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ZVW305216125 арлын дугаартай цайвар цэнхэр өнгийн приус-30 загварын тээврийн хэрэгслийг өөрийн эхнэр Б.Золжаргалын төрсөн дүү Б.Золзаяагийн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн” Төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлэх байдлаар хахууль авсан, Шүүгдэгч Э.Ч нь В.О , Ч.Х нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Ton мах” нэртэй жигнэсэн мах боловсруулах үйлдвэр барьж байгуулах төслийн зориулалтаар 986.000.000 /есөн зуун наян зургаан сая/ төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч өөртөө болон “....” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор тухайн төслийн материалыг судлах, үнэлэх үүрэг бүхий тус сангийн мэргэжилтэн Б.М- д Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А-88 дугаартай тушаалаар “....” ХХК-нд дээрх төслийн зориулалтаар 400.000.000 /дөрвөн зуун сая/ төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулсны төлөө 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ZVW305216125 арлын дугаартай цайвар цэнхэр өнгийн тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэлийг Б.М- ын эхнэр Б.Золжаргалын төрсөн дүү Б.Золзаяагийн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн” Төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлэх байдлаар хахууль өгсөн гэмт хэргийг гүйцэтгэсэн, Шүүгдэгч Ч.Х нь В.О , Э.Ч нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Ton мах” нэртэй жигнэсэн мах боловсруулах үйлдвэр барьж байгуулах төслийн зориулалтаар 986.000.000 /есөн зуун наян зургаан сая/ төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч өөртөө болон “....” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор тухайн төслийн материалыг судлах, үнэлэх үүрэг бүхий тус сангийн мэргэжилтэн Б.М- д Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А-88 дугаартай тушаалаар “....” ХХК-нд дээрх төслийн зориулалтаар 400.000.000 /дөрвөн зуун сая/ төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулсны төлөө 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ZVW305216125 арлын дугаартай цайвар цэнхэр өнгийн тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэлийг Б.М- ын эхнэр Б.Золжаргалын төрсөн дүү Б.Золзаяагийн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн” Төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлэх байдлаар хахууль өгсөн гэмт хэргийг гүйцэтгэсэн, Шүүгдэгч В.О нь Э.Ч , Ч.Х нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Ton мах” нэртэй жигнэсэн мах боловсруулах үйлдвэр барьж байгуулах төслийн зориулалтаар 986.000.000 /есөн зуун наян зургаан сая/ төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч өөртөө болон “....” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор тухайн төслийн материалыг судлах, үнэлэх үүрэг бүхий тус сангийн мэргэжилтэн Б.М- д Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А-88 дугаартай тушаалаар “....” ХХК-нд дээрх төслийн зориулалтаар 400.000.000 /дөрвөн зуун сая/ төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулсны төлөө 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ZVW305216125 арлын дугаартай цайвар цэнхэр өнгийн тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэлийг Б.М- ын эхнэр Б.Золжаргалын төрсөн дүү Б.Золзаяагийн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн” Төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлэх байдлаар хахууль өгсөн гэмт хэргийг гүйцэтгэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Жавхлантөгсийн өгсөн: “...Миний бие 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 3 сар хүртэл баруун бүс хариуцсан мэргэжилтэн, 2017 оны 3 дугаар сараас 10 дугаар сар хүртэл хугацаанд эдийн засагч, 2017 оны 10 дугаар сараас одоог хүртэл Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харъяа “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн тайлан төлөвлөгөө хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. 2018 оны 4 дүгээр сард 1000 гаран төсөл иргэн, аж ахуйн нэгжээс ирсэн. Уг төслийг зээл төслийн хэлтсийн 10 мэргэжилтэн хэлтсийн дарга Ж.Баасандорж хувиарлаж надад 115 билүү 116 төсөл ирсэн байсан. Бусад мэргэжилтэн нарт миний авсан төслөөс арай бага тоотой төсөл ирсэн. Мэргэжилтэн бүл 10-аад хоног байсан шиг санагдаж байна өөрт хувиарлагдсан төслүүдийн анхан шатны судалгааг хийгээд төслүүдээ нэгтгээд мэдээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Цогбаярт өгсөн. Б.Цогбаяр бүх төслийг нэгтгээд хичнээн хэмжээний төсөл шаардлага хангасан болон шаардлага хангаагүй төслийн тоог харуулсан нэгдсэн жагсаалт гаргадаг. Шаардлага хангасан төслүүд төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд танилцуулагдаад зээл олгох олгохгүй асуудлыг шийдвэрлээд сайдад танилцуулж баталгаажуулдаг. Гэхдээ төсөвлөгдсөн төсөвтэй таарсан, Засгийн газрын бодлогыг дэмжсэн төслийг шалгаруулж байгаа гэж ойлгож болно. Миний судалсан 115 төслөөс 60 орчим төслийг төсөл сонгон шалгаруулах хороонд оруулах боломжтой гэж судалсан. Би судалж үзээд төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд оруулах боломжгүй гэж үзсэн 55 төслөөс “Капитал фактори” ХХК-ийн төслийг дэмжсэн төсөл оруулах чиг үүргийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл төслийн хэлтсийн дарга Ж.Баасандорж өгсөн. Түүний дагуу “Капитал фактори” ХХК-ийн төслийг өөрийн төсөл дүгнэх хүснэгтэд засвар оруулаад шаардлага хангасан төслийн жагсаалтанд оруулсан. Төсөл сонгон шалгаруулах хороогоор орж дэмжигдсэн 134 төслийн жагсаалтыг үзлээ. Эндээс харахад Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл төслийн хэлтсийн дарга Ж.Баасандоржийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу сонгон шалгаруулах хороонд боломжгүй “Капитал фактори” ХХК-ийн төслөөс гадна мөн төсөл сонгон шалгаруулах боломжгүй гэж үзсэн 55 төсөлд багтсан “Хаганат” ХХКийн төслийг шалгарсан төсөлд оруулж төсөл шалгаруулах хорооны жагсаалтанд оруулах үүргийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал С.Т өгсөн учир түүнийг нь мөн төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар оруулахаар жагсаалтанд оруулж материалыг өгсөн. Журмаа зөрчсөн нь үнэн. Миний хариуцсан дээд шатны албан тушаалтанууд болох дарга С.Т, Ж.Баасандорж нарын өгсөн үүрэг чиглэлийн дагуу хийсэн нь үнэн.” /8хх-197-199/, ... 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө С.Т дарга намайг өрөөндөө дуудаад “чи энэ төслийг үзээд зөвлөгөөг нь өгөөрэй” гэж хэлээд “Сапфир стоун” ХХК-ийн гантиг чулуу боловсруулах үйлдвэрийн төсөл өгсөн. ... Ингээд захирлын хэлсний “Сапфир стоун” ХХК-ийн төслийн материалыг үзэхэд төслийн материал шаардлага хангахааргүй дутуу байсан....Би тухайн хүмүүст жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авахад бүрдүүлэх ёстой материалуудын жагсаалтыг хэлж өгсөн....Төсөл бичихдээ анхаарах зүйлсийг бас хэлж өгсөн.
Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс иргэн, аж ахуй нэгж байгууллагуудаас төслийн материалуудыг авч эхлэхэд “Сапфир стоун” ХХК-ийн төсөл над дээр орж ирсэн. Би урьд нь төслийг нь үзээд компанийх нь хүмүүст зөвлөгөөг нь өгөөд явуулчихсан байсан болохоор төсөлд нь нэмж үзээд байх зүйл байгаагүй.” /48хх-114/ гэх мэдүүлгүүд, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Баттулгын өгсөн: “...Бичсэн төслөөр 1.6 тэрбум төгрөгийн зээлийг авч 13 ширхэг том оврын хуучин автобус, кванти буюу 25 хүний суудалтай дунд оврын автобус 3 ширхэгийг буюу нийт 16 ширхэг автобус худалдаж авахаар тооцоолсон. Ингээд төсөл шалгарсан бөгөөд харин тооцоолсноор 1.6 тэрбум төгрөг бус 1.4 тэрбус төгрөг болж багассан дүнгээр зээл олгосон.” /45хх-37-38/ гэх мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Баатарнямын өгсөн: “...Би энэ хувьцааг 2016 оны 9 дүгээр сад Л.Отгонжаргалаас бэлэглэлийн гэрээгээр авсан.
Л.Отгонжаргал нь манай ТУЗ-ын дарга байсан ба би гүйцэтгэх захирлаар ажилд ороход энэ компани 64 сая төгрөгийн өртэй компани хүлээн авсан. Тэр үед өртэй компанийг өргүй болголоо гээд надад бэлэглэсэн. Тэгээд 2018 оны 4 дүгээр сард төсөл жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд өгөөд анх манай компани Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.400.000.000 төгрөгийн зээл авсан. Үүнээс 700.000.000 төгрөгийг Мөнхбаярт өгсөн. Б.Б дарга “Мөнхбаярт бизнес хийхэд дэмжлэг үзүүлэх үүднээс та хоёр хоорондоо яриад зээлээ тооцоолол” гэж хэлсэн. Б.Б дарга үүрэг өгсөн. Гэхдээ энэ яриа жижиг дунд үйлдвэрээс зээл гарахаас өмнө хэлж байсан. 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр барилгын 12 дугаар давхарт Б.Тэмүүлэн, Б.Б, Мөнхбаяр нар зээлтэй холбоотой уулзалт зохион байгуулсан. Б.Б дарга “жижиг дунд үйлдвэрээс зээл бүтэх юм бол 700.000.000 төгрөгийг Мөнхбаярт өгөөрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулж зээл олгосон. Ер нь бол Мөнхбаярт мөнгө зээл талаар уулзалт хийсэн. Би Төгсбилэгтэй ямар нэгэн холбоо байхгүй. Харин зээл хөөцөлдөх үед танилцаж байсан. Төгсбилэгтэй хэд хэдэн удаа утсаар холбогдож байсан. Утсаар холбогдох үедээ дандаа зээлийн материалын талаар холбогдож байсан. Б.Б дарга холбож өгсөн. Тухайн үед Б.Б дарга “Төгсбилэгтэй уулз” гэж хэлсэн.” /45хх-44-46/ гэх мэдүүлэг, “Их Монгол Хөлөг Аудит” ХХК-ийн аудитын шинжилгээний тайлан /45хх-108- 114/, Мөрдөгчийн магадлагаа /45хх-115-120/, “Тээвэр Ачлал” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа болон холбогдох баримтууд. /46хх-165-175/, “Их Монгол Хөлөг Аудит” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дүгнэлтэд: “... “Тээвэр ачлал” ХХК-ийн сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс давсан байгаа нь Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн” гэж заасан шалгуур үзүүлэлтийг давсан нь “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч” гэж үзэх үндэслэлгүй байна. /45хх-141-147/ гэх дүгнэлт, “Тэд аудит” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02/07 дугаартай дүгнэлтэд” ...”Монгол Шаазан” ХХК-ийн төслийн материалд банкны тодорхойлолтгүй, санхүүгийн тайлан бүрэн хавсаргаагүй, татварын өртэй тодорхойлолт хавсаргасан байхад тус төслийг сонгон шалгаруулсан гэж үзэхээр байна. Мөн төслийн материалд санхүүгийн тайлан бүрэн хавсаргаагүй, татварын өртэй байгаа тодорхойлолттой, төслийн тооцоо зөрүүтэй хийгдсэн зөрчилтэй байхад тус төслийг сонгон шалгаруулсан гэж үзэхээр байна. /48хх-186-193/ гэх дүгнэлт, “Наму дэвжих” ХХК-ийн төслийн материалд 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын 4.8 дугаар зүйлд заасан заалтуудын дагуу төслийн материал бүрдэл хангагдсан эсэхэд үзлэг хийхэд 4.8.5 дахь хэсэг “Барьцаалах эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бусад шаардагдах бичиг баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар”-т заасан материал байхгүй байна. 4.8.11 дэх хэсэг "Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл”-д заасан материал байхгүй байна.
Үзлэгээр журмын 4.8 дугаар зүйлд заасан 13 заалтаас 11 заалтыг хангасан, 2 заалт буюу 4.8.5, 4.8.11 дэх заалтуудыг хангаагүй болох нь тогтоогдсон. “Наму дэвжих” ХХК. /39хх-12-14/ гэх мэдүүлэг,
“Тэд Аудит” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02/04 дугаартай дүгнэлтэнд: “... төслийн материалд “Хаан” банкинд 133.638.7 мянган төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй тодорхойлолттой байх тул Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А-76 тоот тушаалаар батлагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын дөрөв буюу “Төсөлд тавигдах шаардлага”-ын 4.8.7. “зээлийн өрийн хэвийн үлдэгдэлтэй бол уг зээлтэй холбоотой баримт, зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, тодорхойлолт, зээлийн зарцуулалтын тооцоо гэх мэт тодорхойлолт...” хавсаргана гэснийг зөрчсөн байна. Монгол банкны хяналт шалгагч Д.Төрбатын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд тус компани нь Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2017 оны 10 дугаар сарын 11-нд авсан, 2022 оны 9 дүгээр сарын 20-нд төлөгдөх 200.000.0 мянган төгрөгөөс 200.000.0 мянган төгрөгийн хэвийн зээлийн үлдэгдэлтэй, мөн “Хаан” банкнаас 2018 оны 9 дүгээр сарын 11 -нд авсан 20.000.0 мянган төгрөгийн хэвийн зээлийн үлдэгдэлтэй гэсэн байна....Төслийн материалд 2017 онд 1.477.597.7 мянган төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан гэх тайланг хавсаргаж борлуулалтын орлогыг бууруулсан байна. Энэ нь “Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д “... ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн...”жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч байна гэсэн заалт зөрчигдсөн байна. Иймд төслийн материалд Сангийн яаманд тушаагаагүй атлаа “Хаан консалтинг аудит” ХХК-иар баталгаажуулсан борлуулалтын орлогыг бууруулсан тайлан хавсаргасан. “Наму Дэвжих” ХХК. /39 хх-123-128/ гэх дүгнэлт,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлтэд: “...Авилгалтай тэмцэх газраас ирүүлсэн 199 иргэн, хуулийн этгээдийн “Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөртэй эсэх тодорхойлолт”-ын хуулбарыг “Шийдвэр гүйцэтгэлийн бүртгэл, хяналтын систем” болон арилжааны банкинд төлсөн мөнгөний баримттай шалгах хугацаанд “Жаргалантхарвест” ХХК хуулийн этгээд нь шүүхийн шийдвэрээр бусдад төлбөртэй байсан байна. Зарим иргэн, хуулийн этгээд “Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөртэй эсэх тодорхойлолт”-д дээрхи он, сар, өдөр нь арилжааны банкинд мөнгө шилжүүлсэн он, сар, өдөр, шийдвэр гүйцэтгэх албанаас бүртгэл хөтөлсөн файлтай зөрж байна.” /39хх-190/ гэх дүгнэлт,
Хавсралт болон бүртгэлийн хуулбарууд /39хх-191-194/,
“Их Монгол хөлөг аудит” ХХК-ийн аудитын 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтэд: ...”Хас говь транс” ХХК. Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэдэгт дараахь шаардлагыг хангасан, энэ хуулийн 6.6-д заасны дагуу бүртгүүлсэн аж ахуйн нэгж, иргэнийг ойлгоно”, 5.1.5 “контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 19-өөс дээшгүй бөгөөд үйлдвэрлэл эрхэлдэг, эсхүл контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 9-өөс дээшгүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, 50-250 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиг үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн” гэсэн заалтуудтай тус тус нийцээгүй байхад Жижиг, дунд үйлдвэр эрхлэтээр бүртгэсэн, барьцаа хөрөнгө нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн А/20 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын дагуу үнэлэгдээгүй, “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын 4.8 “Төсөлд дараахь материалыг хавсаргана” гэж заасан материалуудаас 4.8.5-д “барьцаалах эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бусад шаардагдах бичиг баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 4.8.9-д “жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай гэрчилгээ, тодорхойлолт”-ууд тус тус төслийн материалд авагдаагүй.” /49хх73-76/ гэх дүгнэлт,
Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоол /49хх-119/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Чинбишрэлтийн өгсөн: “...”Доктор мейк” ХХК нь хэзээ үүсгэн байгуулагдсан талаар би мэдэхгүй байна. Тус компани нь эмийн үйлдвэр байгуулах зорилгоор 2016, 2017 оны үеэс төсөл хэрэгжүүлж байгаа гэж би ойлгож байна. “Доктор мейк” ХХК-аас /яг хэн хэлсэн талаар санахгүй байна/ надаас “хатуу тунгагдсан эмийн үйлдвэр байгуулах төсөл” хэрэгжүүлэхээр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл хүссэн нь шийдвэрлэгдсэн бөгөөд барьцаа хөрөнгийн гэрээн дээр гарын үсэг зуруулах шаардлагатай байна гэж танилцуулж байсан. Төслийн тухайд бол би сонирхож, ойлгож байсан бөгөөд гадаад улсаас орж ирж байгаа эмийн хэрэгцээг дотоодын үйлдвэрээр нийлүүлэх үйлдвэр байгуулах гэж байгаа юм байна гэдгийг ойлгосон. Түүнээс хэдэн төгрөгийн санхүүжилтээр баригдах үйлдвэр болох, ямар хугацаанд хэрэгжих төсөл гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг аваагүй. Миний хувьд зээлийн гэрээнд би гарын үсэг зураагүй, барьцааны гэрээнд гарын үсэг зурсан эсэхээ санахгүй байна. Уг гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр миний нэрний хэсэгт таталж зурсан гарын үсэг бол миний өөрийн зурсан гарын үсэг биш байна. Миний өмнөөс манай аав А.Ариунболд гарын үсэг зурсан юм шиг байна. Миний бие гэрээ байгуулагдах цаг хугацаанд Монгол Улсад байгаагүй бөгөөд Франц улс руу явсан байсан.” /50хх-21/ гэх мэдүүлэг,
“Их Монгол Хөлөг аудит” ХХК-ийн дүгнэлт. “Доктор Мэйк” ХХК. /50хх-40-42/, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоол /50хх-135/,
Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоол /51хх-1/,
“Тэд Аудит” ХХК-ийн аудитын 2018 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 02/02 дугаартай дүгнэлтэд: ...”Сапфир стоун” ХХК. Татварын ерөнхий газраас ирүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12/3827 тоотын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангийн мэдээллийн хавсралтад мөн Татварын ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны 01/3943 тоотын Татварын бүртгэл мэдээллийн сангаас гаргасан өрийн судалгаа мөн Татварын ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны 09/3902 тоотоор ирсэн татвар төлөгчдийн татварын төлөлт, ногдуулалтын 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мэдээлэл судалгаанд “Сапфир стоун” ХХК нь 2018 оны эхний 3 улирлын байдлаар үндсэн үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлогогүй, 2018 онд цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 667.6 мянган төгрөгийн ногдуулсан татварын өглөгтэй байна. Төслийн материалд өргүй тодорхойлолттой байна.... Төслийн материалд 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан болон 2017 оны жилийн эцсийн тайланд борлуулалтын орлогогүй тайланг хавсаргасан байна. Иймд 2016 оны хувьд Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А-76 тоот тушаалаар батлагдсан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын 4.8.8 “...сүулийн хоёр жилийн санхүүгийн тайлан...” хавсаргана гэснийг зөрчсөн байна. “Сапфир стоун” ХХК-ийн “Гантиг чулуу боловсруулах үйлдвэрийн төсөл”-ийн нийт шаардлагатай хөрөнгө оруулалт нь 2.900.000.0 мянган төгрөгөөс өөрийн хөрөнгөөр 900.000.0 мянган төгрөг буюу 31 хувь, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2.000.000 мянган төгрөг буюу 69 хувийг санхүүжүүлэх төсөл нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А76 тоот тушаалаар батлагдсан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын 2.5. “Төслийн нийт санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг жижиг дунд үйлдвэр эрхлэгч өөрийн санхүүгийн эх үүсвэрээр бүрдүүлнэ...” гэсэн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, нөхцлийг зөрчсөн байна. ...Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ба “Сапфир стоун” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 88/2018/Б-59 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа (ипотекийн) гэрээнд Орхон аймгийн Баян өндөр суман дахь “Очир төв” ХХК-ийн өмчлөлийн үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 126 м.кв болон 126 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн 1596 м.кв талбайтай конторын зориулалттай өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг итгэмжлэлгүй барьцаалж 1.200.000.0 мянган төгрөгөөр талууд харилцан тохиролцож гэрээ хийсэн нь зохих журмын дагуу үнэлсэн гэж үзэх боломжгүй байна. /51хх-25-27/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Должинсүрэнгийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр сангийн тамгын хэлтсийн дарга Ш.Сугар нь “УИХ-ын гишүүнээс ирсэн энэ бичгийг чи аваад сайн хадгалаарай, “Сапфир стоун” ХХК-аас бичиг хаана байгаа вэ” гэж асуухаар нь өөр газар тавьчихсан байгаа гээд хэлчихсэн байгаа шүү” гэж хэлээд УИХ-ын гишүүн Д.Д.Д гэх гарын үсэгтэй тамгатай албан бичгийг надад өгсөн. Надад гэрээсээ өөр сайн хадгалах газар байхгүй учраас гэртээ аваачаад тавьчихсан байгаа.” /52хх-63/ гэх мэдүүлэг,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /52хх-64/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Сугарын өгсөн: “...Сайдын тушаал гараад гэрээ байгуулах аж ахуйн нэгжийн жагсаалтанд “Сапфир стоун” ХХК орсон байсан. Ингээд гэрээ байгуулах процесс манай тамгын хэлтэст хийгддэг учраас би энэ үеэс эхлэн мэднэ. Гэрээ байгуулахын тулд санхүүжилттэй нь харьцуулж барьцаа шаардлагатай тул тус компанийг төлөөлж ирж уулзаж байсан Батжаргал гэх залуугаас “барьцаа хөрөнгө чинь хаана байна” гэхэд байхгүй гэж байсан. Би барьцаа хөрөнгө нэхэхэд надад ямар нэгэн хариу өгөөгүй. Тэгтэл сангийн захирал С.Т намайг дуудаад “Сапфир стоун” ХХК-ийг Д.Д.Д гишүүн яриад байна, барьцаа хөрөнгө нь Орхон аймагт банкны барьцаанд байгаа юм байна, Батзориг сайд бас хэлээд байна яах вэ” гэхээр нь би журмын дагуу зөвлөсөн. Гэтэл “Сапфир стоун” ХХК-иас Батжаргал гэх залуу нь дахин ирж уулзаад барьцаа хөрөнгө ажлын гүйцэтгэлийн баталгаанд барьцаалагдчихсан байна. Тэгэхээр 2-3
ажил гүйцэтгэсэн бөгөөд санхүүжилт нь орж ирэхээр нь суллаад барьцаанд тавъя гэдэг санал тавьсан. Үндсэндээ барьцаа хөрөнгө тавихгүйгээр гэрээ байгуулаад санхүүжилтээ авъя гэсэн. Тэгэхээр нь бид нарт тийм боломж байхгүй гэдгээ хэлэхэд гараад явсан. Хэд хоногийн дараа санагдаж байна. С.Т захирал дуудаад “Д.Д.Д гишүүн дуудаж хүүхэд шиг загнадаг байна ш дээ, мөн дахин залгаад байна яах вэ, барьцаагүй үнэхээр гаргаж болохгүй юу” гэхээр нь “тийм юм байхгүй, үнэхээр авах гээд байгаа юм бол тэр гишүүн өөрөөр баталгаагаа гаргаж өг, тэр компани сарын дараа барьцаагаа авчирч өгнө гэдэгт яаж итгэх юм бэ, барьцаагүй бол асуудал орно” гэдгийг хэлсэн. Ингээд Дүнжингаравын гадаа УИХ-ын гишүүн Д.Дын үсэгтэй баталгаа гаргаж байна гэсэн бичиг хийж өгсөн. Энэ бичгээ ил гаргаж болохгүй бичиг хэргийн бүртгэлдээ авахгүй гэдгийг хэлж байсан. Гэрээний эхийг өмнө нь бэлдчихсэн учраас 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр гэрээг байгуулсан байх. Гэхдээ гэрээ байгуулахдаа нотариатаар орж батлуулсан.” /52хх-68-69/,....Тухайн захиаг нь би зээл, төслийн мэргэжилтэн Должинсүрэнд хадгалуулахаар өгчихсөн байгаа.” /54хх67/ ...Бүрдүүлэх материалын жагсаалтанд хамтран зээлдэгчээр эхнэр, нөхөр, үр хүүхэд, эцэг, эх, төрсөн ах, дүү нарыг хамтран зээлдэгчээр оруулдаг. Б.Одончимэг нь ямар нэгэн баримт авч ирээгүй. Тийм болохоор хамтран зээлдэгч байхгүй гэдгээр нь их удсан юм. Тэгээд түүний эгч Б.Саранчимэг нь С.Т захирал
руу ярьсан гэсэн. С.Т захирал болохоор надад хэлэхдээ “Сингапурхэйльткейр сентр” ХХК-ийн захирал Б.Одончимэгийн эгч Б.Саранчимэг яриад байна, та нар битгий ийм хүнд суртал гаргаад бай гээд яриад байна” гээд хэлсэн. Тэгээд С.Т захирал “гэрээ байгуулахад заавал хамтран зээлдэгч байх ёстой юм уу” гэж асуухаар нь “заавал хамтран зээлдэгч байх ёсгүй” гэж хэлсэн чинь “гэрээг нь байгуулчих” гэж хэлсэн болохоор Б.Одончимэгтэй үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан.” /53хх-15/ гэх мэдүүлгүүд,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Мягмарцэрэнгийн өгсөн: “... М.Оюунчимэг бид хоёр 10 жилдээ нэг сургуульд сурдаг байсан.... Оюунчимэгтэй утсаар яриад “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд материалаа өгсөн байгаа, та миний зээлийг дэмжээд өгөөч” гэж хэлсэн. Би дэмжээд өгөөч гэж хэлсэн болохоор жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан руу ярьж өгсөн байх.” /52хх-24-25/ гэх мэдүүлэг,
“Их Монгол хөлөг аудит” ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтэд “Бест авто тюнинг” ХХК нь харилцдаг татварын албанд 4.345.318.50 төгрөгийн, нийгмийн даатгалын байгууллагад 3.273.871.00 төгрөгийн тус тус өртэй нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын 2.6-д “дараахи зээл хүссэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч хөнгөлөлттэй зээлд хамрагдахгүй”, 2.6.5-д “нийгмийн даатгалын хугацаа хэтэрсэн өртэй”, 2.6.6-д “харилцдаг татварын байгууллагын хугацаа хэтэрсэн өртэй” гэж заасны дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжгүй байна.” /52хх-61-66/ гэх дүгнэлт,
“Их Монгол хөлөг аудит" ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтэд. “Сингапурхэльткейр сентр” ХХК. Төслийн материалд авагдсан 2016 оны жилийн санхүүгийн тайланд борлуулалтын орлогыг 0.00 төгрөгөөр, 2017 онд жилийн санхүүгийн тайланд борлуулалтын орлогыг 0.00 төгрөгөөр тус тус тайлагнасан үйл ажиллагаа явуулахгүй “Х” тайлан байна. Энэ нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх тухайн хуулийн 5.1.5-т “контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 19-өөс доошгүй үйлдвэрлэл эрхэлдэг, эсхүл контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 9-өөс дээшгүй бөгөөд худалдаа үйлчилгээ эрхэлдэг, 50-250 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиг үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн гэж заасантай нийцэхгүй байна.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 3- ны өдрийн А/20 дугаар тушаалын хавсралт 2-т заасан “Барьцаа хөрөнгийн эрсдлийг үнэлэх хүснэгт”-ийн дагуу үнэлэхэд нийт барьцаа хөрөнгийн дүн 598.800.000.00 төгрөг ба А/20 дугаар тушаалын хавсралт 2-ын 2-т “Барьцаа хөрөнгийг үнэлгээний нийт дүн /дал/ хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний зээлийн барьцаанд байршуулж болно.” гэж заасны дагуу тооцоход 419.160.000.00 төгрөг буюу уг заалттай нийцэхгүй байна.” /53хх-28-31/ гэх дүгнэлт, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: Ч.Х нь 3 дугаартай зураг буюу Банзрагчийн Золжаргалыг таньж олсон талаар /54хх-4-6/,
Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 26- ны өдрийн 3489 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хянах, хязгаарлах тухай” тогтоол /54хх-10/,
Авто тээврийн үндэсний төвийн 81-44 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа болон холбогдох баримтууд. /55хх-72-76/,
“Тэд Аудит” ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 02/34 дугаартай дүгнэлтэд: Татварын ерөнхий газраас ирүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12/3827 тоотын аж. ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн мэдээллийн хавсралтад “....” ХХК нь 2018 оны эхний 3 дугаар улирлын байдлаар 603.500 төгрөгийн өртэй мэдээлэлтэй байх тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А/76 тоот тушаалаар батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын 2.6.6 харилцдаг татварын байгууллагын хугацаа хэтэрсэн өртэй жижиг, дунд үйлдвэр эрхлэгч хөнгөлөлттэй зээлд хамрагдахгүй.” гэснийг зөрчсөн байна. Төслийн материалд 2018 оны 3 дугаар улирлын байдлаар татварын өргүй байна.” /54хх-62-66/ гэх дүгнэлт,
Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 14- ний өдрийн Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /59хх-1-2/,
Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /59хх-6-8/,
Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /59хх-11-20/,
Жижиг дунд үйдвэрийг хөгжүүлэх сангийн мэргэжилтэнгийн төслийн материалд үзлэг хийсэн тэмдэглэлд: ... 2017 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланг хавсаргасан урьд оны тайлан байхгүй байна. Дүгнэх журамд сүүлийн 2 жилийн тайлан гэж заасан байдаг. “Аёон пропертийз” ХХК. /66хх-101-103/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Адъяасүрэнгийн өгсөн: “...Би “Аёон пропертийз” ХХК-ийг 2016 онд гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлал чиглэлээр үүсгэн байгуулсан. Байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаа явуулаагүй. Компаний албан ёсны ажилтангүй. Татварын тайлангаа дандаа “X” тайлан өгч байгаа. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас манай компани 300.000.000 төгрөгийн зээл батлагдсан. Хувийн дансанд 30 сая төгрөг байгаа. Үлдсэн мөнгө бэлнээр байгаа.” /66хх-117-121/ гэх мэдүүлэг,
“Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлтэд. “Аёон пропертийз” ХХК. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/76 тоот тушаалаар баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан"-гаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын 1-р хавсралтын 4.8 дахь зүйлийн төсөлд тавигдах шалгуураар зээл авахад бүрдүүлэх шаардлагатай материалын Зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг бүрдүүлээгүй нь журмын шаардлагыг хангахгүй байна....”Аёон пропертийз” ХХК нь төслийн материалд хавсаргасан нийгмийн даатгалын өргүй тодорхойлолттой байсан боловч Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 1 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 690.000 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байсан тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/76 тушаалаар баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын 1 дүгээр хавсралтын 2.6.5 дахь заалтын дагуу хөнгөлөлтгэй зээлд хамрагдахгүй аж ахуй нэгж байна. “Аёон пропертийз” ХХК нь нийт 826.824.366 төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий “Хүнсний ногооны механикжсан агуулах” төсөлд өөрийн хөрөнгөөр оруулах 30% буюу 246.824.366 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэрхэн санхүүжүүлэх нь тодорхойгүй байна.” /66хх-187-194/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В.Сайн-Отгоны өгсөн: ... “Олонборлог” ХХК-ийг 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр В.Сайн-Отгон, Р.Батцэцэг, В.Баттөр гэсэн 3-н гишүүнтэйгээр барилгын засвар, засал чимэглэл, мод, модон эдлэлийн үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх үүсгэн байгуулсан. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд явуулж байгаа савханы үйлдвэрлэл дээр тогтмол нярав, нягтлан, манаач, тогооч, туслах гэсэн 4-5 ажилтан ажилладаг.” /68хх-116/ гэх мэдүүлэг, ...“Эс Эй Эм И” ХХК-ийн нарлаг хүлэмж нэртэй хүнсний ногооны аж ахуй эрхлэх төслийн талаар мэдэх зүйл байгаа....Манай хүн өөрийн эзэмшлийн Гачууртад байх газар дээрээ нарийн тариалах зорилгоор уг төслийг бичсэн.... С.Ттэй найз нөхдийн холбоотой бид анх 2007 онд танилцаж байсан. “Олонборлог” ХХК-ийн махны төсөл дээр С.Ттэй 2018 оны 6 дугаар сард уулзаж хэлж байсан. Төслөөр оролцох гэж байгаа болон мэргэжлийн улсуудаас дэмжлэг туслалцаа авах талаар хэлж байсан.” /68хх-118-120/ гэх мэдүүлгүүд, "Гранд торнтон" ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн С/19-001- 72 дугаартай дүгнэлтэд: “...Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 14-ний А/76 тушаалаар баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын 1 дүгээр хавсралтын 4.8 зүйлийн төсөлд тавигдах шалгуураар зээл авахад бүрдүүлэх шаардлагатай материалын хоёрыг буюу зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл, барьцаалах эд хөрөнгийн өмчлөх болон эзэмших эрхийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргийг бүрдүүлээгүй нь шалгуурыг хангахгүй байна. “Олонборлог” ХХК нь нийт 1.500.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий “Шилмэл үүлдрийн эрчимжсэн мал аж ахуйн шимт” төсөлд өөрийн хөрөнгөөр оруулах 30% буюу 450.000.000 төгрөг барилга, тоног төхөөрөмж, биологийн хөрөнгө оруулахаар төсөлд тусгасан боловч ямар эх үүсвэрээр, хэрхэн санхүүжүүлэх талаар тодорхой тусгаагүй байна.
“Олонборлог” ХХК-ийн 1.500.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий “Шилмэл үүлдрийн эрчимжсэн мал аж ахуйн шимт” төсөл нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 450.000.000 төгрөгийн зээл авсан “ОБА” ХХК-ийн “Шилмэл үүлдэрийн эрчимжсэн аж ахуйн төсөл”-тэй бүх мэдээлэл нь адилхан төсөл байна.
Мөн “Олонборлог” ХХК-ийн захирал В.Сайн-Отгоны эхнэр Ш.Ариунзаяа нь “Эс Эй
Эм И” ХХК-ийн захирал бөгөөд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Нарлаг хүлэмж” төсөл бичиж 500.000.000 төгрөгийн зээл авсан байна. “Олонборлог” ХХК. /68хх-185-191/ гэх дүгнэлт,
“Эс Эй Эм И” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа. /70хх92/
“Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн С/19-001-13 дугаартай дүгнэлтэд: “Эс Эй Эм И” ХХК нь “Нарлаг хүлэмж” төсөл бичиж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 500.000.000 төгрөгийг зээл авсан байна. Тус компани нь төсөл хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагүй, төслийг хэрэгжүүлэх зорилгогүй байна. Ш.Ариунзаяагийн нөхөр “Олонборлог” ХХК-ийн захирал В.Сайн-Отгон нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 500.000.000 төгрөгийн зээлийг “Шилмэл үүлдрийн эрчимжсэн мал аж ахуйн” төсөл бичиж авсан байна. Дээрх 500.000.000 төгрөгийн зээлийг Ш.Ариунзаяагийн ХААН банкин дахь 5003832189 тоот дансанд 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлж, зарцуулсан. “Эс Эй Эм И” ХХК. /70 дугаар хавтаст хэргийн 146-152/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Тийн яллагдагчаар өгсөн: “...Намайг ажил хүлээж авахад төсөв батлагдсан, сангийн хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарсан байсан. Төсөв хэрхэн батлагдсан талаар миний хувьд мэдэх зүйл байхгүй.
Улсын Их хурлаас батлагдсан байгаа. Би ажлаа аваад өөрийн ажил байдалтайгаа танилцах гэж нилээн удсан. Энэ үед 2018 оны эхний сонгон шалгаруулалт явагдаж эхэлсэн. Миний судалж танилцсанар манай Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2009 онд улсын төсвөөс санхүүжиж байсан байх ба үүнээс хойш улсын төсвөөс санхүүжихгүй байж байгаад 2018 онд улсын төсвөөс санхүүжсэн байсан. 2018 онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 97.7 тэрбум төгрөгөөр санхүүжих санал нь урд жилүүдийн туршлага, тооцоо судалгаан дээр үндэслэж хүргүүлсэн байх. Миний хувьд нэг ч төслийн материал өөрөө хүлээн авч судалж байгаагүй. Би сангийн үйл ажиллагааг бүхэлд нь хариуцаж, удирдаж зохион байгуулалтаар ханган ажилладаг. Төслийг хүлээн авч судалдаг 10-аад мэргэжилтэн, түүнийг хариуцсан зээл төслийн хэлтсийн дарга байдаг. Эдгээр хүмүүс төслийн материалыг судалж үзсэний хүрээнд төсөл сонгон шалгаруулах хороонд танилцуулдаг. Хороо нэг бүрчлэн төсөл болгон дээр ярилцаж шийдвэрээ гаргаж сайдад танилцуулах зарчмаар явагддаг. Сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу эдгээрийг шалгаруулсан. Эдгээр аж ахуйн нэгжтэй болохоор миний бие өөрөө тусгайлан уулзаж байсан зүйл огт байгаагүй.” /19хх-5-7/,
...Тэгээд надад Б.Б сайдын захиж хэлсэн хуулийн этгээд, иргэдийн төсөлд хорооны хурал дээр санал авахад миний зүгээс дэмжих саналыг өгдөг. Мөн хорооны дарга буюу Төрийн нарийн бичгийн дарга Д.Эхорооны гишүүддээ хорооны хурал дээр албаны байдлаар ...дээрээс чиглэлтэй төслүүд байгаа шүү” гэж хэлээд хурлыг удирдаад дээрхи төслүүд дэмжигдээд шийдвэрлэгддэг. Тэгэхээр Д.Эдаргад мөн адил нэрс очсон байхыг үгүйсгэхгүй.” /35хх-116-117/,...Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа явагдахаас өмнө буюу явагдаж байх үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Б тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Э бид хоёрыг өрөөндөө дуудаж хуулийн этгээдийн нэр, хамаарал бүхий албан тушаалтаны нэрсийг өгөөд “...асуудлыг шийдвэрлээрэй” гэж даалгадаг. /35хх-180-181/,
Б.Б сайд тушаалд нэр оруулах компаниудын нэрсийг өгөхдөө нэн тэргүүн ээлжинд “Тээвэр ачлал” ХХК болон “Наму дэвжих” ХХК-ийн нэрсийг өгсөн....Б.Б сайд надад “Миний анхаар гэсэн компаниудын материалуудыг нь өөрөө биечлэн үзэж хараад дутуу материал байвал захирлуудтай нь яриад материалуудыг нь бүрдүүлж ав,...Зайлшгүй санхүүжилт авах ёстой компаниуд шүү” гэж хэлсэн....Улсын Их хурлын гишүүн Д.Д.Дын гэх 2 хуулийн этгээдийн нэрийг Батзориг сайд өгч байсан. Тэгээд Б.Б сайд намайг “Д.Д.Д гишүүнтэй ярь, уулз” гэж хэлж байсан....Би Төрийн ордонд очиж Д.Д.Д гишүүний албан өрөөнд орж уулзсан. Уг уулзалтаар Д.Д гишүүн бид 2-оос өөр хүн байгаагүй. Тухайн уулзалтаар Д.Д.Д гишүүн надад “...2 материал хүргүүлсэн бөгөөд Б.Б сайдад хэлсэн. Б.Б сайд мэдэж байгаа, буруу дутуу зүйл байвал чи өөрөө үзэж хараад надад мэдэгдээрэй, би чиний даргын даргын дарга шүү” гэж хэлсэн. Д.Д.Д гишүүний гэх “Салфир стоун” ХХК байсан....”Сапфир стоун” ХХК-ийн хувьд Б.Б сайдаас өгсөн чиглэлтэй байсан бөгөөд тус компаний төсөл санхүүжилтэнд багтсаны дараа “Сапфир стоун” ХХК-ийн захирал гэх залуутай цуг нүдний шил зүүсэн Батжаргал гэх өөрийгөө Д.Д.Д гишүүний зөвлөх гэж танилцуулсан үл таних залуу орж ирсэн. Н.Батжаргал хэлэхдээ “... манайхаас 2 төсөл ирүүлсэн ч нэг нь шалгараагүй. Ийм учраас шалгарсан 1 хуулийн этгээдийнхээ төслийн санхүүжилтийг хамгийн түрүүнд авна” гэж байсан....Тус компани нь “Очир төв” ХХК-ийн Орхон аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавихаар саналаа ирүүлсэн. Гэсэн ч барьцаанд тавина гэсэн үл хөдлөх эд хөрөнгүүд нь “Голомт” банкны барьцаанд байсан. Барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг давхар барьцаанд тавихыг хориглосон зохицуулалт хэдийгээр байхгүй ч тус компани нь барьцаа хөрөнгийн гэрчилгээний хувь, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг авч ирэхгүй байсан. Ямар шалтгаанаар үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээг авч ирэхгүй байсныг нь мэдэхгүй ба тавьсан цаад тал нь өгөхгүй байгаад байсан юм болов уу гэж би тухайн үед бодож байсан.
Иймд би гэрээ байгуулахаас татгалзсан учир Б.Б сайд над руу “Д.ДамбаОчир гишүүн яриад байна, хурдан шийдээд өгөөч, наад хүн чинь эдийн засгийн байнгын хорооны дарга хүн, манай яамтай холбоотой олон асуудлыг шийдвэрлэдэг, чи улс төр ойлгохгүй байна, ямар янзын нөхөр вэ чи” гэх мэтээр ихээхэн дарамталсан. Барьцаа хөрөнгөгүйгээр зээлийг олгосон....Д.Д.Д гишүүн сүүлд /хугацааг нь санахгүй байна/ үл хөдлөх хөрөнгүүдээ барьцаанд нөхөж тавьсан. Тус компанийг “Хас Говь Транс” Улсын Их хурлын гишүүн Л.Энхболдын хамааралтай компани шүү” гэж Б.Б сайд надад хэлсэн. Б.Б сайд надад “...миний чамд өгсөн хуулийн этгээдүүд бүхэн төслийн санхүүжилтэнд багтах ёстой” гэж ганцхан үг хэлдэг байсан. Тэр ч утгаараа “Хас говь транс” ХХК-ийн төсөл нь Б.Б сайдаас ирсэн учраас санхүүжилтэнд багтсан. Энэ мэдүүлгээр миний бие танай байгууллагаас манай гэрт нэгжлэг хийж байх үед миний өөрийн гаргаж өгсөн хуулийн этгээдүүд болон албан тушаалтан нарын нэрсийг бичсэн цаасан дээрхи төслүүдийн талаар мэдүүлж эхэлж байна. Уг цаасан дээрхи нэрсийг Б.Б сайд иргэн, хуулийн этгээдүүдээс 2018 оны 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 3-ны өдрийн хооронд төсөл хүлээн авч байх үеэр намайг албан өрөөндөө Д.Эдаргын хамт дуудан суулгаж байгаад өөрөө урьд нь надад өгч байсны адил жижиг цаас, гар утсан дээрхи мессеж зэргээс харж байгаад “бичээд ав” гээд иргэн, хуулийн этгээдүүдийн нэрсийг бичүүлсэн. Ийнхүү бичүүлэхээс өмнө “Чи миний урьд нь өгч байсан жижиг цааснуудыг устгасан уу” гэж нягтлан асуугаад “... одоо би чамд энэ цааснуудыг өгөхгүй ээ, би өөрөө устгана, чи магадгүй устгахгүй байж мэднэ” гэхээр нь би цүнхнээсээ цаас, бал гаргаж байгаад хэлсэн нэрсийг нь бичиж авсан. Үүнд анхаарлын тэмдэг тавьсаныг нь онцгой анхаарах буюу заавал санхүүжилт олгох, доошоо сум заасныг нь санхүүжилтийг нь жаахан бууруулж болох гэсэн тэмдэглэгээнүүдийг би тухайн үед хийсэн....Тухайн нэрсийг сайдын өрөөнд сайд хэлээд бичиж байх үед миний хажууд яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Эбайсан бөгөөд би А-4 бичгийн цаасан дээр цэнхэр өнгийн балаар ар, өвөргүй бичиж байсан. Би цаасан дээрхи нэрсийг бичиж дуусчихаад сайд Б.Бт хандаж “...эдгээр нэрсийн дунд урьд тушаалаар зээл авсан зарим нэг хүмүүс байна, үүнийг ийнхүү дахин оруулах шаардлага байгаа юм уу” гэж хэлэхэд Б.Б сайд надад “... миний бич гэснийг бичээд ав, хий гэснийг хий, дуугүй наад ажлаа хий” гэж хэлсэн учраас би дахин юм хэлж чадаагүй...2018 оны хаврын төсөл сонгон шалгаруулалт болж дууссаны дараа Б.Б сайд надад...”гишүүн М.Оюунчимэгийн төсөл хоцорчихсон” гээд баахан юм яриад байна. Би чиний утсыг өгчихсөн шүү. Чи биечлэн уулзаад учир байдлыг сайн тайлбарлаад өгчих, би дараагийн санхүүжилтэнд оруулна гээд хэлчихсэн шүү” гэж хэлсэн....Төсөл сонгон шалгаруулах хугацаа болоход М.Оюунчимэг гишүүн над руу залгаж “С.Төгсбилгүүнээ сайдтай чинь сая уулзлаа, чамд үүрэгдсэн байгаа гэсэн, манайхтай холбоотой асуудлуудыг манай туслах яриад очно шүү” гэж хэлж байсан. ...Улмаар Б.Б сайд намайг өрөөндөө дуудан цаасан дээр санхүүжилтэнд багтаах хуулийн этгээдүүдийн нэрсийг бичүүлэхдээ Улсын Их хурлын гишүүн М.Оюунчимэгийн “Бест авто тюнинг” ХХК, “Уран хийц” ХХК болон иргэн Г.Энхтөгс нарын нэрсийг бичүүлсэн...”Уран хийц” ХХК болон иргэн Г.Энхтөгс нарын төслийн материалууд нь огт шаардлага хангахгүй байсан. Харин “Бест авто тюнинг” ХХК нь 600 сая төгрөгийн санхүүжилт хүссэн хэдий ч сайдын тушаалаар 500 сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэгдсэн...Мөн тухайн үед Б.Б сайд надад “...М.Оюунчимэг гишүүний 2, 3 төсөл байхад чи болгочихгүй яасан юм бэ, хүн хэлээд байхад анхаараад шийдчихгүй, тэр үлдсэн 100 гээд юм яриад байна, тэр үлдсэн 100 гээд байгааг нь шийдэж болох юм уу, тэрийг нь шийдээд өг, санхүүжилтээ аваагүй компаниудын төслөөс шийдэх гарц ол” гэж Төрийн нарийн бичгийн дарга Д.Эбид хоёрт хамт сууж байхад хэлж байсан....2018 оны эхний буюу хаврын төсөл сонгон шалгаруулалтанд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн гэх “Доктор мейк” ХХК төсөл сонгон шалгаруулалтанд оролцохоор материалаа ирүүлсэн боловч хууль, журамд заасан шаардлагыг хангахгүй байснаас сангийн мэргэжилтэн нарын явуулсан анхан шатны Шалгаруулалтаас хасагдсан. Үүнээс болж Б.Б сайдын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” А-88 дугаартай тушаал гарсанаас эхлээд л надад дарамтууд ирж эхэлсэн. Б.Б сайд надад “...Чи яагаад Улсын их хурлын гишүүдийн төслийг онцгойлон анхаарч шийдвэрлэ” гээд байхад Б.Ундармаа гишүүний төсөл хасагдчихсан юм бэ, над руу “Б.Ундармаа гишүүн байнга яриад төвөгтэй байна. Чи өөрөө Б.Ундармаа гишүүнтэй очиж уулзаад учир байдлаа хэлээд юу гэж хэлэх нь вэ гэдгийг сонсоодох” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2018 оны 5 дугаар сарын сүүлчээр /хэдний өдөр болохыг нь Санахгүй байна/ Төрийн ордонд очиж Б.Ундармаа гишүүнтэй Б.Б сайдын хэлсний дагуу очиж уулзсан. Б.Ундармаа гишүүн “юу болоод өнгөрөв өө, материалаа танайд хүргүүлсээр байтал яагаад миний авах ёстой юм хасагдчихваа, маш сайн материал хүргүүлсэн шүү дээ” гэж ярьж байсан. Мөн тэрбээр “...би сайдтай чинь яриад тохирчихсон байгаа, удахгүй дараагийн шалгаруулалт явагдах юм байна лээ, тэр үед чи анхаараарай” гэж хэлэхээр нь би сангийн үндсэн үйл ажиллагаа болох зөвлөх үйлчилгээний талаар танилцуулсан. Шалгараагүй үндэслэлтэй нь танилцаж материалаа буцаан авч дахин бэлтгээрэй гэсэн утгатай зүйл хэлсэн...2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг дуустал иргэн, хуулийн этгээдүүдээс төслийн материалыг хүлээж авсан бөгөөд энэ хугацаанд Б.Ундармаа гишүүний гэх “Доктор мэйк” ХХК нь төслийн материалаа ирүүлсэн. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа явагдаж 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Б.Б сайдын “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” А-141 дугаартай тушаал гарч санхүүжилт олгох хуулийн этгээдүүдийн нэрсийг гаргасан. Уг жагсаалтанд Ундармаа гишүүний “Доктор мэйк” ХХК-нд 800.000.000 төгрөгний санхүүжилт олгохоор шийдвэрлэгдсэн. Тушаал гарсан даруйд л Б.Ундармаа гишүүн над руу залгаж “за тушаал гарлаа, одоо бүх асуудал чиний мэдэлд очлоо гэсэн үг, ийм учраас чи хурдан, эхний ээлжинд манай санхүүжилтийг олго” гээд л ярьж эхэлсэн....Намрын төсөл сонгон шалгаруулалтанд онцгой анхаарч, санхүүжилтэнд багтаах үүргийг Б.Б сайд надад хэлж, үүрэг болгосон бөгөөд Б.Б сайдын намайг өрөөндөө суулгаж байгаад бичүүлсэн нэрсийн дунд “Ундармаа-Мейк” /dr мейк/ гэж би гараар тэмдэглэсэн байдаг... Б.Б сайдаас хуулийн этгээдийн нэрийг нь хэлсэн учраас...надад Б.Б сайдаас санхүүжилтэнд багтаах чиглэл өгсөн учраас “Аёон пропертийз” ХХК нь санхүүжилт авсан.” /35хх-193-223/,...Сайд Б.Бийн өгдөг үүрэг даалгавар чиглэл дотроо зайлшгүй, заавал, онцгой анхаарах гэсэн ялгаатай. “Наму Дэвжих” ХХК-ийн тухайд онцгой анхаарах гэж үүрэг чиглэл өгч байсан. Ингэхдээ “Тээвэр ачлал” ХХК-тай хамт өгч байсан. Компаний нэр захирлын нэрийг бичээд өгч байсан санагдаж байна. 1.6 тэрбумаас буулгаж болохгүй шүү гэж хэлж байсан. Ер нь тэдээс буулгаж болохгүй гэж хэлдэг. Энэ дагуу дэмжигдэж шалгарсан. /40хх-46-47/,...Улсын Их хурлын гишүүн Б.Саранчимэгийн компани болох “Сингапурхэльткейр сентр” ХХК-ийн нэрийг мөн Б.Б сайд цаасан дээр хуулийн этгээдийн нэр болон Б.Саранчимэг гишүүний нэрийг бичиж өгч байсан компаниудын нэг, ... “Сингапурхэльткейр сентр” ХХК-ийн төслийн материал Б.Б сайдаас дэмжих чиглэлтэй байсан учир шууд санхүүжилтэнд багтсан. Б.Саранчимэг гишүүн болон Б.Б сайд нарын хувьд “Сингапурхэльткэйр” ХХК-ийн төслийг барьцаа хөрөнгийн шаардлага хангуулахгүйгээр гэрээ байгуулахаар маш их олон удаа над руу утсаар ярьсан.... “Сингапурхэльткейр” ХХК-ийн барьцаа хөрөнгийг нь судалж байсан мэргэжилтэнгүүдээс хамтран зээлдэгчгүй талаар хэн нэгэн хэлсэн байх. Би Б.Б сайдтай уулзаж, энэ талаар хэлэхэд “хамтран зээлдэгчгүйгээр гэрээ байгуулчих” гэж хэлсэн. Мөн дээрээс нь Б.Саранчимэг хүртэл хамтран зээлдэгчгүйгээр гэрээ байгуулах талаар ярьж байсан. Бас дээрээс нь аж ахуйн нэгж нь Б.Одончимэгийн өөрийнх нь 100 хувийн компани байсан. Б.Б сайд болохоор ах, эгч хоёр нь хоёулаа УИХ-ын гишүүн болохоор зүгээрээ гэж хэлж байсан. Би Б.Одончимэгтэй 2-3 удаа ажлынхаа газарт уулзаж байсан. Дандаа л барьцаа хөрөнгө нь болохгүй байна энэ, тэр гэж уулзаж байсан. Ер нь бол надтай уулзахаасаа өмнө эгч Б.Саранчимэгээр нэг яриулна, өрөөнөөс гарахаараа мөн адил эгчээрээ нэг яриулдаг байсан.” /53хх-19-22/ гэх мэдүүлгүүд,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай, хаах тухай тогтоол /1хх-50-250, 2хх-1- 188/,
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 14- ний өдрийн А-76 дугаартай “Журам батлах тухай” тушаал /4хх-26-33/,
Сангийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын үр дүнгийн тухай шалгалтын тэмдэглэл /4хх-130- 167/,
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын 2015 оны тайлан /4хх-170-227, 4хх-228-5хх-1-250/,
Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, захирлын “Ажилд томилох тухай” тушаалууд /6хх-1-51/,
Ажлын байрны тодорхойлолт /6хх-52-250, 7хх-1-50/,
Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /7хх-51-57/,
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 3 дугаар сарын 28- ны өдрийн “Төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай” А-56 дугаартай тушаалын хуулбар /7хх-58/,
Төсөл сонгон шалгаруулах хорооны 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1 дугаартай хурлын шийдвэр, тэмдэглэл /7хх-60-65/,
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн А-61 дугаартай “Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий нөхцөл батлах тухай” тушаал /7хх-66/,
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн А/13 дугаартай “Төсөл хүлээн авах” тухай тушаал, төсөл сонгон шалгаруулах хорооны шийдвэр /7хх-67, 68-69/,
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А-88 дугаартай “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” тушаал, хавсралт /7хх-70-81/,
Төсөл сонгон шалгаруулах хорооны 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуралдааны тэмдэглэл /7хх-82-121/,
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А-125 дугаартай “Хөнгөлттэй зээлийн ерөнхий нөхцлийг батлах тухай” тушаал, төсөл сонгон шалгаруулах хорооны хуралдааны тэмдэглэл /7хх122, 123-128/,
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/43 дугаартай “Төсөл хүлээн авах тухай” тушаал /7хх-129/,
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаартай “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” тушаал, хавсралт /7хх-130, 131-133/,
Төсөл сонгон шалгаруулах хорооны 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны тэмдэглэл /7хх-134-142/,
Үзлэг хийсэн тэмдэглэл /8хх-1-29/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /8хх-30-62/,
Үнэлгээ 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 31 иргэн, аж ахуйн нэгжийн барьцаа хөрөнгө үнэлсэн үнэлгээ /8хх-63-146/,
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгогдсон хөнгөлөлттэй зээлийн мэдээлэл, барьцааны гэрээний жагсаалт /32хх-11-15, 16-22/,
Нийслэлийн Прокурорын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 103дугаартай “Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай” тогтоол /33хх-60-61/,
Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /35хх-4-7, 105-106, 36хх-43-85/,
Нэгжлэг хийх үед хурааж авсан баримт бичиг, эд зүйлст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /35хх-82-98/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /35хх-98-99, 100-101/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /35хх-107, 111-115/,
Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа: Үүнд:
-Магадлагаа А-21а. Мэдээ 1-6. “Тээвэр ачлал” ХХК. /1хх-12-15/,
-Магадлагаа А-21а. Мэдээ 7-12. “Наму Дэвжих” ХХК. /1хх-15-18/,
-Магадлагаа А-21в. “Сапфир Стоун” ХХК. /1хх-28-36/,
-Магадлагаа А-22в. Мэдээ 2. “Хас говь транс” ХХК. /2хх-16-20/,
-Магадлагаа А-216. Мэдээ 1-8. “Бест авто тюнинг” ХХК. /1хх-20-26/,
-Магадлагаа А-05. “Доктор мэйк” ХХК. /1хх-37-43/,
-Магадлагаа А-03. Мэдээ 70. “Аёон пропертийз” ХХК. /1хх-110-111/,
-Магадлагаа А-06. “Сингапурхэльткэйр” ХХК. /1хх-44-49/,
-Магадлагаа А-03. Мэдээ 19, 148, 150, 153. “Олонборлог” ХХК, “Эс Эй Эм И” ХХК. /1хх-68-71, 145-146, 146-147, 148/,
-Магадлагаа А-226, А-22в. Б.М- , В.О , Э.Ч , Ч.Х нар /2хх-9-30/ зэрэг бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Мөрдөн шалгах нууц ажиллагаа нь нууц арга, хэрэгсэл ашиглан явуулдаг ажиллагаа бөгөөд гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор прокурорын хяналт, зөвшөөрлийн дагуу нэр бүхий шүүгдэгч нарт мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан, уг ажиллагааг явуулахад хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн, урвуулан ашиглаж хууль бусаар иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцож, прокуророор баталгаажуулж хавтаст хэрэгт тусгуулсан байх тул гүйцэтгэх ажил хууль зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны журмыг зөрчиж явагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Э , С.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.М- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Ч , Ч.Х , В.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Мөн УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Д.Д, Г.Солтан, Б.Ундармаа, иргэн Л.Батсүрэн нарт холбогдох хэргээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7-д заасан үндэслэлээр шүүгдэгч Д.Э , С.Т, Б.М- , Э.Ч , Ч.Х , В.О нарт холбогдох 1802 00488 0258 дугаартай хэргээс тусгаарлан шийдвэрлэсэн тогтоол үндэслэлтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг тусгаарлагдсанаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх, ял завших боломжгүй учир шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгтээ зайлшгүй хариуцлага хүлээх учиртай.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар Д.Э , С.Т, Б.М- , Э.Ч , Ч.Х , В.О нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна
гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Э ын үйлдлийн улмаас 8.600.000.000 төгрөгийн хохирол, С.Тийн үйлдлийн улмаас 9.600.000.000 төгрөгийн хохирол учирсан. Гэвч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон тухайн зээлийн санхүүжилтийг авсан аж ахуй нэгжийн хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа бөгөөд уг хохирлыг шүүгдэгч нараас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. Мөн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдүүд болох хуулийн этгээдийг хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Д.Э ын цагдан хоригдсон 60 хоног, С.Т ийн цагдан хоригдсон 47 хоног, Б.М- ын цагдан хоригдсон 99 хоног, Э.Ч гийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д заасан “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэсний дагуу тэдэнд оногдох торгуулийн ялаас хасч тооцохоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар С.Т ийн албан өрөөнд хийгдсэн нэгжлэгээр хураагдсан хар бэхээр Д.Д гэх мэт нэрсийг жагсаалтаар бичсэн А-4 хэмжээтэй 1 хуудас цаас /35хх-98-99/, Б.М- ас хураан авсан 7 нүүр гар бичмэл /59хх-118-119/, С.Тийн гэрээс гаргаж авсан цэнхэр өнгийн бэхээр хуулийн этгээд болон хүний нэрс бичсэн А-4 хэмжээтэй 1 хуудас цаас /35хх-100- 101/, хэргийн хамт мөрдөн шалгах ажиллагааны явцыг бэхжүүлсэн 11 ширхэг бичлэг бүхий сиди болон мөрдөн шалгах нууц ажиллагааны баримт бичиг 2 хавтас зэргийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Мөн Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 3489 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хянах, хязгаарлах тухай” тогтоолыг хүчингүй болгож “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн” Төрийн бус байгууллагын нэр дээр бүртгэлтэй 2010 онд үйлдвэрлэгдсэн арлын ZVW305216125 дугаартай 81-44 УНО улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар улсын орлогод оруулах, прокурорын 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 3071 дугаартай зөвшөөрлөөр “Эс Эй Эм И” ХХК-ийн Голомт банкны 1605141057 дугаартай дансны зарлагын гүйлгээ хязгаарласан тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогтой Д-ийн Э ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамтран гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Б овогтой С-ын Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамтран гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Ө овогтой Б-гийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд Ч овогтой Э-ы Ч-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан “хахууль өгөх гэмт хэрэгт хамтран гүйцэтгэгчээр оролцсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Ц овогтой Ч-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан “хахууль өгөх гэмт хэрэгт хамтран гүйцэтгэгчээр оролцсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Ч овогтой В-ийн О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан “хахууль өгөх гэмт хэрэгт хамтран гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Д.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар, С.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, Б.М- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялаар, Э.Ч , Ч.Х , В.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүрийн нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, тус бүрийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар Д.Э ын цагдан хоригдсон 60 хоногийг цагдан хоригдсон 1 хоногийн торгох ялын арван таван нэгжтэй хэмжээний төгрөгөөр тооцож 900.000 төгрөгийг хасч 11.100.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, мөн түүнд авсан 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, Монгол Улсын хипээр гарах, Нийслэлийн нутаг дэвсгэрээс гарч явах, Төрийн ордон, Засгийн газрын байруудад очих, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох, С.Т ийн цагдан хоригдсон 47 хоногийг 1 хоногийн торгох ялын арван таван нэгжтэй хэмжээний төгрөгөөр тооцож 705.000 төгрөгийг хасч 4.695.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, мөн түүнд авсан 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, Монгол Улсын хилээр гарах, оршин суух газраасаа мөрдөх байгууллагын зөвшөөрөлгүй гарч явах, Нийслэлийн нутаг дэвсгэрээс гарч явах, Төрийн ордон, Засгийн газрын байруудад очих, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох, Б.М- ын цагдан хоригдсон 99 хоногийг цагдан хоригдсон 1 хоногийн торгох ялын арван таван нэгжтэй хэмжээний төгрөгөөр тооцож 1.485.000 төгрөгийг хасч 6.515.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, мөн түүнд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох, Э.Ч гийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг цагдан хоригдсон 1 хоногийн торгох ялын арван таван нэгжтэй хэмжээний төгрөгөөр тооцож 30.000 төгрөгийг тооцож 4.970.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, мөн түүнд авсан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хувийн баталгаа гаргах, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох, Ч.Х , В.О нарт 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хувийн баталгаа гаргах, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Э , С.Т, В.М , Э.Ч , Ч.Х , В.О нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Э , С.Т, В.М , Э.Ч , Ч.Х , В.О нар нь нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 3489 дугаартай зөвшөөрлийг хүчингүй болгож “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн” Төрийн бус байгууллагын нэр дээр бүртгэлтэй 2010 онд үйлдвэрлэгдсэн арлын ZVW305216125 дугаартай 81-44 УНО улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулсугай.
7. “Эс Эй Эм И” ХХК-ийн Голомт банкны 1605141057 дугаартай дансны зарлагын гүйлгээ хязгаарласан тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулин 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар С.Т ийн албан өрөөнд хийгдсэн нэгжлэгээр хураагдсан хар бэхээр Д.Д гэх мэт нэрсийг жагсаалтаар бичсэн А-4 хэмжээтэй 1 хуудас цаас /35хх-98-99/, Б.М- ас хураан авсан 7 нүүр гар бичмэл /59хх-118-119/, С.Тийн гэрээс гаргаж авсан цэнхэр өнгийн бэхээр хуулийн этгээд болон хүний нэрс бичсэн А-4 хэмжээтэй 1 хуудас цаас /35хх-100- 101/, хэргийн хамт мөрдөн шалгах ажиллагааны явцыг бэхжүүлсэн 11 ширхэг бичлэг бүхий сиди болон мөрдөн шалгах нууц ажиллагааны баримт бичиг 2 хавтас зэргийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай. 9. Д.Э , С.Т, В.М , Э.Ч , Ч.Х , В.О нар нь бусдад төлөх төлбөргүй болно.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Э , С.Т, В.М , Э.Ч , Ч.Х , В.О нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Э , С.Т, В.М , Э.Ч , Ч.Х , В.О нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС